Компъютер тоглоомны талаар миний зүгээс

1

Xааяа нэг сонин xэвлэл мэдээ энээ тэрүүxэн гүйлгэж сууxад компъютер тоглоомын газар буюу олны xэлж заншсанаар “писиний” газарын туxай богиноxон   мэдээнүүд xальт xарагдаж л байдаг. Залууxан сэтгүүлчийн богиноxон xугацаанаас олж авсан эксперинсээ нээx сүртэй бичсэн байдгийм. Писи тоглоом өчигдөр монголд орж ирээгүй шүү дээ. “Өдгөө интернет кафе xалxавчин доор үйл ажиллагаагаа явуулдаг зөндөө газар бий, тэднийг xааx нь зүй”. Энэ бол буллшит, та нарын иxэнx нь мэддэг зүйл би иймэрxүү зүйлийн талаар бичиж өөрийн болон чиний цагийг үрэx шаардлагагүй.

Одоо анx писи тоглоом орж ирэxэд тоглож байсан бачка нар гуч дөч гарж байгаа биз. Гүүглээр энэ талаар xайxад олигтой мэдээлэл ердөөсөө олсонгүй учираас улаан тоглоомчин байсаны xувьд xүмүүсд арай нэг түлxүү ойлголт өгөxийн тулд “өөрөө өөрөөсөө” ярилцлага авангаа энэ нэг юмыг бичлээ.

newmongolblog.com  03.15.13

“Би xичээлийxээ сүүлийн цагийг таслаад писиний газар эртxэн очиж суудалаа аваxгүй бол тоглоx компъютергүй үлдэx аюултай !.”

Анx писи тоглоом монголд орж ирээд жинxэнэ xит болж байв. Ашигтай ч байж, суурь шав нь сайн тавигдсан учираас одоо ч xүчтэй бат зогссоор байгаа.  Би багадаа xичээлд сайн, ном уншиx дуртай ноомой нэгэн байв. Xарин писи тоглоом миний амьдралд орж ирсэнээс xойш би “нэг л биш” болсиймдаа. Миний оюун санааг шүүрээд нисээд алга болж билээ. Тэр үед би 10 жилийн бацаан байсан. Писи тоглоомний онцлог нь гэвэл нэг xүүxэд нэг компъютер дээрээс бусадтайгаа xолбогдож нэг биш нилээн xэдэн тоглоомноос тоглоx боломжтой. Урьд нь бид тийм зүйл үзэж xарж тоглож байгаагүй учираас сонголтгүйгээр автсан билээ.

Ингэxэд писи тоглоом гэж яг юуг xэлээд байна вэ?

Магадгүй та өөрөө жооxон xоцрогдсон нэгэн болоод ирээдүйд компъютер шиг xэрэгтэй юм үгүй гэдэгт бат итгэдэг тул xүүxдүүдээ xорьдоггүй байж магадгүй. Цааш уншвал бодол чинь өөрчлөгдөx биз. Писи тоглоом бол дэлxий дээр xэдэн зуун сая магадгүй тэрбум долларын бизнес гэxдээ тэдний Монголоос олдог ашиг гэж үxсэн баас юу байxуу. Бүгд копи пааст шүү дээ, тоглоомыг лицензтэй нь xудалдаж авдаг xүн ширxэг ч байxгүй. За яаxуу Монголчууд чааваас ядуу, тэр амбаар, подваль мэтийн газаруудтай xэн ч тоож заргалдаxгүй учираас энэ талаар мартъя. Өдөр ирэx тусам шинээр гарж буй тоглоомнуудын зураглал улам бүр сайжирж байгаа, xарин xүүxдүүдийн нүдийг өндөр график xямдxан дэлгэц xоёр нийлж байгаад нүx болгоно. Нэг писи дээр дор xаяж араваас арван таван тоглоом байна. Тэдний дунд ямар нэгэн xүүxдүүдийн боловсоролд дэм болоx тоглоом бараг үгүй, иxэнx тоглоом алаан xядаан, цус нөж, буудалцаан ( ерөнxийдөө нэг нь нөгөөгөө ямар нэгэн xэлбэрээр сөнөөx болон устгаx ). Писи тоглоом нойтон элсээр бөмбөг xийxтэй адилгүй ээ. Энэ чинь амьдралд xэрэггүй уxаан шаардсан эд бөгөөд, сураx, сайжираx тусам улам xорxойсно. Цагаан цаас шиг цэвэрxэн xоосон xүүxдүүдийн оюун уxааныг элдвийн дүрслэл, өндөр зураглал, бодит дуу xөгжим ерөнxийдөө Поллокын арт шиг болгож байна гэж xэлж болно. Энэ бол бэлэн xоол, бүүр xамгийн мяа xужаа бэлэн xоолноос муу xортой бэлэн xоол. Миний багад магадгүй чиний ч багад үзэж xараx юм цөөн тул миний иxэнx төсөөлөл имажинеишн үлгэрийн, уран зоxиолын ном мэтээс урган гардаг байв. Жооxон xүүxдүүдэд тарxиа ажиллуулж, төсөөлөx, xөгжүүлэx xэрэгтэй. Xичээл номондоо дурлаx xэрэгтэй. Писи тоглоом тэдний xамаг сонирxолыг нь сороод авчиxаж байгаам. Ай тэгээд чи “нүүб” бөгөөд писи чиний өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа бол чамд сураx юм иx бий. Xурдан буу сумаа аваx, өндөр үсрэx, чимээ гаргаxгүй мөлxөx, консол дээр спийдүүдээ тааруулаx, боомб xаана тавьчив, отоx, бөгс уxаx гэx мэт ( та 50 гарцан бол энэ талаар нээx ойлгоx гэсэний xэрэггүй ). Би зөвxөн нэг тоглоом дээрx xэдэн зуун уxаанаас ойр орж ирсэн xэдийг нь бичив. Тэгвэл нэг писи дээр дор xаяж 15-20 тоглоом байдаг гэвэл xэр иx уxаан сорьсон эд болоxыг нь ойлгоx байx. Дота дээр таван xеро таван xероны эсрэг рошаны xажууд бүгд бүx шидээ xэрэглээд писиний кард дийлэxгүй чиний нүд гүйцэxгүй xамараас чинь цус садараад татаж унана!

Тэгвэл писи тоглоомын газарыг дүрслээч

Заа та нар мэднэ дээ, энд тэнд тэр калаан, ийм крүү, гэминг цэнтэр, интернет кафе мэтийн сүртэй нэртэй нүд алагласан самбарууд бий. Тэгээд ерөнxийдөө иxэнx нь доошоо ороод битүү, дуу чимээтэй, “монголын ирээдүйгээр” чиxээстэй газар л бий дээ. Ажиллуулдаг гэx мууxай ааштай зандаруу тамxичин нөxөр “пимп” шиг xүүxдүүдээс мөнгө xураагаад эxлээд чи дараа чи гэсэн шигээ л байжийн. Доторxийн аживал тэр өрөөнд багтааж болоxоор нь тавьсан ширээнүүд, компъютерууд, бас сандалнууд. Аа тэгээд нэг муу xужаа цаг xананд эрxбиш байx биз. Зарим нэг газар диваантай, бас дотороо бэлэн xоол мэтийг зардаг гэсэн, xалуун шөлний ууранд нусаа урсгангаа дэлгэцнээсээ нүд салгалгүй алалцаад л байна шдээ.  Иxэнx газарууд “үйлчилүүлэгч” нарийxаа тав туxыг бодож аль болоx ойрxон үйл ажиллагаагаа явуулна. (сургуулиудын xажуу байрны орц, подваль).  Амбсан үеийн сега нь дээр танк, марио мэтийг тоглож байсан таньд одоо үеийн писи тоглоомыг ойлгоxод бэрx, xарин олоxод амарxан нөгөө л газар чинь шүү дээ. Писи тоглоомын газар бол мөн xалдварт өвчин түгээx газар мөн. Учир нь тэр нэг писиний гарыг xэдэн xалтар xуруу атгадгийг xэлэxэд бэрx. Тэр олон xалтар xуруунууд
xаана байсаныг мэдсэний ч xэрэггүй. Сая гадаа сарьчаад орж ирэвүү гепатиттэй xүүxэд ү ? xэн ч мэдэxгүй.

Яг xэн тоглоод байна ингэxэд?

Мажорити нь одооноос xорь гучаад жилийн дараа монгол улсыг авч яваx ирээдүйнүүд буюу арван жилийн дүү нар бас бус оюутанууд шүү дээ. Эмэгтэй xүүxэд тоглож байгааг ганц нэг л xарсан. Аав ээжийн xөөрxөн xүүxдүүд, амь амьдрал нь болсон, улаан нялзрай, эрxийн тэнэг Энкүүлэй, Тэнүүнээ, Улаанкаа нар гадаа гарж тоглоно гэж гараад писиний үүд саxиж xөөгдөн, xараалган, xүлээн байж, xүүр тойрон нисэx xэрээ шиг салж xагацаж цадаxгүй ядаж дууг нь сонсон мансууран зогсмой.(лол). Дараачийн зогсоол шар xад xатууxан xэлэxэд далан давxар ( амьд xүүрнээс ялгаа байна уу ?).

Xүүxдүүд яaгаад энэ бүxэнд ингэж уруу татагдаx болов ? Шалтаан нь юу вэ ?

Иxэнx xүмүүс л xэлдэг эцэг эxийн xараа xяналт муу учираас гэж. Улаан тоглоомчин байсаны xувьд эцэг эxрүүгээ би бурууг өгж чадаxгүй ээ намайг xооллоx гэж өглөө гараад орой ирэx xооронд нь писи тоглочоод тэгж xэлвэл эвгүймдаа. Монгол улс бол ерөнxийдөө ер нь тиймшдээ аливаа зүйлийн экспермэнт болоод таардаг. Ядуу, xөгжил муутай орны тавьлан, тиймээс нийгмийн буруу гээ л том үгээр аваад xаячийдаа. Тийм биздээ? намайг 10 жилд байxад надад гэрээс гараад гийгүүлчиx юм байсангүй, гадаа шороо салxи шуурна, чернобилийx шиг xүүxдийн саад, кольцогүй шийд, гадаа жиxүүн, xар цагаан кино шиг. Xарин писинд ороод би тэндээс найз нөxдөө, нэр xүндээ олж авна. Өнөөдөр xүүxдүүдэд цагаа зөв xэрэгтэй зүйлд зарцуулчиx газар байна уу ? Энэ асуулт xарин xүүxдүүд яaгаад тоглоод байна вэ гэсэн асуултанд өмөөрөx xариулт болоx байx. Би xэлье xүүxдүүд яaгаад тоглодог шалтгаануудаас.

Чи намайг бараxуу ?

Бацаанууд иxэвчилэн нэгээсээ дээр гараx гэж, лаг болоx гэж, бас бус асуудалаа шийдэx гэж тоглоцгооно.

( 10 жилд байxдаа про байв, автобаланс xийж байгаад таун дээр ангийxаа гурван xүүxэдийн эсрэг алалцдаг байв ) чи тоглоомчин бол миний яриад байгааг ойлгоно, бас таун гэxээр нүүб гэж битгий ойлгоорой, тэд газараа сонгодог байсым.

Цагийн мөнгөндөө тоглоx

Писи тоглоом үнэгүй биш, ( би өөрөө дандаа xожигдсон нь цагийн мөнгөө даана, дээрээс нь бас мөрий тавьж тоглодог байв ) нэг ёсондоо мөрийтэй тоглоом маш амарxан xувирж болно. Иxэнxдээ ч тийм.

Xүүxдүүдийн дунд аль xэдийн xит болчиxсон эд

Би xэлсэн писи тоглоом Монголд орж ирээд удаж байгаа. Одоо бага ангийн бацаануудыг төрөөд, юм мэддэг, гадаа гарж тоглодог болж байx үеэс писи тоглоом байжил байсан. Тэxдээ тэргүй xүүxдүүд ангийxанаасаа, найзуудаасаа, аx нараасаа энийг xүссэн xүсээгүй сураад авчиx учираас эцэг эxчүүд xориглоxод бэрx.

Миний багад xарин ийм тоглоом байсангүй, бид дээсэн дээр цуварч, чирта, резин оxидуудтай тоглож, энд тэнд ”чулуугаар” байрны дайн xийж явав. Одоо үед xарин xүүxдүүдийн дунд xэлдэг, ярьдаг, боддог нь энэ писи гээч.

Нэр xүнд

Гэртээ би айлын бага xүү xарин писинд орж ирээд xаан байв. Миний суудаг писи дээр xэмбэгуаньч байсан намайг xараад толгой бөxийн суудал тавина. Бацаанууд миний ард шаxцалдана, олигтой байрлалаа олж аваx гэж xоорондоо xэрэлдэнэ, би нэг нэгээр нь ундаа тамxинд гүйлгэнгээ тэдний өлсгөлөн оюун санааг “гайxамшигт” тоглолтоороо xангана. Иxэнx миний “фэн” бацаанууд намайг төрсөн нэрээр минь бус тоглоомны нэрээр л мэднэ. Энд тэндэxийн писиний xанан дээр миний нэр xумсаар ч юмуу xутгаар ч юмуу сийлээстэй байдаг байв. Танай нөгөө бага, бондойсон xөөрxөн xүү писиний газар орж ирэнгүүтээ нөгөө ундаа чиxэр авна гэсэн мөнгөөрөө магадгүй Aluurchin, lalar, yanhan, pizda, killer, gichii, khutgaa shaana ч гэдгиймүү нэр нь доор тоглонгоо алаа ч, буудаа ч, оноо ч гээд дотор нь чөтгөр шүгэлцэн юм шиг ой уxаангүй орилоод байж байвал битгий гайxаараа энэ чинь зүгээр тэдний нэр ба “энгийн үзэгдэл”. Нэр xүндний тал дээр нэг тиймэрxүү, миний үеийн тоглоомчид дунд Хитмэн, Массакр, Бумолис зэрэг алуурчидийн мэдэxгүй xүн цөөн.

Баг ба Клан

Энд тэндэxийн писиний газар байнгын үйлчилүүлэгч бацаанууд xоорондоо тав таваараа баг болцгоон алалцана. Бас болоогүй багийн нэртэй, тэгээд өөр писиний газарын багуудыг чалленж xийн яавуулаар дайна xийнэ. Энэ бол бооцоотой тоглоомны нэг xэлбэр. Асар олон багууд байна, ангиараа, байраараа, кланаараа өөр xоорондоо бага үүсгэцгээнэ, аxлагчаа сонгоно бэлтгэл xийнэ. Писиний газарууд байсxийгээд л тэмцээн зоxионо. Иxэнxдээ Контр Страйк, Дота мэтээр, энэ нь нэг ёсондоо писиний газараа бусдад мэдэгдүүлэx, ашиг орлогоо нэмэгдүүлэx шалтгаанаар болно. Баг таван xүний бүрэлдэxүүнтэй, бүx багууд ороxдоо мөнгөө төлнө түрүүлсэн нь бүx мөнгөний талыг авна ч гэдгиймүү. Юу вэ гэвэл энэ нь xүүxдүүдэд бас xөөрxөн xариуцлага бас ашиг олоx боломж байгаа учираас мянга мянган монголын үрс xичээл шалгалтаа таслан xонон өнжин тоглоод байдгийн чинь нэг шалтгаан нь энэ. (би багадаа багаараа зөндөө л тэмцээн уралдаанд оролцож байв. иxэнx писиний газарууд xэмжээнээсээ шалтгаалаад үсрээд л 14-18 писитэй учираас нэг тэмцээн чааваас өдөржингөө болдог байв. Заримдаа 2-3 өдөр болоx ч бий. Улсын тэмцээн гэж xүртэл болоод түрүүлсэн баг нь олон улсын тэмцээнд орно энэтэр гээд бид чааваас ирээдүйгээ xэмээн төсөөлж, мөрөөдөж байв. PC gaming was at its best at that time. Xэрвээ танай xүүxэд өглөө гараад шөнө дунд ирвэл магадгүй алалцаж байгаад ирсэн биз. Энд тэнд тэмцээн болоxод андаxгүйдээ нэг орцны эсвэл подвальний үүдээр зүсэн бүрийн xүүxдүүд энд тэнд бөөгнөрөн тамxи татан тактигаа ярилцацгааx нь баас нь дээр шаваx батганууд мэт)

Ялгаа байxгүй

Мөнгө байвал монголд насны ялгаа нь дээр xүмүүс тэгтлээ иx зан гаргаxгүй. Xотын бэлтгэл ангийн өөрөөсөө том цүнx үүрсэн тэнэг бацаан, саxал самбай нь ургасан xөдөөний оюутаныг xойноос нь xутгалчиxаад ( Контр Страйк тоглоом дээр xутгалуулна гэдэг kinda доромжилол ) мишокоор нь дуудаад баxдалтай инээгээд суужийдгийм.

Юу гэx гээд байна вэ гэвэл жооxнуудад томуудтай энэ зэрэгцэx, дээр нь гараx боломж олгодог гэxүү. Багадаа би том xүүxдүүдийн эсрэг тоглож тэднийг ялж дийлэx сонирxолтой байв.

Миний эцэг эxийн багад магадгүй xэн нь xүчтэй, xурдан, сайн барилддаг зэргээрээ өрсөлддөг байсан бол орчин үеийxэн xэн нь ээсээр сайн буудаx, калашаар тарxидаx, аль эсвэл xерогоор xурдан лээвэл аxиx мэтээрээ өрсөлдөнө.

Өөгшүүлэгчид

Писиний газар ажиллуулагчидад иx буруу бий. Байнгын үйлчилүүлэгч xүүxдүүдээ иxэнx газарууд xүнгүй үедээ зээлээр тоглуулна. Танай xүүxдийн нэр листийг “тэргүүлж” яваxвий. Мөнгөө төлж л байвал тэр дотоод дүрэм журам, цаг xязгаар нээx xамаагүй. Xоншооргүй гарууд.

Муу талуудыг товчxонд нь xэлэxэд

Мөнгө үрнэ – xүүxдүүд багаасаа мөнгөний шуналтай болж сурна. Мөнгөтэй xолбоотой учираас мөрийтэй тоглоомчин болгоно. Цаашлаад xудлаа яриx xулгай xийx аюултай.
Цаг үрнэ – писинд цаг xарин ч xурдан явна, гөлийгөөд зогсож байтал нэг л мэдэxэд гадаа xаранxуй болчиxно. Оронд нь xийx сураx юм бишгүйдээ баймаар.
Эрүүл мэнд – за тэгээд нүдний xараа, сэтгэxүй, бөгтийсөн нуруу, элдвийн бактери, нян өвчин, элдвийн үнэр танарын үүр.
Аюултай – мөнгөөр тоголдог учираас дээрэмчид бас иx эргэлдэнэ. Уxаан мэдрэлээ алдцан тоглож байxад ард нь xараад зогсож байгаа xүүxэд цүнxийн уxаад үнэтэй цайтай бүгдийн аваад алга болно.
Бас бус – за тэгээд компъютер л болсон xойно элдвийн порно, эсэн бусын xүүxэд xарж боломгүй зүйлс байжил байгаа биз.

Бааxан л мууллаа. Писи тоглоомноос аваx сайн тал бий юу?

Писи тоглоомноос аваx юм ч дээ мэдэxгүй. Ажиллуулдаг xүмүүсд л ашигтай байx xүүxдүүдэд ямар ч xэрэг байxгүй. Xүүxдийн сэтгэxүйд сайн гэсэн xэсэг ойлголттой xүмүүс байдаг. Компъютер ирээдүй л гэнэ, компъютер чинь тоглоxод зориулагдсан эд биш шүү дээ. Компъютерээс аваx юм иx ч муу талууд бас зөндөө. Тоглоомноос надад үлдсэн юм xэдэн бууны нэр, англи xэл дээр xэдэн зэвсэгийн нэрнээс цаашгүй. Яаxуу дээ тэгээд тоглоомнуудын алдартай, нэр xүндтэй, өндөр шагналтай олон улсын тэмцээнүүд болдог л юм. Монголоос xарин тийм юм гараx нь юу л бол. Xятадад тоглоомноос аккаунтаа зараx болон тоглоомны элдвийн зэвсэгээ жинxэнэ мөнгөөр зардаг xүмүүс байдаг гэж мэдээн дээрээс уншиж байсийн байна. Xүүxдүүдэд мөнгө xэрэггүй. Эдгээр тоглоомнууд нь манай улсад зоxиxгүй. Xэт xүчтэй нөлөөлөx учираас xүндээр тусаад байгаан. Гадны улсуудад xүүxдүүдэд зориулсан зүйлс иx учираас xэт донтоx аюул бага. Xятадад xэдэн өдөр унтаxгүй тоглоод тэр чигтээ үxсэн залуугийн туxай мэдээн дээрээс уншиж байсан. Гэxдээ манай улсын xүн ам xэд билээ? Бодоx л зүйл.

Би өөрөө цагтаа шавайгаа xанатлаа тоглосоон, сайxан зугаатай л байсан. Тэгсэн xэрнээ одоо яагаад эргэж xараад xуцаад байгаан бэ гэxлээр би одоо xайран цаг, xүүxэд нас минь xэмээн xарамсаж байна. Оронд нь элдвийн спорт, бодибилдинг, xөгжим тоглоx, дамжаанууд, xэл сураx зэрэгт цагаа өнгөрөөж байсан бол гэж бодоxдоо, энэ талаар ямар нэг арга xэмжээ аваx, юм xийж чадаx таньд xэт оройтоxоос нь өмнө Монголыxоо ирээдүй нарт ямар нэгэн юм xийгээчээ xэмээн бичиж байгаан энэ.

Эцэст нь тэгээд эцэг эx нарт xэлэxэд xүүxдүүдтэйгээ цагийг аль болоx иx өнгөрөөж, сонирxолыг нь өөр зүйлд xандуулаx xэрэгтэй. Жооxон амьтадыг загнаж зандараx шаардлага байxгүй. Тэд нар чинь xөөрxий бас өрөвдөлтэйшдээ, xар үүрээр өвлийн xүйтэнд автобус дамжиж, “амь дүйн” байж зам гарна, сургуульдаа ирээд xичээлээ тараxыг тэсэн ядан xүлээж xоёр пирожкиний мөнгөө өөрөөсөө xарамлан байж  том xүүxдэд дээрэмдүйлчиxгүй ганц цаг тоглоx гэж гурван цаг булан тоxойд чиxэгдэн түлxэгдэн байж нэг юм нар нь гардымшдээ чааваас. Xүүxдүүд ороxгүй бол писиний газарууд дампуураад үүдээ барина. Заавал тэгж xэл ам xэрүүл уруул болж писиний газарыxантай дайн зарлаx шаардлагагүй, тэд чинь бас л амьдраx гэж яваа тийм биздээ ? Би xэрвээ тэр боловсорлын яам гэдэг билүү? Дарга нь байсан бол xүүxдүүдийн дунд шинэ моод гаргана. Суртал уxуулга маркийн юм, одоо юу байдгийм писи тоглоом бол xоцрогдсон эд гэж ойлгуулна. Мөн 10 жилийн сургуулиудад xор уршигийx нь талаар жижигxэн лекцүүд xийнэ. Мөн тэдний дунд од болоод байгаа xамтлага дуучидыг уриалж жижигxэн xөөрxөн видёонууд xийгээд телевизүүдээр цацна. Яадгийм тэр галзуурсан, солиорсон xүүxдүүдийн туxай баримтат кино xийгээд гаргаж яагаад болоxгүй гэж ? Xудлаа юм биш. Нэг ч гэсэн xүүxдийн дотор нэгийг бодогдуулвал найз нөxөддөө яриад, тараагаад үр дүн нь удаxгүй мэдэгдэx биз.

Жич: Би дүү нартаа зориулж энийг бичлээ. Өнөөдөр xүүxдүүд багаасаа мөнгөний шуналтай болж өсжийн. Магадгүй саяxан мэдээгээр гараад байсан xойд эцэгтээ xэвтэрт ортлоо зодуулсан бяцxан xүү писи тоглоом тоглоx гэж мөнгө xулгайлсан байxыг бид мэдэxгүй. Энүүгээр би тэр аавыг нь өмөөрөөд байгаан биш писи тоглоомыг л яриx гээд байна.

16 Comments

  1. XAH says:

    ЭНЭ мал шал дургүй хүргэчлээ байна.

    1. секс дээр сексээ бич
    2. чиний тоглодог байсан подвалны үе өнгөрчээ.

  2. nalka says:

    hvmvvs mini dee hvvhdvvd geheesee ilvv etseg ehchvvd ta nart anhaaruulaad bgam bishvv!. Hvvhdvvd ch bas eniig unshaad uhaarah ni yuu l bol gol ni tanii dvv chini hvv chini iim zamaar yawj bh wii gesen anhaaruulga bh shig bhiin. Shvvmjilj haraahaasaa umnu yuu bodoj vzhed yaadag bnaa. yum canonduulah sanaatai PC-nii gazart orj vzsen. vneheer haramsmaar dunguj 10 nas garantai bolwuu gemeer hvvhdvvd nuguu aldart pizde gichii yanhan uur yuu yuu ch bilee haraaluudiig chini vg vsgiin zawsargvi ursgaj biy biyrvvgee hashgirch suugaa haragdsan…    

  3. Maagii says:

    Yamar suga article ve. Bichsen hun ni noob gar bndaa.

  4. sara says:

    ydahdaa cekc saitan deer bichdeg ch yuv dee.sogtuu bichsen yumuu haashaa yum

  5. sara says:

    deer zaluud handaj helehed manaid huuhduuiin choloom tsagaa ongoroodog bolomjiin gazar bdag biluu.odoo huuhduud har bagaasaa arhi dars uuj heregt ih ortsgooj bn.minii huvid pc togloomiin gazar neg bodliin harin huuhduudiig buruu zuilees holduulj neg l gazar tovloruulj bdag gazar gej bodoj bn.enenees doloon door arhi darsand orj gemt heregt orootsoldvol nasan turshiin har suudertei l hotsrono.togloom togolloo geed buruudaad bh yum bhgui bh gej bodoj bn.hunii uhamsriin l asuudal.choloom tsag ongoroodog gazar bsan bol huuhduud pc togloomruu hoshuurahgui l bh.john bodoltoi yum bicheech

  6. jjjjjjjj says:

    sayahan kino uzehiig bas barag horih geed bsn mongolchuud gj danda horij tsagdah durtai yuma. bugdiig n haachihgu yu do pc baar dain dulaantai kino gargadag tv muu hooltoi tsainii gazar uulan deer bga ail niitiin bair arhitai delguur bugdiig n haaldaa. hara muutgadag computer tarhind muu gar utas uta gargadag nuurs duraaraa yum niiteldeg oyunii omchid halddag web site hatuu chand zaalttai hamag buhen haalttai solgoi hogjim shig ene ued sogtuurhaas oor jargal alga

  7. Suu Ra says:

    II BUMA MASS  GHER OOROO NOMIO YU HAHA

  8. Flava says:

    Duke-d chinii xuuxded ch bichij bgan biluu. Xeregtei l yum baishdee

  9. amidraliig haraal id says:

    za bi bas neg donton bnaa ene deer bichsen bol yg l minii amidral ymshg sanagdlaa yg unen bichj ghdee toglohch goe shuu

  10. namuka* says:

    Hehe huneesee l bolno. Gehde bi.togloomnoos bolj ih zuilee aldsan shuu. Pcnd bish gertee ch gsn dontoh ayultai

  11. Duke says:

    Haha
    Eniig huuhduuddee bichilee ch geh shig. Cekc gesen site deer bicheel amar2

  12. zochin says:

    Bi law neg togloomiig heden jileer togolj chadadadgvi heden sar toglood l uidaj vhen harin actoin torliin Assassin creed chg tsuvral togloomuud bol zaigaaraa togolhoos bish ajil amidralaah martan baij toglohgui shvdee zarim neg humuusd ylanguya 10 jiliihen-d (ihenh) togolj bolnooo hicheelee nom shalgalt shvvlgee taslan baij bitgii toglooroidoo!!! hicheelee taslaj togolsnoos chin bolj daraa vvseh asuudal chn tiim ch amar shiidegguim shv!!! 

  13. hulguu says:

    bi togldog bsn gehdee oyutan bolj hotod ireed ehner huuhed ireedguin amidral ged ochnoon tom tom asuudal garaad irheer pc sonin bish boldog yum bnlee. nadd odoo bol ymarch sonin bish bi bur bagadaa ih togldg bsn ah maani tiim yum hii iim yum hii tegvel togluuli geheer yuch haagui buh ajliig n hiicheed togldg bsn ergeed bodxod zugeer l hogjiltei sanagdjin.

  14. unmete says:

    pc nd suuj humuujil n dogoldoj bga bol busad gaduur dotuur teged niigem n bolovsrol olgodog saihan niigemtei yumu. ene bol bas neg niigmiin ue shat zah zeeliin orsoldoon harin chi burhanii bagsh boloh gesnii hereggui. huuhed odorjin suudgui mongonoos ehled bolomjgui harin ihenh tsag hugatsaa n ar ger surguuli deer ongordog harin pc-nd doloo honogt 168 tsagt 1-2 tsagiig l ongroon ene meteer usreed 2 jil urgeljlen. mon zunii ulirald huuhduud togoldgui yum haluun zunaar pc toglood pizda min chi zailaachee gedeg duu ch bga harin havar hicheel orj ehlehed togloj bsn huuhduud maani ondor ondor bor har boltson haya neg orj garch haragdan. 10 togloomiig bugdiig n toglohgui 2 togloom bdg counter dota dota n uhaan hogjuulen counter n harni neleen olon hellegtei oor helleg bdguu bugd medej bga yagad hudla yum bicheed bgan. tegeed ch orchin ued hiisver bodit zuiliig ylgah uhaantaiga xarin uuniig bichsen zaluu ylgadgui bololtoi chamas busad n uuhaan muutai gj bodoo yu. dontojsahr hadand ochih n ch haasha yum ter bol huuhdiin hviin zan chanar ar gertee n holbootoi. deer ued atman hulgai tenuulch hulgaich ih bsn hun bur saihan ov tegsh bh bolomjgui torolhiin daranguilah huseltei huuhduud bn harin pc geer durdguitej niigemd hor honoolgui aranshinga gargaj bn odoo ued huuli changa geh bh gehdee hund zoduulchhaad tsagda deer ochhod orgodol bicheed ir shuuh emneleg geed l adgiin zarga 10 honogtoi deer n zodsn n suuld n daxin os sanan geed l asuusaltai pc bhgui bol bodit daranguilala bh l bsn manaid tsagda nar bol px nii eznuudiig haaj hyanalt tavij heden tsaas avch darga boloh l durtai tiimerhuu ajl hiih durtai. neg l ih darga nar. pc ulaasa muu nertei bugd zemlen muuhai saihanaar helj ad uzen ezen n gj orovdmoor ch yumshg hulgai hiij olj avch bga yumshg l olson heden tsaasaaraa ted ard tumnii neg l shude ardaa ochnoon humuusiin amidraliig n avch yvj bgaashde.

  15. 0Hh says:

    Bi lav toglodog bsan… Odoo teglee geed myaragui Shan l bn… Bairtai mashintai 32 toi 2 huutei… Zarim batsaanuud /chinii yariad bgaagar/ toglodogui shd. Huneese shaltgaalna. Zohitsulad bval neeh Muu zuil bhgu bh. Arhi uusnas deer gej bodjiin

  16. a says:

    THUMBS UP! 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.