Солонгост явдаг байсныг нь уучилж чадна. Харин энд ирээд уулзалдсан бол яах вэ?

Нөхөр бид 2 суугаад 10 д жил болж байна. Нас 40 дөхөж байна. Бид 8 настай охинтой. Нэг ангийн хоёр л доо. Охинтой болоод жил гараны дараа нөхөр маань солонгос яваад би хойноос нь 6 сарын дараа явсан. Би нөхрийгөө өөртөө хайртай гэж боддог /боддог ч гэж дээ тийм байгаасай гэж хүсдэг, гэхдээ тэр нэг ч удаа хайртай гэж хэлж үзээгүй/. Би түүнд хайртай байгаад суусан хааяа хайртай гэдгээ хэлдэг. Гэхдээ сүүлийн үед би анхных шигээ хайрлахаа больсоон. Тэр архи уудаггүй, тамхи татдаггүй. Амьдарлын төлөө зүтгэдэг. Охиндоо хайртай. Ер нь өөрийнх нь бодлоор өөгүй хүн. Тэрний гол дутагдал нь үглээ, ааш муутай, хартай. Би бол арай өөр хүн тэрний хэлдгээр. Би найз нартайгаа хааяа пиво ууж буу халах, бас бүжиглэж дуулж стрессээ тайлах дуртай. Үргэлж биш л дээ. Гэхдээ би даруухан, хөөрхөн, эрчүүд их сайн байдаг.

За одоо гол юмандаа орье. Би 6 жилийн өмнө тэрний хойноос солонгос яваад цуг 4 жил ажиллаж байгаад ирсэн. Манай нөхөр үлдээд өнгөрсөн жил ирсийн. Би түүнд итгэдэг байсан л даа. Гэтэл саяхан нөхрийгөө тэнд өөр хүүхэнтэй явдаг байсныг сонслоо. Уулзаж цуг явж байсныг нь нэг биш 2, 3 хүнээс сонслоо. Гэхдээ хэн гээч манай ангийн, миний найз хүүхэн. Тэр нөхөргүй том болсон охинтой, сүмд явдаг, исүсээр өвчилсөн, өндөр дажгүй хүүхэн л дээ. Би тэрийг сонссоноос хойш яг галзуурахнээ. Тэр хүүхэн одоо энд ирчихсэн, бас гэр ойрхон гээд л бодохлоор үхэх гээд байна. Би тэвчихгүй нөхөртөө хэлээд бөөн хэрүүл тэр эхэндээ гүрийгээд байсан. Дараа нь би тэр хүүхний утсыг олоод уулзсан.

Тэгсэн чинь эхэндээ тийм юм байхгүй би цэвэр ариун хүүхэн гээд л бөөн юм болвоо. Тэгэхээр нь цуг амьдардаг залуус нь  чамайг гэрт нь хэд хэдэн удаа ирж байсан гэж ярьсан гээд цохилдуулаад асуусан чинь би ганцхан удаа очсон намайг уучлаарай гээд тэнэгтдэг байна ш тээ. Тэрийг сонсчихоод манай нөхөр уулзах нь уулздаг байсан гэхдээ унтаагүй гээд гүрийгээд байх юм. Тэгээд бас уулздаг байснаа яагаад хэлээгүй юм гэхээр чамд хэлэх албагүй гээд пээдийгээд байна. Одоо бодохоор тэр надад хайргүй ч юм шиг, ер нь намайг нэг их хайрладаггүй, үнсдэггүй, намайг хэзээ ч аргадаж байгаагүй юм байна. Гомдмоор ч юм шиг,чаддагаар нь хааяа уйлж ганц пиво ууж л тайвширч байна даа. Би одоо яах вэ?

Би өглөө ажилдаа гараад л орой очдог болохоор түүнийг өдөр хаагуур юу хийдгийг мэдэх аргагүй юм даа. Бид уг нь хүүхэдтэй болохыг хүсэж байсан арга ядахад жирэмслэхгүй байнаа. Солонгост явдаг байсныг нь уучилж чадна. Харин энд ирээд уулзалдсан бол яах вэ? За найзуудаа сэтгэл санаагаа нуулгүй бичээрэй.

19 Comments

  1. man says:

    хааяа эмэгтэй найзтай болдог ч юм билүү гэж бодох юм Хорвоо гэж , Надтай сэтгэлээ хуваалцах 40 орчим насны бүсгүй байвал boldbat66 ru

  2. man says:

    надтай адилхан юм Эхнэр маань нэг хүнтэй яаваад болдоггүй Би нэг удаа ч хэрүүл хийж байсангүй Яарилцаж ойлгуулахыг оролдож надаас юугаараа илүү байна гэхэд бүхий л талаараа чамд хүрэхгүй сексийн хувьд ч чи илүү харин тэр дарга гэдэг байна шүү Одоо дахиж тэгэхгүй гэсэн Гэвч сэтгэлд нэг л хар юм байгаад байна Тэр хүний эхнэртэй нь явалдах юмсан Даанч танихгүй яаж олохоо мэдэхгүй юм даа

  3. Balj says:

    chi ternii yavdaliig medej eroosoo hereggui!!!!. herev chini nohoroosoo salahiig huseed baigaa bol mordoj moshij bolno. Oor heleh ug algadaa busgui mini.

  4. Десси says:

    Бие салваас сэтгэл сална гэдэг айхавтар үг байдаг даа.Дээрхи хүний хэлсэнчлэн одоо энэ тухай хэрүүл битгий хий,пиво ч битгий уу.Биеэ улам сайхан авч яв.Надад залуу цагт ийм зүйл тохиолдож байсан. Ухаалгаар эерэг шийдэж байлаа.Чи өөрийн дүр төрх,хувцаслалт,үс засалтаа хүртэл өөрчил.Би одоо 50 настай ч 40-тэй юм шиг харагдаж чаддаг.Чи 40-ч 30-тай юм шиг харагдаж чадна.Өөртөө итгэлтэй бай бүсгүй минь.Чамд амжилт…

  5. Десси says:

    Бие салваас сэтгэл сална гэдэг айхавтар үг байдаг даа.Дээрхи хүний хэлсэнчлэн одоо энэ тухай хэрүүл битгий хий,пиво ч битгий уу.Биеэ улам сайхан авч яв.Надад залуу цагт ийм зүйл тохиолдож байсан. Ухаалгаар эерэг шийдэж байлаа.Чи өөрийн дүр төрх,хувцаслалт,үс засалтаа хүртэл өөрчил.Би одоо 50 настай ч 40-тэй юм шиг харагдаж чаддаг.Чи 40-ч 30-тай юм шиг харагдаж чадна.Өөртөө итгэлтэй бай бүсгүй минь.Чамд амжилт…

  6. gerlee says:

    setgeleer unaj arhi pivo uuj bhiinhaa orond ter huuhnees iluu ooriigoo gadaad torhoo oorchil heruul hiij une tsenee aldaad hereggui yvuulsan mongii n sain huraagaad goo saihandaa tsag zav garga ergeed irehed n tasarhai huuhen ugtaj avbal ter chine goo saihan ertontsiig avrana gedeg ug bhgui yudaa amjilt husie

  7. Lady says:

    Ene elgumsuu unen uzliin teneg gichii yumaa! Haa saigui erguuteed erguu avgai

  8. garaa says:

    busdaar zaalgalgui er emiin hoorond iljig buu jorool oorsdoo uchir zuigee ol..bid salaa geh yumuu

  9. emegteo says:

    ELGEMSHUU HUUREE!!!!!!!!!!!!!!!!! UHSENII CHIN ER EMIIN HOOROND ILJIG BUU JOROOL VEE,, ,, yOOOO ENE MATARIIN ELGEMSUU HUUR CHIN YUM UMSHAAD CH OILGOHGUI BAIJ BUUUR BAINGA OLON YUM GUTSAHIIMAA,,, NAAD CHIN NUHRUU HARDAJ BAIHAD ER EMIIN HOOROND ILJIG GEED BHIIMDAA.. 

  10. hana says:

    bitgii too buur nuur ogood ch hereggui beer uuj suuhiin orond ooriigoo l archilj tordood gylalzaad bai idsen eruu huwhairch iduulsen but urgadag gdg shuu dee sekstee ch shalamgai hand hairtai gj heltel ni amidar oor yu gehew dee negent esuschin huuhentei uulzaad ywaad bga bol uulzsaar ch bh bolno gdgiig ta ch ooroo medej l bga bh ywaldlaa gd hairlaj halamjlaad bootsiilne gj yu bhaw ooriigee l bod harin haraaj hereldehee bur bolih heregtei ta l hogshirno zugeer l ywuul ywna l biz gj bodood beltgeltei bai nohor chini hairtai l ym bol ooroo uhaaraad bolih bailgui tanid hairgui bol ter huneer yah gesiin ywuulah heregtei

  11. ккк says:

    Со-д байгаа монголчууд зүгээр нэг байна аа гэж  үгүй шүү дээ хө. Одоо харин уулздаг бол ёстйо хэрхэхийг тэнгэр л мэдэх байх даа.

  12. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    —————————————НЭГЭНТ НӨХРӨӨ СОЛОНГОСТ ЧИ ӨӨРӨӨ ОРХИОД ТҮРҮҮЛЭЭД ИРСЭН ЮМ ЧИНЬ ИЙМ ЯВДАЛ ҮҮСЭХ ГАРЦААГҮЙ ЮМ ДАА!!!!!!! ЯАХ ГЭЖ СОЛОНГОСТ НӨХРӨӨ ГАНЦААРАНГ НЬ ҮЛДЭЭСЭН ЮМ !!!! АРГАГҮЙ Ш ДЭЭ !!!!!!!!!! ХЭЦҮҮ Л ЮМ БОЛЖ ДЭЭ ЭР ЭМИЙН ХООРОНД ИЛЖИГ БҮҮ ЖОРООЛ ГЭЖ !!!!!!!!!!!

  13. emegtei says:

    Санаа сэтгэлээ бүү зовоо. Өөрийгөө тайван байлга.

  14. zochin says:

    manaih bas yag adilhan sonin yumaa iim adilhan amidral bas baih yumaa oor zvil ni bi araas ni so yvaagvi sayhan jiremsen bolson harin nohor maani araar taviad bh shig bnaa 2,3 udaa utsan deer ni bichleg bsan bi bvvr setgeleer unaad bga jiremsen bolson bolhoor yah uchiraa olohgvi bna ug ni 1 jil no bhgvil yum shig bsan bid 3 saihan l bsan odoo bodoj bhad nadad bas hairtai gej heleegvi udaj bga yum bna salah tuhai bi olon udaa bodoj bnaa

  15. Er hun says:

    Ooroo ingeed piiv uugaad baihaar chin nuhur chin yaaj uuriig chin toohovdee, arhi dars uudag huntei hen ch hamt baihiig husehgui. Piiv gedeg chin arhi darsandaa orno doo

  16. ganaa says:

    Hi tanid hairgui ym bn ter hoer medeej so d zugeer bgagui …teglee gd amidralaa ureed yah be nuhuruu uuchlaad shn amidar daa. …Magdgui haaya uulzdg nztai bolohgui yu….end ireed medeej zugeergui bga shu dee 96067802

  17. ganaa says:

    Hi tanid hairgui ym bn ter hoer medeej so d zugeer bgagui …teglee gd amidralaa ureed yah be nuhuruu uuchlaad shn amidar daa. …Magdgui haaya uulzdg nztai bolohgui yu….end ireed medeej zugeergui bga shu dee 96067802

  18. Uugii says:

    Jaahan oortoo itgeltei bai iim chigeeree arhi beer-r setgelee zasaad yawaad bwal ulam tsarai zus chin gundana shuu. Nohor chin ooroo uuj idedgui ym bol ene bdag chin nohriig chin ulam tsaaashaa tulhej medne. Iim ued uhaantai taiwan uuan zoolon bj l nohroo oortoo iluu tatah bh daa. Tegehgui bol tsaad esuschin huuhen chin chamaas iluu nohriig chin uyan zoolon aashaaraa urwuulaad awchihaj medheer l bna. Bas het ih hardah hereggui odii boltol amidarchaad odoo jaahan uhaan zarj tewcheertei bgaarai. Saihan aashlaad itgeed halamjlaad neg uz dee. 

  19. . says:

    2-уулаа үгүй гэж байгаа бол үгүй л юм байгааз. Чи тэр үгэнд нь итгээч дэ. Заавал өөрийгөө зовлонгтой байлгах нь сайхан байгаад байгаанмуу. Зүгээр л хаячихаач. Нөхөр чинь чамайг тоодоггүй бол чи тоолгох гэж хичээж яадын. Зүгээр л өөртрөө анхаараад охнидоо анхаараад явахад нөхөр чинь гэнэт тоож эхлэх ч юм билүү. Зүгээр л өөрийг нь битгий тоо. Тиймэрхүү эрчүүд чинь өөрийг нь тоогоод байх тусам пээдийгээд байдгым шд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.