Тэвчээр зааж амьдарсан он жилүүддээ баяртай гэж би хэлмээр байна даанч…

Энэ сайтын эрхэм уншигт нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Би та бүхэнтэйгээ бодол санаагаа хуваалцаж олон зүйл мэдэж таньж авдагтаа баяртай байдаг. Энэ удаа өөрт тохиож буй бэрхшээлээ хуваалцах гэсэн юм та бүхэн минь чин сэтгэлээсээ зөвлөж хариу өгөөрэй. Би сарын өмнө эндометроз гэдэг оноштойгоор хагалгаанд орсон. Энэ өвчний зовиур нь сарын тэмдэг маш их өвдөлттэй их хэмжээтэй ирнэ бас хөл их өвдөнө бас жирэмсэн болохгүй 8 жил болсон. Энэ өвчин бол нэг төрлийн киста бөгөөд тэнэмэл эс гэж энд тэнд үсэрч ургадаг эд гэсэн. Энэ өвчнөөр би 15 жил өвдөж энэ хугацаандаа онош нь тогтоогдоогүй олон эмч, бөө, лам, бариач сүлжээгээр яваад ямар ч үр дүн гараагүй. Хүн болгон өөр өөр юм хэлнэ хэлсэн болгонг нь хэрэглэж үнэндээ цөхөрсөн. Энэ тухай дэлгэрэнгүй бичнэ гэвэл дэндүү урт түүх болно л доо.

Хагалгаа дууссны дараа онош нь тодорхой болж эмч нар энэ дахих магадлалтай гэдгийг хэлж өгсөн зарим эмч нар хагалгааны дараа 3 сардаа ургийн гажигаас хамгаалж жирэмслэхгүй байхыг зөвлөсөн гэтэл зарим эмч хурдан жирэмслэхгүй бол ахиад л ургаад өвчин сэдрэнэ гэсэн саяхан үзүүлтэл зүүн талын өндгөвчинд дахиал л ургаж байна гэсэн би яах учраа үнэндээ олохгүй байна. Та бүхний дунд энэ өвчнөөр өвдөж байсан эсвэл энэ өвчинд тустай эм тариа эсвэл эмнэлэг мэддэг хүн байвал надаа зөвлөөч би гадагшаа явж үзүүлж эмчлүүлдэг юм билүү гээд л судалж байна.

Өө тийм бөө нар болохоор намайг сахиустай тэрийгээ авахгүй бол зүгээр болохгүй гэх юм гэтэл надад тийм мэдрэмж энэ тэр огт байхгүй би эргэлзээд байна би бодохдоо бөө хүн чинь арай л өөр байдаг байх гэж бодохын үнэхээр тийм юм байдын болуу? Та бүхэн юу гэж бодож байна та бүхэнд хүнийг сахиустай үгүйг нь хэлж өгдөг таньж мэдэх мундаг хүн байна уу?

Би анх 1997 онд нар хиртэлтийн дараа шарлаад дараа нь менингитээд дараа нь судасны өвчин гэж баахан өвдөөд одоо бас эндометоз гэж эдгэх үгүй нь тодорхой бус өвчнөөр шаналж байна энэ бүх зовлон хэзээ дуусахын бүү мэд. Заримдаа энэ амьдралаас залхаад үхмээр санагдаж  хэцүү байхын даанч аав ээж нөхөр ах дүүс найз нөхөд минь энэ бүхэнтэй тэмцэж бүхнээ зориулж байхад би тэгж бодох нь дэндүү тэнэг хэрэг санагдах юм. Олны санаа оломгүй далай гэдэг болохоор би та бүхэндээ хандаж байна. Эцэст нь итгэл найвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг болохоор би эрүүл болно гэсэн итгэлээ алдахгүй тэмцсээр л байх болноо. Та бүхэн над туслаарай…

35 Comments

  1. Zul says:

    Onongoo 85 ene ovchnoor ovdood zuun nastin hand heregleed zugeer bolson yumuu zulaa_715@yahoo.com ene haygruu holbogdoj tuslaach

  2. Bbbb says:

    Тантай яаж холбоо барих вэ. 99781783 би эндометриозтой. Нөхөртэйгөө суугаад 10жил болж бна хүүхэд олоогүй.

    • Сарнай says:

      хос чавхдас эмнэлэгт очоорой. тэнд оношлоод мэс засал хийгээд өгнө. намайг бас мэс засалд ороорой гэсэн байгаа. олон газар явж янз бүрийн шинжилгээ өгөх шаардлагаггүй юм байна. Бас эмээр ханаж болдог гэсэн гэж яриад байна лээ. бараг мэс засал хийлгэсэн нь дээр эм уувал дэмий л цаг алдана шүү.
      Зарим эмч нар арай ч дээ. энэ өвчнийг мэдэхгүй эмч байна лээ. Эход харуулсан чинь умайн дотор чинь юу байгаа юм бэ, булчинлаг юм байна. Юуг нь сайн мэдэхгүй байна гэж байна лээ. Тийм эмч хүмүүс байж болох уу.
      энэ өвчнийг мэдэхгүй хүмүүсийг төөрөгдүүлж байна. эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог гэсэн. Доорх шинж тэмдэгийг сайтар уншаарай.
      шинж тэмдэг нь

      Өндгөвчийн эндометриод уйланхай:
      Өндгөвчийн эндометроид уйланхай нь хэвийн үед зөвхөн умайд байх ёстой умайн салстын эд өндгөвчинд байрласнаас үүсдэг. Энэ нь умайн салсттай адил сар бүр ховхорч цус гарах ба өндгөвчинд цус хуралдаж өтгөн хүрэн, шоколад шиг агууламжтай уйланхай үүсгэнэ. Ингэснээр сарын тэмдгийн мөчлөг бүрт томордог ба хоруу явцтай маш их наалдац үүсгэдэг. Дааврын хямрал, дархлаа тогтолцооны хэвийн бус байдлаас үүсдэг нөхөн үржихүйн эрхтний эндометриоз өвчний хамгийн элбэг тохиолдох хэлбэр юм. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 7-10 % , үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 50 % , өндгөвчийн уйланхайт үүсгэвэр гэж оношлогдон мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн 11.3 % – д тохиолдоно. Өндгөвчний эндометройд уйланхай дугуй хэлбэртэй 0.6-10 см хэмжээтэй, зузаан ханатай, цусархаг шоколад төст агууламжтай байна.
      Шинж тэмдэг:
      Өвдөлт нь байнга, эсвэл биеийн юм ирэхийн өмнө, ирэх үед өвдөлт ихэснэ. Ууц нуруу, шулуун гэдэс рүү дамжиж өвдөнө.
      Минийх ст ирэхэд гүйлгэж байсан. Стийн өмнө хойно өтгөн шоколадны өнгөтэй цус гарч байдаг. эвгүй үнэртэй бас.
      Өндгөвчийн эндометриод уйланхайн үед бага аарцгийн хөндийд наалдацын процесс дагалддаг учраас өвдөлт ихтэй байх ба гэдэс болон давсагны үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хатах, олон дахин шээх шинж элбэг тохиолддог.
      Сарын тэмдгийн өмнө хойно бага зэргийн цусархаг ялгадас үргэлжлэн гарна.

  3. Odnoo says:

    Би бас энэхүү оношоор 2015/12 дугаар сард Гурван гал эмнэлэгт хагалгаанд орлоо. Баруун өндгөвчинд 2 цусархаг шоколадан бүтэцтэй зүйл байна гээд дурангийн хагалгаагаар авахуулсан. 2008 онд 1 төрсөн. Түүнээс хойш жирэмслэх гээд 2011 онд спиралиа авахуулсан. Авахуулснаас хойш жирэмслэхгүй болохоор нь саяхан үзүүлээд мэдсэн. Одоо хагалгааны дараа 6 сарын турш Визанна гэдэг эмийг уух ёстой гээд ууж байгаа. Гэтэл энэ эмийг үргэлжлүүлээд уугаад 2 дахь хайрцагныхаа 5 дахь шахмалыг ууж байтал биений юм шиг цус гарсан. Тэгээд хагалгаанд орсон газраасаа өөр эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлтэл эмээ буруу уусан байна 1 хайрцагийг уугаад дуусахад биений юм ирэх ёстой. Тэгээд дуусангуут үргэлжлүүлээд 2 дахь хайрцагаа эхлэх ёстой гэх юм зөв уугаад байна уу? буруу уугаад байна уу?

  4. МММ says:

    БИ БАС ИЙМ ОНОШТОЙ ВИЗАННА ГЭДЭГ ЭМ УУ ГЭСЭН ЧИНЬ ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨГ НЬ УНШДАА ( Эмийн гаж нөлөө Жин нэмэх

    -Сэтгэлээр унах, нойргүйдэл, сэтгэл түгших, бэлгийн дур хүсэл буурах, зан ааш өөрчлөгдөх

    -Толгой өвдөх

    -Дотор муухайрах, xэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, бөөлжих

    -Батгаших, үс унах

    -Нуруу өвдөх

    -Хөх хөндүүрлэж өвчин орох, нүүр халуу оргих, өндгөвчинд киста үүсэх

    -Доошоо цусархаг зүйл гарах

    -Бие суларч, тавгүйтэх, ) ИЙМ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ БАЙХЫН ЯМАР ЕСӨН ШИД НЬ БҮРДСЭН ЭМ НЬ ИЙМ БАЙДАГ БАЙНАА УУНА ГЭСЭН СОНИН САНАГДААД БАЙХ ЭНЭ ЭМИЙГ УУДАГ ХҮН БАЙНА УУ

  5. Aztai says:

    Bi 9 jiliiin umnu baruuun undguwchuuu awhuuulsan tgd 1 jiliiin umnu nuguu undguwchinduu endometriiin garalt cyst gd solongosiiin cheil emnelegt hagalgaaand orood 3 sariiin daraaa dahaid garsan gsn hamgiiin aztai ni bi hagalgaand orsonoosoo 10 sariiin daraaa jiremsen bolson odoo 7 sartai mash aztai bsn shuu 

  6. baigal says:

    сайн уу би энэ өвчнөөр 4 жил шаналж бна миниих хэвлийд ургаад бгаа Америк эм шинээр гарсан бн лээ Хулан эмч 99108825 руу залгаж холбогдоорой үнэтэй ч гэсэн үр дүн сайн гэсэн,би ууж байгаа

  7. Zochin says:

    Anonymous гэдэг нэртэй хүн эмч байна гэлээ. Үүнд уудаг визанна гэдэг эмийг хэдийд уух ёстой вэ?

    • Охио says:

      Сайн байна уу? Та жирэмсэлсэн үү? Бие нь хэр байгаа бэ?

  8. oogii says:

    minii bas bienii yum aimaar ih ireed ovdolttei ireed baihaar ni emchid handtal gormanii oorchloltoos bolj baigaa geed jiremsnees hamgaalah em uug geed ,em bas biend sain bish gej bodood hool hunseer bi solongost baidag bolohoor ardiin em uuj baigaa odoogoor uugaad 1 sar bolj bna mash ih ur duntei yamar ch l baisan ih irdeg ni gaigui bolood ovdolt ni baga bolson minii bas hol ue mochoor ih ovddog baisan hervee ooroo bolomjtoi bol so-s zahialj avch uuj bolno shdee .

  9. Anonymous says:

    YEE OHID MINE BOLOMJ NI BVAL BEIJING yav manaihnii haglasl zuseeed dahiulaad l bgaa uvchniig zugeer laa tan duslaar emchdiin bn lee bi ene mgl chin 3 hagaluulsan hun shaal hudlaa suuldee havdr geed beijing yavsan zugeer gista toohchgui dor n emchilsen mgl-3-4 jil zovson beijing2 udaa 7,7 honog l bolsondoo ternees hoish 5 jil zuv zuger bn 

  10. Abc says:

    Ee hoorhii, iim yumnaas bolj uhmeer bna gej bodood bhdaa yah vedee, bas yun boo moo vee.
    Minii chiglel bish ch gesen oyutan bhdaa surch bsan, bas emegtei hunii huvid iimerhuu zuiliig meddeg bolohoor medlegeesee chadahaaraa huvaaltsii daa.

    Yag uusel shaltgaaniig n sain todruulaagui bgaa , gehdee taamaglal ni, emegtei hunii savnii dotor ed es ( bienii yum irehees omno savnii dotorh davharga hemjeegeeree ur hovrol burdehed taalamjtai nohtsoliig burduulj zuzaach nemegddeg, hervee ene ued jiremsen bolohgui bol ene davharga emegtei hunii bied bdag hormonii noloogoor savnaasaa bienii yum helbereer hovhorch gardag, ene ueiin davhargiin es ed , esvel heseg davharga , uriin suvagaar damjaad ( uriin suvag etsesdee bituu bish ongorhoi bdag, sperma ondgon estei niileh zoriulaltaar, )
    hevliin hondii ruu garch haa dairaldsan gazraa naaldaad osoj urjdeg. Tegeed ene es n savniih bolohoor emegtei hunii sariin mochlognii daguu savnii dotorh ongots davharga shig bas osoj, sariin yum ireh ued adilhan hovhorch tsusaa haana bairlasan gazraa gargadag ( ih baga hemjeegeer). Ene ni haana ch , gedes dotor ch , buduun nariin gedsend ch, davsaga deer ch ondgovch deer ch bairlaj boldog. bairlasan erhten ni savnii dotorh butsees baga, nimgehen , esvel medreliin eseer ih gazar brlasan bol ih ovddog, ter n sariin yum ireh ued ilerdeg. Emegteichuud medeh bh, sariin yum ireh ued hevliin dood , deed hesgeer ih ovdolttei bdag, Ene ovchin hovor bish mash elbeg. Emchilgee n bairlasan ed esiig tuleh, hormon emchilgee( heden sar sariin yumiig zogsooh, ter esiig ajillagaagui bolgoh, estrogen ) , mes zasliin argaar ali boloh bugdiig avah gej bdg. Ene mes zasliin argaar avsan ch gesen bas davtagdah handlagatai. Zarimdaa gedesnii zavsar brlasan bol olohod bas berhsheeltei bdag. Emegtei hun tsevershsen ued bur moson alga boldog. Hormonii oorchloltoos bolood. Tiim uheh zereg ovchin bishee. Minii salbar bish ch gesen chadahaaraa ali boloh nurshilgui tovch bichih gej oroldloo. Setgel sanaagaar unaad bh hereggui ovchin shuu.Oilgomjgui bichsen bol uuchlaarai

  11. zander says:

    endometriose edgerdeg gej baina shuu. amjilt husie

  12. zander says:

    yuuuuuun buu ve. ene adagshaa garch emchluul. Mongolchuud soliorchee. chinii uvchinii tuhai medeelel unshlaa. bi Germand baidag. chi naashaa irj emchluulye gevel tuslaya. zander_z2012@yahoo.de

  13. Anonymous says:

    buu deer ochwol sn busdiin tuluu gesen hun deer l ochooroi tegehgui bl zowlon deer chin zowlon nemeed mungu neheed suuchihna hetsuu yum bna le namaig bs bie maani uwduud unah gd hetsuu bdag bsan tegsen ugtai ene ter gd tegsen murtluu emnelegt ochihoor onoshlogdood bgaa yunm chin buugiin uwchin chin onshlogddoggui gesen bizde tegeed emcheer l yawj bna daa neeree sahius tenger n irwel uur l bh bh gj boddog zuud noirond n ireh ch yumuu ter bol aguu huwi tawilan shuu deee amjilt husey 9 tsagaaan husel chin biyleh boltugai

  14. Anonymous says:

    buu deer ochwol sn busdiin tuluu gesen hun deer l ochooroi tegehgui bl zowlon deer chin zowlon nemeed mungu neheed suuchihna hetsuu yum bna le namaig bs bie maani uwduud unah gd hetsuu bdag bsan tegsen ugtai ene ter gd tegsen murtluu emnelegt ochihoor onoshlogdood bgaa yunm chin buugiin uwchin chin onshlogddoggui gesen bizde tegeed emcheer l yawj bna daa neeree sahius tenger n irwel uur l bh bh gj boddog zuud noirond n ireh ch yumuu ter bol aguu huwi tawilan shuu deee amjilt husey 9 tsagaaan husel chin biyleh boltugai

  15. za says:

    manai duu sayhan buu bolson. nadad bol unen yum shig sanagdsan shuu. manai duu genet l uvdsun zunduu gazar shinjilge uguud uchraa olhoo bsan shuu.harin tegsen sahiustai geed.. manai duu ch uurlaad yu yriad bgaan geed l… tegeed sahiusaa avsan odoo bol ih mundag uzej hardag… hezee ch henees mungu tugrug ene ter nehdeggui… zuvhun busdiin tusiin tuld l bdg yum bn lee…… uneheer sahiustai gsn bol sain hunees lavlaj asuuh heregtei….

  16. HOTIIN IRGEN says:

    Yun buu ve, yooy. Hey chi bolomjtoi bol gadagsha yavad emchlulsen ni hamaagui deer dee. Korea bol mongolchudad hamgin taardag emchilgetei gazar gej boddiin. Esul bur oor sain sain gazar baigashde. Germany ch geh yumuu. hurdan edgeerei

  17. Zaya says:

    Boo bolood vzeech. 

  18. zochin says:

    buu boloh hun uurt ni zaaval medregdeh albagui baihaa. sahiusaa avch baij medremj ni saijirdag gesen. minii tanidag 2 egch sahiusaa avahgui udaaan yavsan. herev sahiustai hun avahgui udaan yavbal ih zovdog yum shig bna lee. 2 egch maani 2-laa hania aldaj baij sahiusaa avsan. herev avhaar bol gaigui sain hun deer ochihgui bol buun mungu tugrug neheed taraa ni eldev yanziin yum yariad daramtlaad baidag yum bn lee. ter buugiin holboo ene tereer ni ochvol arai deer gej sonsoj baisan. Yamar ch gesen eruul boloh husel ermelzlelee hezee ch geej bolohgui shuu. Amjilt

  19. 29 says:

    Mongolyn anagaah uhaan hotsrogdson shde. Emch nar n chadaltai l baih. Gehdee hun deer ajillah sonirholtoi. Yagad gevel ted tsalin bagatai. Gadagshaa yavj shinjilgee ug l gej helmeer bna. 

  20. Anonymous says:

    сайн байна уу? би эмч байна, мэргэжлийн талаас зөвлөгөө өгмөөр санагдлаа, юуны түрүүнд саяны хийгдсэн хагалгаа оношийг чинь баталж чадсан уу? хэрвээ чадсан бол эндометриозын голомтуудыг нь түлэх эмчилгээ хийдсэн болов уу? хийгдсэн бол нэг хэсэгтээ ойролцоогоор 3- 6 сар жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл тасралтгүй уух эсвэл гонадотропинг дарангуйлдаг эмнүүдийг сард нэг удаа 6 сарын турш тариулах эмчилгээ хийлгэх шааардлагатай, үүний дараа жирэмслэх талаар оролдох хэрэгтэй, эндометриоз бол дахих магадлал өндөртэй учраас дараа дараагийн удаа дурангаар орж голомтуудыг түлүүлэх нь өөрт чинь хэрэгтэй. үндсэн эмчилгээ бол дурангийн хагалгаанд орж голомтуудыг түлэх, дараа нь сарын юмыг 3-6 сар ирүүлэхгүй байх , үүний үр дүнд түлж үүссэн шарх маань аньж даавраас хамааралгүй болох ёстой, ердөө л энэ

  21. Anonymous says:

    сайн байна уу? би эмч байна, мэргэжлийн талаас зөвлөгөө өгмөөр санагдлаа, юуны түрүүнд саяны хийгдсэн хагалгаа оношийг чинь баталж чадсан уу? хэрвээ чадсан бол эндометриозын голомтуудыг нь түлэх эмчилгээ хийдсэн болов уу? хийгдсэн бол нэг хэсэгтээ ойролцоогоор 3- 6 сар жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл тасралтгүй уух эсвэл гонадотропинг дарангуйлдаг эмнүүдийг сард нэг удаа 6 сарын турш тариулах эмчилгээ хийлгэх шааардлагатай, үүний дараа жирэмслэх талаар оролдох хэрэгтэй, эндометриоз бол дахих магадлал өндөртэй учраас дараа дараагийн удаа дурангаар орж голомтуудыг түлүүлэх нь өөрт чинь хэрэгтэй. үндсэн эмчилгээ бол дурангийн хагалгаанд орж голомтуудыг түлэх, дараа нь сарын юмыг 3-6 сар ирүүлэхгүй байх , үүний үр дүнд түлж үүссэн шарх маань аньж даавраас хамааралгүй болох ёстой, ердөө л энэ

  22. Muunii says:

    Sn bna uu uurt chin handaj helehed chamaig vneheer ugtai gj helsen bol zaawal teriigeee vnen hudal eshiig ni todruulsan ni deer. Odoo vyed buugiin ner hvnd muudsan ni vnen ch gsn sain ni muugaasaa olon bdgiin todruulsan ni deer shvvv nadad meddeg mundag buu bna herwee chi hvswel uulzaj bno shvvv….. zowson 1ndee tuslah ni bidend l buyan bno shvvdee… etsest ni gej helehed yamarch shvtleggvi hvn bsan vhehee tulhaar Burhan min tuslaach namaig urshuuguuch gj guidag l yumdaaaa…..

  23. women says:

    jiremsen bolood ondgowchoo amraahaar yawaandaa shimegdeh magadlaltai gesen. tomruulchih l yum bol magadlal n buuraad l bna shvv

  24. women says:

    Bi bas iim onshtoi 10 sariin omno hagalgaand orson. dahih magadlal ih ondor bolhoor yaraltai jiremsen bolj ondgowchoo amraa gej emch zowloson. tegeed sprialaa awhuulsan bolowch jiremsen bolohgvi l bna. harin aimaar hurdatstai targalaad bna. eho-d haruulsan ondgowch hewiin zvheer bna gesen yahaa medehgvi l bna. chamd zowolhod jiremsleh l heregtei tegehgvi bol ih hurdatstai tomorchihdog yum bnleeshvv.

  25. Monroe says:

    Bood yah gej uzuulsiin be hereggui baahan en tereer yavjee. Setgel sanaagaa uimruuleed. chi boo bol ugui bol uhne ene ter geed daramtlaad bgaa bizde?
    chamaig haraasan ch bj ,magadgui. oor deeree zaaval iruuleh geed.. europe em taria hagalgaa ene ter l unen shde. Eldev yanziin suljee baria zasal shal hudlaa bdgiimaa. Songdo-d uzuuleed uzehgui uy manaidaa l gants gaigui n bizde?
    biee sain emchluuleed hurdan huuhedtei bolohgui bol yavaandaa urgui bolj magadguin bndaa

  26. Jana says:

    Sain bainuu. Interneteees harlaa, enegteichuuded bileet tohiolddog uvchin, garal uusel todorhoigui. Mes zasliin, gormonii emchilgee hiigddeg. Hund helberiig mes zasliin argaar emchilgee n ur dun saitai gene. Jiremsnees hamgaalah em, gehdee 2 gormonii niilemjtei emeer barij bolno. Jiremslehiig hussen uydee zogsooj bolno. Jiremslelt n ene uvchniig zogsongi baidald oruulaad tursnii daraanaas dahih handlagatai. Yoronhiidoo cevershiltiin uyed namjih handlagatai tugs emchilgeegui yum baina. Jiremslehed gormonii solilcoo uurchlultuud n nuluulj tur zogsdog gejee.

  27. busgui says:

    buten sain bolgond UB palaced boldog Munkh Nar eej ged Zalbiral bdag tend ochood uz tend ochson humuus ih oorchilogddog

  28. muugiiin@ says:

    muugiiin@yahoo.com darchihar ohid bnu er ni ene mongold

  29. Zavaan Baldan says:

    Yanaa ene olon VIRGIN huuhnuud sex mex hiihgui aimeer boldog um baishd ? Ene mongold baigaa heden shalig zaluus ni haachvaa tuslaachee kkk

  30. Anonymous says:

    Ene odoo gaihuulaad bgaa yumuu haishaa yum be jirwmsen bilood yavj bna uvddug bsan cj geh shig chaddin bol zuvulgu uguuch .

  31. iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii says:

    bi odoo 28 tai bas sariin temdeg irehed aimar uwddug bsan olon jil shvv haluurah ni envvhend l blaa hatgyylaad eo sardaa neg udaa aimar zowdog bsan shvv. Getel jiremsen bolson sh de. Odoo hvvgee teegeed l yawj l bna. 

  32. onongoo85 says:

    hunii bieiin bohirdoloos boldog gej sonsoj bsan. bidnii idej bui huns bolood agaaraas. Bi urid n zuv hoololtiin clubt yavaj bhdaa sonsoj bsan. yag iim uur shig chin uvchtei emegteichuud ter bohirdol tseverlegch aloe buyu zuun nastiin handiin heregleed zugeer bolj bsan. Buu ntr muhar suseg demii bizde. Tsaana chin buud itgeed amia aldsan hun neg bish nileed bn.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.