Хайр гэдэг гайхамшиг…

Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Тамир ах нь мэндчилж байна. Ойрын хэд хоног бие жаахан өвдөж эмнэлэгт хэвтлээ. Сүүлийн үед зүрх өвдөх болж. Сайн найзаасаа хагацсан тэр шөнө огцом өвдөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүллээ. Заримдаа орондоо чадхийж хайртай хань, хэдэн үр зулзагаа айлгачих вий гэж санаа зовох болжээ. Уул нь ах нь 50 нас ч хүрээгүй юм шүү дээ. Яагаад ч юм зүрх жаахан тийм болчихож. Хүн залуугаасаа л биеэ гамнамаар юм байна даа. Миний зорчих дуртай энэ сайт улам л өргөжөөд байгаа нь илт мэдэгдэж байнаа. Сүүлийн хэдхэн хоногийн дотор яасан ч олон захидал ирээв дээ. Энэ захидлуудаас хоёрыг нь онцолж авахаар шийдлээ. “Эхнэртээ” гэсэн захиа байна. Өөрийнхөө эхнэрийг өрөөлд өгөөд, хүний эхнэрийг санаархасан хүн байна гэж ойлгогдоод байх юм. Үгүй байлгүй дээ. Би л буруу ойлгоод байх шиг байна. Чоно хүртэл өлөгчингөө бусдаас харамлаж үхэхээс буцахгүй тэмцдэг юм шүү дээ.

Тэд гуринхалж үхэх дээрээ тулсан ч бие биенээ махаар сольдоггүй. 80-аад оны сүүл үед шиг санагдаж байна. Шинэхэн офицерууд бид ан хийхээр гараад хийморь нь бадарсан юм боловуу чонотой таарч 69 машинаар хөөж нэгийг нь онож шархдуулсан юм. Аз дутаж тэр нь хээл тээсэн өлөгчин байж таараад зугатаж чадалгүй хэвтээд өглөө. Гэтэл амь тасраагүй өлөгчинөө эр азарган чоно орхихыг хүссэнгүй. Соёо шүдээ ярзайлган биднийг ойртуулалгүй бат зогсож билээ. Хурдан буугаар зэвсэглэсэн бид хоер чонын арьстай болоод буцсан. Тэр эрэлхэг чоныг би одоо ч бахаддаг бөгөөд шагай нь одоо хүртэл надад явдаг юм.

Гэтэл адгууснаас тэс ондоо хүмүүс бид амьдралын хань, зүрхний хайраа бусдад зүгээр л найр тавин өгнө гэж баймааргүй юм. Тиймээс ах нь буруу ойлгосон бололтой юм. Эр хүн элдэвтэй байхад зүгээр. Эхнэр тань өөртэй чинь секс хийхээс залхана гэдэг чинь хайр нь хөрсөний шинж бишээ. Зүгээр л эр эмийн үйлийн өөр маяг, өөр таашаал, өөр байрлал хүсээд байна. Түүнийг чи өөрөө хантал нь өг. Яагаад өрөөлийн хүн чиний амьдралд хөндлөнгөөс оролцож өгөх ёстой гэж. Хайртай ханийнхаа өвөрт ороод л нэгэн хэвийн дээр нь авирч гараад л хоёр оцогноод л буруу хараад унтчихдаг бол энэ чинь нэгэн насаараа бантангаас өөр хоол идээгүйтэй адил.

Хэрэв чи ханьдаа хайртай бол юү хүсээд байгааг нь чиний зүрх хэлээд өгнө. Түүнийг сонс. Эхнэрээ халуун үнсэлтээр мялаа, хайраар энхрийлж ил, бүх биеийг нь таал, жаргалын үүд ариун газрыг нь тэмтэр. Хамгийн гол нь эдгээрийг үнэн сэтгэлээсээ амин голоосоо хий. Амтат бал бурмыг нь умайнаас нь амаараа хүрт. Энэ бол ичих зүйл биш. Чи ч гэсэн таашаалыг мэдрэнэ. Эрийн бахархалаа хэмжээгээр нь бүү гол. Чиний зэмсэг том байх нь чухал биш, харин хөгжилтэй ажилсаг байх нь чухал. Ханийхаа жаргалын оронд нь зүгээр тавих гэж бүү яар. Хайртай ханийн чинь ухаан хөвчирч, мэдрэл нь тэсэрсэний дараа та ялалтын буудлагыг бахдалтайгаар хий. Эхнэр тань чамаас үүнийг л хүсээд байна. Түүнийг нь өг. Хэрэв чи өгч чадваас эхнэр тань өөрийгөө хамгийн азтай бүсгүйд тооцож та нүдэнд нь тэнгэрийн ханхүүгийн дүрээр харагдах болно. Таньд ч гэсэн эхнэр тань усан дагина байх болно. Үүнийг хийж чадах эр хүн танийг би та хэмээн хүндэлж байна. Учир нь та жинхэнэ эр хүн.

“Эхнэртээ” захиаг бичсэн хүнд ах нь энэ хариуг өгье дөө. Харин “Солонгосчууд монголчуудаас илүү” гэсэн захиаг бас л сайн ойлгосонгүй. Би найз монгол залуугаа бичээд байна гэсэн сүүлдээ солонгос болж таарсан уу?Архичин, ажилгүй, унхиагүй Монгол эрд охиноо өгч зовоосноос баян гадаададтай нийлүүлж жаргаасан нь дээр гэж хэлэх эх… хүнийг бишгүйдээ харсаан харсан. Хайран учирлаар нийлсэн нь жаргадаг байх л даа. Харин мөнгөний сэдлээр холбогдсон нь яадаг л бол. Лав л жаргадаг гэж би хэлж чадахгүй. Наад захын жишээ дуучин Сэрчмаа л байна шүү дээ. Харийн нутагт үр хүүхдээ булаалгаж үлдээгээд, муугаараа дуудуулаад ирж байгаа хүнийг жаргасан гэх нь нэг л бишээ. Яахав дээ зовсных хэдэн ногоонтой болоо л биз. Түүгээрээ алдсан залуу насаа гээсэн жаргалтай нь олж авах боловуу даа. Гадаад эрд хайр сэтгэлээ өгч бололгүй яахав. Дэлхийн долоон тэрбум хүнд эрийн сайн нь бишгүй л олон бий. Гэхдээ л монголд тэднээс дутахгүй нь бас л олон бий.

Уншигч таны хэмжүүрийн дэнс мэдэх юм. Үүгээр та бүхэнтэйгээ харилцах энэ захиагаа дуусгая. Хань минь миний тариурыг бариад ирж байна. Энэ маань наддаа анх учирсан үеийнхээрээ дандаа залуу харагдах юм. Гэхдээ цагийн тариа олон  хийлгэхээр өвчин орж байна шүү.

28 Comments

  1. Anonymous says:

    ZAILAA ZAWHAI UWGUN MINI DANDAA NEG EROTIK UNGU AYASTAI YUM BICHIJ BAIHIIN ZAWAAN YUMAA HUGSHIN YUM BAIJ NAMBATAI BAIGAACH

  2. tamir ah ni says:

    Duu nar minee ah ni zailaad ugiyee. uneheer hereggui yum bichij zalhaaj bgaa bol sorry. amidral deer yamar hun bolohig min burhan medeh bailgui de

  3. Ta odoo boliooo says:

    Tamiraa axaa Ta odoo boliooo. zalxaj bna. Manai uwuu yumu xaashain. Zarim xumuus magtchixaar ingeed salku bain bain yum bicheed laitaad baidiin. Ingeed bwl udaxgui Elgemsuuenerlengui awgai shg taniig xumuus uzexee boliod site-s xuuguud exlene shu. xaxaxa

  4. Tamiraa guaid says:

    Amidral deer am ajil 2 ni ald delem zurdug xun bdg l ym da. Gadnii xumuustei Bal shig saixan yrichaad yas yuman deer uuruu uuriinxuu tolgoi deerxi uwsiig xarj chaddaggui xumuus olon doo. Ta yridag shigee bolch boljil bn. Tulaad sudlawal ailiin awgaitai orootsoldoj awgai xuuxdee uiluulj ywagui gex batalgaa bnuu? Erchuud l bol Erchuud. Ydaj 1 udaa ch gsn exneriinxee araar tawiagui gej zalaw daa. kkkkk

  5. lady says:

    bayrlalaa tanid. tani shig nohortei boloh yumsan

  6. lady says:

    bayrlalaa tanid. tani shig nohortei boloh yumsan

  7. lady says:

    bayrlalaa tanid. tani shig nohortei boloh yumsan

  8. haha says:

    huuhnuud min jaahan nom unshij baildaa.  tolgoidoo johon yum hiij hersuuj.

  9. Bolor says:

    Sain bnuu ene tanai site iim nereer oruuldiimuu vneneesee TAMIR gd hvn baidiimu bi oilgodgvi ym bdag bol ene hvn vneheer shan yrij mundag uhaantai mongol er hvn bn l gemeer bn iim togs hvn bdag bol baharhmaar l hereg olon olon zaluus bodooroi vlger jishee awaarai gj helmeer bn ghdee ene hvn dendvv togs sanagdaad bdiin eswel tanai site hvmvvsiin setgelzvigeer toglood bhgvi neniig bii bolgodog bol ontsgvi l bn

  10. sainaa says:

    yah ve bichsen zuill chn boduushtai l yum, gehdee heeltei amitan alna gedeg chin amidiin har nugel gedgiiig oilgooroi ah guai

  11. unshaarai says:

    Bi ch muu ohinoo sormuusan deeree tavij osogson odoo huulich boloh geed l surch baina, mongol er huntei bitgii suu gej zovlono, hen tegej archaagui malnuudad hairan saihan ohinoo ogch darluulch araar ni taviulj zoduulj chichluulj tedgeer malnuudiig tejeelgej baidiin, gehdee sain mongol zaluu olon baij saihan mongol ohiduudiig jargaah boltugai. gadaadruu ajillah huch gej olon myangaar ni erchuudee gargasan tedgeer zaluusiin nasnii emegteichuud nohortei erchuuded hed onogdoj baigaag bodoltson ajillah huch gech erchuudee gargahaa bolimoor yum minii heden naiz huuhnuud nohorgui er nohor bolchih hun oldohgui baina geed l gantsaaraa yavah yum oldson neg ni dandaa segsercheed alga bolchihdog deed bolovsroltoi geed danalzaad baidag nohod iluu hun chanaraar nimgen baidag bololtoi.

  12. Tseene says:
  13. ... says:

    Монголд эр хүн шиг эр алгааа. Үнэхээр алга байнааааааа

  14. туяа says:

    тамир ахаа гэсэн охид хүүхнүүд салахаа болих нь дээ

  15. MOO says:

    ENE HUUHNUUDIIN BAYARLAJ BAIGAAG N TAMIR AH HUN SHIG YM BICHEJ NOHORTOO YMAR ARGAAR UNSHUULAH BEE GEED L TOLGOINUUD AJILLAAD L KKKK HOORHII DOO EMEGTEI HUNII ZOBLONG BI YMAR OILGOH BISH DEE

  16. lily says:

    Tanii bichseniig unshaad olon erchuud eniig olj unshaasai gej husej bna.., unekheer eniig bodit er hun bichij bgaa bol ta jinhene er hun um bna daa.,,

  17. tseene says:

    Tamir ahad bayarllaa. Zaluuchuudad jaahan ch gesen uhaan nemeh zuil bichij baigaad chin talarhaj baina. Humuus savniihaa hemjeegeer hutgaj avaad chadamjiinhaa hereer uuriin bolgono biz de. Minii huvid ert hiih yostoi baisan uurchlultiig tsag tuhaid n hiihgui tsag aldsanaas odoo yahaa medehgui gatsaad bn. Hendee ch heldeg um bilee dee…

  18. Oogii says:

    Hi. Tanid eruul enhiig huseye. Biyee sain bodood, hairtai ger buliinhenteigee urt udaan amidraarai. 

  19. sak says:

    minii nohor bol harin eniig unshina shvv ter min nadtai olonjil hanilsan ch onoog hvrtel hairlaj hvndelsen heweeree bdagt n bi ooriigoo hamgiin az jargaltai bvsgvi gej boddog er nohor min nas ahiad tani shig l hvn boloh bhdaa

  20. sarnai says:

    zuv demjij baina,bi h gesen nuhurteigee az jargaltai baidag heseg hugacaand amidral maani hecyy baisan odoo bol bi yaag zolushka daa gej bodogddog

  21. man says:

    u zaza tamiraa ah ain ,  sergeleen….

  22. JOKer says:

    ene ax er ni zoxiolch bolwol taarna.

  23. болд says:

    би 27той эхнэртэй Эхнэр маань үргэлж л уурлаж загнаж байдаг тэгсэн мөртлөө хайртай гэнэ Би хайрлана гэж яахыг бодоод олж чадахгүй байна Тамир ахаа та хэлээд өгөөч

  24. Tuvshuu says:

    uneheer tas

  25. EFGSDF says:

    ядаргаатай тамир ах юмаа

  26. demid says:

    zuv zuv….niilsen xosuud bie bieneesee ichne gedeg bol teneg asuudal…yalanguya sex n ved…ilen dalangui baij…sanaachlagatai idewxitei bx xeregtei ali ali ni…neg ni xvleegeed tesexee baigaad uur xvn ru yawaxdaa gol ni bish…uurchlultiig uuruusuu gej vg bdag da…uuriixhuu neg heviin sex ee uurchil…hani chini margaash ni hariug ni barih bolno

  27. goy says:

    Goy bichjee. 

  28. hn says:

    ta uneheer goy bicheh yumaa. nuhurtuu unshuulah yumsan. daanch nuhur mine namaig yun balai yum uzdegiin gej zagnah baih. ta dandaa goy goy uguulleg bichej b.gaarai. er hun bolgon ehneree tani shig hairlaj b.gaasai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.