Яг л кино шиг амьдрал минь…

Сайн байцгаана уу, Энэ сайтыг уншдаг олон бүсгүйчүүд залуусаа.  Та бүхний захидлыг уншаад хамгийн сайн зөвлөгч та нар гэдгийг мэднэ. Би одоо 33 настай, Надад тохиолдсон зүйл бусдад сургамж болж зөв амьдрахад нь бага боловч нэмэр болох болуу гэдэг үүднээс үүнийг бичлээ. Шударгаар зөвлөөрэй, би нөхөртэйгээ суугаад 11 жил болжийн. Манай хүн надаас 4 насаар ах . Манай нөхөр надтай суухын тулд их олон зүйл золиосолж хаяж байж суусан юм л даа. Гэхдээ урьд нь хүнтэй сууж байгаагүй л дээ. Энэ өөр шалтгаантай зарим нэг зүйлийг нууцлахгүй бол болохгүй л дээ ойлгоорой.  Эсрэгээрээ тэр үед би найз залуутай байсан юм. Тэр маань 3 хүүтэй нэлээд бололцоотой айлын  бага нь. Би тэр  залуудаа үнэн голоосоо хайртай хүүхдийг нь гаргана гэж бодож байсан ч эхнийх нь тогтоогүй, харин дараах нь савны гадуурх жирэмслээд нэлээд хүнд хагалгаанд орсон.

Тэр үед гэр хөдөө байдаг, хадам ээж надад дургүй байсан болохоор бид оюутны байр хөлсөлж амьдардаг байлаа. Эмнэлэгт бие муу хэвтэж байхад надад бараг эргэлт ирдэггүй тэр найз залуу маань ажил хийдэггүй би бүгдийг зохицуулдаг байсан юм. Эмнэлгээс гараадудаагүй байтал  манай дунд ангийнхан нэгнийдээ цулаж уулзалдаж хоноцгоосон. Үүнээс 2 сарын дараа манай ангийн доожоогүй хүнтэй ч найзалж байгаагүй / үнэндээ надаас бүх зүйлээрээ доогуур. Би шударга байх үүднээс үнэнээр нь бичлээ/охинтой унтаад тэр нь 2 сартай жирэмсэн. Мөнгө өг гэж залгасан байсныг мэдсэн. Найз залуу маань надад маш их  хайртай хэзээ ч салахгүй гээд уйлж хүртэл гүйдэг байсан.Хүмүүс та 2 үнэхээр төгс хос гэж хүртэл ярьдаг байсан. Би тэр хүний хүүхдийг гаргах гэж үйлээ үзэж хүнд хагалгаанд орж үхэх сэхэхийн даваан дээрээс салаад удаа ч үгүй байхад тэр хүн яаж ингэж чадаваа. Тэгсэн ч би тэсээд  уучлаад өнгөрсөн . Тэгээд ч би удалгүй нэг найзаараа дамжуулж хөөцөлдөөд тэрнийг ажилд оруулж өгсөн.

 Сарын дараа ажлаасаа согтуу ирээд намайг хүүхэд гаргаж өгдөггүй гээд аягатай хоолоороо нүүр рүү шидсэн. Би айх гомдох зэрэгцэн гэрийнхээ хувцастай харанхуй шөнө дөлөөр дүүгийнхээ байрладаг оюутны байранд очиж хоносон. Салахаар шийдсэн. Мэдээж тэр намайг эрж олоод ирж гуйсан ч би зөвшөөрөөгүй. Нэг их удаагүй  би энэ нөхөртэйгээ таарсан. Урьд нь бид ажил хэргийн байдлаар 2 удаа л уулзаж  байсан юм. Нэг өдөр залгаад Би танай ажил руу явжийн гэрээ хийхээр гээд. Ингээд бид 2 өдрийн хоол хамт идээд манай хүн шууд л болзоонд урьсан. Надад үгүй гэж хэлэх шалтгаан байгаагүй. Тэр оройноос эхлээд бид 2 бүтэн 3 сарын турш уулзахгүй 1 өдөр алгасаагүй дээ. Үнэхээр романтик, гал халуун байсан. Би юу ч нуухгүй өмнөх амьдралаа хэлж одоо хүртэл эксийнхээс хувцас бичиг баримтаа аваагүй гэж хэлэхэд Одоо 2-уулаа хамт яваад авья. Би орцны үүдэнд нь хүлээж байя  гэсэн.

Намайг  ороход надад дургүй байсан хадмууд үнэн голоосоо гуйж, цай унд болоод л хүү нь ч уйлаад  угаалгын өрөөнөөсөө гарч ирэхгүй. Ийм арчаагүй байдалд нь би үнэн голоосоо дургүй хүрч гадаа намайг зогсоод хүлээж байгаа миний төлөө бүхнээ зориулахад бэлэн байсан тэр хүнийг бодоод зугтах шахам гарсан. Эхэндээ би өмнөх залуугаа мартахгүй хайрыгаа жаахан зовоосон л доо. Нэрийг нь андуурч дуудах, хааяа нэг бааранд суухаараа согтоод нэрээр нь дуудаж уйлж  энэ тэр. Одоо бодоход үнэхээр л хайртай байсийм билээ. Гэвч өнгөрсөн бүхэн ард хоцорч бид 2 амьдралын төлөө шаргуу зүтгэсээр 7 жил болоход би дахиж хүүхэдтэй болоогүй. Айлын ганц хүү байсан болохоор би нөхрийгөө их өрөвддөг байсан. Миний ажил их хэцүү байсхийгээд л хэл аманд орох гээд их стресстэй байсан улмаар бид 2-т их том гай тохиолдсон. Зальтай, мөнгөтэй хүчирхэг хүмүүсийн арга мэхэнд орж би хилсээр гүтгэгдэн 1 сар сэжигтэн болж саатуулагдсан.

Дараа нь шүүхийн байгууллага үнэнийг тогтоож би шоронд ороогүй, бүх үнэн юм илэрч муу хүмүүс зохих шангаа хүртсэн. Гэвч сэтгэл зүрхийг минь маш том шархлуулж хэзээ ч эдгэрхээргүй муухай дурсамжтай болгосон.  Тэнд 1 сар байхад миний төрсөн өдөр өнгөрч,  манайхан нуугаад байхад хүний эх юм болохоор зөн совингоороо мэдэрч ээж минь хүртэл  над  дээр  ирсэн. Хэдий буруу хэрэг хийгээгүй ч ямар олиг байх вэ дээ. Хорвоо дээр над шиг муу охин байдаг болов уу ээж минь тэгтэл намайг хараад ерөөсөө уйлаагүй маш тайвнаар

–Би ямар охин өсгөснөө мэднэ. Бүх зүйл үнэнээр илэрч миний охин удахгүй гарнаа гээд надад рашаан өгөөд буцаж билээ. Гэхдээ замдаа зөндөө уйлсан гэж нөхөр маань ярьдаг.  Энэ миний амьдралдаа үзэх хамгийн том сургамж байсан. Харин сарын дараа намайг гэртээ ирсэн шөнө манай нөхөр надад -2 уулаа хүүхэд үрчилж авъя гэж хэлсэн. Би ч нөхөртөө хэлдэггүй л гэхээс дотроо байнга бодож явсан болохоор дуртай зөвшөөрч нөхрийнхөө төрсөн дүүгийн хүүхдийг үрчилж авсаан.  Дүү нь жирэмсэн 5 сартай манайд ирснээс хойш би ОХИНОО өөрөө жирэмсэн юм шиг гэдэснийх нь гаднаас хайрлаж, юм ярьж дуу аялсаар нэг л өдөр охин маань ижий аавдаа ирсэн.

Яагаад ч юм дүүгийнх нь сэтгэл хувирч гэнэт хүүхдээ аваад явчих вий гэхээс үхтэлээ айж нөхөртөө хэлснээр би гэдэг хүн 27 хон хоногтой хүүхэд тэврээд үлдсэн дээ. Өөрөө хүүхэд гаргаж, өсгөж үзээгүй хүнд хөхнөөсөө гараагүй нялх амьтан авч үлдэх их том зүрх шүү.  Гэвч охиноо би 1 удаа эмнэлэгт хэвтүүлж тариа хийлгээгүй өсгөсөөн. Байнга угж меласан уусаар л хүн болсийм даа. Одоо ямар хоорхон бяцхан гүнж байдаг гээч 4 настай ахайтан. Аав ээж 2-ийн амьд бурхан, Би түүнийгээ гараасаа салгах дургүй орхиод хол ч явж чаддаггүй.  Хамгийн гайхалтай нь надтай усны дусал шиг адилхан,  төрсөн талаасаа тэс өөр. Үнэхээр л миний ӨӨРИЙН ОХИН . Охин минь  энэ гэр бүлд үүсээд байсан арилшгүй шархыг аниулж эдгээн хургасан жаврыг  үргээсэн  ачтан.

Үүгээрээ бусдад дамжуулж бүх л зовлонд эцэс гэж байдаг. Амьдралдаа эрс өөрчлөлт хийх зоригтой бай, хэнээс ч бүү ай, дайчин зоригтой байж бусдаар ирлүүл.  Одоо та зовж байвал жаахан тэвчиж хүлээхээр амьдрал танд аз жаргалыг заавал өгдөг юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэвчээртэй уншсан та бүхэндээ баярлалаа,

36 Comments

  1. Алтнаа says:

    Сайхан гэр бүл байна.сайн сайхныг хүсье

  2. Anonymous says:

    emegtei hvnii zowlon gj ugaasaa hetsvv bhiimdaa

  3. та 3 сайхан амьдрах болноо сэтгэл өөдрөг үүн шигээ сайхан сэтгэлээр хандаж яваарай амжилт хүсэе та нар шүү

  4. peach says:

    huuhdee heterhii hairlaad humuujilgui ohin bolgood haychvaa busad n ch yaahav

  5. er says:

    Ta 2 huuhedtei bolnoo. manai ah ber egch 2 gerleed 12 jillin daraa huuhed urguj avsan tegeed terneesee hoish 5 jiliin daraa buyu gerleed 17 jiliin daraa huutei bolson ene bol burhanii beleg shuu dee gol ni ter 2 ene buhniig huleej chadsan. ah mini nadad tursun urgui ch gesn hanilj suusan hania zovoohgui ee geed uilj bsan udaatai bi odoo tednii umnuu tanai ger buliin umnuus bayartai bn

  6. Anonymous says:
  7. bbbb says:

    энгийн юм ойлгодоггүй юм бол анхааралтай уншаач ээ. дүү нь зангаа хувиргачих вий гэж айхдаа нөхөртөө хэлж яаруулаад, 27хон хоногтой хүүхэд өргөөд авсан байна. бас айлын ганц хүү гэж бичсэн болохоос айлын ганц хүүхэд гээгүй байгааз дээ. /охин дүүтэй, эгчтэй байж болдийн байгааз дээ/

    амжилт хүсье. чи ухаантай учраас ер нь нэг л болохгүй бүтэхгүй залуугаа хайртай байсан ч орхисон байна. шийдэмгий юм шиг санагдлаа. аз жаргал хүсье.

  8. CATTLEYA says:

    Үнэхээр гайхалтай. Төөрсөөр төрөлдөө ирсэн юм байнаа чиний БЯЦХАН ГҮНЖ.
    Амьдрал баян гэж даанч үнэн юм, чамд болон чиний Бяцхан Гүнжид аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье!

  9. Сэтгэгдэл says:

    мар сайхан юм бэ? Үнэхээр сайхан юм. Танй ханьгэж ямар сайхан эр хүн бэ? Монгол эр хүмүүс бүгд ийм байдаг бол.Аз жаргал хүсье

  10. winter says:

    Yahav shan l tuuh bn. Ghde bas neg zuil oilgosongui. Yu be gevel. Nohor ni ailin gants huu hernee ygaad torson duugiinhee huuhdiig orgoj avdag bilee. Eniig l oilgohgui yum

  11. busgui says:

    deerh zochintoi sanal 1 bn. bi bas oilgosongui. nuhur ni tgd yavtsan yum uu.

  12. zochin says:

    Яагаад ч юм дүүгийнх нь сэтгэл хувирч гэнэт хүүхдээ аваад явчих вий гэхээс үхтэлээ айж нөхөртөө хэлснээр би гэдэг хүн 27 хон хоногтой хүүхэд тэврээд үлдсэн дээ.

    Энэ хэсгийг ойлгосонгүй. Нөхөр чинь чамайг хүүхэдтэй чинь хаяад явчихсан юмуу?
    Өөрийн ах дүүсийн хүүхдийг өргөх нэг талын зүгээр байдаг. Гэхдээ томорсон хойноо хүүхэд аав ээж, ах эгчээ таних болохоор тэдэн рүүгээ гүйчихдэг нь олонтаа даа, даанч. Хэд хэдэн амьд жишээ мэднэ би.

  13. Anuka says:

    Saihan tvvh bna amjilt hvsie saihan amidraarai

  14. jagaa says:

    ih saihan amdral bnaa chamd az jargal husie

  15. Anonymous says:

    Yunii tvrvvnd ene horwoogiin hamgiin sn shnig ta 3t chin setgeleesee hvsie ooriin erhgvi nvdend nulimas bvrhej setgelee ongoitol uilj awlaa. Bi ch bas yag cham shig 10jildee neg zaluud sn bsn hvvhdee awhuulaad udaagvi salsan tegeed l hanitaigaa uchirsan neg nutgiinh bolhoor namaig mini tuulsan amidarliig dendvv sn medne gehdee 9 jil amidrahdaa nadaas vr hvvhed urdah zaluu geed aliig ni sohoj bgaagi. Bi bid hezee negen tsagt vnerleh vrtei shn amidarna gej itgedeg. tiim tsag hugatsaa oirhon bgaa gej dandaa tosooldog.

  16. Anonymous says:

    Yunii tvrvvnd ene horwoogiin hamgiin sn shnig ta 3t chin setgeleesee hvsie ooriin erhgvi nvdend nulimas bvrhej setgelee ongoitol uilj awlaa. Bi ch bas yag cham shig 10jildee neg zaluud sn bsn hvvhdee awhuulaad udaagvi salsan tegeed l hanitaigaa uchirsan neg nutgiinh bolhoor namaig mini tuulsan amidarliig dendvv sn medne gehdee 9 jil amidrahdaa nadaas vr hvvhed urdah zaluu geed aliig ni sohoj bgaagi. Bi bid hezee negen tsagt vnerleh vrtei shn amidarna gej itgedeg. tiim tsag hugatsaa oirhon bgaa gej dandaa tosooldog.

  17. Monroe says:

    nuhur ohin 2 oo hairlaad bj dee

  18. Anonymous says:

    yoo yo duu n yaj huuhdee ogch chadaj bna?

  19. Saturn says:

    Үнэхээр сайхан түүх байна. Чамд, бяцхан ахайтанд бас ховорхон сайхан ханьд чинь энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье!!! Танай гэр бүлийн бүх 9 хүсэл нь дахин ес есөөр үржих болтугай. Бас чамайг удахгүй хүүхэдтэй болно гэдэгт итгэлтэй байна.
    Энэ хорвоогийн бүх гэр бүлд аз жаргалын дээд бүхнийг хүсье!

  20. Mama says:

    Bayarlalaa, erch huch avlaa

  21. Bujee says:

    Bi uilsan. uneheer gaihaltai tuuh. setgel zurh zorig, temuullieer duurlee. bayrlalaa.

  22. Bujee says:

    Bi uilsan. uneheer gaihaltai tuuh. setgel zurh zorig, temuullieer duurlee. bayrlalaa.

  23. зОЧИН says:

    наад нөхөрөө бүү хуураарай өмнөх залуугаа хая эмэгтэй хүн уярамтгай шүү.(худалаа уяраасан гээд л) ер нь бүх хүмүүст захиж хэлэхэд амьдралаа хүндэлж хайрлаж хамгаалж яваарай. Эс тэгвэл чамаас хариугаа хэд нугалж авна шүү .

  24. bolor says:

    uneheer setgeliin hatamjtai hun bna, tanai ger buld az jargal husie, hicheegerei

  25. T says:

    amjilt. gehdee bi eregtei hvn ch gsn nadad iimerhv zuil tohioldoj bsan bi ch chamshig davaad l garsan teheer amjil shivdee egch mine

  26. ( ider zaluu ) says:

    үнэхээр гайхалтай…бас сэтгэл маш их хөдөллөө…дотор сүрхий юм бодогдохоор түүх байна…сургамж авахаар юм байна…танай бас манай гэр бүлд амжилт…хэхэхэ…уучлаарай мэдээж өөрийнхөө гэр бүлд бас амжилт хүсэх хэрэгтэй шүү дээ…

  27. Би says:

    сайхан түүх сайн ч нөхөр байна

  28. OS says:

    uneheer l nulimas garah shahlaa, saihan tuuh bna chi sain hanitai uchirsan aztai busgui yumaa. Odoo iim zaluu oldku shuu, odoogin zaluus huhedig ni gargad hamag yumaa zoriulad bhad yaaj davrdag bilee de ta 3t az jargal husey.

  29. жаргал says:

    яагаад ч юм нүднээс нулимс гарч байх чинь. танай гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье

  30. Аз жаргал хүсье♥ ♥ ♥

  31. Anonymous says:

    yamar saihan tuuh ve.

  32. Anonymous says:

    yamar saihan tuuh ve.

  33. Anonymous says:

    yamar saihan tuuh ve.

  34. loli says:

    setgel hodolloo saikhan amidraarai az gargal huseydee

  35. 38тай аав says:

    Сайн сайхныг хүсье. Ховорхон сайхан хүнийг хайрлаж яваарай. Санаа сайн бол заяа бас сайн байдаг юм гэнэ лээ.

  36. naraa says:

    eedreetei ch gesen saihan tuuh bnaa ta 3iin amidrald az jargal husie ineed huur duuren shan amidraarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.