Монголын залуус хаана явна вэ?

Монголын эрчүүд хаана явна вэ гэж бид бие биеэсээ асуух цаг аль хэдийнэ болчихож. Асуудлыг өдөр бүр ярьж, хөндөх цаг ч аль хэдийнэ болчихоод байгаа. Үнэндээ Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь иргэд байх ёстой. Тэр дундаа эрчүүд хамгийн үнэтэй баялаг байх ёстой юм.

Эмэгтэйчүүдийг баялаг биш гэж байгаа юм биш. Цаанадаж улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, наанадаж өрх гэр, үр хүүхэд хань ижлийнхээ төлөө тэмцэх ёстой хүмүүс нь эрчүүд. Нөгөө “цэрэгт яваагүй ч хэрэгтэй цагт буугаа үүрээд явах эрчүүд минь” гэдэг чинь тоглоом юм шиг сонсогддог ч үнэн үг.  

Нөгөө талаар тэдэнд ийм үүрэг, хариуцлага байх ёстой гэж  байгаа юм шүү дээ. Гэтэл манай залуучуудад, эрчүүдэд ийм хариуцлага алга байна. Бүгд биш л дээ. Хувиар тооцвол 70-аас дээшээ тоо гарах шахаж байна. Эрчүүд шийдвэр гаргах төвшинд олуулаа гэдэг ч нийгмийн бусад төвшинд эмэгтэйчүүд зонхилж байна.

Боловсролын байдлаараа ч эмэгтэйчүүдээс доошоо орох шахчихаж. Өнөөдөр нөхөртэй мөртлөө өрх толгойлсон эмэгтэй шиг амьдарч байгаа хүүхнүүд дүүрэн байна. Энэ мэтээр бичээд байвал эрчүүд минь хаана явна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө ажлаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн үүдэнд өдөржин суулаа. Бүр тодорхой хэлбэл, бүхэл бүтэн 12 цагийн турш тэнд байсан юм.

Гэтэл нэг өдрийн хугацаанд 20 сайхан залуу “аавын хаалга” татаж, төмөр торны цаана суухаар ирж байна. Ердөө л ганцхан өдөр, нэг хорих ангид 20 сайхан залуу хоригдохоор ирж байна гээд бодоод үз дээ. Долоо хоногоор, тэгээд Монголд байгаа шорон, гянданг тоолоод үзвэл бидний хэд нь төмөр торны цаана сууж байна вэ. Нарийн хэлбэл, улсын хэмжээнд жирийн дэглэмтэй 10, насанд хүрээгүйчүүд болон эмэгтэйчүүд, баривчлах ял эдлүүлэх, дамжин өнгөрүүлэх, эмчилгээний тус бүр нэг, чанга дэглэмтэй долоо, онцгой дэглэмтэй нэг, гяндан нэг байдаг юм.

Нэлээд өндөр тоо гарч ирэх болох нь. Хамгийн гол нь шоронд хоригдох гээд ирж байгаа залуус гавьяа байгуулсан юм шиг инээсээр, тамхи баагиулсан шиг явж байгааг нь харахад уур хүрмээр, нөгөө талаас элэг эмтэрмээр байсан. Дандаа л ид хийж бүтээх, зүтгэх, сайхан амьдралын төлөө тэмцэж явах ёстой 20-30 насны залуус төмөр гаваар гавлуулчихаад шоронгийн зүг инээгээд явж байна. Энэ улсын эрчүүд шоронд орж байгаагаа гэртээ ирж байгаа юм шиг санадаг болчихсон хэрэг үү.

Уг нь залуус амьдралынхаа хамгийн сайхан он жилүүдийг торны цаана өнгөрөөнө, хүний эрхэнд байна гэж бодохоос нулимс нь цувж, нүд нь харанхуйлмаар санагдах юм. Эцэг, эх, ах, дүү нарынхаа, эхнэр, хүүхдийнхээ өмнө түүнээс том ялтай санагдаж шаналах ёстой биш үү. Гэтэл юу ч болоогүй юм шиг инээх нь холгүй явж байгааг юу гэж ойлгох вэ. Залуус ингэтлээ шоронжиж, амьдралын төлөө тэмцэхээс шантардаг болчихоо юу.

Өнөөдөр гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь өөрөөсөө боловсролоор бага эрчүүдтэй сууж байна. Энэ нь үл ойлголцлын нэг шалтгаан болж, гэр бүл салалт ихэссээр байгаа. Гэхдээ хариуцлагыг дандаа л эмэгтэйчүүд үүрч байна. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага байна. Жилд нас барж байгаа хүмүүсийн 55 хувийг эрчүүд эзэлж байгаа. Нас баралтын шалтгааны ихэнх хувь нь зүрх судас, элэгний өвчлөл байгааг ч мэргэжилтнүүд хэлдэг. Энэ өнөөх архи, тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотой.

Энэ мэтээр зүгээр л энгийн статистик тоо баримт дурьдахад эх орон, айл гэрийн эзэн байх ёстой эрчүүд үүргээ биелүүлж чадахгүй, хаврын цас “хайлж” байна шүү дээ. Өнөөгийн нийгэмд нүдээ бага зэрэг нээгээд, чихээ дэлдийлгээд явах юм бол бөөн асуудалд орсон, үр хүүхдээ тэжээх гэж ядсан, нөхөр хайсан эмэгтэйчүүд дүүрэн байна. Тэр болгоны цаана хэн нэг залуугийн хариуцлагагүй үйлдэл байсаар л.

Юм болгон дээр эрчүүдийн буруу байна гэж юу байх вэ. Гэхдээ л хариуцлагатайгаасаа хариуцлагагүй нь олон болчихож. Түүнээс нь болоод эмэгтэйчүүдийн эр хүнд итгэх итгэл, хүндлэл өдрөөс өдөрт “шаварт хутгалдсаар”. Ийм цаг үед гадаадыг зорьж байгаа эрчүүдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Монголын аль л эрүүл саруул, идэвхи зүтгэлтэй, амьдралын төлөө тэмцэлтэй залуус Солонгос руу явж, зарц болсоор.

Хэдэн жилийн дараа эргэж ирэхдээ эхнэрээсээ салчихсан, өрх толгойлсон эмэгтэй, хагас өнчин хүүхэд нэгээр нэмчихсэн, эх орондоо байр сууриа алдчихсан “нөхдүүд” л болж хувирдаг. Тэд сайндаа л хэдэн сар Монголдоо амьдарч, халуун ногоотой хоол идэж, Солонгосоор харааж байгаад мөнгөө дуусахаар буцаад хоёр дахь “эх орон” руугаа явчихаж байна. Зарим нь бүр эргэж ирэхийг ч хүсэхгүй болчихсон.

Эх орон, эхнэр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээхээс айдаг, хэдэн төгрөг олж идэж, унтахаас өөрийг хүсэхгүй байгаа болохоор тэр шүү дээ. Уг нь Монгол Улсын нийт хүн амын 47 орчим хувийг эрчүүд эзэлж байгаа. Ингээд бодохоор монгол эрчүүд арай ч говийн баавгай шиг цөөрчихөөгүй байна. Тэгсэн мөртлөө “Улаан ном”-д орчихсон юм шиг цөөхүүлээ харагдаж байгаа. Тэр зуур гадныхан Монголд үүрлэж, охид бүсгүйчүүдийг нь хэрэглээ болгож, хэдэн халтар төгрөгөөр худалдаж авч байна.

Монгол эрчүүд нь шоронд, Солонгост, бааранд, лонхонд байхад гадныхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө  жиргэх байлгүй дээ. Эрчүүд минь бид гэр бүлээ хайрлаад, тэднийхээ сайн сайхны төлөө зүтгэхэд л улс орны хөгжилд, эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш хувь хүнээс хэзээ ч зам барьж, эмнэлэг барь гэж шаардахгүй. Бүгдээрээ туг барьж гүйгээд байна гэж юу байх вэ. Харин тугалын бэлчээрээс бага зэрэг холыг л харах хэрэгтэй байна.

Н.Пунцагболд

22 Comments

  1. Ss says:

    En Gandi avgai erchuudiig mini solongos yavuulaad duussan biz dee. Ugtaa bol ehner nohor 2 uulang ni l yavuulah heregtei sh dee. Nohriig ehnerees ni uriig etsgees ni salgaj tsolchihood neg ih sairhaad TV geer yariad baidag baisan biz dee. Mongoldoo oligtoi tsalin avdag baisan bol yu gej ar geree orhiod als hol mongonii ereld yavj baih ve dee.

  2. amaraaa says:

    Erchud ni iim bdltai bg blhor ohid huuhnuud ni hari orni ber blod duusla shde anduuda hangugruu jild 2 – 3myangan busgui ochij solongos huni akurktai suuhar yvj bna shuu dee nugu tsever ichimtgi mgl ohid maani bidnes bolj munguns blj buhel buten amidralaara ter muu hangug naraar togluuljbna shuu dee bi tend jil garan blhod so huntei suugad sn shn yvaa busgui huntei taragui danda eh nutga mgl erchuude sanasan amitad bdgin bnalee zarim sait dr bi aztai hun bi sn huntei taarsan ghmet yriltslaga zahidluud bdg ter shal hudlaa dumd zuuchildag teneg mglchudin biznesin reklam bh gj bdjino ERChUUDE MGLiin saikhan Ohid BUsGuichuude hairlatsgay ugui bol ted chini nas tsarai hamagui amidraliin erheermunguni bool bolj duuslaa busguichuul mini MGL d sn shn ers bii shuu tsutsaltgui hai ted taniig huleej bas haij bgaa shuu yun bbayn hugshin so MGL zaluuchuudda amjilt

  3. gerlee says:

    mongoliin ihenh erchuud solongost bgaa

  4. hana says:

    ene elgemsuu solongos nohortei gsn tgd solongost gertee huuhdee haraad suuj bdg gsn chi bidend yug yaj hairlahiig zaah gd bga ymuu chamaar heniig yaj hairlahaa zaalgahgui za amaa tat omhii gd bga solongostoigoo l amar jimer amidar ingeed erguuteed uur hurgeed bdgiin ene niitleliig unshaad uneheer dotor haranhuilj bn ene hiigmiig bid yajshuuhan hewiin baidald ni oruulah we uneheer bid mongoldoo hun shig amidarchmaar bhiin gehdee l ene samuurlaas zalhaad gadagshaa ywahiig huseh ym

  5. HAIRIIN.BURHAN says:

    elgemsuu ooroo bas koread baigaa bzde busgui min =))

  6. bi medne says:
  7. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ӨМХИЙ СОЛОНГОСТ ХАР АЖИЛ ХИЙЛГЭХЭЭР ЦӨЛӨӨД БАЙГАА БОЛОХООР МОНГОЛ ЭРС МААНъ ОД БОЛОХ Нь АРГАГҮЙ ..ТЭДНИЙГЭЭ ХАЙРЛА БҮСГҮЙ МИНъ!

  8. bb says:

    araichdee

  9. er hvn says:

    mongold shorond odort 20 zaluu orj 5 zaluu gardag udalgui 4 butsaad ordog 1 n arhichin boldog ene vnen shv mongold erchvvd maani duusch bna baigaa hed n nariin omd omson nvvr amaa budsan urt vstei hvvhen shg yumnuud l bna da mongolin shorond 35 n nas gedeg hogshin gesen vg shv dandaa saihan 20 n hedtei zaluus maani bna da

  10. Anonymous says:

    Ta nar bitgii hutaj bai mongol erchuud mongoldoo l baina chi sohor yum uu haashaa yum yu geh geed baigaan chi uuruu hen bolood baigaan

  11. Anonymous says:
  12. Anonymous says:
  13. Hera says:

    Ene H gd bg manguu  zalutai ymar viliin vrtei hvvhen suuh boloo.tgul mngo tog ogohgu adilhn baiy ehner hvvhde tejehgu huwi huwia bodoy gj bg bol hvhde yg adilhn asrn. sar sarar hvvhde eeljilj harn.nogo ergchin zan bol baiglasa bdgi ntr gl hutsad bdg haa bnaa hmm buru ymn dr bol garad irdg zow ymn dree bolhor guie er em adilhn bn gd gedigd suchihdg.shal dvnhvv gar bnda.imrhv ergvv nowshnudig hvvhnvd yundni dawragd uulzj uchrd bdgi ng uulzad tarigni taniad tvi mai gl ywulh hergt shd

  14. AaA says:

    H shig hvmvvs ih bnaa…21-ee avaad uugaad bai…

  15. H-d says:

    chinii zov, gehdee erchuud huuhdee toronguut n adilhan asardag boloh heregtei, odor shonogui ajliinhaa hajuugaar.

  16. H says:

    AaA-д тэгээд юугаараа буруу гэж. Яахлаараа эр хүн гэхээр, эхнэр авж, мөнгө их олж, олсон мөнгөө эмэгтэй хүнд зориулах ёстой билээ? Өөртөө зориулаж, ууж, наргиж, шоудхад, эсвэл өөрийн хобби сонирхолд зориулхад юу нь буруу байдаг юм. Эмэгтэйчүүд та бүхэнд адилхан сурч боловсрох эрхийг нь үндсэн хуулиар хангаад өгчихлөө. Боловсрол чөлөөтэй олж байгаа болхоор дагаад ажлаа хийгээд мөнгөө олох боломж нь нээлттэй байна. Дээр нь жэндэрийн тэгш эрх гэж хаа сайгүй ярьдаг нь эмэгтэйчүүд та нар биш билүү. Эмэгтэй хүн эр хүний боол биш, гэрийн ажил хийхгүй, хүүхэд гаргаж өгөхгүй гэж ярьцгаадаггүй билүү. Тийм мөртлөө яахлаараа эр хүнийг мөнгө олж, тэр мөнгөө эхнэртээн хайртай нэрийн доор паразитлуулаж, бас хайртай нэрийн доор өмнөөс чинь элдэв бохир ажлыг хийх ёстой гэж бодоцгоодог билээ? Нөгөө тэгш эрхийн тунхаглалаа хаанаа хийчих нь энэ вэ?

  17. AaA says:

    er n pesdakuud hereg algaa, mongold bganuud n 21-ee avaad saihan uugaal gadagshaa garchih yumsan, esvel 1 excel tvreesleed haagaand shaachih yumsan, iim l 2 yum setgej bnshdee… solongost bgaa pesdakuud ch bas yalgaagviee ,,,3,4n jil bolhod bayjchihnoo gants sariin tsalin yu yum geel uugaal bn uugaal bn tegeed 3n jiliin daraa yu ch bhgui. solongost bgaa hvmvvs-n 30% l mungu hiij bgaa busad n bvvr zorilgogvi boltson butsahgviee endee bj l baiy geel…

  18. H says:

    “”Нөгөө талаар тэдэнд ийм үүрэг, хариуцлага байх ёстой гэж байгаа юм шүү дээ. Гэтэл манай залуучуудад, эрчүүдэд ийм хариуцлага алга байна. Бүгд биш л дээ. Хувиар тооцвол 70-аас дээшээ тоо гарах шахаж байна. Эрчүүд шийдвэр гаргах төвшинд олуулаа гэдэг ч нийгмийн бусад төвшинд эмэгтэйчүүд зонхилж байна.””

    Энэ 70-аас дээш хувьтай гэдэг тоог хэрхэн гаргав? Асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр бус логикоор хандмаар юмдаа.

    http://www.indexmundi.com/mongolia/demographics_profile.html

  19. Anonymous says:

    eleg emtreh yum daa

    mgl chuud bidend sain saihan yabj bgaa yum bna uu?
     
    yilmaar boloh yum daa

  20. zochin says:

    Bugd Solongosd baina

  21. 1 says:

    Erchuud bolgon muu bish baihaa. Huree hureendee l baigaa. Hun yamar hureend baina teruugeree l setgene shdee. Yariany sedev n ch gesen yag l terendee taarsan. Gaigui biyee avch yavdag, yaria huuruutei, yarij baigaa yaria n daatstai zaluus zunduu l baigaa. Ter showdah, beerdeh bol yahav. Hend ch haana ch baidag l asuudal. Hamgiin gol n taaruulah, biyee zuv avch yavah, hyanaltaa aldahgui l baih heregtei. Bar, pubd orloo huuhnuud l 2 3ara suuj baidag shdee. Tegeheer erchuud yagad bolohgui gej. Neeh umuuruh gesengui ldee. Gadnyhan yahavdee baidag l humuus. Zarim huuhnuud gadaad bolgon mungutei gesen oilgolttoi bolchihson. Nuguu hed n hudlaa goy zan gargaj baigaad uvurtuu oruulah gesen bodoltoi. Neg gadaad zaluu mongold huuhen bolgon n yanhan, mashin bolgon n taxi gej helj baigaad neg mongol zaluud aluulahaa shahsan. Gehdee neg l yum helhed yamarch mongol zaluu busguichuudee haana ch umuurdug yum shuu. 

  22. baby_baby says:

    Зөв санаа байна сайн байна. Ийм нийтлэг байдал нийгэмд нүүрлээд удаж байна. Одоо энэ байдлаас гарах цаг уг нь болчихоод л байна даа. Хувь хүний ухамсарт нь жоохон тулж ажилламаар байна л даа. Гадагшаа явах нь хүний эрх боловч эх орноо гэр бүлээ гэсэн сэтгэл л баймаар байна. Эс бол гэр бүлээр явуулдаг болговол зүгээр байх юмаа. Эцэст нь гэж хэлэхэд Монгол ажлын байртай цалин нь хангалттай бол хэн Солонгос гэх зэрэг гадаад улс оронруу явах вэ дээ. Нийгмийн амьдрал дээр өрхийн орлого зарлагын зөрүүтэй байдлыг арилгамаар л байхын.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.