Ахин үр хүүхэдтэй болох болвуу?

05b88cfcfotopodborka_006

Сайн байнуу би анх 20-тэй байхдаа хамгын анхны хүүхдээ эцэг эхийн дарамт шаардлагаар эм ууж гаргасан. Тэр үед би 3-р курсын оюутан байсан. Харин дараа жил дахин хүүхэдтэй болсон даанч удаан амьдраагүй 2 сартай байхдаа дутуу төрчихсон. Сургуулиа төгсөж ажил мэргэжилтэй болчоод байж байтал энэ жил 2 сард би ахин хүүхэдтэй болсон, маш их баярлаж хүсэн хүлээсэн гаргана ч гэж бодож байсан. Ажилдаа албан тушаал нэмэгдэж цалин өндөр болсон түүнийгээ дагаад ажлын ачаалал их дээрээс нь их хордлого өгөөд ажил хийхэд үнэхэр хэцүү. Би гадаадын байгууллагад ажилдаг болохоор ийш тийшээ томилгоонд их явна харин хүүхдээ гаргавал ажлаа алдана гэж айсан.

Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага жирэмсний амралт 3 сар л өгдөг харин 3 сар амраад ажилдаа орсны дараа хүүхдийг минь хэн харах юм бэ бас манай аав ээж эмэгтэй хүн эрт хүүхэд гаргах муу гэрлэсэн хойноо гаргах ёстой гэсэн, их дээр үеийн сэтгэлгээтэй хүмүүс л дээ. Найз залуу маань тийм ч боломжийн хүн биш өөрийгөө бас дүү нараа аав ээжийгээ авсан цалингаараа тэжээгээд явдаг хүн. Харин манай гэрийнхэн хүүхдээ гарахаас өмнө заавал хуримаа хий гээд л ар гэрийн дарамт  ажил 2-н улмаас  хүүхдээ авахуулсан 4 сард 10 долоо хоногтой байхад нь.

Дахин нүгэл үйлдчихсэн гэтэл одоо болтол миний сарын тэмдэг ирэхгүй эмчид үзүүлэхээр ямарч асуудалгүй байна гэхийн гэтэл яагаад миний сарын тэмдэг ирэхгүй байгаа юм бол. Ингээд эмэгтэй хүн чанараа алдчихлаа гэж үү ахиж би үр хүүхэд гэдэг юмыг сонсохгүй гэж үү…

Зүгээр л нэг муу хэдхэн халтар төгрөгний төлөө бас эцэг эхийн дарамтнаас айснаас болж өөрийн хүсэн хүлээсэн зүйлээ өөрийн гараар өөрийгөө ч өрөөлийг ч хоролчихсон одоо харамсаад ч барахгүй яавал дээр вэ? Дахиж надад үр заяах болвуу? Сарын тэмдэг хүчээр ирүүлдэг эм ч уугаад нэмэргүй ямар нэг сайн эмнэлэг зааж өгөөч эмэгтэй хүн үнэхээр хэцүү юм оо. Эцсийн эцэст эмэгтэй хүн л хохирдог гэсэн үг үнэн л байдгийн байна. Эмэгтэй хүний үйлийн үр үнэхээр дуусашгүй зовлонтой юм аа…

13 Comments

  1. jargal says:

    гаралгүй яахав дээ өндгөвч сав гэдэг зүйл байгаа цагт заавал гарна. Олон удаа авхуулчхаар няалхсын бузар гэж нэг юм байдаг гэж сонссон тэрийг яанзлуулах хэрэгтэй байх. тэгээд гарга нь гэсэн бат итгэлтэй бай.

  2. Ramirez Sanchez says:

    Стрэсс л юм бна даа. Чи наад бодол санаагаа цэгцэлэхгүй бол тийм юм болно энэ гагүй бха гэж бодож бна.

  3. Amidral says:

    Etseg ehuud huuhedtei bolloo geheer durguilhejl bdag shudee saurguulia tug uuriin gesen ajiltai bol chamaig iim huntei suulgahgvi ene ter geel taalagdah zuil ogt bdagvi.harin huuhedee gargasan hoino bol emee uwuunuuduu gants amin hairl boldog gedgiig buhl hvn medene shudee.sain emchilgee hiilge

  4. 39 тэй аав says:

    Би ямар хүнд зөвлөж чадах ч биш дэ. Зүгээр л өөрийнхөө амьдралд болсон зүйлийг бичихэд. Охин минь 10 нас хүрч байна.Бид 2 охиноо гарсны дараа эхний 1,2 жил бол дахиад хүүхэдтэй болохоор талаар бодож байсангүй. Гэтэл надад хүнд үе тулгарч асуудал үүссэн яг тэр үед эхнэр маань жирэмсэн болсон байсан гэтэл нэг хөгийн муу цагдаагийн хурандаа эхнэрийн минь дэргэд намайг элдвээр дарамталсан чамайг шоронд хатаана энээ тэрээ гээд л гэтэл тэрийг нь сонссон эхнэр маань орой нь л цус алдаад л зулбачихсан. Тэрнээс хойш 6,7 жил өнгөрч байна. Бид хүүхэдтэй болохыг маш их хүсдэг ч санаснаар болж өгөхгүй л байна. Манай Монголчууд ярьдагдаа. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж. Хүүхэд ч тэгээд өөрөө хоолтойгоо л ирдэг гэдэг дэ.
    Эд хөрөнгө бага баялаг
    Үр хүүхэд эрхэм баян гэж үнэхээр үнэн үг гэж би боддог ш дэ.
    Дэмий л юм хийж дэ л гэж бодогдож байна.

  5. sunjee says:

    Sainuu chi yag nadshig amidraldaa olon aldsan emegtei baina bi 3udaa avhuulj baisan bitgii sanaa zov huuhedtei bolnoo.harin dahiad jiremsen bolvol yamarch hetsuu nuhtsuld baisan zaaval huuhedee turuuleerei.bi odoo 25 nastai nuhur 1 huurhun ohintoi.za amjilt huurhun huuhedtei bolooroi chamd sain saihan buhniig husie.

  6. hi says:

    Huuhedtei bolno. 1 togdohgui olon huuhedtei sain eej bolno, 3 huuhed horvood hun bolgoj chadaagui yum bol dahiaj huuhedtei bolood joohon tomrson yed ni ch yumuu onchin orooson huuhed orgoj avaarai. Neg chi huuhed buyan boloj nuglee naminchilaarai daa gej l zovloh baina daa. Ooriin huuhedees iluu onchin orooson huuhed orgoj avaad sain hun bolgoh ni huuhedee avhuulaj baisan humuust namchilaliin deed namchilal boldog gedeg yum bilee. bitgii sanaagaar unaarai.

  7. suji says:

    Muuhai aluurchin  chamd dahij bitgii huuhed zayagaasai  dahial alah biz chi

  8. Anonymous says:

    bolnoo bolno bitii sanaa zow. chi jiremsen boldog ym bna. tegvel bolno gesen vg. chi yadarsan bolhoor sariin temdeg aldagddag. miniih jil hagas aldagdaj bsan. hadmyyd vrgvi awgaigaar yadag ym gej doromjilj bsan. ih setgeleer ynadag mednee. gehdee chi odoo jiremsen bolj hoorhon hvvhedtei bolnoo bitgii sanaa zaw.

  9. life says:

    Teneg huuhen be

  10. Зочин says:

    Хар залуугаасаа яасан ч олон хүүхэд цааш нь харуулсан юм б дээ ээ бурхан минь заримд нь хүсээд ч хүүхэд олдохгүй байхад хорвоо гэж сонин юм аа. Ийм хүнд 3-ын 3 удаа хүүхэд заяаж байдаг. Чамд гэж хэлэхэд чи дахиад жирэмсэн болвол бас л нэг шалтгаан хэлээд л авахуулах байх даа. Ээ бурхан минь

  11. happy says:

    ohiduud emegteichuud mini belgiin haritsaand orson l bol jiremsnees hamgaalah em, taria, eregtei emegtei belgevch geed oortoo taarch tohirohoo songood heregleldee. haramsaltail yum gehdee hoorhon vrtei boloh bailgui dee.

  12. zaza says:

    huuhdiig chn tuluvludug yum shu dee, oyutan bhdaa zambaraatai untaj hevtehgui yasin! zarim oyutnuud hichelee herhen hiih ve gej tolgoigoo gashilgaj baihad chi buur tomchuudiin naadgaigaar toglood l hunii ami burelged bsan bn shdee

  13. mongol says:

    Gargahgui de, huuhed gargaagui baij iim olon udaa avahuulah ch demii de. Uriin zaya gomddog yum. Ter etseg ehiin daramt yamar hamaatai yum, chi chin ooroo tusdaa hun biz de. Muu l bna da, odii boltol aav eejiin ugeer ooriinhoo amidraliig shiiduulj baidag. Bienii yum ireh baihaa sanaa zovoltgui, gehdee irlee geed hetsuu l boldog yum da. Jiremsen bolloo gehed zulbah geed baidag yum. Burhan ahiad bolomj olgovol buu aldaarai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.