Дурсамж…

Энэ өдрийн мэндийг та бүхэндээ Тамир ахаас нь хүргэж байна. Өнөөдөр гадаа хүйтний эрч бага зэрэг сулрах шинжтэй гэхдээ л ес эхэлсэн юм гэсэндээ тас няс хийж байна. Бие минь хурдан дээрдэж байгаа ч эхнэр хүүхдүүд маань орой хэт ачаалалтай байж болохгүй гэж хорьсоор та бүхэнтэйгээ уулзалгүй нилээн уджээ. Ах нь энэ хугацаанд эхнэртээ энэ сайтад бичсэн зүйлүүдээ үзүүлж сонирхууллаа. Та бүхэнтэй харилцдаг тухайгаа хэнд ч хэлээгүй байсан юм. Эхэндээ хань минь ихэд ичиж ундууцах маягтай байсан одоо харин дараагийн дурсамжаа хэзээ бичих гэж байна гэж байна шүү. Бүсгүйчүүдээ гэж. Эхнэрт минь “Эхнэрээ буруутгах нь оновчтой шийдэл биш” нийтлэл маань хамгийн их таалагдлаа гэнэ. Ингээд намайг унтлагийн өрөөнд ганцааранг үлдээгээд гарлаа. Надад хэн нэг нь саад болгохгүй гэсэндээ тэр биз дээ. Эний маань сэтгэл гэж сүү дээ сүү.

Харин ахад нь нэгэнт зүрхэний асуудал байгаа тул хуучин эрүүл үеийнх шигээ хүссэн үе болгондоо ханьтайгаа жаргаж болохгүй байна. Муу хань минь өөрөө ч жаргалдаа бүрэн уусч чадахгүй үе үе царайг минь ажиглаж хараад л цаанаа санаа нь зовоод байгаа нь мэдэгдэх юм. Саяхан хүү маань надтай ярих хэрэг байна гэнэ. Төгсөх дамжааны оюутан дараагийн ажил төрлөө аавтайгаа зөвлөх гээ биз дээ. Гэтэл огт өөр сэдэв байдаг байна. Нэг таньдаг охин гэрийн гадаа хүйтэнд суугаад явахгүй байна гэнэ. “Чи хүний охиноор тоглосон уу?” гэж би ширүүллээ. Үнсэж ч байгаагүй тэр охин намайг найзаасаа сал. Би чамд хайртай гээд байна гэнэ. “Миний хүү найз охинтой юм уу?” гэтэл хоёр жил найзалж байна гэдэг байна. Аав нь яагаад мэдээгүй юм болоо?

Муу хүүгээ ямар том болж өссөнийг одоо л анзаарч байх шиг байна. Бараг зуун ерэн см өндөр биед нь булчин нь товойсон өргөн мөр зохицож, нүд хөмсөг гэж ээжээ ээж. Эр хүн байж яагаад ээжийгээ ингэтлээ дуурайсан юм. Өндөр тэгш хамар, том хар нүд, үзүүртээ бага зэрэг тахиралдсан өтгөн хар хөмсөг яг миний ханийх, ам нь л харин минийх бололтой. “Чи согтуу хөлчүүдээ тэр охинд олон юм яриагүй биз” гэвэл би архи ууж үзээгүй шдээ гэж байна. “Тэр охин миний хүүд таалагдахгүй байгаа юмуу?” гэсэн тэр тамхи их татдаг тэгээд ч би найз охиндоо хайртай гэж байна. Аав нь одоо л хүүдээ юу гэж хэлэхээ ойлголоо. Зүгээр л ээжид нь хэрхэн дурлаж, түүнийгээ өөрийнх болгож авах гэж, хамтдаа жаргал зовлонгоо хуваалцах ханиа болгох гэж залуу насандаа яаж хүсэж зүтгэж байснаа хүүдээ хэлэх хэрэгтэй юм байна. Би унаган хотын хүүхэд. Манай байрны гадаа сагсан бөмбөгийн талбайтай, тэр үед бараг байр болгон л хүүхдийн тоглоомын талбайтай байсан даа. Гараар хийсэн тэр шийдний самбарыг банзаар урлаж, арматурын төмөр гагнаж хийсэн цагирагний хэмжээг нь алдаж хэт багадуулснаас бөмбөг орох нь тун хэцүүхэн тэр талбайд ханиа анх хараад бараг хөшиж байлаа. Эргүүлж гүйдэг атаман эрчүүд Белмор тамхийг харин ч нэг уугиулж бие биеэ муухай харалцана. Нүдэнд нь инээд гэрэлтсэн дугираг цагаан царайтай, зулзаган хус шиг тэгш сайхан биеийг нь буржгар урт үс нь чимсэн сайхан нь хэтэрсэн гэмээр бусгүй ирээд цуг сагсан бөмбөг тоглохыг хүсэхэд би үг дуугарах ч сөхөөгүй толгой дохин зөвшөөрлөө.

Тэр үед би тийм ч бага хүү байгаагүй 24 нас хүрч байсан үе шүү дээ. Юм юм үзсэн том толгой тэр үед сайхан бүсгүйн гоо үзэгслэнгийн өмнө араггүй л барьц алдсан юм даа. Хорь орчим минут тоглосоны дараа гэртээ орлоо гээд явах нь. Түүнд хорогдсон би орцонд чинь дөхүүлээд өгөх үү? гэлээ. Өөрийг нь эргүүлж гүйгээ нөгөө залуус руу хальт харснаа “зүгээр юм биз дээ? өөрөө л мэд” гэж байна. Ингээд орцондоо орох үедээ “за би орлоо маргааш тоглоно шүү” гээд дээш яваад өглөө. Дөнгөж орцны үүднээс гарав уу үгүй юу нүүрэн дундуур тас буугаад нүднээс гал бутраад л явчихлаа. Бие биеэсээ үзэсгэлэнт охиныг булаацалдаж байсан эрчүүд надруу дайрахдаа санаа нэгдэж нийлдэг байна шүү. Маргааш нь нөгөө охинтойгоо уулзсан чинь дуу алдаад л явчихлаа. “Яанаа ямар мангар хүмүүс вэ? хүн алах нь байна шдээ” гээд л. Би болохоор аймаар их зодуулснаа гайхаж нүднийхээ өвчтэйг хэлж янгуучлаад л.

Уг нь тэр оройдоо л найзуудаа дагуулж гэрт нь очиж байгаад болгож өгсөн л дөө. Тийм учраас маргааш нь бид хоёрын уулзалтанд хэн ч садаа болсонгүй. Ингэж ханьтайгаа учирч танилцаад араас нь гүйхийг бүтэн жил үзүүлж өгөвөө. Тэр үед цэргийн офицерууд өндөр цалинтай хайртдаа хэзээ хүссэн үедээ гарын бэлэг аваад өгчих боломжтой байсан юм. Гэм нь бусдаас содон бэлэг нь л олдож өгөхгүй зовлон байсан. Дараа жилийн зун манай гэрийхэн зуслан гарсан хойно хүслийг минь бүтэн жил асаасан хайртыгаа гэртээ авчирч хорвоогийн жаргалийг эдэлж билээ. Эгчмэд бүсгүйгээс сурсан ид шидийн эрдмийг харамгүй гаргаж хайртынхаа айдсийг үгүй хийж дур хүслийг нь дээд цэгт нь хүргэж амьсгааг нь өндөрсгөж байгаад жаргалын сайхан үүдээр нь заларсан азтай эр би байгаа юм даа. Айдасыг үгүй хийсэн гэдэг нь зүрхний хайртдаа анхны эр нь би байсан юм. Хонгор минь намайгаа чанга тэврээд нүдээ тас аничихсан чийглэг зөөлөн уруулаа миний цээжинд наагаад л байж билээ. Эцэст нь алаг нүднээс нь нулимс урсан гарах тэр үед миний эхнэр минь болооч гэж хоолой чичрүүлэн гуйсан. Хариу нь зөвхөн толгой төдий л байсан.

Гэхдээ энэ дохио л намайг аз жаргалтай болоход бүрэн хангалттай шүү дээ. Намар арван сард миний аав хадмын гэрт очиж хадаг барин бэр гуйж байхад хорвоод надаас илүү жаргалтай эр байсан болов уу даа. Анх харснаас эхлээд үсний өнгө өөрчлөгдөж цагаан хяруу унасан өнөөдрийг хүртэл миний аз жаргалын үндэс нь хайр нэвт гэрэлтсэн урсгал зөөлөн нүдэнд нь бага зэрэг үрчлээ сууж яваа миний хань юм даа. Аавыгаа юм хэлэхийг хүлээж суугаа хүүдээ би үүнийг л хэлнэ. Миний хүү өөрийнхөөрөө ойлгог. Ээжийгээ дууриасан ухаантай болохоор миний хүү зөв л ойлгоно. Би хүүдээ “Миний хүү тэр охиныг гэрт нь хүргэж өгөөд найзийн ёсоор хацар дээр нь үнсээд хүрээд ир. Хоёулаа эр хүмүүс шиг ярилцая” гэлээ. Хүү минь үүдэнд гадуур хүрмээ өмсөөд гарлаа. Одоо хүүгээ хүлээх л үлдлээ…

25 Comments

  1. cain baina uu? says:

    bi tanii dursamjiig anh udaaga unshij bi sayhanaas l ene site iig meddeg bolood neleen ih zahidal unshsan hoyur dohi udaga zuw enirgetei zahidal unshlaa hamgiin ih taalagdsan ni taniih bn neg l oldoh amidrald ingej amidardag bol ymar saihan be tiimee hun uuruul uuriinhuu dursamjiig uuruu buteedeg tegheer sain zuw l yawah heregtei yum bn tanid bayarlalaa turgen edgeerei tanii tuluu zalibarnaa margaash gehed tanii gergiin nudend haragddag ter sanaa zowooson asuudal ugui boloh bolnoo .

  2. ariuna says:

    Ta ymar goy hvn be.bi tanii dursamjig anh udal unshij bn.hurdan edgeerei.tanai ger bvld az jargal hvsii

  3. Anonymous says:

    сайн уу? тантай илүү их ярилцмаар байна…

  4. TSOOMOO says:

    OXIDOO 99940990 SMS KALL ESWEL MY ID DEER BGAA SVV

  5. Энгийн залуу says:

    changaahguiee@yahoo.com

  6. Энгийн залуу says:

    Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Сэтгэлээсээ ярилцах, хүн ойлгодог эмэгтэй адд хийгээрэй. Би монголд бдаггүй болохоор уулзъя энэ тэр гэж чангаахгүй ээ.

  7. Гайхалтай says:

    Unheer gaihaltai bichijee. Tanias asuuhad ta zohiolch hun uu gej helmeer sanagdav.
    Hezee haana yaj ugee ashiglah, uguulemjiin zurchil, zohiogchin sanaa geed buh um tod garsan baina. Gants zuil heleed dramiin zohiol bicheed uz l gej helii. Hutdan bichij amjival 10aaya tugruk hojih bolomj ch baina. УДЭТ iin site ruu orood delgerenguig medej avaarai

  8. tsoomo says:

    mongonii tuslamj avah ohin bwl nasha hand tsoomo68@yahuu.com

  9. Anonymous says:

    hurdan idgeerei shine onii mend

  10. bi ter tamhi tatdag ohin bn says:

    bitgii hutsaad bai

  11. sonin hun says:

    End kommed uldeehgui bol bolohgui ni dee. Dursamj sergeechihlee. Bi er ni alivaa songolt hiilgeh huselted bichdeggui. Uchir er emiin hoorond iljig jorooldoggui ee gej. End bol uldeeh yostoi. Saihan dursamj hamgiin goyo dursamj maani ortsond gitar darj suuh bailaa. Harj yavdag ohinii talimaarsan hartsand gitar gedeg zugeer l usan dolgio shig ursdag baisan daa. Santsgaaj baival 60 iin gitar gedeg ohin uurgalah hamgiin tom zevseg bailaa. Gidar darj chaddaggui ni tsug teren deer ochihuu geed l gitar darj baihad ohinoo nairah sanaatai hehehe. Getel ohin gitar darj buid ni sain bolchihdog aan hehe. A*B=LOVE shireen deer bichsen baidagsan. odoo iim goyo uerhel alga shuud l buudal bar bolchihshig bolloo.

  12. DooToo says:

    ysn ch goe shan shan dursamj tvvh bn setgel hudluw

  13. sarnai says:

    ganc gegeeleg yum unshlaa,eryyl enh sain saihan byhniig hysie,shine ondoo sain saihan yum byhneer hyreelyylj baih boltugai,good lick

  14. shok says:

    yu  ch  oilgosonguii.ehneree magtaad b.uu.huugee  magtaad b.ymar ch bsan chinii  bie  hurdan edgeegeeree  gej zalbirya

  15. shok says:

    yu  ch  oilgosonguii.ehneree magtaad b.uu.huugee  magtaad b.ymar ch bsan chinii  bie  hurdan edgeegeeree  gej zalbirya

  16. Anonymous says:

    80аад оны залуучууд ч сайхан байсан шүү. харин гоё охидууд атамануудыг тоодог байсан гэдэг нь худлаа. герман, югослав, унгар, польш, чех, румын гээл гадаадад хол сурдаг ах нар л гоё харагддаг байсан. орос яахав дээ тэгсхийгээд гайгүйчүүд дундаа жаахан тааруу, монголд байгаануудаа бодоход арай дээр харагддаг байсан. тэгээл гадаадад сурдаг ах нар бэлэг гээл бохь чихэр өгөхөөр бөөн баяр болдог байлаа. одоогийн охидууд шиг бохь, чихэр өглөө гээд орлуу нь орчих бишдээ.ккк. тэгээл тэр ах надад сайн юм болуу гэж бодоол, бодоход л бараг өөрөөсөө ичдэг байлаа. гайгүй охидуудыг хаанахын оюутантай сууснаар нь бараг нөхрийг нь хэр хүн бэ гэдгийг таньдаг бсан цаг.

  17. men says:

    manai ah 032 d officer /komendant d/bla . er ni 80 ad ond armi jinhene huchtei bsan gej yaridag. manai ah ch javhaalag gangan tsoglog tsarailag lag zaluu bsan da. neg oroi halamtsuuda manai doshni atamanuudig gantsaara bolgoj tavij bilee. atamanuud ch angaisanda. joohon batsaan bi nzuudda gaihuulaal. ter ueiin hamgiin goy huuhnuud l officeruudtai suudag bsan bh. goy egch har irdeg bla.huurhii tegeed 90ed ond armi tarj ah maani aldaj onoj endej yavsaar burhan bolson do.

  18. Anonymous says:

    saihan tvvh baina ter ved nuj doroi erchvvdiig hvvhenvvd toodgvi bailaa saihan ohid tanhai vl bvteh nohodtei niildeg bailaa chvv dee

  19. Erhemseg says:

    Erchuud zodolduuldag ohiduud neg tiimerhuu hicheeldee muu aaligui ni dendsen yumnuud baidag baisan shd ter yed. Tegeed ch humuujiltei sain ohiniig belomor tatdad ortsnii atamanuud sonirhdoggui l yum daw. Teheer tanai ehner aaligui surlaga muutai ohin baijee. 

  20. lion says:

    Iim shan uhaalag hunii ehnet aztai yumaa ta nartaa tanihgui ch gesen az jrgal hsie 

  21. Guest says:

    Yamar goe tuukh ve. Ta hurdan edgeerei, iim goe zuv bodoltoi gegeeleg hunii ur huuhed ch gesen urgelj az jargaltai amidrana getegt itgeltei baina. Ta 2013 ondoo eleg buten, eruul saruul az jargaltai baigaarai gej chin setgeleesee husen eruuy. Uneheer goe setgel sergeesen niitlel bailaa. Bayarlalaa tanid. 

  22. Boogii says:

    Biee sain bodooroi. Unshigch duu nartaa surgamj bolohoor zuil bichddegt chn talarhaj yavdagaa.

  23. Anonymous says:

    etseg eh ne zov bodoltoi taivan humuus bol huuhduud ne ch bas tiim bdg. er ne ajiglaad bhd tiim shu tiimeed ooriin bodoltoi huuhduudiin yavsan gazar naizlah naiz buriig bugdiug medeh hereggui yum shig sanagddag za tegeed hen ne hen be gedgiig tsag hugatsaa uhaan haruuldag bolohoor yum buriig tiim iim bh yostoi gej yarih shaardlagagui l bhda. medeej heleh yarih yum bh ahad zaagaagui ch tanaas oor eej aavuud unshij uzeesei l gej husie de

  24. Anonymous says:

    Belomor tatdag geheer ertnii humuus bololtoi. tgd 24tei bairnii gadaa sags toglodog bsan yumuu hehe. 10 jiliinhen tgd ta nart oroi sags toglood bh bolomj olgohuu.bi ch 80aad oniih. 10 tugsuh hurtlee l sagsnii talbai bid nariinh bsan. Tugsuud bairnii gadaa togloj bgaagyu duu nar talbain ezen bolsondoo.belomor tatdag geheer bairnii atamanuud yumuu. atamanuud ch aimaar shuu. Bas ter niigemd 24tei hun gadaa sags toglood yavah zv garmaargyu yumaa 24 gedeg chin ter yedee bol aimaar hugshin hunshdee.17toid huuhduud 18tai huniig ta gej duuddag hugshin hund tootsdog bsandaa. Sonin l 2 bnadaa.heheheh

  25. boby- says:

    sain huu baina aav joohon anzaaraggui bainuu huugee naiz ohintoi bolsniig ni medeegui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.