Жинхэнэ эр хүн

Жинхэнэ эр хүн гэж чухам ямар хүнийг хэлэх вэ? Энэхүү асуултын хариуг олон хүн хайж байдаг. Олон хөвгүүд өсөж өндийж байхдаа эр хүн ямар байх үлгэр дууриалалыг хараагүй учир насанд хүрсэн хойноо ч жинхэнэ эр хүн шиг байдаггүй. Өнөөгийн гэр бүлүүд болон нийгэм тийм учир олон асуудалтай байдаг. Жинхэнэ эр хүн ямар байх ёстой вэ?

Хөвгүүд тогтвортой нэг дор сууж чаддаггүй, тэд байнгийн хөдөлгөөнтэй байдаг. Эрчүүд юм эхлүүлэх, бүтээх, агуу зүйлсийг нээж олоход хүргэдэг идэвхтэй байдлаар дүүрэн байдаг. Ингэж шийдэмгий байх нь сурсан зүйл биш, ердөө л эр хүний бие махбод, сэтгэл санаанд нь шингэсэн төрөлхийн чанар юм.

Гэвч нийгэмд сайн үйлс хийх, гэр бүл дэх өөрийн  үүргийг гүйцэтгэх идэвх чармайлтаар эрчүүд ямар нэгэн шалтгаанаар дутмаг байдаг юм. Гэр бүл дотроо, амьдардаг орчин, нийгэмдээ зөв арга хэмжээ авах цаг ирэхээр тэд идэвхгүй болох нь түгээмэл. Яагаад тэр вэ?

Социологич Stephen Clark-ийн хэлснээр, “нийгэмд хариуцлага үүрэхээс зайлсхийх төрөлхийн хандлага эрчүүдэд байдаг” гэж хэлсэн. Идэвхгүй байх нь дэндүү амархан юм. Харин энэ байдал нь Нийгэмд үхлийг авчирч байна.
Гэр бүлүүдэд идэвхтэй эрчүүд хэрэгтэй.

Хүүхдүүдэд амьдралд нь оролцдог, зөв чиглэл заадаг, хайрыг харамгүй өгч амьдрал хайрлагч аав нар хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд өөрийг нь ашиглах биш, хамгаалдаг нөхрүүд хэрэгтэй.

Нийгэмд ёс суртахуун, зөв үнэ цэнийн төлөө бат зогсдог эрчүүд хэрэгтэй.
Эдгээр эрчүүд хаана байна вэ? Тэднийг эзгүй байвал гэр бүл нь яах вэ?
Нийгэм болон гэр бүлийнхээ төлөө юу ч хийхгүй байх нь хамгийн амархан сонголт юм. Гэвч энэ идэвхгүй байдлаас татгалзахаас жинхэнэ эр хүний чанар эхэлдэг билээ.

Хариуцлагаасаа алсын хараа, чиглэл олох. Хариуцлагынхаа араас идэвхтэй болон эрч хүчтэйгээр даганасан.

Хариуцлагаа гүйцээх нь сэтгэл ханамжтай зүйл юм.

Гэр бүл ба нийгэм дэх хариуцлагаа эр хүн хэрхэн баяртайгаар хүлээж авах вэ? Энэ асуултын хариултын ихээхэн хэсгийг мэдээж  чи өөрийгөө өөрчилж  шинэ хүн болохоос эхэлнэ.  Харин үүнээс гадна социологич Stephen Clark-ийн дагуу

1. эр хүн бусдын сайн сайхны төлөөх хариуцлага өөрийнх нь мөрөн дээр байгаа, мөн бусад хүмүүс өөрт нь итгэж найддаг гэдгийг тодорхой мэдэх нь чухал.
2. Хариуцлагаа найдвартайгаар үүрэн авч явахыг хөвгүүд багаасаа дотны эрчүүдээсээ харж суралцах нь маш том ач холбогдолтой ажээ.

Харин эмэгтэйчүүд эргэн тойрныхоо эрчүүдийн хариуцлагыг булааж авах биш, тэдэнд найдаж сурвал хамгийн их тус болно.

Жинхэнэ эр хүн дагахаар биш, манлайлахаар бүтээгдсэн.

Манлайлагч байх нь эрчүүдийг сэтгэлийн хөдлөлөө барин, үнэний зарчмаар өөрийгөө хазаарладаг байхыг шаардана.

Сэтгэлийн хөдөлгөөнд бууж өгөхийн оронд Үнэнг барин манлайлах зориг нь жинхэнэ эр хүнийг хөвгүүдээс үргэлж ялгаж өгдөг.

22 Comments

  1. emegtei says:

    Хулчгар идэвхгүй эрчүүдийг дэмждэг эмэгтэйчүүд байгаа бол өөрсдөө л амьдралын хүнд ачаагаа үүрч дээ. Эрэгтэй хүний үүрэх ачаа нь зөвхөн тэдэнд үүрүүлэхэд зориулагдсан байдаг Эмэгтэй хүнд маш хүнд ачаа болдог байхад эрчүүдэд хөнгөн байдаг юм. Гэвч эрчүүд үүийгээ ойлгодоггүй байдаг юм даа. Тэдэнд зориг дутдаг юм. энэ чинь нялх хөвгүүд байхгүй юу даа Эрэгтэй эмэгтэй хүний үүрэг хариуцлага өөр шүү үүнийг л сайн ойлго

  2. motherhood says:

    d456 bichsen zuiliig unen gej bodoj bn,
    manai nohor setgelzuin zovolgoo unshdaggui sonsdoggui. ooriin bodloo l zov gej boddog. terend yu ch tolhioldson zahidal bichij humuusees asuuhgui baihaa. he . yamruud n endees yum asuugaad bdag bn aa, yalanguya erchuud.

  3. D456 says:

    Ийм зөвлөгөө уншиж жинхэнэ эр хүн болох гэж оролдохоо больсон цагтаа л жинхэнэ эр хүн болох байх даа. Жинхэнэ эр хүн өөрийнхөөрөө л бдаг. Өөрөө бүгдийг бүтээдэг.

  4. Emegtei-d says:

    Эмэгтэй ник-тэй хүн Сэтгэл судлаачыг эрэгтэй гэж бодоод их уур нь хүрчдээ янз нь. миний бодлоо Сэтгэл судлаач эмэгтэй болтой. Адилхан эмэгтэй хүмүүс ч гэсэн үзэл бодлын хувьд ийм өөр өөр байгааг харж байгаа биздээ.

  5. munguu says:

    Bvrged haalga zaswar 88034438. Бүх төрлийн бүргэд хаалга цоож онгойлгож, гол солино. Авто машин болон сейф граж онгойлгож түлхүүр тааруулна. Нэмэлт цоож суулгана. 24 цагаар дуудлагаар үйлчилнэ. Мөнгөн түлхүр ххк утас 88034438 /Танилдаа дамжуулж бидний үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэж байна, танд баярлалаа/

  6. emegtei says:

    тэр дээр бичсэн Сэтгэл судлаачид хандаж хэлье. Жирийн залуу гүнжтэй суухад гүнж эр зоригийг нь хардаг юм. Аймхай хулчгар зориггүй нэг нь гүнжтэй суудаггүй. Өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж таниулж байж шалгарсан нэг нь суудаг юм. Чи зүгээр л Баян хүүхний эд баялаг нэр төр албан тушаалаас нь зүүгдэх гэсэн арчаагүй бодолтой эрчүүдийн нэг байна. Эд баялаг хэргэм зэрэг нь алга болбол чиний хувьд хэн ч биш болж таарахнээ. Нөгөө шивэгчин гээч нь болох юм байна.   Чам мэтийн нөхдүүд харин эх орон ээж аав эхнэр хүүхдийнхөө төлөө гээд дайнд явах зүрхгүй байдаг юм. Яагаад гэвэл хулчгар учраас . ХУЛЧГАРУУД ХАРИУЦЛАГААС ЗУГТДАГ.  ГЭР БҮЛ БОЛ НИЙГМИЙН ХАМГИЙН БАГА НЭГЖ ГЭР БҮЛИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГААС ЗУГТАГЧ ЯАЖ НИЙГМИЙН ТӨЛӨӨ БУСАД ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ ЗҮРХ ЗОРИГ ГАРГАЖ ЧАДАХ ВЭ ИЙМ ЭРЧҮҮД БИДЭНД ХЭРЭГГҮЙ  

  7. sexymans67@yahoo.com says:

    Hi 29tei dajgui zaluu bn. Sexy busguitei taniltsmaar bn. add hiigeerei

  8. Миний бодлоор жинхэнэ эр хүн гэдэг эмэгтэй хүнээс бүх зүйлээрээ тэс өөр хүнийг хэлнэ. Ккккк
    Энд жинхэнэ эр хүн гэж САЙН ХҮН гэсэн утгаар бичсэн юм шиг байна.
    Хүний ирээдүйд ямар хүн болохыг танихын тулд охидын ээжийг, хөвгүүдийн аавыг хар гэж үг байдаг даа. Тэхээр гэр бүл гэдэг хүний хүмүүжил төлөвшилд маш их нөлөөтэй. Бас хүний ерөнхий ноён нуруу гэж байдаг даа. Хэдий наанаа хэдэр ёдор ч юм уу муу зантай байлаа гэхэд цаад нуруундаа сайн хүн байх жишээний. Тэгэхээр бас хүнийг ямар нүдээр харж дүгнэлт хийх нөлөөлнө байх аа.
    Би өөрийгөө азгүй эмэгтэй гэж боддог. Яагаад гэвэл миний эргэн тойрон, тэр ч бүү хэл миний найз нөхөд эгч дүү нарын нөхрүүд дунд хүртэл жинхэнэ эр хүн байдаггүй. Ганцхан ААВ минь л байдаг даа 🙁 

  9. setgel sudlaach says:

    Тиймээ нийгмийн өөрчлөлтөөс болж эр хүн илүү зальтай, ашигч байх шаардлага гарч ирж байгаа гэж би боддог. Бүсгүй болгон ханхүүтэй сууж гүнж болохыг мөрөөддөг. Харин эрчүүд ч гэсэн яг ингэж мөрөөддөг гэдгийг бүсгүйчүүд маань сайн ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл жирийн залуу гүнжтэй сууж ханхүү болоод эзэнт улсыг нь өвлөж авахыг хүсдэг шүү дээ. Энэ бол залуугийн нийгмийн дунд байр сууриа олж авах гэсэн арга шүү дээ. Харин зүгээр л сексийн хувьд залуу маань гүнжээ хайж байх зуураа зүгээр байлтай нь биш гээд шивэгчин охиныг эргүүлж эхэлдэг. Залуугийн хувьд шивэгчин бүсгүй бол зүгээр л цаг өнгөрөөх хэрэгсэл шүү дээ. Амьдралдаа алдсан бүсгүй бүр тэр залуугийн хувьд шивэгчин охины хэмжээнд үнэлэгдэж байгаагаа харж чадахгүй байгаад л бүх эмгэнэл нь оршиж байдаг юм. Харин залуу өөрийн гүнжээ олсны дараа жинхэнэ эр хүн болж хувираад ар гэр үүрэг хариуцлагаа ухамсарлаж амьдардаг. Тэгэхээр бүсгүйчүүд маань нэг залуутай танилцаад түүнийг жинхэнэ эр хүн эсэхийг танихыг оролддог нь хамгийн том алдаа юм. Тэр залуу нэг бүсгүйн хувьд новш шиг байсан боловч өөр нэг бүсгүйд жинхэнэ жентельмен шиг загнаж болно. Тийм болохоор бүсгүйчүүд маань найз залуугаа сайн муу хүн гэж дүгнэхээсээ өмнө НАДАД ГҮНЖ ШИГ ХАНДАЖ БАЙНА УУ ШИВЭГЧИН ШИГ ХАНДАЖ БАЙНА УУ гэдгийг хамгийн түрүүнд олж харах ёстой шүү. Тэр хүний сайн муу хамаагүй харин чамд яаж хандаж байгаа нь л чухал гэдгийг бүсгүйчүүд маань ойлгоосой гэж би бодож явдаг. 

  10. Оюуны хоцрогдолтой эрэгчин ... says:

    Хэхэ … наад асуудал чинь ёстой ойлгогдоггүй юм. Эрчүүдэд жинхэнэ эр хүн гэсэн ойлголт бараг байхгүй талдаа. яг үнэндээ амьдрал дээр жинхэнэ эр хүн ямар байдаг вэ гэдгийг боддог эрэгчин хир их байдаг юм бол. Байлаа гэхэд өөрийнхөө ойлгосон, мөрөөддөг идеал-аа жинхэнэ эр хүн гэж энэ юм байна гэж ойлгодог байж магадгүй юм. Хэрэв тийм бол эрэгчин болгоний жинхэнэ эр хүн өөр байх нь тодорхой. Харин энд яригдаж байгаа жинхэнэ эр хүн нь эмэгтэйчүүдийн толгойд байгаа мөрөөдлийн эр хүний тухай л яриа байх шиг байна л даа. Нөгөө цагаан морьтой Ханхүү хүрч ирээд зовлонгоос нь гэтэлгээд үүр амар сайхандаа жаргадаг шиг. Тэр ханхүү нь тэгээд төгс төгөлдөр, сайхан, бас ханхүү гэснээс үзвэл нийгэмд эзлэх байр суурь нь ямар байх нь ойлгомжтой. Хэдий энэ үлгэр ч жинхэнэ эр хүний тухай эмэгтэйчүүдийн төрөлхийн шахуу ойлголт байж магадгүй юм. Дашрамд хэлэхэд жинхэнэ эр хүн дэлхий даяар ховордсон тухай бас яригддаг. Эндээс үзвэл илүү байгаллаг, унаган байгалийн төрхөөрөө байгаа эр хүнийг бас жинхэнэ эр хүн гэж хэлдэг байж магадгүй юм гэсэн таамаг надад байгаа юм. Учир нь орчин үеийн амьдрал хөгжил дэвшлийн улмаас илүү нарийн болж ирсэнтэй холбогдон эрчүүд өрсөлдөөнд ялж гарахын тулд байнга юм бодсон, товчдоо муу санаатай, дотуур тамиртай байх шаардлага урган гарч ирсэн байна гэж ойлгогдохоор байдал харагддаг. Үүнээс үүдэн, нөгөө унаган байгаллаг эрэгчиний шинж чанар дарангуйлагдаж эхэлдэг л дээ. Үүнийг жинхэнэ эр хүн ховордлоо гэж хэлээд байх шиг байдаг гэх мэт. Хэдий хүн хүн жинхэнэ эр хүнийг өөр өөрөөр тодорхойлж болох ч эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ эр хүний тухай тодорхойлолт харьцангуй нэг зүг чигийн тодорхой ойлголт байдаг гэж бодож байна. Үүнээс үүдэн, эрчүүд жинхээ эр хүний тухай ойлголт өөр өөр байдагтай холбогдуулан, эмэгтэйчүүд харин жинхэнэ эр хүний тухай ойлголтоо бичвэл илүү сонин байж болох юм.

  11. saikhan humuus mash ih baidag says:

    Saint, saikhan humuus mash olon baidag, jinhene sain aav, sain nuhur, sain huu, sain naiz, sain  zaluu bol neg hunii huvid sain hun gej sanagdaj baihad uur negnii huvid muu hun baih jisheend orohguiee, tiim saint hun uneheer bii. Naizuud ni, hamt ajilladag humuus ni manai nuhuriin tuhai yamar aztai huuhen ehner ni boloh boloo gej yaritsgaadag bsan gsen. Harin Bi bodohdoo yamar aztai zaluu nadtai suuh boldoo gej boddog bailaa. Getel barag Bi iluu aztaid ni orchih geed bgaam bishuu, her Tim saint zaluu, mini I tusuulluus ch davsan. Hamgiin sonirholtoi ni tuunii naizuud has yamar saint zaluus gej sanana, nuhur maani tedneeree baharhdag, Bi ehleed itgedeggui baisan ni magadgui mini I tusuulj chadah er huniii sain chanaruudaas her davj garsan baisand yum bolovyy,hanidaa maash ikh hairtai, zarimdaa gomdoodog bol uuchlaarai. Huuhnuudee uneheer saint hun baidag shuu, uuriigoo saint huntei suuna gedegt horom ch ergelzehgui bh heregtei shuu, has chi ooroo sain saikhan chanaruudiig uuurtoo bii bolhooroi, tegvel chi haashaa ch  yavsan ochson dandaa saint saihan humustei uukzaj taaraldah bolno.enebol hii hooson tsetserhel,  onol , moroodol bish, nadtai tohioldson bodit tuuh, amidral yum shuu, neg heseg gutrangi, bodol sanaa mini tiim ch saikhan bish baih ued nadtai neg ikh saingui humuus taardag baisan, Bi uuriigoo maaash ikh uurchilson, maash ikh,bodol setgel, zan chanaraa uigagui oorchilson. Harin odoo divaajingiin burhad shig humuusiin dund bgaam shig l baina, uneheer itgemeergui saikhan humuus baidag shuu. Gehdee Bi anhnaasaa Tim ch muu hun baigaagui, humuus namaig saint hun l gedeg baisan, gehdee l uuriigoo ulam saijruulsnii daraa l iim gaihamshig tohioldson doo.

  12. Mandarin says:

    Харин эмэгтэйчүүд эргэн тойрныхоо эрчүүдийн хариуцлагыг булааж авах биш, тэдэнд найдаж сурвал хамгийн их тус болно.–> YSTOI TENEGTDDEG BNASHD!!! 

  13. H says:

    Ер нь “жинхэнэ эр хүн” гэдэг “сайн хүн” гэдэгтэй адилхан харьцангуй ойлголт юмдаа. Хүмүүс ямар хүнийг сайн, ямарыг нь муу гэдэг билээ, өчнөөн олон янзын тодорхойлолтууд гаргаж ирнэ, тэгээд хэн нэгний хувьд сайн гэсэн хүн өөр нэгний хувьд муу хүн байх нь түгээмэл. Энэн шиг “жинхэнэ эр хүн” гэдэг тодорхойлолтыг ч бас хэнд, юунд хандаж байгаагаас нь болоод мөн биш гээд ялгаатай үнэлэмжүүд өгч болно. Гэр бүл, найз нөхөд, эсвэл ажил төрөл, гудамж хороо гээд зөндөө олон тодорхойлох өнцөг байна. Цаашлаад хувь хүмүүсийн араншин, үзэл бодолыг тооцоолох юм бол тоо томшгүй олон, хоорондоо зөрчилдсөн тодорхойлолтууд гарч ирнэ.

    Жишээлхэд хуулийнхан болоод, эрүүгийнхний хоорондын жинхэнэ эр хүний тодорхойлолт нэлээд өөр байх бизээ. Нэг талаас ажилдаа сайн, хуулиа ягштал барьдаг, түүнийхээ хүрээнд голч шударга ханддаг А гэдэг прокурор байлаа гэж бодьё. Цуг ажилладаг хүмүүс, цагдаа мөрдөнгийхний хүрээнд бол ажилдаа эзэн болсон, шударга “жинхэнэ мужик” харагдаж болно. Харин эрүүгийнхний хувьд бол тэр хүн бол хэт нээнтэг, шалчигнасан, бөгс ухдаг, хүний мууд дуртай новшийн гар болж харагдах вий. Нөгөө талаас эрүүгийнхний дунд Б гэдэг хулгар байлаа гэж бодьё. Толгой сайн ажилладаг, хамтрагчиддаа хаялгатай, хэрэгтэй үед хоншоор гаргачихдаг түүнийг эрүүгийнхний дунд бол “сайн эр” гэж үнэлнэ. Тэдний хувьд Б-ийн, явуулж байгаа үйл ажиллагаа хэсэг хүмүүсийг хохироосон, шударга бус новшийн үйлдэл байх нь хамаагүй учир нь тэр ажиллагаанаас нь өөрсдөд нь унацтай, зөвшөөрөгдсөн нормчлол болхоор тэр. Эргээд хуулийн хүрээнийхэн, бас Б-ийн хохирогчидын хувьд бол тэр бол новшийн, ёс суртхуунгуй хулгайч. Ийм хоёр системын хувьд нэгэндээ зөвшөөрөгдсөн “жинхэнэ эр хүний стандарт” давхцахаасаа зөрөх нь хавьгүй их байх болвуу.
    Гэтэл А, Б 2 гэр бүлүүдийнхээ өнцгөөс бас нэг өөр үнэлэмжтэй байж болно. А-ийн эхнэрийн хувьд нөхөр нь гэр бүл, эхнэрээ ойшоодоггүй ажлаа түрүүнд тавьдаг, шөнө ирдэг хувиа бодсон гар байдаг (чиний тулга тойрсон өчүүхэн асуудал, Монгол улсын эрх ашигийн дэргэд юү ч биш гэсэн хандлагатай учир). Б болхоор хүүхдээ багад эхнэрээ хаях юмуу шоронд ороод гарсан хойноо бохир ажилдаа зууралдаж, өөр залуухан хүүхэнүүдээр хэрэгцээгээ хангах болсон. Товчдоо эхнэрүүдийн хувьд бол тэр хоёр “жинхэнэ эр хүн” биш.

    Нийтлэгч зөвхөн гэр бүл гэдэг өнцгөөс нь “жинхэнэ эр хүн” гэдэг тодорхойлолтыг гаргажээ. Гэхдээ бүх эрчүүд зөвхөн гэр бүл нэгт гэсэн сэтгэлгээтэй байсан бол нийгэм одоо байгаагаасаа илүү сайн болж чадахгуй л байсан болвуу. Харин ч эсрэгээрээ байж магад. Гэхдээ юүг илүү юүг дутуу гэх вэ гэдэг ч өөрөө бас харьцангуй ойлголт болчих юмдаа. Яв явсаар философийн маргаанлуу очих байх. 😀

  14. gaagii says:

    jinhene er hvn gj manii haniig helne gj. chamdaa hamgaas ilvv hairtai shvv

  15. zulaa says:

    er ni mongoliin zaluuchuud uurgee sain uhamsarladaggui mash sul doroi bolson!!! Naad zah ni l boon ger bul salalt,etseggui onchin huuhduud. uneheer orovdoltei

  16. CATTLEYA says:

    Жинхэнэ Хулхи Эр хүн дээ иш Хүн хүнээрээ л бай!

  17. Orgil says:

    @Onongoo85
    -Minii bodloor buh zuild er hund naidah bish zuvhun erchuudiin uureg huleesen hiih yostoi zuil dr sanaachlaga gargaad urduur ni orood bh shaardlagagui gj bgaa yum bna gj oilgoloo.

  18. qaz says:

    Би өөрөө Эрэгтэй л дэ гэхдээ төрсөн сэтгэгдэлэ бичий. Энэ нь Монголд ч биш Дэлхийн хаа сайгүй л байгаа асуудал. Харин жинхэнэ эр хүн гэхээрээ яг ч эмэгтэй хүнтэй холбон ярих нь биш байх. Эрэгтэй хүн өөрийн асуудлыг бус өрөөлийн асуудлыг өөрийн нуруун дээр үүрч. Алсын хараатай альваад үнэн ч шудрага байж. Үр хүүхэд хань ижилээн хайрлаж, үнэлж гэр бүл болон найз нөхөдөө дэм болж цаашдаа удирдан залах ийг эр хүн гэж ойлгож байна.

  19. onongoo85 says:

    Emegteichuud erchuudiin hariuzlagiig bulaaj avah bish harin tedend naidah heregtei ter n hamagiin ih tus……………………………………………………………
    Sain oilgosonguiee buh yumiig er hund naidaad orhi gesen uguu urduur n bitgii or gej oilgoj bolohuu

  20. Monroe says:

    manai zaluuchuud arhi dars zugaa tsengelee jaahan bagasgaad hyanalttai , oron ger ur huuheddee halamjtai amidaraasai

  21. noyon_raul says:

    buh tsag ueiin tursh sain er hun baisaar l irsen tsashid ch bh l bolno. hun bur yamar talaas n yaj haraad sain muu gj dugneh n oor hereg.

  22. garaa says:

    SAIN SAIHAN ERCHUUD HAA SAIGUI BAINA DAA…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.