Үсрээ, Жижигзургаа, Галтогоо, Оргодол, Өтгөс, Тавантивүүд сонирхолтой нэрст жагсчээ

“Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог”, “Нэр хугархаар яс хугар” гэхчлэн хүний нэр ямар эрхэм нандин, үргэлж хайрлаж хамгаалж явах ёстой зүйл гэдгийг Монголчууд эрт дээр үеэс үр ачдаа сургаж ирсэн уламжлалтай. Хамгийн ахмад настан мэргэдээр дөнгөж мэндэлсэн үрдээ нэр хайрлуулдаг. Энэ заншил нийгэм улс төрийн байдалтай холбоотойгоор хувьсан өөрчлөгдсөөр өдий хүрчээ. Мөн шашны янз бүрийн үзэл баримтлалаар хүүхдэдээ муу зүйлээс хамгаалж, ан амьтан, эд хогшлын нэр өгөх нь элбэг байдаг байна. Харин орчин үед нэг нэртийн чих нэг гэдгийн адилаар хүмүүсийн нэр аажмаар адилсч аль болох товч бөгөөд олон үегүй мөн гадаад нэр өгөх нь элбэгшжээ. 

Мөн төрсөн гаригийнх нь болон түүхэн хүмүүсийн нэр өгдөг. Тухайлбал, Есүхэй, Чингэс, Тэмүүжин, Мандуул, Бат, Мөнх, Хубилай зэрэг хаадын нэр, Монголжингоо, Гоомарал, Өүлэн, Бөртэ, Есүй, Хулан, Мандухай, Ану зэрэг хатдын нэр, Хасар Бэлгүүдэй, Өгөдэй гэх мэт Чингэс хааны үр хүүхэд, дүү, шадар жанжнуудын нэрийг өгөх нь олон байдаг аж.

Улсын иргэний бүртгэл мэдээллийн төвөөс авсан мэдээллээр одоогоор хамгийн түгээмэл хэрэглээтэй нэрийг Бат-Эрдэнэ гэдэг нэр тэргүүлдэг юм байна. Ийм нэртэй хүн Монголд 13473 байдаг бөгөөд 1990-1999 онд төрсөн 3552 хүүхдэд өгчээ. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын баяр наадам болон цагаан сарын барилдаанд олон түрүүлж монгол түмний бахархал болсонтой холбоотой аж.

Мөн Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг, Батбаяр, Болормаа, Энхтуяа, Лхагвасүрэн, Нэргүй, Энхжаргал, Ганзориг, Мөнхбат гэсэн нэр түгээмэл юм. Харин хамгийн богино нэр Их, Иш, Од, Оч, Юм, гэсэн нэр байна. Дээр үеийн хамгийн урт нэр шашин их дэлгэрч байсан үед олон үг хоршиж бүтээсэн нэрээр Лувсанчойдовнаваанбалжиддашцэрэн тодорч байж.

Харин сүүлийн үеийн нэрнүүд Ичинхорлооцэвэлмаа, Эхорнынэгөглөө, Идэрзолзаяажаргал, Чибишбибаатар, Сүхбатмонголхүү, Хоёрмөнхцасталтай, Баасанбүүвэйбаатар, Энхтөгөлдөрбаясгалан, Соронзонболдбаатар, гэх мэт дөрвөн үгээс бүтдэг байна.

Ер нь сүүлийн жилүүдэд түгээмэл нэр өгөх нь багасч нэг үгээс бүтсэн богино болон ховор содон нэр өгөх хандлага ажиглагдах болжээ. Тэр нь Дөлгөөн, Билгүүн, Тогтуун, Цэлмүүн, Золбоо, Нинжин, Эсэр, Тайшир, Аялгуу, Эгшиглэн, Энэрэл нэртнүүд юм.

Харин сонирхолтой нэрсийн жагсаалтад Итгэмжлэх, Пропуск, Винтов, Нато, Нүб, Үсрээ, Жижигзургаа, Моцарт, Галтогоо, Хурга, Оргодол, Өтгөс, Тавантив нар оржээ.

Хүний нэр дом тарнийн ид шидтэй, хүний амьдралын зам мөрд нөлөөтэй, хувь заяатай холбоотой гэж ярьдаг. Мөн муу юмнаас төөрүүлж хамгаалдаг гэх нь ч бий.

Н.Алтанцэцэг

12 Comments

  1. gansukh says:

    goe ner bichih hvn algaa emegtei goe ner bnu

  2. gansukh says:

    goe ner bichih hvn algaa emegtei goe ner bnu

  3. lyla says:

    ёооёоо ёоо бас л инээдтэй хааяа хааяа энэ сайтыг үзэж сайханн инээх юм даа

  4. sisi says:

    ter 4 ugnes butsen nertei humuus end tend anket bugluhduu zovdog bhaa kkkk bas ajil deer ch alban esnii uulzalt deer neriig helehed hetsuu anduurch helbel evgyi bdald orohoos ehluuleed l….. iim nertei humuus olnii tanil bolj chadahgyi yum shig sanagdlaa humuus yaj neriig togtooh yum be

  5. bayasaa says:

    HOGJILTEI NERNUUD BDAGIIN BNSHDEEE

  6. H says:

    Галтогоо – хахахаха

  7. eguu says:

    Odoo ch mongolchuud tuilshirch bn da. bugd l huuheddee neg ugees burdsen niitleg ner ogdog bolj. deerh deer nemeed margad, indra, tselmeg, hongoroo, enhrii geel. Nadad lav 2 ugees butsen utga uchirtai Mongol ner taalagddag. Ene 1 ugtei nernuudiig golduu eej nar n ogood bnu gej boddog. nogoo bi chamd hairtai deer gardag da. 2LAA HUUHDEE EMEGTEI CH GARSAN EREGTEI GARSAN ZOLBOO L GEJ NERLII gej…….

  8. Anonymous says:

    ha ha NUB, Tavantiv 🙂

  9. jess says:

    chibishbibaatar gedeg ner hogjiltein bnaa, nadad neg uyetei ner taalagddag

  10. bada says:

    nadad l law neg ugnees butsen ner taalagddag, sergelen bayasgalan gm

  11. Anonymous says:

    hogjiltei , 🙂 Bi neree golood baidag hamaagui deer yum bna. Harin huuhdedee ner ogohdoo ulamjlal dagaj 2 ugnees burdsen mongol hun sonsood shuud uchriig n oilgohoor(Tuvd yum uu gadaad uggui) utga uchir saihan ner ogoh heregtei.

    ter 3-4 ugnees burdsen nernuud sonirholtoi sanagdlaa. ted nar yag ulger tuulid gardag shiog nernuudiin butetstei adil yum. Baasanbuuveibaatar, Enkhtogoldorbayasgalan… goyo l yum bna

  12. Zochin says:

    Bugs buurnii sedew deer neeh l ih medlegtei humuus duuren l comment bichsen bh yum da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.