Би ч гэсэн жаргамаар байна…

Би энэ сайтад саяханаас л орох болсон. Олон хүний сайн муу зүйлийг их уншлаа. Тэгээд өөрийнхөө цээжин дотор дэлбэрэх шахаж байгаа зүйлийг та бүгдтэй хуваалцаж дотроо жоохон ч гэсэн онгойлгохыг хүслээ.би 24 настай 2 хүүгийн ээж. Ааш зан зүс царайгаараа олон эрчүүдийн харааг булааж явсан сайхан эмэгтэй. Айлын бага аав ээж ах эгч нартаа эрхэлж өссөн болхоор заримдаа энэ амьдрал надад дэндүү ахдсан юм шиг санагддаг.

Одоогоос 4 жилийн өмнө би нөхөртэйгөө танилцаж билээ. 5 сарын дараа би жирэмсэн болсон юм.Эр хүний ганган сайхан үгээр намайг булж , элдэв янзын кино жүжиг үзэж тэнгэрийн дагинатай суусан юм шиг намайг магтаж явсан нь саяхан мэт… Гэтэл намайг жирэмсэн байхаас л хуурч байсныг нь би сүүлд мэдэж билээ.

Мессеж энэ тэрийн асуудал багагүй  гардаг байсан ч тэр болгонд дахиж тэгэхгүй  энээ тэрээ гэсэн уран үгээр намайг аргаддаг байсан. Гэвч дараа нь бүүр өмнөх найз охинтойгоо  харилцаж уулздаг байсыг би хүүгээ төрүүлээд 8 сартай байхад нь мэдсэн. Надад тэгтлээ хайртай гэж гүйж байсан хүн дөнгөж жирэмсэн болвуу үгүй юу л яагаад тийм зүйл хийснийг гайхаад олоогүй. Тэглээч би уучилсан. Гэтэл одоогоос жилийн өмнө   нэгэн бүсгүй нөхрийн маань хүүхдийг тээж байгаад авхуулсныг би мэдсэн аймаар зүйл.

Тэр үед би ч жирэмсэн байсан хүүхдээ авхуулна  сална энэ тэр гэж байсан ч би дахиад л уучилсан. Надаас уучлал гуйж уран цэцэн үг зөндөөг хэлж байснаас хамгийн сэтгэлд үлсэн нь ‘чамайгаа энэ бүхнийг марттал нь сайхан амьдруулна’ би энэ үгэнд итгэсэн үнэн байгаасай гэж залбирсан.

Одоо бүтэн жил болж, энэ хугацаанд би түүний өнгөрснийг дурсаж ганц ч үг цухуйлгаагүй  сайхан амьдрал, аз жаргалыг хайж аль байдгаараа л хичээж байна. 2 дахь хүүгээ ч төрүүлсэн. Гэвч тэр хэлсэндээ хүрэхгүйл байна.Сайхан амьдралын эхлэлийг өөрөөсөө биш надаас хайж байна.

Миний хувьд түүнийг уучилж өнөөдрийг хүртэл өнгөрсөн түүхийг нь сөхөж хэрүүл гаргаагүй,2хүүгээ эрүүл саруул өсгөж эхнэр хүний үүргийг чадлаараа л биелүүлж байна. Энэ түүнд хангалтгүй байна гэнэ би түүнийг сайхан амьдруулж чадахгүй  байна гэнээ. Гэтэл сайхан амьдралыг амласан хүн нь хэн билээ…

Энэ бүхнийг та бүгэдтэй хуваалцаж жоохон ч гэсэн сэтгэлээ онгойлгохыг хүссэн юм.

15 Comments

  1. smile_kkk87@yahoo.com says:

    bi en saitruu anh orj bn hunii amidral.n buhii l sedw.g hundsn nice sait bn. uurt chin zuwluhud salsn n dr bhaa. hichneen 2 huuhdtei ch gsn uuriiguu changalaad salsn n dr hun heg udaa huurn ahiad l huurdg gsn. uur.n chin nuhur bl unendee l zasrahgui bhaa tiimees 2 saihn huugee bodood salsn n dr gj bodj bn gehdee hun uur.nhuu amidral.n etss.n shiidwer.g uuruu l gargah heregtei gdg.g helmeer bn zorigtoi uhaantai zow songolt hiigeerei. amjilt husii. hun sn bodj amidral.n hania songoh heregtei gdg.g aimar sn oilgoloo hun en horwood gants l amidran tiimees setgel duuren jargaltai haramsahaargui amidrah heregtei gdg.g bodooroi

  2. talisman_gun@yahoo.com says:

    talisman_gun@yahoo.com handaarai

  3. Monroe says:

    chi uyn hurdan jiremsen boldiin huniig saqin tanij medej amjaagui bjiij jiremsen bolj amidralaa togluulj l bdag shal tenegiin, naad zavhai zolbin nohoi chin hezee ch zasrahgui zasarch bsan tuuh bdaggui uym

  4. tsoo says:

    xuuxdee xairlaxgui bgaa xvn chamaig xairlax ni uy l bol tsag aldaad yaxav salsan ni deer shvv salna gexeer chamaig xaanaas olood alna talna gex vii dee tegvel bvr yagaad ch zasraxgui teneg gesen vg shvv tiim zan gargaj daramtval yamar ch asuudalgui yamar negen argaar salval l chi jargax baix daa

  5. Saturn says:

    Уул нь хүн нэг ойлговол ойлгодог доо. Тэр ойлгох сувагийг нь л тохируулаад баричвал салах шаардлага байхгүй дээ.
    Арабеллагийн зөв гэж боджийноо.

  6. mister.advisor@yahoo.com says:

    Яах вэ гэсэн асуулт байхгүй юм даа. Гэхдээ уг нь хашраавал хэрэгтэй л юм шиг байна даа. Салмаар байна гээгүй байна, зүгээр л хэлсэндээ хүрээсэй л гэж байх шиг байна. Тэгэхээр ХАШРААХ хэрэгтэй.

  7. Mama says:

    Yamar ert 2 huuhed gargaa ve, hunee taniagui chinii neg buruu ch huvi tavilan tiim baisiin bailgui dee. 2 saihan huutei mundag eej yum chin uhaantai zorigtoi bas tevcheertei baih heregtei. Nuhruus tegj yaran salahgui shuu, ter ta 3.n umnu haruitslaga huleeh yostoi. Er ni bol banzal er hezeed tiimeer ulddeg gedgiig hatuu oilgo. Ter nuhriig bitgii hairla, halamjil bas bitgii sal, ogt toohoo bolichih, uuriiguu 1t hairla, 2 huugeesee ch iluu deeguur tavij hairla. Ter 3 er chamaig tegj chadsan tsagt l hairlana.

  8. Билгээ-d says:

    heden nastai ve? ih unen heljee. iimerhuu uhaantai, holiig harah chadvartai … uchrah l um san da chamtaigaa bi ….

  9. Someone says:

    Jaahan turgedej dee ooriin chini huvid. Za odoo ter yahav 2 shan huu bhad. Yor n shuudhan helehed sal sal …. shan huuhduudee osgood ooriigoo hogjuuleeed shan amidar. Harin salna gej ailgahgui gants ug gan hiihgui bj bgaad l genet shuuhiin orgodol barichih. Bas l shan shan ugnuudee helne biz, deer helsneer onholdoj l bolohgui. Odoo yu ch bsan bitgii itge. Chihee daraad l huuhduudee avaad sal. Tgd oortoo tsag zartsuul, ur huuhdee osgo. Jiliin daraa naad hun ch yamar bsnaa yamar bolj bgaagaa haraad amaa bariad, amaaraa shoroo umheed irehiin tsagt jaahan yum bodoh bh. 2 3n jil haya naad hunee

  10. жаргал says:

    нөхөр чин угийн ийм банзал юмуу чи sex.дээ муу юмуу энэ талаар сайн бодож үз за

  11. Өө ямар харамсалтайн бээ. 24 хөн насандаа ингэтлээ гомдож цөхөрч амьдарч болохгүй ээ.
    Энэ л буруутай юм чинь гэж нөхөртөө ял тулгаж байгаа юм шиг ч амьдраад хэрэггүй. 
    Болохоосоо болохгүйг нь хүртэл өөрөө хичээгээд, үнэхээр боломжгүй гарцгүй санагдвал салсан нь дээр биш үү.
    Ийм байдлаар хэдэн жил амьдрахын бээ мий дүү

  12. Билгээ says:

    Хүний муу дээр хүмүүжлийн муу нэмсэн банзал эрчүүдийг дийлдэг юм гэж байдаггүй байх аа. Хоёрын хоёр хүүхдээ 24 хөн настай чамайг хүн гэж тоохгүй байгаа залуу ч сайн эр нөхөр болно гэж хүлээх ч чанга асуудал даа. миний дүү. Яван явсаар чиний ааш зан авир бүгд өөрчлөгдөөд чи өөрийгөө ч танихгүй өөрчлөгдөж өширсөн гомдсон нэгэн болно шүү. Нэлээд том хашраах арга хэмжээ аваад “барын зулзгыг бага дээр нь” дарах үйл ажиллагаа төлөвөлөх хэрэгтэй байх аа. Ах нараараа дарамтлуул муу даварсан гөлгийг… Хүнийг хүн гэж тоохгүй байгаа юмтай  хүн биш гэж харьцаж ойлгуул. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг ч тэр болтол өнгөрөх цаг хугацаа хэтэрхий хайран санагдана шүү хэдэн жилийн дараа.

  13. Anonymous says:
  14. Дашка says:

    хохь нь одоо өнгөрсөн

  15. Болиорой ядаргаанууд минь ... says:

    өө тэгэд болохгүй бол салахгүй юу доо. болохгүй юмыг болгох гээд зүтгээд байх хэрэг бна уу. эмэгтэй хүнд хүүхэд өсгөх тал дээр илүү ачаалал ирдэг нь үнэн. тэгээд эмэгтэйчүүд тэрэнд шаралхаад уурлаад байдаг нь ч үнэн. тэгээд л төвөгтэй байдал үүсэж л байдаг. Наад гар чинь тэгээд жоохон юм сурцан гар байна л даа. эвийг нь тааруулэд хүүхнүүдийг онхолдуулаад сурцан. Чамайг ч гэсэн онхолдуулж өгсөн байна. Нэгэнт онхолдсон чиний буруу биш байж магадгүй. Эмэгтэй хүн сайханд үг хэрэгтэй байдаг гээ биздээ. тэрийг чинь өгсөн байна. бусад тал дээр харин үгүй болтой. сурсан юмаа л хийж байхгүй юу. Сурсан юмаа ганц чамд хэрэглэхгүй шд. тааралдсан ойртсон болгондоо л хэрэглэнэ биздээ. тэгээд эрэгтэй хүн бол анчин учраас би онхолдуулах мэхээ хийсэн онхолдсон, онхолдсон хүүхний буруу л гэж боддог байхгүй юу. Анчны бодлоор бол ан суманд оногдохгүй зугтаад л байх ёстой байхгүй юу. заза энэ бүхэн өнгөрсөн хорвоо болсон байна. чиний хувьд тэгээд одоо яах уу гэвэл нэг бол салах, нөгөө бол салахгүй амьдрах 2 сонголт байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.