Бидний амьдрал болохоос хадамуудынх гэж үү?

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 25 настай нөхөр хүүгийн хамт амьдардаг. За амьдардаг ч гэж дээ одоогоор тусдаа амьдарч байна. Учир нь гэвэл миний энэ ээдрээтэй амьдрал эхэндээ сайхан байсан ч одоо бол тамын амьдрал болчихоод байна. Хадам ээж өөрийнхөөрөө зүтгэдэг, аливаа зүйлд хатуу ханддаг. Жишээ нь хүүг минь хальтирч унах, ханиад хүрэхийг юман чинээ бодохгүй намайг бол аясаараа л байлгах санаатай. Харин манай ээж зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу, ер нь эмнэлэгийн хүн болоод тэр үү цэвэрч нямбай, нялуун зантай гэх үү дээ. Ингээд ийм 2 өөр эрс тэс ээжүүдтэй бид 2 ч бас яг л тийм. Би хүүгээ даарчих вий гэж дулаална. Нөхөр яав л гэж гээд салхи сэвүүлнэ. Би гэдэс нь эвгүйрэх вий гэж идэж уух юмыг нь тааруулахыг хичээнэ, нөхөр бол хар хүйтэнд марожин өгнө ш дээ. Ээж маань тэгэхвий ингэхвий, анхаарал болгоомжтой байцгаа гэнэ.

Хадам бол уйлж хүн майлж мал болдог би энэ олон хүүхдийг эрүүл саруул өсгөсөн л гэнэ. Памперс хүртэл өмсүүлдэггүй би нууж хааж өмсгөдөг байлаа. Гэхдээ би тунг нь тааруулах гээд л үзээд байдаг. Хэтэрхий нялуун байх хүүхэд сул сулбагар байх байх бага сага ч гэсэн зүйлийг хааяадаа тоохгүй өнгөрөөхийг хичээнэ. Тэглээ гээд хамаагүй байх юм бол дагах эрсдэл зөндөө ш дээ. Эм өгөхдөө хүртэл нөхрөөсөө нууцаар өгөх юм. Сүүлдээ бүр жүжигчин болж гүйцсэн. Эдний амьдрал биш бидний амьдрал гээд л шүд зуух үед нөхөр яг ээжийнхээ үгээр, зааварчилгаагаар амьдарна. Хүү бид 2 бол 2 дугаарт л ордог доо. Харин миний ээж бид 2-г л гэнэ. Тэгж тэгж би хадамдаа таны тэр үе өнгөрсөн тэр үеийнхэн шороо идэж өссөн гэхийм байна лээ тэр үеийн шороо чихэр шиг байсан бол одоогийн шороо тэр чигээрээ баас шээс болчихоод байхад хүүхэд маань хүний гутал барьсан гараараа хоолоо идэхийг би зүгээр зүгээр гээд сууж чадахгүй ингэж л хэлсэндээ.

Тэрнээс хойш би хадамтай уулзаагүй 1 жил болж байна нөхөр манай ээжтэй уулзаагүй 1 жил болж байна. Би хамдмыгаа ээж ээж л гэнэ харин нөхөр миний ээжийг ээж гэж үзээгүй. Сүүлийн үед үүнээс болж байнга л хэрүүл гардаг боллоо. Ганц хадам ээж манай амьдралд ордоггүй ээ тэднийхэн гэж овоглуулсан бүгд ордог юм. Нөхөр намайг тэдэндээ нэг ч удаа болов өмөөрч хэлж байсан болов уу гэж бодох юм. Ер нь гэрийхнийхээ үгээр тэднийгээ өмөөрнө. Тэд ч манай нөхрийг өмөөрнө би их ганцаарддаг. Харин ээж маань охиноо гэвэл хүргэнээ гээд сайн байх гэж байдгаараа л байна. Хүн ер нь өөрийнхөө хүнийг өмөөрөх нь зөв юм шигээ. Би хэд хэдэн удаа зориглоод хадамтай уулзая гэхээр чадахгүй юм. Ингэсээр байгаад бид тусдаа амьдарч байна. Би ч салвал салъя л гэж бодож байна. Биеийн жаргалаас сэтгэлийн жаргал хэдэн мянга дахин илүү юм гэдгийг ойлгоод амар тайван амьдармаар байна. Салъя гэдэг үгийг нэг ч хэлж байгаагүй мөртлөө нэг л амнаас гарсан бол урссаар байдаг юм билээ.

Би одоо нөхрийгөө урьдынх шигээ хайрлаж чадахгүй байна. Бидний хэрүүл дандаа жаахан юмнаас болох юм. Тэрнээс биш нэг хүүхнээс нэг залуугаас болоогүй. Тийм байтал миний хайр хөрч байх шиг санагдаад байх боллоо. Нөхрийгөө надад хайртайг би мэднэ гэхдээ л надад хэн нэгэн бидний амьдралыг заадаггүй аж жаргалтай тусгаар тогтносон гэр бүлийг хүсч байна. Та бүхэн надад туслаач би яавал дээр вэ. Нөхөр хүүтэйгээ гадаад гарах уу жаргалтай болох болов уу?

37 Comments

  1. lj says:

    хадмууд угаасаа тийм ш дээ. Нөхөртөйгээ ярилцаад бүр болохгүй бол салсан дээр дээ. Эр хүн өөрөө хүүхдээ нэг их хардаггүй болохор өвдөхөөр нь яадаг, ямар их зовдгийг мэддэггүй.

  2. zochindn says:

     

  3. Ариун says:

    chi uuriinhuuruu bai hadamtaigaa nasaaraa amidrahgui bizdee

  4. Ариун says:

    chi uuriinhuuruu bai hadamtaigaa nasaaraa amidrahgui bizdee

  5. Ариун says:
  6. энхлээ says:

    Сайн уу. Энэ хадмуудыг уу.Гэхдээ үр хүүхдээ дийлдэг эцэг эх гэж байдаггүй гэсэн. цаг хугацаа чиний тэсвэр тэвчээр, бүсгүй хүний нарийн нандин ухаан л энэ бүгдийг даван туулахад туслах байхдаа

  7. Anonymous says:

    ern bol hadmuud hezeech uursdiin ohin shig boddoguil baihgui yuu 99 huvi n ,magadgui gants huvi n uneher ohi shigee hairladag baij bolno iim hadmuudtai taarsan bol az yumdaa

  8. Zahidliin ezen says:

    Та бүхэн миний бичсэн захидлыг уншиж зохих зөвлөгөөг өгсөнд баярлалаа. Надад ч бас буруу байгаа юм шиг санагдаж байна. Эмэгтэй хүний нарийн ухаанаар амьдралаа авч үлдэх хэрэгтэйгээ л хамгийн сайн ойлголоо. Та бүхэнд баярлалаа сайн сайхныг хүсье.

  9. bbb says:

    бас нэг юм хэлэхэд нөхрүүд бол угаасаа хэнэггүй гарууд шүү дээ, зайрмаг өгнө, хүйтэн ундаа харж л байхгүй бол тоох ч үгүй өгч орхино. танай хүүхэд жаахан, та хоёр залуухан хоё бололтой. эхэн үедээ яг ингээд хүний өөрийн байгаа байдлууд зөрчил үүсгээд дотроо жаахан хямраад байдгиймаа, тэрийг хүн хүн ондоо гээд бодоод хүлээгээд аваад сурчихвал цаашдаа гайгүй. уг нь танай нөхөр гэр бүлээ өөрийнхнөөсөө, чи гэр бүлээ бас өөрийнхөөсөө хамгаалах ёстой, ингэж байсан бол ийм асуудал аяндаа алга болоод хэн ч хошуу дүрэхээ больдгийн… хэрвээ хадамтайгаа хамт амьдардаггүй бол сэтгэлээ ингээд нэг тусдаа байлгаад үзээрэй. заримдаа жаахан заль гарга, тэр памперсыг хийхээ багасгаж байгаа гэж хэл, тэгээд бас багасгахыг хичээ, 7 -8 сартайгаас нь багасгахад болно л доо, эмнийх нь хажуугаар аньс чацаргана, халуун хар шөл хийгээд шөлийг нь өгсөн ч болно шүү дээ, дан эм өгөөгүй ийм юм өгч байгаа гэдгээ бас сөргүүлэн эвтэйхнээр найрсгаар хэлж өөрийгөө хувь хүн гэдгээ мэдрүүлж хамгаалж бай, зөөлөн нь хатуугаа гэдгиймаа салах тухай бодоод хэрэггүй л гэж хэлмээр байна, нөхөр чинь ямар архи дарс ууж агсан согтуу тавьж, чамайг зодож нүдэж доромжлоод, хүүхдээ чичрүүлээд, эсвэл зүтгэж хөдөлмөрлөж тэмцэхгүй, баар хэсээд хүүхэн эргүүлээ зугаа хөөгөөд яваа биш. яг ийм л эрчүүдээс салах ёстой болохоос биш ийм биш хүнийг бол аргыг нь олж бололгүй яахавээ

  10. bbb says:

    хадмуудаасаа хол байхгүй бол бүх юм нь зөрнө шүү дээ. манай хадмууд бас хааяа хүүхэд хараад өгөхөөрөө халтайлгаал байж байдаг, нөхөр уурлахаар халтар хүүхэд хөөрхөн л гэнэ, яадын шороо идэж өсөж хүн болдгийн л гэнэ, ганц нэг удаа бүр хажууд нь архидаад, хүмүүс нь явчихсан, өөрөө унтаад өгсөн байвал яахуу. тэглээ гээд би үглээгүй л дээ, зүгээр л нөхрийгөө хүүхэдээ юмуу ээж аавыгаа асуухад нь л тийм байна лээ гээд хэлсэн… мэдээж би уурлаад дайраад байвал хүний үр юм чинь өнөөх чинь өмөөрч эхлэх байх л даа…

    уг нь би тийм аймар цэмцгэр, нялуун сэхүүн зангүй л дээ, гэхдээ цэвэрчийн хувьд бол хадмаас илүү цэвэрч л дээ хэхэ. аз болоход нөхөр минь биднийгээ амиа тавьтал өмөөрдөг… заавал шороо идэх ёстой юмуу гээдл эсвэл нүүрийг нь угаачихаж болсонгүй юу, хүүхэд гээд заавал халтар байх ёстой юмуу гээд л… ер нь хамт байвал чинийх шиг асуудал үүсч болохоор байгаа биз. хамт л байх хэрэггүй, болж өгвөл тусдаа л байх хэрэгтэй байдымаа. тэгээд чи зүгээр л хэлж байгааг нь тоолгүй хаячих, өөрийнхтэйгөө ч битгий харьцуул… одоогоор нэг их салах гээд яахав, салахад энэнээс илүү том шалтгаан хэрэгтэй… одоо тусдаа байгаа юм бол магадгүй нөхөр чинь та хоёрыг үгүйлж байж болох юм, эсвэл чамд үнэнээсээ хайртай биш бол ингэсхийгээд аяндаа салах биз ээ, харж л бай… хэрвээ хамт байдаг л юм бол нарийн ширийн ухаан гаргаад нэг үзээрэй, хааяа ч бас өөрийнхнөөсөө ч нөхрөө гэр бүлээ эвтэйхэн өмөөрч хамгаалах, гэр бүлээ халдашгүй байлгах хэрэг гардгиймаа

  11. Soko says:

    Novshiin baliaar hadmuusaa hol bai. Tegvel l saihan amidarna

  12. Anonymous says:

    ЭХНЭР АВСАН ЭР ХҮН ЧИНЬ НЭГДҮҮГЭРТ ЭХНЭРЭЭ ӨМӨӨРЧ ХАЛАМЖЛАН ХАЙРЛАХ ГАНЦ ХҮН НЬ ШҮҮ ДЭЭ. ЭМЭГТЭЙ ХҮНД ТҮШИГ БОЛНО ГЭЖ Л ЭХНЭР АВДАГ ЮМ. ЭЭЖ ААВ БОЛ ТУСДАА ГАРСАН ХҮҮХДИЙНХЭЭ АМЬДРАЛД ЯЛАНГУЯА АЙЛЫН ЭЗЭГТЭЙН УРДУУР ОРООД ҮГ ХЭЛЭЭД БАЙЖ ЕРӨӨСӨӨ БОЛОХГҮЙ ЭЭ. ЭЭЖ ААВ БАЙРАА МЭДЭХ ХЭРЭГТЭЙ. ТАНАЙ ХАДМЫН ХУВЬД БОЛ ТАНАЙХААС ОНДОО АЙЛ БАЙНА Л ДАА. УГААСАА СУУРЬ НЬ ОНДОО БОЛОХООР ТАНАЙ НӨХӨР ЧАМАЙГ ЦААШДАА Ч ОЙЛГОХГҮЙ ШИНЖТЭЙ ЮМ БАЙНА. УХААНТАЙ ЭР ХҮН БОЛ ӨДИЙ ТОМ БОЛЧООД ЭЭЖИЙНХЭЭ ҮГЭЭР БАЙНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. ТА ХОЁР САЛЖ Л ТААРАХ ХҮМҮҮС БАЙНА. ХӨГШРӨХ ТУСАМ ТА ХОЁРЫН АМЬДРАЛЫН ХОЁР ӨӨР ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ ТА ХОЁРЫГ УЛАМ Л ХӨНДИЙРҮҮЛЭХ БОЛНО. ЭРТХЭН САЛААД АМЬДРАЛАА БОДСОН НЬ ДЭЭР БАЙХАА.

  13. j says:

    Zarim n yagaad hadma muulhaar uurlaad uhchuh gd bgaan hehe. uursduu yag tr hadmuudiin 1N bhaa. hadamda durguileh ene bl bdag l uzegdel manai ene niigmiin huvid bl. ihenh hadmuud huuhdiinhe amidrald oroltsdog tr tusmaa nuhriin tal buyu aldart hadam eej.  

  14. Anonymous says:

    zarim teneg huuhnuud bnaa end

  15. zuvluguu says:

    sain u busgui chinii zahiag unshlaa minii bodloor huuhedtei holbootoi uusdeg margaan ihenh aild l udur tutam gardag bh. gehdee chi emzeg nuhur chin emzeg bj medne esvel tanaih manaih geseer bgad heruul uusgeh shaltgaangui yman dr ch hen hen n uursdiinhuuruu bodoj handaad bga ene heruul margaan erthen emchlegdehgui bol udah tusam bur l tomordog ym bna le etsesiin etsest hen n heniigee davj garah gd bgan ur dun n yg yund hureh gd bgaaga bosooroi. ta 2-n huvid hen hen n uursdiinhuu 100 huvi zuv gd l bodoj 2 tiishee zutgeed bga uchir n hen neg n arhi uuj avgai nuhur erguuleed bga ym bhgui. iim margaan heruul uneheer ger bul-g suiruuldeg etsesiin ur dun yalagch n ta 2. ur dun n unchin huuhed. huuhedee bitgii unchruuleerei de. helhed amar hiihed hetsuu l de hen henees n tevcheer uhaan l shaardah bh. heruultei bgad bhaar nuguu hair ene ter chin baga bagaar bagasaad l harin negniigee gomdooson ymnuud n ihseed l bdag ym da.
    etsest n helehed ene hadamuudaas ih ym bolj bgaan yah gj huuhduudiinhee amdrald orood bdag bnaa hiih ym oldohgui niigmees holdoj bga bolohoor erh medeltei hund zaaj surgasan shig bh n saihan bdag ym bolu. etsest n huuhed unchruulj bgaagaa boddog bgaasai.

    uursduu zaluudaa yg l bid hed shig aldaj onoj l huuhduudee usgusun shd. odoo neg l zaaj zuvlusu humuus bh ym. etseg eheesee avah ym-g n avalgui l yahav gehdee l oroltsoogoo bagasgaad ydaj uuriinhuu huuhded l ym helj bval gj boddog doo.

  16. Anonymous says:

    yamarcj bsan emegtei hun burt uur uuriin gesen az jargaliin shalguur gej bdag uymaa. tsewerch nyambai buh zuil n ok baival az jargaltai bdag emegtei hun bdag uymaa. ug n ene chini muu zan bish. harin ch zuw shuuu dee. ene talaa aldaval esvel uuriinh n erhem chuhal gej bodoj bsan zuiliig eserguutsvel yamarch emegtei hun uurlaj buhimdah n todorhoi. hadaj eejees hol bai.

  17. Anonymous says:

    naad teneg nuhur chini ug n chinii tald baih estoi. ugaasaa chinii hevliid boijij ussun huuhdiig chi uuruu medeh estoi. yadgiin pampers herelej chadaj bval hereglee. manai hadam baliar  zewuun avgai. pampers muu geed uhchih geed bsan chini ohiniihoo huuhded 3 nas hurtel pamapers hereglevel yahuu. yas uyman deeree naa hadmuud shal hudlaa bdgiin. albaar zurj gujij huugee amihandaa umchluud bdag uym shig bgaan. huu n uur emegteig hairlaad bhaar bituuuhendee bereesee iluu boloh gej uzdeg uym shig bgan. chi esregeer n hainga bgaad uzdee. tegenguu bur  esregeer n uzne dee hardaa naa teneg hadam eejiigee haraarai za. naad  hudlaa heegui shaagui gedeg zan n hudlaa shuu. uuriinhuuruu bai. huuhdee bitgii hadmaaraa usguurei. manai hadam eej minii muu tom ohiniig awch usgunu geed alaad haysan. mani tom ohin unen teneg hugshin emee styletai naasan. kkkkkkkk,. teneg avgaigiin ugend orj hohirson hun bna shuu. uuriinhuuruu bai 

  18. Anonymous says:

    ene deed taliin huuhen jinhene mangar amitan bna. iim tenegud huhed turulj yadag bnaa. tenegese bolj nuhurtu hayagdah bhaa.

  19. busgui says:

    hi manai hadamtai yag adil yum.bi ch bas iim yumnaas bolj hadamtaigaa taardaggui nuhur maani bol ihenhdee eejiihee helsneer bh gd bi eserguitseed uurlaad muudaltsdag.bngyn hereldseer bgad odoo bur zalhaj bn.minii l teej turuulsen huuhed bolhoor bi yaaj asrah humuujuuulehee medne.tegeed hadam bol yag tanai hadam shig buduuleg bolhior humuujuuleh gd bi teriig n dandaa eserguutseed tursnuusuu hoish uuruu l huuhdee harj irsen.hadam bol halit avahdaa l nadad zaachih gd minii hij bgag goochlood l durgui hurgeed bdi.tim bolhor n tevruuleed bhyg ch husdeggui.ach mine gd suid bolno hudlaa shde namaig bhgui bol nusaa hatsartaa naah bj..huuhed oligtoihon eruul hoolloj chadhgui bj olon yum yarinaa..bi bas cham shig buhimdaad ene sited niitlel bichsen niitleegui l bn le.huuhdee uuruu uuriihuuruu asarch bhad 1iluu hun hajunaas goochlood bohir buduuleg bdlaa zuvtguud bhar galzuurah shahdag,enenees bolood nuhurteiguu amidrah husel ch alga hurdhan salaad uuriin erheer ene yadargaatai humuusiin ugiig sonsohgui heruulgui amar taivan huugee usgumuur bn.huudee amia tavidag bolhoor salhgui guigaad tsaraichlaad zuuraldaad bh yumaa nuhur maani.ternees bish bi bol salahad belen l bn

  20. xxx says:

    100 хувь нэг талын буруугаас болж байгаа хэрэг биш байхаа. чи ч нас чинь залуу, амьдралын туршлага ч гэх юмуу тиймэрхүү талын дутагдал байгаа байх. хадам чинь ч ядаргаатай санагдаж байна. насанд хүрлээ, нөхөрт гарлаа, хүүхэдтэй боллоо, ингээд шат шатаар өөрчлөгдөх тусам “том” хүний амьдралд хошуу дүрж байдаг яршиг л байна. товчоор хэлбэл ӨӨРИЙХӨӨ АМЬДРАЛД ӨӨРӨӨ Л ЭЗЭН БАЙ. тэднийг сонслооо сонсолоо гэхэд эцсийн шийдвэрийг чи өөрөө л гаргах эрхтэй.

  21. Anonymous says:

    эх хүн хүүхдээ өөрөө өөрийнхээ мэдрэмжээр өсгөх хэрэгтэй. хадам ээжүүд бараг албаар зөрж гөжиж зэвүүн зан гаргадаг. хадмын үгээр амьдрана гэж байхгүй. тэглээ гээд амьдрал ямарч утга учиргүй болдог. эмэгтэй хүн өөрөө хүүхдээ өсгөж байж аз жаргалтай болдог.

  22. Anonymous says:

    наад балиар хадмууд угаасаа тийм байдаг юмаа. нээх хээгүй хаагүй ингээд хүүхэд өсчдийн гэж яриад л баыдаг яс юман дээрээ өөрийнх нь охиныхоо хүүхэд дээрээ шал өөр байдаг юмаа.. манай хадам ээж аймар тамхи татна. тэгээд хүүхдийн хажууд татаад байхаар нь хэлсэн чинь өөдөөс би 3 хүүхдээ тамхи татсаар байгаад тээгээд төрүүлсийн өвдөж хавдаагүй зүгээр л байна даг. танай ээж чинь ч гэсэн тамхичин биздээ гэж авдын. кккккккк. тэгэнгүүтээ бага охиных нь хүүхэд нь гарсан чинь хажууд нь тамхи татах байтугай хуушуурны хиншүү гаргадагүй л юм байна лээ. би бүр аймар гайхсан шд.

  23. Anonymous says:

    hi xamgiin turuund noxort chin ooriin gesen bodol alga, xumuujil ni xeterchixej. xadmyn xuwid zaawal xelseneer ni xiix albat bish, awaxyg ni awch , xayaxyg ni xayaad yawaad btal bolno. xarin noxortoo sn oilguul. ta 2 oor oor orchind yalgaat xumuujsen bn ldaa. terneesee bolood l asuudal uusch bn. gexdee odoonii niigem uridiinxt yawch adilxan bish sh dee, chi xuuxdee ooriinxooroo l xumuujuul, ter ni deer. xereldexgui, uurlaxguigeer ooriinxooroo l xii ene ni deer. chinii xuuxed xadmyn chin xuuxed bish, ter xun ooriinxoo xuuxdiig ooriinxooroo xumuujuulsen l yum bgaa bz. xarin chi bol oor shuu dee. amjilt

  24. 2222 says:

    Яагаад ч юм чи надад таалагдсангүй их л амиа хичээсэн хүн юм уу дааа

  25. Anonymous says:

    миний бодлоор чамд эмэгтэй хүний нарийн ухаан дутаад бна. хадамтайгаа ач тач үзээд бна гэхээр багадаа ээжийнхээ нялуун, эмзэг занд чи өөрөө ч дуртай байгаагүй байх. ээжийгээ эсэргүүцсээр байгаад ийм эрс тэс зантай болчихсон бишүү. одоо тэгээд нөхөр чинь чиний тэр занг эсэргүүцсээр байгаад танайх гэдэг айл будаа. айл авч явна гэдэг ч ухаан хэрэгтэй шүү.

  26. haha says:

    Миний ээж сайн тэдний ээж муу л гээд янз бүрээр бичцэн байхын. Яахав тийм байж болно, гэхдээ хадам чинь учиргүй буруудаад байгаа юм алга л байна даа. Хүүхдэд аль болох памперс өмсүүлэхгүй цагаар тосоод баалгачихдаг байвал их сайн ш дээ. Эм өгөлгүй яахав, гэхдээ ихээр янз бүрээр өгөөд байж болохгүй. Өрхийнхөө эмчтэй яриад бичүүлж авсан бол асуудалгүй. Ээжийгээ битгий их оролцуул. Хүүгээ сайхан сүүлний тосоор тосолвол арьс чангатай, харахад нялзгай биш эрүүл цовоо харагддаг болдог юм. Манай эгч лав тэгсэн юмдаг. Үеийн жаалуудынхаа хажууд хамаагүй цовоо сэргэлэн, хөрслөг чанга арьстай, чанга дуутай хүү л болсон юмдаг. Мэдээж жаахан хүүхдийг дулаалалгүй яахав, гэхдээ шөнө унтахад нь бол дан даавуун хувцастай нь энгэртээ наагаад унтахад хүүхэд даарахгүй. 
    Хадмын чинь хэлдэгт учиргүй буруу юм алгаа, хүүхдийг хамаагүй бөөцийлөөд байвал харин ч бие султай, эрх хонгор л болж өснө. Аль болох биеийг нь даалгаж сурах хэрэгтэй, жаахан гэлтгүй. Хадмынхаа үгийг хадмынх шүү гэж сонсоод байлгүй өөрийнхөө ээжийн хэлж байгаа үг шиг нь хүлээж аваад үз. Бүүүр болохгүй юман дээр бол хэлчихэж бай. Нөхөр чинь ч бас таарчихсан сонин юм. 
    Ийм юмнаас болж салах юм бол харамсалтай л байна даа, бүсгүй минь

  27. kod says:

    huuhde borviin argaar usgu. erduuch buruudahgui . pampers zuugeed ergtei huuhduud boov ni shardagui, ohid ni hort havdar tusad bgag heleel bgaada. nyaltsgai l usguvul uvchnii uur bno do. uvul marujin ideed bval hooloin angingui usnu emchiin ohin mineee

  28. Жирийн нэгэн эмэгтэй says:

    Монголдоо олоогүй жаргалыг харийн нутгаас хайх ч тун буруу дэ дүү минь

  29. pupa says:

    ХҮҮХДЭЭ ХЭТ ИХ БӨӨЦИЙЛАХ БУРУУ ШҮҮ. ЭМЭЭР НҮДЭХ Ч БУРУУ. ПАМПЕРСИЙГ БОЛ ШӨНӨ Л ХЭРЭГЛЭ. ЧИ ӨӨРӨӨ ЗАЛХУУРСАНДАА ӨДӨР ШӨНӨГҮЙ ПАМПЕРС ХЭРЭГЛЭЖ БАЙГАА БИЗ. СУУГААД ЭХЛЭВЭЛ НЬ ГОРШОКОНД СУУЛГА.
    ХЭТЭРХИЙ ЭЭЖИЙНХЭЭ ҮГЭЭР БЭЛЭН ЗЭЛЭН ЮМАНД ДУРЛААД ӨӨРИЙНХӨӨ БУРУУГ БАС МЭДЭР

  30. Tommy says:

    Za duu min yr n shuluuhan helhed tanai ger buliin amidrald hondlongiin humuus oroh n buruu. Chi yamar nohoriinhoo eejtei n suuchihsan uu? nohor chin tanai eejtei suuchihsan uu? tiimees ta 2 tusdaa amidrah chin zov hezeech negniihee gert amidarch bolohgui shuu. Bas amidralaa oorsdiin hucheer bosgo. Nohor chin uhaantai l bol chamaih hairlaj hundleh yostoi. gehdee tusdaa garlaa geed bas eej avnariigaa hadmuudiigaa orhij bolohgui hayaa ochij ergej barij bai bas utasaar biyiig n asuuj yarij bai. Kharin chi ooriinhoo eejid harin tanai nohor ooriinhoo eejid oilguulj heleh heregtei. huu n, ohin n tom bolson odoo buyee ger bulee ooriinhoo hucheer hamtdaa avch yavah n chuhal gedegee oilguulj helee. nohorteigoo yarilts za tegeed amjilt

  31. Zaluu says:

    Eej aavuud huuhduudiinhee amidtald heterhii ih oroltsdog. Huuhduud n oroltsuulah durtai. Huuhduudee zugeer l orhih heregtei. Zuv shiid garganauu buruu gargana uu ted nasand hursen yum bgaazdee. Bi huntei suugaagui. Huntei suusan chin eej aav n yamar ulgeriin baatruud baih boldoo. Bi haayaa boddog ldo. Amidarch bgaa ene ulsyynhaa busguitei suuchihdag ch yum biluu. End eej aavdaa ene minii amidral geed oroltsuuldaggui yum bnalee. Aav eej n ch zuuraldad bdaggui yum bna lee

  32. Anonymous says:

    yaaa yag minii amidral, iim yum bas bdagaa bi eregtei, 1 ohintoi manai hadam emnelegiin hun yoo bvh owching emeer darna gadaa nemeh gradustai bsan ch 2,3 dawhar omd tsamts, shono untahad ni bas boon omd tsamts, huuhed ehiinhee hajuud nimgen nutsgen hoorhon naaldaad untaj bolno doo za tgd joohon hanialgana yoson shidiin sirop em laa hereglene. Yag ene asuudlaas bolj bi ehnerteigee taarahaa bsan heleheer zaawal heruul fuck. Ene niitlel minii emzeg sedeweer bichij bi gehdee ene bichsen emegtein esreg bair suuritai bna tanai hadam minii eejtei ih adilhan zuil yarij bna. Saihan mongol yosoro baij boldoggvi yumuu. Pampers ch gesen yag unendee huuhded muu shuu dee bitgii zalhuur. Bi bas chinii neg yumiig helmeer bna chi bas yag l eejiinhee vgiig dagadag bhdaa. Nohriin chini zow shuu naizaa. MONGOL YOS MONGOL UHAAN Gej baidag suulnii tos geheer muuhai unertei gene tegeel nogoo emee bariad irne. uur hurch bosoj hariamaar. Odor bolgon owchtei zowlontoi humuus harsaar ergen toirnoo tegj hardag boldog yum shig bgaan. Gehdee yum bolgoniig ingechin tegchine gd taamaglaad baiwal tgd yadjaahad muugaar shuu haraad baiwal yaaj tsaashaa amidarnaa. Emch nariin huuhduud hoorondoo suuwal taarna tgd ter torson huuhduud deeree yanz bvriin emiin turshlaga, hamgaalalt hiigeed yawj bauwal taarna. Bvgd  bish l bh l daa gehdee bchwel zondoo yum bna aa

  33. Ганди says:

    Нөхөртэйгөө сайн ярилцаад өөрсдийн амьдралаа өөрсдөө аваад явахыг хичээгээрэй. Чиний нөхөр чамайг гэсэн сэтгэлтэй байх ёстой. Ийм их юм дотроо хадгалаад бодоод байвал яриа чинь хэрүүл болох байхдаа. Ээжүүд чинь бас хажуугаар нь яасан ядаргаатай улс вэ дээ.

  34. zulaa says:

    hi bvsgvi bi chinii veiin cjamaas neg nasaar l dvv odoohondoo hvntei suugaagvi bgaa gehdee eej min namaig ymar hvntei suuhiig zaadag gej bolno tiim hubtsas abch bai geed minii absan yum eejind min taalagdaggvi neg esondoo eej min namaig yg l uuriin vgeer bailgah geed bdag ene svvldee namaig yu ch hiij chaddaggv i nuguu l baga nasnii ohin shig setgegdel turvvldeg.  Minii bodloor eej maani nadad sain sanaj l heldeg gehdeee eejiinhee vgnees uhaarahiin uhaaraad uuriin gesen bodoltoi baih heregtei tanai nuhur chin ymarch uuriin gesen bodol algaaa hvn ern busdiin helsen vgiig abhiin abaad hayhiin hayaad uuriin gesen bodoltoi baih heregtei chinii lamidral sh dee ta eejvvdeesee tusdaaa amidrah heregtei baihaa ger bvliin amidral bol ta hoyriin amidral aldsan onoson ch yamar eejvvd chin ger bvl bolj bgaa bish ta hoyriin amidrald ta hoyriin songolt het hvnii vgeer amidraad bgaa yum bishvv etsesiin etsest ta hoyriin amidral hvnii vgiig abahiig n abaad uursdiinhuuruu amidralaaa zohio ok amjilt bvsgvi

  35. KLKK says:

    GER BUL GEDEG CHIN HAMT GESEN UG BIZ DE…GOL ASUUDAL TA 2 IIN HUMUUJIL GARAL UUSEL , ZAN CHANAR CHIN ; SONIRHOL,ERTUNZIG UZEH UZSEL CHIN UUR UUR BOLHOOR,TAARAHGUI BN….. BAILDDAG DAISNUUD SHIG YM…BAIDAL UURCHLUGDUH GUI BOL HUSSEN HUSEEGUI , SALANAA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.