Сайн байцгаана уу? Надад сүүлийн үед тохиолдоод байгаа, үнэхээр ойлгож өгөхгүй байгаа нэг зүйлийн талаар та нараас асууж, санал бодлыг тань сонсмоор байна. Эхнэр маань эхлээд нэг залуутай нууцаар видео колл хийж байгаад надад гэнэт баригдчихсан юм. Би “Хэн юм бэ, яагаад ингээд байгаа юм” гээд асуусан чинь дорвитой тайлбарлаж чадалгүй өнгөрсөн.
Гэтэл хэдхэн хоногийн дараа утаснаас нь бас нэг өөр залуутай чатлаж байхыг нь олж харлаа. Тэгээд “Энэ одоо юу болоод байгаа юм бэ” гээд асуусан чинь “Чиний бодож байгаа шиг юм биш ээ” гээд л сууж байх юм. Хамгийн хачирхалтай нь тэр чатын нэг хэсэгт нөгөө залуу нь “Чи хаана байна” гэж асуухад манай эхнэр гадуур нөхөр, хүүхэдтэйгээ явж байгаагаа хэлсэн байгаа юм даа. Яг ийм байдалтай байхад энийг яаж ойлгох ёстой юм бэ? Ямар учиртай зүйл вэ, та нар миний оронд байсан бол яаж хүлээж авах байсан бэ, зөвлөгөө өгөөч.