Амьдралд тэмцэл хэрэгтэй

Сайн байцгаана уу? Би хааяахан энэ сайт руу орж хүмүүсийн амьдрал, болсон явдал, бодол сэтгэл, хүсэл мөрөөдлийн талаар уншдаг. Зовлон шаналал, сайн сайхан бүхнээ нэрээ хэлэхгүйгээр хуваалцаж чаддаг газар бол энэ байх. Бидний туулж байгаа амьдрал үзэж байгаа зовлон тэсэхийн аргагүй мэт. Бидний хайж байгаа тэр мөрөөдөл мэт аз жаргал хаана байдаг юм бэ? Хариулт нь их энгийн. Бид хэтэрхий энгийн бус нийгэмд ажиллаж амьдарч байгаа болохоор дэргэдээ байгаа энгийн зүйлсийг олж харах чадвараа алдсаар л…

Хэн нэгэн нь хайрлах хүнээ, хайрлуулах хүнээ хайж, хэн нэгэн эцэг эхээ үзэн ядаж, өөр нэгэн нь нэгэн цагт хайрлаад авч суусан эхнэрээ зодож араар нь тавьж, өвдгөө тэврээд уйлан гарах гарц аврал хайх эмэгтэйчүүд хүүхдүүд…

Бидний нийгэмд гэрэл гэгээтэй сайхан зүйл огт байхгүй болчихсон юм шиг санагдахийн. Гэхдээ байгаа. Байсаар байна байх ч болно. Бидний их холоос хайдаг аз жаргал яг л хамар доор маань байдаг.  Тэр хайж байгаа аз жаргалын эхлэх цэг нь та өөрөө шүү дээ. Бидний харамсаж, шаналж, үзэн ядаж, бардамнаж, басамжилахад зориулж байгаа хайран цаг хугацаа өнгөрсөөр аз жаргалтай амьдрах хугацаа богиноссоор.

Нөхөр бид хоёр хамтдаа амьдраад 10 гаран жил болж байна. Бидний амьдралд асуудал байгаагүй биш байсаан.  Сэтгэл зүрх минь урагдаж шаналж энэ амьдрал хэзээ өөрчлөгдөх болоо гэж бодож байсан цаг хугацаа эргээд харахад их бага байсан санагддаг юм. Би хийсэн сонголтдоо эргэлзэж байсангүй. Бас хийсэн алдаандаа өөрийнхөө тархийг өдөр шөнөгүй шаан гутраагүй. Миний нөхөр төгс хүн биш.

Гэхдээ тэрэнд минь эр хүнд байх ёстой хамгийн чухал чанарууд байдаг болохоор би ихийг хүсдэггүй байх. Бүсгүйчүүдтэйгээ ярилцаад сууж байхад тэд маань нөхрөөсөө дэндүү ихийг хүлээдэг түүнийгээ бас хэлж чадахгүй шаналаад дэмий бухимдаад байдаг нь ажиглагддаг. Гэр бүл гэдэг харилцаа шүү дээ. Зөвхөн секс биш.  Та өөрийн нөхрийг найзаа болгож  тэр хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь дээр. Та сэтгэл татам инээмсэглэхэд таны эргэн тойронд уур амьсгал яаж өөрчлөгдөхийг та нэг ажиглаарай.

Бидний амьдрал ялангуяа залуу нас дэндүү богинохон. Зугаацаж цэнгэж хүссэн хүнтэйгээ унтаж ууж идэж байтал таны амьдрал таны дэргэдүүр хэлэхгүйгээр чимээгүйхэн урссаар л байна. Залуу насанд маань хийсэн алдаа цал буурал эмгэн болсон хойно маань бидэнтэй заавал уулзана. Тэгэхээр зөв амьдарсан нь дээр. Буруутгалтай уулзаж байснаас сайшаал магтаалтай уулзвал дээр шүү дээ.

16 Comments

  1. зочин says:

    Зугаацаж цэнгэж хүссэн хүнтэйгээ унтаж ууж идэж байтал таны амьдрал таны дэргэдүүр хэлэхгүйгээр чимээгүйхэн урссаар л байна. энэ яг хэлсэн байна шүү. хөөрхий дараа нь яанаа даа ингэж яваа залуус

  2. busgyu says:

    gaixaltai bn odoogiin niigemd tulgardag asuudliig yag xondood awsan bn unxeer yum uxaaruulj sangduulj bodogduulj bn shuu amdraldaa xeregjuulnee emegteichuud bid uxaantai bvl erchuudiig awaad ywchixna shuu dee very well……..

  3. эмэгтэй says:

    Нэг нэгнийгээ буруушаасан басамжилсан тархиараа газар савж унаж бга зарим нэг балмад мэдрэл бичлэгийг хараад бухимдах шиг … энэ нийтлэлийг уншаад харин ийм үзэл бодолтой бас нэгэн бгаад баяртай бна

  4. Anonymous says:

    like like like

  5. Anonymous says:

    Uneheer zarim huuhnuud nuhruusuu denduu ih zuil huseed zaawal sanasnaaraa blgah geed zowoogood bdag.Zarim huuhnuud bur uur hunii nuhurtui nuhriiguu zuirleed bdg..chi nuhriinhuu sn shan chanariig harj l hairlaj durlaj suusan bolohoos hen negnii nuhurtui haritsuulah gej suugaagui shu dee.hun bur adilhan bh ymr ch alba bhgui.Zaawal ter tsetsgeegiin nuhur shig romantik bh albagui.zaawal ter chimgeegiin nuhur shig nyaluun ugs helj bh albagui shu dee.tiim blhoor hairtai huniihee shan chanariidiig olj harj bgaagaar n hairlaj az jargaltai amidartsgaay huunhuudee

  6. zochin says:

    oe oe oe, saihan bichjee

  7. ba says:

    gaihaltai heleh ug alga

  8. 63 настай тэнэг өвгөн says:

    бурхан минь ээ ийм ухаантай хүүхэн одоо байдаг гэж үү Гэхдээ хувьсгалаас өмнө бүх монгол хүүхэн ийм байсан юм гэнэ лээ Эм хүн эр хүнийг хэзээ ч хууль хэрүүл зэрэг хүчирхийллээр дийлдэггүй харин хайраар дийлдэг ба ингэж хайраар эрчүүдийг хайрыг татан өмнөө сөгтгөж бөхөлзүүлж байсан хүүхнүүдийн тухай Тэнгэрийн дагина Дэ хатан номонд байдаг тул охид хүүхнүүдээ та нар тэр номыг уншиж ухааран эрчүүдийг өмнөө бөхөлзүүлж яваарай гэхдээ л тэр номыг унш гээд байдаг юм Мөн түүнд хэрхэн хэрүүл маргаангүй эвтэй амьдрах тухай ч заавар бий

  9. saraa says:

    unexeer saixan uram awlaa magadgui xen negen gutran gunij yawj baigaa xumuust mash saixan sanagdax baix nadad llaw onoodroos exelj nar arai ooroor tusax baix kk bayrlalaa tand

  10. Өдөр says:

    Олон хүн уншмаар бичлэг бна. Хэн нэгэн эхнэр нөхөрийн асуудлыг хөндлөнгийн хүн шийдэж өгнө гэж хэзээ ч байхгүй. Санаа авах, сэнхэрэх бол нэг өөр хэрэг. Тэд хоорондоо л ярилцаж ойлголцох хэрэгтэй, хэрэв чадахгүй бол хамт амьдарахад хэцүү. 

  11. nuuts says:

    hi

  12. Erhemseg says:

    Thiim shuu. zov amidrah. sain yavah sanaaniih gedeg de

  13. UNICEF says:

    medkuee tegeed yag yaamaarch vmb dee…………az jargaliig haisaar huleeseer hairiig muruudsuur l baina.tsag yvaad baihad yer irku vmaa……..:-( 1 zuil hiih bolgond asuudal garj irne dandaa l gadnii nuluulul………..zarimda buh vm uurus hamaaran geh bolovch bs busad hunees hamaardg shde……..

  14. onongoo85 says:

    Ert oroi hezee neg udur bidnii ur huuhed hani ijiltei bolno. Tegeed ter ued hud uraguudadaa oo endnii eej n tiim yavdaltai aav n yagaav nuguu hentei ya.valdaj bsan geed bulgaigaa duuduulj ur huuhdiinhee ireeduin amidrald gai bolohguin tuld alham buree l bodoh heregtei de.  Mongol ch jijighen uls shd.

  15. chigeeree harj amidar says:

    mash ix taalagdlaa,sxan niitlel bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.