Эцгийн гэрийн нар /өгүүллэг/

Ээжийн орны хөл тушаах хананы толгойд алга дарам нар оройжингоо л шаргалтан байдагсан. Нар над шиг л ээжид минь хоргоддог вий гэсэн сонин бодол надад төрнө. Цамхагны хээг хойморт мэгтэн өглөө эртлэн гэрт минь тусаж, өдөржингөө эрх ганц хүүтэй нь тэр айлыг гийгүүлж өнжөөд аав ээжийг малын бэлчээрээс цуглан ирмэгц тоононоос мултран тэртээ уулын араар хажуулсан мэт далд орно.

Удаан тогтсон нар унины углуурагнаас мултархад дотор бүүдийвч маргааш өглөө манай гэрт дахиад л тусна гэж бодмогц сэтгэл өегшинэ. Аймгийн сургуульд яваад ирэх замыг нь амдан “ Агаа ирлээ, агаа агаа ” гэж угтан гүйж хүрэхэд минь мэндийн ч үггүй давхиж одсон садангийн ахдаа гомдохдоо хоймрынхоо наран дээр нулимас дуслуулан хэвтэхэд ээж минь

-Миний хүү битгий уйл аа гэж хэлээд өвдөгөө дэрлүүлэн хацарыг минь илбэж, миний хүү март даа март. Муу юмыг мартаж чадвал хүний сэтгэл цэвэр явдаг юм гэнэ лээ. Энэ дээр мэлтийж байгаа тэнгэрийг… Тэнгэр ер нь хэмжээ хязгааргүй уужим болоод ч тэр үү, эсвэл өөрийгөө хураар угааж, үүлээ хөнгөлж цэлмэдэгтээ ч тэр үү. Тэнгэр өөд удаан харахад хүний дотор уужирдаг юм гэдэг.

Ийм учир уужим ч байлгүй яахав. Хүний доторыг уужруусгалгүй ч яах вээ дээ. Миний хүү дээшээ хараач, Тэнгэрт хонь мал шиг цав цагаан үүл нүүгээд л, үүлэн дотор нь миний хүүгийн алаг үрээ явна. Молцогтой цагаан ишиг нь тэр байна. Аав нь тэр бөөн үүлэн дотор алаг үрээгээ хөтлөн хүүдээ очъёо доо. Энэ зуны наадмаар хүүгээ хурдан морь унуулна гээд л давхиж явна. Аавыгаа ирэхээс өмнө хонгор даагаа сургаарай. Миний хүүгийн даахийг авахад өвөө нь хонгор дааганы эхийг чамд зүсэлж өгсөн юм шүү дээ. Ингэж хэлээд ээж миний магнайг илбэв. Би хурдан морь унана гэж хөөрч, бас тэнгэр өөд харж үүлэн дотроос ээжийнхээ хэлсэн бүхнийг эрэх гэж ухаан зарсаар нэг мэдвэл ахдаа гомдсон гомдол арилж тайтгарсан байлаа. Сэтгэл цэлмэн гэрийнхээ наран дээр дулаацан ээждээ эрхэлэн суухдаа төрсөн гэрийнхээ нар ээж хоёроосоо хэзээ ч хагацмааргүй санагдаж “ Ээжээ, би тантайгаа үргэлж хамт байнаа ” гэвэл ээж минь

-Ишш, миний хүү мөн ч томоогүй яа даа гэж хэлээд хэсэг зуур бодлогошрон суулаа.

Би үнэнээ хэлсэн юум чинь юу нь томоогүйдэх вэ дээ гэж бодов.

Гэрийн нар хүү хоёроос минь өөр гэрэлтэй юм үгүй болохоор ах минь манайд орохгуй явчихлаа. Өөрт нь буруугүй л санагдаж яваа даа. Уг нь уншиж сурсан ном нь төрлийг ойртуулах уу гэхээс холтгомооргүй дээ гэлээ.

-Ээжээ, Уртаа гуай намайг “ Сургуульд ороод эрдэм сур. Зарим нэг хүн л хүнийг голхоос ухаантай номтой хүн хүнийг ядуу зүдүү гэж чамладаггүй юм ” гэж хэлсэн гэвэл, ээж минь “ Үнэн үгээ. Миний хүү сургуульд орохоороо хичээгээрэй. Аав нь тууврын малаа тушаагаад удахгуй ирнэ. Тэгээд хүүгээ намар сургуульд оруулна. Миний хүү ч эрдэм сурнаа ” гэв. Би дотроо, ээж минь намайг сургуульд ороод яваад өгнө гэж санаад томоогүй яа да гэсэн байна гэж ойлгосон сон.

Тэр тухай одоо бодвол эцгийн чинь гэр ч, ээж аав хоёр нь ч мөнх байхгуй гэж бодсоных байжээ. Би ээжийнхээ хэлсэнээр алаг үрээгээ хонгор даагатайгаа айлын ахаар бариулж цоровдуулан байж унасаар номхоруулаад аавыгаа угтав. Хойтон зун нь гол асарын өмнө нутгийнхаа ханхар Бямбаа гуайгаар үрээгээ цоллуулан дэл сойлгыг нь айргаар мялаалгаж Бямбаа гуайн морь цоллох аргил дууг гийнгоо хадаах шингэн хоолойгоор түрэн тэнгэрт өргөж, төдөлгүй айргийн тавд цулбуурдсан хурдан үрээгээ эмээллэн хөл дөрөөнд хүрсэн хүний томруун сэтгэл өвөрлөн аавтайгаа ярьж хөөрөн дөрөө зэрэгцэн явсаар сургуулийн үүдэнд ирж буусан сан. Сургуулийн багачуудын дунд дэрвэж явахдаа хойшоогоо эргэж санагалзах аав, ээж, эцгийн гэр минь насан туршид хүлээж байх юм шиг л төсөөлөн санаж, хавар бүхэн нуурандаа буусан ангир шувуу шиг гэрийнхээ гадаа дөрөө мултлан ааваараа угтуулан үнсүүлж гэрийнхээ нарыг даган биеэ ээж, намар бүрий аав, ээж, айл саахалтынханаараа үдүүлж, айраг сэнгэнэсэн хот айлынхаа гаднаас алсыг зорин хөдөлдөг байсан цаг саяхан.

Одоо эргэн санахад, ээжид минь хорогдоод төрсөн гэрийн минь хананд оройжингоо саатдаг нар одоо манай гэрт мандах болсон ч хүүдээ мөнхийн нар болсон аав ээж хоёр минь нутгийнхаа жалгыг эзэгнэн налайж, малаа бэлчээн, идээ цагаагаа бялхааж, аж төрж суусан эцгийн минь гэр, таньдаг, таньдаггүй бүхний дөрөө мултлах дуртай морины нь уяа ч алга. Гэлээ ч хүний амьдралын ёс жамаас яахан мултрах билээ дээ. Харин дээрх тэнгэрт шаргалтан мандах энэ мөнхийн наран доор элэнц хуланцын минь урцаас аваад өнөөгийн миний үеийн гэр сууцыг дамжин одоохондоо ухаан санаанд төсөөлөгдөөгүй ирээдүйн ач гучуудын минь орд харшид ээжид минь хорогдоод эцгийн минь гэрийн хананд удаан тогтдог нар мөн тэгтэлээ үе дамжин хорогдож тогтож байгаасай билээ дээ. Гэсэн үзүүр хязгааргүй хүслэн сэтгэлд байн байн орж ирээд салахгуйн учир юусан билээ.  

Б.СЭНГҮН

8 Comments

  1. cheer says:

    ADD ME LADIES cheerpoke@yahoo.com

  2. Anonymous says:

    saihan boljee

  3. Risa says:

    Erguu mal we   unsh ain yun  sex we 

  4. bataa says:

    Hey emegteichuulee  sex hiihiig huseed bnaa…. 26tai 
    bataa_666666@yahoo.com

  5. Someone says:

    Ih goyo mongol setgehuitei bichjee. Zohiolch Tsendjav guani Hoh javar roman ch bas ih shn sanagdaad bdgyum. Bichlegiin ongo ayas n tostei yumaa. Amjilt huseye!!!! Shan medremj toroh burdee shan zohioluudaa bichij bgaarai

  6. оогий says:

    сайхан өгүүллэг байна амжилт

  7. sengun. says:

    uulzalgui udlaa zaluusaa. neg iim yum bichlee. taalan soyorhno uu

  8. Naraa says:

    Hoorhon zohiol bn. Aav eejiigee sanachihlaa, gereesee hol baih yasan ch hetsuu yumdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.