11 жил торонд хоригдсон Ву Юаньхон…

Хятадын Шянси мужийн Шанфан хэмээх жижигхэн тосгоны оршин суугч Ван Мусян гэгч 74 настай эмэгтэй хөршүүдийнхээ амгалан байдлын төлөө хүүгээ 11 жилийн турш гар аргаар хийсэн торонд байлгажээ. 2001 онд 42 настай Ву Юаньхонг 13 настай нэгэн хүүгийн амийг бүрэлгэжээ. Тэрээр өсвөр насандаа шизофрени өвчтэй хэмээн оношлосон байсан тул бүсийн эрх баригчид түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэгтнийг суллан тавьжээ. Хуулиар түүнийг өвчний улмаас хийж буй үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй хэмээн үзсэн аж.

Ингээд л Юаньхонгийг гэрийн хорионд оруулсан ч удалгүй гадагшаа гарах болсон байна. “Тэр тосгоноор явж оршин суугчдын айлгах болсон. Тэгээд л би хүүгээ торонд хорих хүндхэн шийдвэрийг гаргасан даа. Ингэж л би түүнийг хараа хяналтан дороо байлгаж чадна. Миний хүү ухаан солиотой. Гэхдээ л миний хүү шүү дээ. Түүний энэ байдлыг харах бүртээ уйлахгүй байж чаддаггүй. Би хүүгээ өдөрт гурван удаа хооллож, хэрэгцээтэй зүйлсийг нь хийж өгдөг. Түүнийгээ торонд байгааг харахад надад зүрх рүү хутгаар бүлж байгаа мэт санагаддаг. Гэсэн ч ингэж л тэр бусдад хор хүргэхгүй байж чадна шүү дээ” хэмээн Юаньхонгийн ээж Ван Мусян ярьлаа.

Гар аргаар хийсэн “шоронгийн камер“-ын хэмжээ нь уртаашаа ердөө 1,5 метр, өргөөшөө 1 метр аж. Энэ торноосоо Юаньхонг хэд хэдэн удаа мултарч гарсан тул түүний хөлд нэмэлт дөнгө зүүхээс өөр аргагүйд хүрчээ. Ван гуай ганцаараа Юаньхонгийг асардаг бөгөөд өөр дөрвөн хүү нь тус тусын амьдралыг хөөн аль эрт гэрээсээ явжээ.

7 Comments

  1. Шүүх says:

    ЭНэ burgedee гэж ямар хүн байна? Бөгсөө ч олигтойхон арчиж чадахгүй байж үхсэний чинь секс нтр галзуураад байгаарай чи. Чи ядаж энэ эх хүн ямар их тэсвэр тэвчээр шаардаж бусдын аюулгүй байдлын төлөө бас хүүгийхээ төлөө гэж байгаа энэ их сэтгэл бас тэвчээр шаардсан амьдралын асуудлыг чи мэдэх юм уу нусхай банди минь. Амьдралд ганц секс байдаггүй юм шдэ

  2. burgedee says:

    Ene tegeed sextei yamar hamaa bnaa aaaan?

  3. залуу. says:

    Харин ч суларчихаад байгаам бишүү хужаа нарын шилбэ зузаан шдээ. Зун урагшаа шорттой явж байхыг нь хархад монголчуудаас эрс ялгардаг

  4. Mn says:

    Хооллоход ч нэг их асуудал биш юм. Харин үүнийг тэгээд яаж баалгаж шээлгэдэг байна аа.Торноос нь гаргахаар зугтаж бариад хүндрэлтэй л баймаар юм

  5. хаха says:

    Ха ха энэ хужаанууд одоо хүний (олон нийтийн) ахнаарлыг  татах гэж их юм зохиодог болжээ. Ийм мэдээлэл интернэтээр дүүрэн байна. 

  6. Borte Chono says:

    Хүн хөдөлгөөнгүй удахаар хөлийн булчингууд суларч эхэлдэг. Наад нөхрийн чинь хөлийг харвал тийм шинж харагдахгүй л байна даа

  7. man says:

    Hun bolsnii hereg yu ba yasan ch hezuu tawilan be ymar ch orowdoltei amidral we iimes l amid bh enehen hugatsanda amidarsan  shig amidarch uzeh estoigoo uzej ed horongo huraj ene bie zowoohgui setgel amar bh heregtei neg negnee hardaj zowooh zowoh ch hereggui araara tawiullas gej buhimdaj ch hereggui yahaw de ywaal biz bugd l uhne sh de 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.