Би одоо уйлж сууна, гэхдээ зүрхэндээ биш…

Өнөөдөр би уйлж байна гэхдээ зүрхэндээ. Миний энэ том дутагдал намайг дандаа ганцаардуулж, жүжигчин болгодог. 2 жилийн өмнө нөхөр минь араар тавьж, бэлгийн замын өвчин тусахад ч бас би ингэж зүрхэндээ уйлж, тамхитай нөхөрлөж байж давсан. Тэр өдрийг бодохоор хар дарсан зүүд мэт. Миний түүнд зориулсан 7 жил, түүний төлөө сайн эхнэр байх гэсэн хичээлт, ганцхан түүнийг л харан баясаж, ганцхан түүний төлөө амьдарч байхад эр нөхөр минь миний сэтгэлрүү ус цацаж, түнийг гэх сэтгэл үнсэнд хаясан шалз шиг болсон. Би түүнд охин нас, хайр сэтгэл, энхрийлэл, халамж гээд бүгдийг өгсөн байхад намайг ийм байдалд оруулах гэждээ хэмээн нөхөртөө гомдовч, нүүрэн дээрээ үл үзүүлнэ.

Хүний нутагт хоёрхон биеэрээ юм чинь яалтай, дээрээс нь танилуудад нэр алдахгүй гээд, бас хайр сэтгэл гээд бүгдийг уучилахаар болсон. Цаг хугацаа өнгөрсөөр, би нөхрөөсөө холдсоор, сүүлдээ хайр гэх зүйл юу ч үгүй болж, хөрч орхилоо. Нэгэн хэвийн амьдрал. Энэ амьдралыг гадаад ажиллаж байгаа, байсан бүх хүн мэднэ. 7 сарын дараа миний амьдралд өөр нэг залуу орж ирсэн юм. Санамсаргүй танилцаж, бодлогогүй үйл явдал өрнөсөөр. Би хэдийгээр нөхрийгөө хуурч болохгүй гэж бодох боловч миний сэтгэл надад захирагдсангүй. Нэг мэдэхэд би тэр залууд дурлаж, бас нөхрөөсөө салах болчихсон. Ингэж хуурч явснаас салъя гэж бодсон юм.

Гэвч хүний нутагт нөхрийгөө өрөвдөөд чадсангүй, удалгүй эх оронруугаа буцаж очоод салъя гэх бодол төрлөө. Хэсэг хугацааны дараа эх орондоо ирэн хүүхэдтэйгээ хамт 3-уулаа амьдрах болсоноор хүүхдээ өрөвдөөд бас чадсангүй. Миний утга учиргүй, бохир амьдрал үргэлжилж нөгөө залуу бас эх орондоо ирлээ. Хэдийгээр би өөрийгөө харааж, зэмлэх боловч яаж ч чадахгүй нөгөө залуугаа дуудахад нь гүйгээд очино. Тэр бас надад хайртай, даанч охиныг чинь өрөвдөөд байх юм гэнэ. Салчихвал надтай сууна гэх боловч, надад тийм бодол байхгүй. Энэ хүндээ ч бас төгс төгөлдөр амьдралыг хүснэ. Дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суучихсан гэж хүнд хэлүүлэх муухай  шүү дээ. Энэ хууралт 1 жилийг ардаа орхилоо. Насан туршдаа нөхрийнхөө төлөө байна гэж бодож байсан бол, харин одоо миний зүрх өөр хүний төлөө цохилж, өөр хүний төлөө шаналж, өөр хүний төлөө гэгэлзэх болсон.

Гэтэл хэдэн сарын өмнө түүний олон жилийн өмнө найзалж байсан охин бас эх орондоо ирсэн. Хайртай залуу руу минь залгаад байгааг тэр өөрөө надад хэлж, би түүндээ “чи минь 30 нас хүрчихлээ, энэ хүүхэнтэйгээ найзалж, хүнтэй суу, намайг хүлээх хэрэггүй” гэж хэлсэн. Өнөөдөр харин тэр 2 нэг гэрт амьдрахаар болж байгааг би мэдэж, тэр минь намайг салахгүй байхыг гуйсан, “надад хайртай, надгүй бол амьдрал нь утга учиргүй болох гээд байна” гэдгээ хэлсэн. Гэхдээ би хүний охин үрийг өөр шигээ байдалд оруулж, зүрхийг нь шархалуулахгүйн тулд одоо түүнээс салах гэж байна, бас нөхрийгөө өрөвдөж байна. Амандаа сална хэмээн үглэх боловч, би уйлсаар, гэхдээ зүрхэндээ…

Миний амьдралын хүч байсан тэр хүнээс сална гэхээр дотор муухайрч байна. Сэтгэлийн дуудлагаа сонсовол би нөхрөөсөө салж, хайрынхаа эзэнтэй хамт баймаар байгаа боловч, би ингэж амиа хичээж чадахгүй. Хүүхдээ зовоохыг хүсэхгүй байна. Миний амьдралын 2 дох эр хүн болсон, хүсээгүй хайрын эзэн минь баяртай. Би одоо уйлж сууна, гэхдээ зүрхэндээ биш…

33 Comments

  1. aniraa says:

    nnn . busgui. Enerel. Cattlaya nart. Bas ene zahidliin ezen nart.!!! Setgelee ongoitol bie biydee buhnee yarij saihan naizuud boloy. Erch huch avch uilval uilaad bie biedee dem ogoy tehuu. anir_t@yahoo.com. Uulzalday. hen ch medehgui oorsdiin clubtei tuundee tsag gargaj haaya uulzaj bay. Gadaada iim duguilan zondoo baidgiin bailee6 Huuhnuud ni aimar erch huch avch uneheer sauhan baidag shuu huuhnuudee elseerei

  2. t says:

    nohoroo bodoh heregtei shd mal mine araar ni tavisan emegtei huniig eregtei hvn hezee ch uuchilj chaddaggui yum shuu ooro endees oilgono biz chi

  3. BAYARAA says:

    ter zaluugasaa salaa sal. hoyoriin hoorond gurviin dund yavsanaas hairtai ch gesen sal.

  4. BAYARAA says:

    ter zaluugasaa salaa sal. hoyoriin hoorond gurviin dund yavsanaas hairtai ch gesen sal.

  5. janjin says:

    uuliin bugiig harj unasan morio golno gekh ch bolj dee hoorhii.. Golson yum gold orno gej vg medekh vv? ER NOHOROO L HAIRLAH VLDLEE BVSGUI MINI

  6. cahirmaa says:

    minii bodloor odoo nuhruu uuchlaad bolj ungursniig martah geed uzvel yaasiin bol hangalttai hugacaa ungurluu nuhur chin ch hangalttai uhaarsan bailguidee. odoo ger buldee anhaarlaa handuulah bolson bhaa busgui min.aldaj onoson ch chinii l umch ger bul chin shuudee

  7. Anonymous says:

    үхсэндээ уйлдын. уйллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. нүд чинь харин хавдах байх. 

  8. eegii says:

    nz mn abidral baylag shvv.Gants oldoh amidraldaa hezeech haramsahgvigeer l amidar.hvn hvniig uuruusuu ilvv hairdag gjvv.uuriiguun hairal vree hairal.jargal irnee.ok

  9. Uneniig helehed er nuhruu huursan hun uudulduggui yumaa gehdee nuhriig chin umuuruh gesendee bishshuu horvoo gedeg sonin shuu eregtei hun ehneree huurah haritsangui gaigui harin ushuuguu avhc bna ch gedeg yumuu nuhruu huurahaar ter ail neg l uudluhgui baigaamdaa ergen toirnoo harahad

  10. zochin says:

    Cattlaya yamar goe helee ve . zahildliin ezend helehed chi uuriiguu l boddo ene delhii neg l amidrana ali jargaltai bhaar ni songoj amidrah heregtei shdee hvmvvs chamaig gej uruvduj hairlahgvi bhad tedniig hairlaad yadagiin sanaa uurtuu l jargaltai haramsaahaargvi l amidrah heregtei busad hvn yu gehen ni hahamaagvi shdee 

  11. zochin says:

    Cattlaya yamar goe helee ve . zahildliin ezend helehed chi uuriiguu l boddo ene delhii neg l amidrana ali jargaltai bhaar ni songoj amidrah heregtei shdee hvmvvs chamaig gej uruvduj hairlahgvi bhad tedniig hairlaad yadagiin sanaa uurtuu l jargaltai haramsaahaargvi l amidrah heregtei busad hvn yu gehen ni hahamaagvi shdee 

  12. tll says:

    ter chinii hairtai ged bg zaluu chin chamd hairguin bishuu. yu gej l nneh chiniiugend orool hairgui hunteigee suuhawde shal balai yum yrihiin. chi ch bas chi uneheer tgd hairtainb bol hamt amidraach yun olon yum bodddin naaguur chin zunduu huuhnuud huuhedtei hernee 2 dah amidarla zohiogol ywjl bnshde chinii ter zaluug l gants uulad bw gej utgagui yum bichxim da gej

  13. noyon_raul says:

    hetsuu ch yumoo doo erchuud min busguichuud min hani ijlee baigaagaar n hairlaj yavaarai iluu zuil husej bj hyasah geech l boldogiig ene olon jishee haruulaad l bn humuus min buderseer l bn

  14. Anonymous says:

    chi ukhaalag busgui yum 

  15. H says:

    UIL UIL GEXDEE TEVCH 60 XUREXEEREEE  YAMMAR TENEG BAISNAA OILGONO

  16. neg hun says:

    oo yun ch olon hair durlaliin gurvaljin dorvoljinguud ve? nadad bol chamd l ih uchir bna da? emegtei hunii saihan setgel nariin torgon medremj yu ch alga neg l ih nohroo huursan hun.. medehgui yum da amidarch chadahgui bol salchaach dee oortoo lai huraagaad…

  17. ooo sda gej... says:

    Өө яаасийн хайртай залуу чинь чиний зөвлөгөөгөөр хүнтэй суучаад, чамд л хайртай гээд салж чадахгүй байна уу:.. Тэгсэн чи угийн сайн хүн болохоороо хүний охин үрийг гомдоохгүй гэсэндээ зүрхэндээ уйлаад салаад байгаа юм уу. Аугай сайхан сэтгэлтэй хүүхэн юмаа. Бас газар доор хийчихмээр муу нөхрөө өрөвдөөд салдаггүй, бас хүүхдээ бодоод салдаггүй, хайртай амьдралынхаа гэрэл гэгээ болсон хүнээ, хүүхэдттэй хүүхэнтэй суулаа гэж хэлүүлэхээс айгаад хүнтэй суу гэж зөвлөөд нөгөөх нь чамд л хайртай мөртлөө тэр хайргүй хүүхэнтэй сууж насныхаа зовлонг эдлэхнээ хөөрхий гэж. Харин чи угийн сайн хүн болохоороо цаад хүүхнийг нь хайрлаад наад насныхаа гэрэл гэгээг харанхуй хүйтэн хөндийн амьдрал руу түлхлээ гэж үү. Аугай аугай энэ хүүхнүүд. Уучилаарай надруу битий үсчээд байгаарай. Би юу ч хэлээгүй. Аугай сайхан сэтгэлтэй бүсгүй байнаа л гэж хэлсэн. Бусад нь энэ аугай сайхан сэтгэлтэй хүүхний энэ уянгын халилтай бичлэгийн уянгын халилыг нь аваад жаахан л товчилсон шүү. миний үг биш.

  18. mmm says:

    Chamaig oilgoj bna. Uneheer ih itgej bsan hundee gomdoh mash hetsuu baidag. Nuhur chini chinii itgeliig aldsaniihaa shang hurtej bgaa ni ter. Minii naiz odoo harin ter zaluugaasaa salsan ni zuv. Herev tegehgui bol naad ger bulee uimuulsnii chini zovlon cham deer irj magadgui yum tiim bolohoor zuv shiidver gargasan bnaa. Odoo ta 2-n hen hen ni uhaarsan bolohoor ger buliin chini buh zuil ehneesee ehelj iluu az jargaltai sain saihan amidrah baihaa. Amjilt bas az jargaliig huseye. Saihan amidraarai.

  19. khaliuk says:

    hi all. Setgegdel bichij bgaa hvmvvs uyangiin halil gej yundaa uursaad bgaag oilgosongviee. Yagaad hvn setgeleesee zowlon jargalaa bichsen l bnashdee yarih bichih soeoltoi heleh gesnee zow saihan ilerhiileel bichsen bnadag. Ene emegtei zowlon shanalaltai vedee hvvhdee harj taitgarch hvvhdee bodoj tesej tewchij, busdad amidralaa muu helvvlehgvi nohoroo muuchilahgvi gesendee gantsaaraa shanalj tamhitai naizalsan tuhaigaa nii nuugvi bichsen bna yagaad yu ni oilgomjgvi bgaan. Erchvvd neg oor hvntei bolloo gehed vnendee hvvhdee yuman chinee bodohgvi hayaal garaad yawna eswel hoogool zailuuldag bizdee. Tegeed sallaa gehed ergej torch hvvhedteigee uulzdag ni hed boldoo. Negendee setgeliin tenhee hairlaj zow zam zow garts helj zowloj baihgvin bol yah gej ingej dairch uuraltsgaana we? Dergedee bgaa ehneree hairlaj oilgoj chadahgvi baij hondlongiin hen negniig hairaar byaluuruulj yawaa nohoriig yaltai bilee. Yadaj bid neg negendee haluun dulaan vg helj setgeliin dem bolj yawbal zvgeer yumsan…gej l bodogdloo.
    Zahidaliin ezend handaj helehed negent nohoroosoo salahgvi hvvhdee bodoj bgaa bol hichee urdnii bvhniig mart ooriigoo oor zvild sataaruul gehdee oor zaluu gesen vg bishshvv. Bolomj baiwal surguulid sur eswel hvvhed garga kk amidrald nohoroos oor anhaarah sataarah saihan zvils zondoo bgaa. Chinii mergejil yu bilee ter daguu hiij bolohoor yu bna, sonirhdog zvil yu bilee bod ayandaa har muuhai bodoloosoo salaad setgel chin sergeed erch hvcheer byalhaad ireheer bvh yum oorchilogdono nohor chin ch chamaig geh bolnodoo harj l bgaarai. Hvn chamaig hairlahgvi haihrahgvi baigaldee hamaagvi chi ooriigoo hairlaj hvndel ooriigoo bayarluul oorigoo zawgvi bailgaj ooriigoo tsenegle bvsgvi mini amjilt az jargal hvsie!!!

  20. g says:

    Бүсгүйчүүдээ гэж эр нөхрөөсөө олон эрийн шинж чанарыг нэхэх юм даа. Ажилласаг бол орондоо муу гэх, орондоо сайн бол залхуу гэх, хүүхэддээ хайртай бол өөрийг нь хайрласангүй гэх, хайрлаад байвал мөнгө олсонгүй гэх.

  21. deegii says:

    одоо тэвчээд нулимс болоод бна гээд бгаа амьдрал чинь чамд хожмын амар тайван амьдрал чинь болох байх даа.тийм байгаасай гэж хүсэж бна….

  22. nnn says:

    haygaa ugchih saihan setgelee ongoitol yariltsatsgaay busguichuudee bi ch emegtei hun zav ihtei

  23. bvsgvi says:

    Cattleya, Enerel nar sxan zowlogoo uxaaral xairladag bvsgvichvvd bn. Tanilcaj nii nuugvi yarilcaj bx yumsan.

  24. Vol says:

    Tegd yu heleh gsiin

  25. Uzmerch says:

    Za za tegeed l shiidsen bol shiidseneeree l baih saihan dee.

  26. энэрэл says:

    Заас тиймэрхүү юм болоол өнгөрөө биз.Нэг их уянгын халил болгоод яадгийн. Нөхөр чинь угаасаа заваан залуу л бна шдээ. Нөгөө залуу чинь үнэхээр чамд хайртай бол удахгүй эргээд л ирнэ. Бүр шал өөр шинэ залуу ч гарч ирэх юм билүү хэн мэдлээ. Ертөнцийн төгсгөл биш ямар. Эр хүнгүйгээр амьдарч болдогийн.

  27. CATTLEYA says:

    Ядаргаатай өөх ч биш булчирхай ч биш амьдраад байх юм хэний төлөө? юуны төлөө? Хүүхдийн төлөө өөр хүнтэй явж, хүүхдийн төлөө тэр хүндээ хайртай, хүүхдийн төлөө нөхрөөсөө салаагүй, хүүхдийн төлөө одоо хүсээгүй хайраа хаяж байгаа гэдэг бол ХУДЛАА! Энэн шиг худлаа юм байхгүй. Зөвхөн чиний хувьд ЭРХ АШИГ цаад талд байгаа учраас чи үүнийг хийсэн. Чи их эргэлзүүр хүн юм. 100%-ийн үзүүлэлттэй шийдвэр гаргах дуртай мөртөлөө Аймхай. Шийдэмгий бус дүлэгнүүр, Асар дотогшоогоо санаатай,байнга шахуу гишгэсэн мөрөө харж явдаг , хүнд муугаа үзүүлэх дургүй болохоор нулимсаа ч гэсэн залгиж дотроо бөглөрч явсаар өөрийгөө хорлосон юм байна даа.
    Энэ чиний л амьдрал энэ хорвоо дээр чи ганцхан л амьдрана. Чиний амьдрал өнөөдөр нулимсаар бялхаад байгаа бол энэ чиний буруу Хүүхдээ өрөвдөөд гэсэн үгээр чи өөрөө өөрийхөө жинхэнэ дүрийг халхалж байна. Чи бол хүн өрөвдөөд салж чадахгүй байгаа биш ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ӨРӨВДӨГЧ юм байна.
    Чи бүх юмнаас,бүх хүнээс хамааралтай. Нөхрөөсөө салвал миний нөхөр яаж амьдрах бол эвий минь гэж бодоогүй эсрэгээрээ би энэ хүнээс салбал таньдаг найз нөхөд хамаатан садан ээж аав юу гэх бол түүнгүйгээр би хүүхдээ аваад амьдарч чадахуу гэж л айсан юм шиг санагдаад байна даа. Ер нь хүн дундын ЭРХ Ашигтай үедээ салж чаддаггүй юм дөө.

    Одоо уйлаад яах вэ? өөрөө унасан хүүхэд уйлдаггүй биздээ?

  28. nohroo muulsan ariuhan amitan says:

    yuch gehebdee nohroosoo doloon door engej ybhaar biee unleech ydaj monbgo olnoshdee ungudej ybvhaar unte baildaa

  29. nohroo muulsan ariuhan amitan says:

    yuch gehebdee nohroosoo doloon door engej ybhaar biee unleech ydaj monbgo olnoshdee ungudej ybvhaar unte baildaa

  30. lucky- says:

    юундаа уйлж өөрийгөө зовооно вэ хө нэгэнт л чи болохгүй амьдралыг болгох гэж зүтгээд яах вэ эмэгтэй хүн олон юмыг тэвчдэг гэж эгч маань хэлсэн юм нөхөртэйгөө сайн ярилцвал яасан юм бэ найз эмэгтэйчүүдэйгээ ярилцаач ингэж өөрийгөө битгий зовоо 

  31. Mongolia says:

    medehgui yum daa chaavas

  32. KLKK says:

    BANZAL GICHII IH UYANGIIN HALILTAI BICHEJ EE

  33. kitty says:

    хэцүү ч юмаа даа …Амьдралаа гэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.