Ийм амьдрал гэж байдаг уу? Би эсвэл хэт тэнэг байна уу?

83679299

Сайн байцгаана уу? Та бүхэнтэй сэтгэл доторхоо хувцаалцахгүй бол багтарч үхчих гээд хэцүү байнаа. Зовлонг минь хуваалцана гэж найдаж байна. Би одоо 24тэй охин маань удахгүй 3 ой хүрнэ. Өнөөдрийг хүртэл өөрийгөө нөхөртэй азтай эмэгтэй гэж боддог байлаа. Харин өнөөдөр миний амьдрал тэр чигтээ юу ч биш болцон юм шиг санагдаад суужийна. Нөхөртэйгөө 4 жил хагасын өмнө танилцаж байлаа. Үнэхээр сайхан байж дээ бодох санах юмгүй. Шинэхэн хайрандаа умбаад. Миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан өдрүүдийн нэгээхэн хэсгүүд. Үнэхээр л хайраараа л суусан гэж боддог.

Бид 2т мөнгө бол юу ч биш байсан. Хамт л байвал болдог байсан. Би ажилчин тэр маань оюутан. Танилцаад жилийн дараа хүүхэдтэй болчивоо. Үнэндээ би түүнээсээ урьд нь нэг залуутай 3 жил үерхээд хүүхэдтэй болчихоор нь 2уулаа суух бодолгүй байсан учрас аргагүйн эрхэнд авахуулчихсан юм. Үнэндээ миний ар гэрийн амьдрал муу арай гэж л өөрийгөө авч явдаг байсан.

Тэгээд нөхөртэйгөө танилцаад хүүхэдтэй болтол 3, 4 сар хамгаалалт хэрэглээгүй мөртлөө жирэмсэн болохгүй байхаар нь үхтэлээ айж байж билээ тэгсэн эцэг эхчүүдээ хооронд нь танилцуулаад удаагүй байтал жирэмсэн болчихсон. Би ч бөөн баяр хүүхэдтэй болсондоо л маш их баярлаж байсан. Өөрийгөө ингээл насан туршдаа хүүхэдтэй болохгүй нь гэж бодож байсан. Нөхөр маань жоохон дурамжхан ч бас баярлаж байсаан. Ингээл би гэдэг хүн ажлаасаа гараад гэртээ байж байтал хадмууд одоо энд бай гээд нөхрийнхөө өрөөнд байдаг боллоо. Манай гэрийнхэн бэр гуйхгүймуу гэхээр гуйж яадын зарлагын нэмэр гээд гуйгаачгүй. Ингээл би ажилгүй нөхөр зуны амралт гээд хийх юмгүй 2уулаа мөнгөгүйн эрхэнд хадам ээжийн ажилд тусалж нэг балиар ажил хийвээ.

10 хоногын дараа хүүхэд маань гэдсэндээ хатуураад би бүр хөдөлж ч чадахгүй 3 хонолоо баахан эм тариа гээд нэг хэсэг гайгүй болов. Одоо бодохоор миний амьдралдаа хийсэн хамгийн харамсалтай зүйл нь. Ингээд хүүхэд маань төрөх болтол нөхөр маань ямар их баярлаж байваа. Хурдхан хүүхдээ харах юмсан гээл. Тэгтэл хүүхэд маань төрөлхийн гажигтай төрсөн. Хөл гар нь яг л мэлхий шиг хэлбэртэй. Ямар ч булчин байхгүй. Миний охин азаар л амьд үлдсэн юмдаа. Төрөх гэж л төрсөн хүүхэд юмдаа. Төрөх хүртэлээ хөдөө байж байгаад ирчээд аминдаа гажиг тодоройлуулах гээд эхо-д харуулахад зүгээр байна гэж байсан дараа нь тэр эмч нь мэдсээр байж яагаад хэлээгүйм бэ хариуцлага тооцно гэсэн чинь би хариуцлагаа хүлээнэ гээд өөр юм хэлээгүй тэр эмчийн ч зөв байсан.

Ингээл миний хар дарсан амьдрал эхэлсэн дээ. Хадмууд намайг жирэмсэн байхдаа их эм уудаг байсан нтр гээл би хүний урманд толгойны ч эм ууж байгаагүй өрхийн эмнэлэгээс бичиж өгсөн эмий нь л арай гэж авч уудаг байсан юм. Тэгээд хүүхдээ аваад эгчийндээ жил боловоо. Нөхөр хөөрхий ажил хийдэг боллоо. Хар хүйтэнд контэйнэр дотор шил авдаг ажил хийж байсан. Олсон хэдэн төгрөгөөрөө хүүхэддээ памперс намайгаа бас мартахгүй эрхлүүлчинэ. Айлын эрх хүүг ингэж явуулж байгаадаа үнэхээр гутарч байсаан. Яалтчгүй сургуулиа төгсөж чадаагүй боловсролгүй хүн чинь тэгээд олдсон ажлаа л хийхээс яахав. Тэр минь үнэхээр бид 2н төлөө 2 жил халуунд халж хүйтэнд хөрж ажилласан. Тэгсэн хадмууд хашаанда байшин барьж өгөөд ирж амьдар энэ байшин та 3нх гээд. Их л баярлаж байсныг яана. Даанч муу санасангүй. Хадам эгч хамт байхаар боллоо. Ерөнхийдөө нэг хашаанд 2 байшинд бужигнасан олон хүн.

Үнэхээр л тэрэндээ хайртайдаа ирээдүйгээ сайхнаар төсөөлсөндөө л тэсэж амьдарч ирсэн байна. Хадам эгч юм л бол дээрэлхэнэ зарна. Өөрөө нэг хатан хаан шиг л. Би харин ганц удаа өөдөөс нь юм хэлээгүй дээ. Хадам аав ээж маань сүүлрүүгээ намайг ойлгоод надад сайн ханддаг болсоон. Би ч юу гэж зүгээр суух уу. Хүүхэд гарсан эхний 2 жил байнгын эмнэлгээр эргэлдээстэй. Хөөрхий нялх үрээ мөн ч их зовоосон доо, жижкээн хөлөнд нь гипс тавиад үнэхээр аймшигтай. Эгч нар минь ээлжлээл бид 2г эмнэлэг гэр 2н хооронд зөөнө. Би хорвоо дээр эгч наргүй байсан бол өдийд яаж амьдрах байсан болоо. Одоо болтол өөрсдийнхөө цаг заваас хугаслаад эмнэлэг рүү зөөнө.

Заримдаа ч тэгээд хүүхдээ тэргэн дээр тавиад явж өгнө шүү дэ. Аз болж техник технологи хөгжсөн үед төрсөн нь сайхан юмдаа. Алтан гартай эмч нарын ачаар миний охин хүн харахад айхааргүй хөл гартай болсоон. Арай ч явж чадахгүй л байна. Ёстой ийм үед л хүний чанар танигддаг байхаа. Нөхөр маань анх хүүхдээ харж ч чадахгүй байсан гээд боддоо. Яваа яваандаа охиндоо дасаад орой ажлааса ирэхдээ аймар их саналаа гээл орж ирдэг болсон доо. За тэгээд бас гэр бүлийн амьдралд заавал араар тавилт байх ёстой юм шиг нөхөр маань охин ой гарантай байхад багын найзтайгаа гэрийн хажууханд байх буудалд ороод заваарсан байсан. Би найзийнх нь нүүрийг нь маажиж хаяад нөхрөө баахан алгадаал хэд хоног бөөн зовлон дунд тарчилаад нэг гайгүй болсон доо. Юу гэж салж тэр хүүхнийг баярлуулахав дээ. Би ч үнэндээ хойд эцгийн хатуу гараар өссөн болохоор муу санаатай ч гэхүү ер нь ааштай талын хүн болж өссөндөө.

Анх нөхрөө найзуудтайгаа шоудах үед нь саллаа гээл бөөн хэрүүл болдог байж билээ. Энэ бүхнийг харин нөхөр маань сүүлрүүгээ надаас сална гэж айлгаж өөрчилж билээ. Хүн нээрээ өөрчлөгддөг л юм байна. Сүүлд хадам эгчтэй анх удаа муудалцсан чинь зайл майл чи манайд байж өөдөөс хэрэлдлээ нтр гээд би ч уурандаа дургүй хүрээд хүүхдээ аваад гараад ирсэн. Тэгсэн хүүхдээ аваад хөдөө эмчилгээнд яваад ирэх хооронд нөхөр маань эхэндээ намайг гэрийнхнээсээ өмөөрдөг байсан чинь сүүл рүүгээ намайг буруутгаад чи тэвчээргүй чамаас сална хүүхдээ авна гээд бүр гайхсан шүү. Хадам аав ээж 2 хүртэл охиныхоо талд ороод намайг гэрийнхэнд маань муулсан байгаан. Юу ч хийдгүй идээл хэвтжийдэг нтр гээд. Би тэднийд зарц шиг л байдаг байсан. Бүх юмыг нь хийнэ. Өвөл хүүхдээ хараад хажуугаар 2 байшин галлана хоол хийнэ. Хадмууд ажилдаа явчдаг байсан. Хүүхдээ тэврээл 2 байшингийн дунд л өнждөг байж билээ.

Нэг хэсэг ажил хийгээд хар хүйтэнд хүүхдээ ээжрүүгээ зөөгөөд амьдрах гээд ядаж байхад эртхэн ирээд галаа түлээч гэх шиг. Үнэхээр сэтгэлгүй хүмүүс. тэгээл би хааяа гутраад нууцаар уйлаад суужаахад нөхөр маань мэдчээд бөөн уур болоод гэрийнхэнтэйгээ муудалцдаг байж билээ. Тэгээл би хов зөөсөн болж буруудна. Ингээл ам нээснийх гээд хэлмээр байсан хамаг юмаа хэлээд хүүхдээ аваад гэрээсээ хамаг новшоо аваад нийтийн байрны жижиг өрөөнд амьдарч байна да. нөхөр бид 2 дээр нэг хоноод гэртээ очиж нэг хоноол сална гэснээрээ сална гээл яваад байдаг болвоо. Тэгсэн мөртлөө урьд нь ямар байсан яг л хэвээрээ хайр халамж нь. Одоо нэг арай л гайгүй цалинтай гайгүй ажил эрхэлдэг. Олсон мөнгөө бүгдийг нь л бид 2 зориулдаг. Хадам аав ээж нэг хэсэг сал сал гээл энд хонохоор нь байнга залгаастай.

Сүүл рүүгээ нөхөр ч гэрлүүгээ явах нь багасаад салъя гэж ч хэлэхээ болиод хадмууд ч арай гайгүй болсон. Гэхдээ л гэрээсээ хөөгдснөөсөө хойш 3 сар болжийно би нэг ч очоогүй. Дээр нэг байшиндаа эргэж ир гэж байсан би очихгүй ээ гэсэн. Яаж ч ядарсан дахиж хадмын хажууд байхгүй ээ. Ингээд арай өөр хүсэл тэмүүлэлтэй болоод өөрийн гэсэн гэр оронтой болъё гэтэл нөхөр гэж хүн миний хажууд тогтож чадахаа байцан юм шиг байнаа. Өөр хүнд сайн болчуул яахуу ч гэх шиг. Намайг охиноо аваад хөдөө явсан хойгуур намайг хуурсан байгаан. Би тоглоом шоглоомоор хатгасаар байгаад хэлүүлсэн. Би мэдсэн мөртлөө бүр уур ч хүрэхээ байсан байхым. Бараг л миний хажууд л байвал болоо ухааны юм бодоод.

Өчигдөр тэгсэн нэг охин мсж бичжийнаа. Юу юм гэсэн чинь манай найз охин жиг шиг. Миний сайн болсон охин ч гэх шиг. Би тэгэхээр нь заза одоо яая гэхэвдээ гээд л хаясан. Манай нөхөр нэг ядаргаатай нь дэндүү шудрага бүр унтаж хэвтсэнээ хүртэл хэлэхгүй гүрийгээд нууж болноо доо тэгэхгүй. Тэгснээ хэзээ нэг цагт сайн болсон хүн рүүгээ явах болохоор эртхэн хэлсэн нь чамд дээр биздээ жиг шиг. Аль дээрээс ярьдаг болсон байна лээ. Тэгэхээр нь би өнөөдөр тэр охин луу нь эхнэр хүүхэдтэй хүн гэж мэдэх үү гээд мсж бичээд орхисон чинь нөхөрлүү хэлсэн байгаан. Тэгсэн нөхөр ирэнгүүтээ хувцасаа аваад явлаа гэнээ. Ер нь л тээд жоохон уурлахаараа хувцасаа аваад явлаа гэдэг хүн л дээ. Тээд аягүй гуйлгах дуртай муудалцахаара яаж ийж байгаад миний буруу болгочино.

Урьд нь хадмуудтай байхад тээл дандаа миний буруу болно. Би тэгээл яаж хүүхдээ тэврээд эгч нарыгаа зовоогоод лай болоод явж байхав гээл нөхрөө аргадаа л. Ингэсээр байгаад бүр сурсан байлгүй. Байнга л гуйлгах гээд сүүлийн үед би бүр энэнд нь дургүй хүрээд дахиад гуйлгах гээд байвал тэр чигт нь явуулна гэж бодсноороо өнөөдөр явуулсан даа. Өнөөдөр бас гуйлгах л санаатай байгаа бололтой хувцасаа авчаад худлаа суугаал байсан. Тэгсэнээ та 2г байранд оруулж өгөөд байр хоолны мөнгийг өгнө гэчээд яваад өгнө лээ. Дахиад тэр охин луу нь мсж бичвэл надтай дахиж уулзахгүй гэнээ. Би бүр тангараг тасарсан. Дахиж энэ хүнийг гуйж амьдармаагүй байнаа. Яджаахад дэндүү хайртай. Энэ маягаараа бол насан туршдаа би буруутан болж амьдрах юм байна. Өөр ч муу юм байхгүй л дээ. Намайг найзуудтайгаа гармар байна гэхээр уурлахгүй гаргадаг. Гаргадаг гэж би 4 жил болоход саяхнаас л ганц 2 гарсан. Би өөрийг нь хонуутаар шоудаад ирэхээр нь баахан зодчоод дараа нь уучлал гуйхаар угаасаа миний буруу шдээ гээд уул нь буруугаа хүлээдэг.

Тэгээд аягүй сонин сэтгэхүйтэй хүн. Намайг нээх харддаггүй юм шиг. Намайг өөр хүнтэй болчуул зүгээр л явуулна гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө өөрөө өөр хүнтэй болвол намайг хаяхгүй чирээл явна гэж ярьдаг. Тэгээд санаа нь бол болдог бол олон авгайтай байхыг хүсдэг юм шиг байгаан. Удмын юм байх шиг байгаамаа. Хадам аав олон авгайгаас олон хүүхэдтэй. Залуудаа том дарга байсан болохоор ёстой хүүхнүүдийг сольдог байсан шиг байгаан. Тэгээд хадам аав шиг байх гээд байгаам байх даа. Одоо бодоход хүнээ таньж суугаагүйдээ л харамсжийна даа. Заза та нараас асуухад ийм амьдрал гэж байдаг уу? Би эсвэл хэт тэнэг байна уу? Одоо бол би ирээч гэж гуйхгүй сална л гэж боджийно. Надад харамгүй зөвлөөрэй…

38 Comments

  1. hihi says:

    Zolzoya gd eej bn huuhedni hagalgaa hiileh gd ANU yavsanbn enehuntei holbogdoj huuhde yahaa asuuj emchluuluulyasiinbe Nohor chini bolhani bish bn huuhdiinhee tuluu yaj emchluulehugj shanalahin orond huuhed erguuleed hun bish bn nuhur bish bn yuun hooloigoorni hool davahgui yahav gj guihiinorond huuhen eneter ain arai bishee iim humuusorchlond olon bitgii baigaasai

  2. Unshaad vz says:

    Bi ch gesen Cham shig zowlon tuulsaan gehdee bvh hadmuud adilhan gej bi buruu oilgoj yawsiin bna lee bi uudgvi banzal nuhruusuu ch ter bvgdiig ni dahij hezee ch irgej harahgvi geed huwtsasaa awaad tedniihaas garch bsnaa sanaj bna salsnaas hoish ajil hiij terengvigeer amidrah ehendee mash hitsvv bsan odoo harin bi zuw zvil hiisen gedegtee 100% itgeltei bna mash saihan hadamtai mash uhaantai bi chamaig hairlaj bj chi minii hvvg hairlaj ta 2hervvlgvi shan amidrana gej heldeg hvn dee.Nohor maani ih sn hvn nadaas 6dvv bid 2 hoer hvvhedtei 7 Jil bj bna.getel Minii huuchin nuhur hvntei ch suugaagvi odoo boltol etseg ehiin hajuud oligtoich ajilgvi archaagvi tsarailaad bj l bgaa surag duulsan.Egch ni chamd gej zuwulhud tedniihnees or suraggvi alga bol odoo chi ot horhoi shig ochvvhen amitam bhaa bolison ergej hartal ni amidar bvh zvil chamaas l shaltgaalna martaj chadahgvi bwal unatalaa ajil.Hvvhdee Egch nar deere tvr ogchihgvi yu.Odool chinii shan jinhene amidral chin ehelj bna.Amjilt bitgii ai hiigeed vz.Hamgiin gol ni chi ervvl saruul zaluuhan bna
     

  3. Zuwlugch says:

    Vhuh

  4. eegii says:

    sain bn uu chinii bichsen zahiag unhsaad vnheer ih uur hvrlee iim amidral gej baidagvi yumaa bailgaad heregvi gej bdodj bn nohor chin dendvv dawarsan hvn bn salsan deree salaraa amidral chin uudam ingeed duuschahgvi hoorhon ohinoo haraag gantsaraa amidrsanch yadii harin nohoroo zvgeer neg bitgii yawuularai ohin chin bas terniich hvvhed shvv de tiim bolhoor ternees tetgemj awj bn deer gej bodjiin chamd amidrald chin amjilt hvsie

  5. riko says:

    chinii nohor arai denduu davartsan zaluu bnaa erthen salaa salsan ni deer bitgii dahij gertee iruul. huuhed ni zegeeree eruul saruul hun bolno az jargal husie

  6. захианы эзэн says:

    Баярлалаа, аз болж миний охин муухан ч гэсэн явдаг болно гэсээн, би ч гэсэн итгэж байгаа,  хорвоо дээр ийм сайхан хүмүүс байдаг болхоор хорвоо гэрэл гэгээтэй байдаг байхаа баярлалаа

  7. javzaa says:

    Huurhun ur ni edgenee.chi yuchgui azgui hun bishee chamd huurhun ohin chine bna.ene chine l buun az jargal shuude.odoo harin egch nariinhaa huuhduudeer ch bolov ohinoo odort ni haruulaad ooroo ajil hiih heregtei.udahgui huurhun ohinoo hutluud 2 ulaa ineegeed alhaarai.

  8. maralaa says:

    bugdiig ni unshlaa jaahan tewcheer bas uhaan heregtei yum shig bna. udahgui buh zuil shan bolnoo geed bugdiig uudruguur shanaar tusuulj bodoj . itgel aldrahgui bhad boloh blgui de chamd sain shaniig husii uuriiguu ene bgaasaa ers uurchluh geed neg uzeerei ho. gantshan huuhed gehgui uuriiguu bas garguund ni hayaj bolohgui shuu.nuhur chin chinii hajuud ichihgui sanaa zowohguigeer ohin yarij terniigee umuurch bga yum chin chi ch bas hen negentei hariltsaa togtooson ch yahaw de tegwel ayandaa chi uuruu uurtuu anhaaral tawij bas uuriiguu her shan emegtei we gedgee mederne bas nuhur chin bas uuruur bodoh bhaa er ni tegdeg yum bna lee za chamd amjilt husii

  9. захианы эзэн says:

    жирэмсэн болсон хүн наад зах нь эм тариа хамаагүй хэрэглэж болохгүй гэдгээ мэдэлгүй яахавдээ. тэр хэрэглэсэн гээд байгаа эм тариа өрхийн эмчийн бичиж өгсөн юм байгаамаа, төрсний дараа эм тарианаас боловуу гээд карт үзэх гэсэн чинь амбулторд хураагаад авцан байсанаа үзүүлэхгүй гээд өгөөгүй шд. 

  10. mmmm says:

    Ghdee chmd gj helhed interneted orood sait unshaad aldaagui stgelee neesen niitlel bicheed  busdaas ugeeer setgeliin tnhee avah gesen baidliig chn harhad chi tiim h tneg amdraaguie . . .chi shn ohintoi irj ochdigch er nohortei bas boloogui hdmuudtai aav eej n bas bna shn egch nar n bn chmd buh zuil bna chi aztai emegtei.neg l zuil helii.zovlong daagaad gardag setgeliin tnheetei hund berhsheelig burhan ogdiin chii shuu urtei hun jrgaltai

  11. lucky says:

    ali eshul gedsendee huuhed chin hatuurhad ter ued uusan hereglesen em tarianaas bolj ohin chin gajigtai bolj bas boloh yumda. jiremsen ued em taria ug n horiotoi bdag. daunii uvchin (down syndrom) gedeg bol geniin ovchin. horomsomiin oorchlolttei huuheg gesen ug. ohinig chin downtei geh geegui yum shuu. yamar ovchin bolhiig n medku bn gesen bolhoor chin oruullaa. za yamar ch bsan ta 2t ene horvoogiin hamgiin sain saihniig husii. jargah tsag tun udkuu irnee, itgeltei bgaarai

  12. +100 says:

    nohor chini ugaasa chamaas salna ene chinii songolt bish

  13. захианы эзэн says:

    кк таны зөвөө, үр хүүхдээ хүнээс царай алдахааргүй л байлгах хэрэгтэй, би захиандаа гэри йнхнийхээ тухай нээх бичсэнгүй  ер нь өдийг хүртэл гэрийнхэндээ хадмууд ингээд байна гэж юу ч хэлж байгаагүй, харин энэ удаа хэлсээн, мэдээж хүний эцэг эх эгч дүү нар юм чинь бөөн л юм болно шд, тэгсэн миний л буруу болгоод гээд дайраад байсан, бас хүний хүнд яаж ч байсан муугаа үзүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэйм байна лээ. эргээд тэрүүгээр нь өөлдөг юм байна. миний хувьд ээж ааваас салаад өөр хүнтэй сууцан тэр хүн нь бид нарыг хэний нь ч тэжээж тэтгээгүй ээ, эгч нар маань арай гэж л өөрсдийгөө авч явдаг хүмүүс байсын. анх намайг сууж байхад, тэгсэн би төрөөд ээж дээрээ 1 сар байлуудаа тэгсэн нэг удаа хойд эцэг нөхрөө авчирч хонууллаа гэхэд нялх биетэй байхад зодоод аргагүйн эрхэнд ойрхоноор нь хадмыхру хүүхдээ тэврээд очсон юм, тэгсэн дараа нь хадам ээж намайг хойд эцэгтээ хөөгдөөд ирсэн биздээ чи гээд аягүй муухай, яаж ч ядарсан муугаа харуулж болдоггүйм байна, бас хадмынх байшин барьж өгөөд тэгсэн эгч нарыгаа тавилга авч өг гэж хэлээрэй гээд муу эгч нар маань тэр үед өөрсдийгөө арай ядан авч явдаг хүмүүс байсан болхоор юм авч өгч чадалгүй жоохон удсымаа, би тэрий нь мэдэж байгаа болхоор нөхрийнхөө цалингаар аль хэрэгтэй юмаа аваад тавиад байсан бас тэрийг далимдуулж энэ эцэг эх эгч нар нь тоодоггүй гээд дээрэлхэх гээд байдаг байсан юм шиг байгаан, харин одоо бол эгч нар маань хөл дээрээ тогтоцгоогоод наддаа илүүчлэх хэмжээний болоод гал тогооны тавилга авч өгсөн чинь нэг юм дугай болох шиг болсон шд. бас хүний удам судрыг сайн харах хэрэгтэй юм байна өө, би сохойчоод хайр дурлал гээд суучихжээ, гэхдээ одоо бол би харамсахгүй ээ заза ийм л байна, нервээ баран уншиж сэтгэлийн дэм болсонд баярлалаа та нартаа

  14. sugarshuudee says:

    Davartsan chatsaga ve! Novshiig zad tomsogdooch. Ovoo muu deerelhuu gar baina daa… Minii ohintoi iimerhuu gar taarahiin bol bi l lav tesej suuhgui, ooriin garaar bagalzuurdaj alnaa. Tanaihan gej yatsan nohduud ve… Omgoolj hamgaalah hun gej chamd baina uu? Nowshiin horvood chadaltai, chadvartai l baihgui bol ene met amidral hend ch irj boloh… -Ur huuhdee hunees dor amidruulahguin tuld hicheeh yostoig ene tuuh chini nadad buur ch iluutei uhaaruulav.

  15. Nyamka says:

    Ewii de Ohin min amidral baylagshde nas chin zaluu bn. Odoo noxorteige sain yrilts tegeed salna gewel ergej bytsaltgui shuud sal hund zowoh neg odor bhad jargah ue ch bas bn jargal zowlon eeljilj bdag horwoo um shude!

  16. захианы эзэн says:

    одоо тэрийг бичихээс ч дургүй хүрч байнаа гэхдээ хүн болгон хийгээд байдаг ажил бишээ тохиолдлоор л хийсэн муухай ажил байсын

  17. Life says:

    Huurhiidu, huuhdiig ni uruwdchlu. Bi huuhedgui lde gehde gants 2 uda huuhedtei bolj bna gej zuudleed tegsen chin yamar ch bulchinyasgui tewreheer gemtchih geed bna gej zuudleed serj bilee. Yamar ajil hiisnees iim bolson be? 

  18. uynga says:

    ih tevcheertei uhaantai ohin bn.Chi chaishdaa alzahgui amidarch chadhaar haragdaj bn.

  19. S says:

    юуны түрүүнд баяр хүргье. Сэтгэлээ нээх зоригыг чинь хүндэлж байна. Одоо хэний буруу гэдэг нь чухал биш яах вэ гэдэг чинь чухал. Яи зоригтой зортлготой хүн шиг санагдлаа. Одоо улам чармайж хатуужиж амьдралаа өөд нь татаж охиндоо илүү санаа тавь. Хэн юу ч гэж хэлсэн өөрийнхөөрөө өөринхөө төлөө охиныхоо төлөө.

    You’re beautiful
    No matter what they say
    Words can’t bring you down

  20. Zochin says:

    Chinii bichsen zuilees teneg yum gants ch olj unshhangui, uvchtei huuhedtei ger bulee salgahku gsnde l nuhruusu sonsohod hetsu zuil helhed n duugui ungursun bh. Nuhuriin chin setgel 1-t huvirsan bol araas n charguutsaldaj heruul hiih heregui harin ta 2-g hayahku chired yvna gsn n er hunii judagtai sain zaluu yum shig sanagdlaa, chi 1 heseg huluu oltloo nadad tuslamj heregtei bn ter boltol bid 2toi bgach gej nuhrusu guui, chamd uulzaj uchrah hun bdag bol chuluutei yvj bolno zuvhun iim hetsuu yed bitgi hayj yv gj hel huuhdinha tuluu nadaa durgui bsan ch hamt bay bi chamaas iluu yum shaardku zugeer l aav n bhad bolnogj heled tgd ter hoorond huuhde hugjliin berhsheltei hiihdin tsetserlegt ugud uuruu saikhan ajild orod niigmin hariltsand orod irheer buh yum saikhan bolnoo, yag odoo iim hetsuu yed nuhrusu buur salj heregui chamd l hetsu bh bolno eruul huuhedtei gants bie eejnart hetsu bhad chamd buur hetsu bn , ajil orlogtoi bair suuria olod erhere nuhruu yvuulahku yuda magadgui ter yed nuhurt chin ta 2-s chuhal zuil bhgui bolson bn 

  21. захианы эзэн says:

    Маралд:  миний охины онош нь артрогриппоз гэсэн миний ойлгосноор шөрмөс таталт, гэхдээ төрснөөс нь авхуулаад ийм оношоор хөлөнд нь гипс тавиад үр дүнд хүрээгүй, 1 удаа шөрмөс сунгах хагалгаа хийгээд хөлнийх нь л хэлбэр арай л гайгүй хүний хөл шиг хэлбэрт орсон. тэгсэн би 2 сарын өмнө интернэтээс англид манай  охинтой яг адилхан хүүхэд төрсөн тэгээд тэр охиныг болхоор булчин сулралтай генийн ховор өвчин гэж бичсэн байсан тэгэд англи эмч нар булчин сунгах аппарат зохион бүтээгээд одоо тэр хүүхэд бусдын тусламжгүй явдаг болсон гэсэн. тэхээр нь өдийг хүртэл өө оноштой яваад байсанд нь уур хүрч байнаа. би дауны синдром гэж ямар өвчин байдгыг мэдэхгүй л дээ. минийхаар бол би жирэмсэн байхдаа хүүхдийн яг хөл гар үүсч байх үеэо тэр хортой нөхцөлд ажилласнаас болоод хүүхэд маань ийм төрсөн гэж боддог шд.

  22. mmmm says:

    Bi yag iim niitlel unshaandaa ter ued nohortei hairtai salagui bsn tsag hugatsaa gj

  23. maral says:

    Zahidlin eznees neg zvil todruulah gsn ym. Hvvhdiin chini owchin daunii ham shinj mon v? bi 23 nastaidaa gauni owchtei hvvhed torvvlsen ym. odoo 28-t jiremsleh geheer dahij dawtagdah bw u? gd aigaad jiremsen bolj chadahgvi bn. nadad ch gsn chiniih shig amidral urid n bsan. odoo hvvhdiin hvslen bolood bj bn.

  24. Ларьдма says:

    Ийм амьэдрал байдаг шдээ. Яачиж хичээгээд буруудаад байдаг. Манай хадмууд анх /эхний жил/ алтан ээмэг бөгж авж өгөөл би хагартлаа баярлаал. Хамт амьдраад ирсэн чинь үхмээр санагдаж билээ. Ажил хиинэ гэр орныг нь авж явна. Цалигаа өгнө. Хадам ээж зүгжэр суудаг хэрнээ намайг ажилгүй орлого багатай намайг зараал манайд идээд хэвтдэг гэж ярьна. Олон охидуудын нэг нь цагаан сараар  ирж юм хийхгүй хэрнээ намайг юуч хийлээггүй ээжийг зараад сууж байдаг гээл. Дэлхийн 3р дайн эхлэхээс наагуур юм болж сална сарина үхнэ хатна гэж тусдаа гарж билээ. Одоо үнэн жаргалтай. Хадам бэрийн хаяа нийлсэн түүх байдаггүй юмдаа. 

  25. general says:

    Hetsuu ym bolj dee uhaantai shiidver gargaasai chamd amjilt husie

  26. otgonchimeg says:

    batsaihan 99994831chi huuhedtei bj yundaa nuudagiin yumbe

  27. sdfghj says:

    Энэ хүүхэнд өөрт нь байна оо. Яалтчгүй тийм байна. Бүүр урьдны эхнэр санаанд орчлоо. Дандаа л миний буруу байдаг гэж чиний л буруу л байдаг байхгүй юу даа. Нээх өмхий санаалаад гал асахад нь үлээж уугуйлчаад өөрөө ассыншдээ гээд сууж байдаг ийм хүүхнүүдээс болж айл гэрүүд их салдымдаа.

  28. Zochin says:

    Hunii zovlongoor hun jargahgui l dee. Chi arai l ert huntei suujee. Ug ni bol bagaasaa l tegj zovoj oschihood  ene neg teneg mal genet l taaraad chinii amidrlaas arai l deer yum bolhoor ni  zovlontoi amidrlaasaa salhiin tvvs  ene huneil suuval jargahiinm shig sanagdaa bailgui dee! Ug ni hersvv l ohin yum . Taarah yosgui hunteegei l uchirchdee. Odoo bitgii nvvr og. Ene yu boloo be? Gemeer l aashlaad bai. Heterhii zooldood hun hunii hool bolood baihiin hereggui. Yaduu zvdvv osson bilee! Geedl hun bolgond deerelhuleed dord vzegdeed aihiin hereggui. Haa negtei duureg horoond hamaarddag l bailgui. Horoon deeree ochiod ger orongui ajilgui geed burtguuleed  yadajl ohinoo ovoo boltol sain duriin baiguullagiin handiv tuslamj awii geed horoonii niigmiin ajiltnaas ni gui? Gehdee baingiin l ajilgui guigaad amidar gesen vg bish shuudee! Tegj baigaad ohinoo bie daah chadvartai bolhoor ni jijigheen surgalt damjaand suugaad hooloo olj iddeg boloh bailgui dee tiimuu?

  29. Zolboo says:

    Humuusiin bichsen zovlon jargaliin setgegdluudiig harahad togs eregtei hun gej gol n ehneree huurdaggui huursan ch ergeed irdeg joohon halamjtai baidag humuusig heleed baih shig,, arai l…

  30. Zolboo says:

    1. Ooroo butsaj ajildaa orood huuhdee hajuugar n asraad neg hesegtee egch nariinha demend ohin chin gaigui l bolno do uul n. Er n tegeed huchtei aihtar huniig hool hiisengui etr gj 2n hoornd ym yridgui l ym da. tm blhoor nohroo hayaad oorinho amidralig arai jhn batalgaatai bolgovol yasiin.
    2. chi ch teneg tegeed zgr haraad suuj baidg.  ym naad nohor chin bur ch teneg ym nohriigoo bid 2iin toloo zovj ajilaj mongo olj ogdog bolhoor n ingeed baidag ymuu? uul n uureg n ym baigaan

  31. zaluu says:

    Илүү дутуугуй,зөв ойлголцох,секс хамтрагч болох бүсгүйг хайж байна.бусдыг @ р. bbunny_n@yahoo.com

  32. захианы эзэн says:

    захианы эзэн байнаа. урьд оруулсан нийтлэл зөвхөн хадмуудынхаа тухай бичиж байсан энэ удаад нь нөхрийнхөө зан аашыг нэмсиймаа. би ч өөрөө ер нь хартай лдаа. тэхдээ урьд нь тиймэрхүү юм анзаарагдвал тоглоом шоглоом болгоол өнгөрдөг байсан. үнэхээр баригдвал яаж ийж байгаад чадмаар л санагдаад байдын. би яагаад хохирох ёстой гэж тийм биздээ.  миний аашны хувьд би муухай ааштай гэхдээ хүнийг дээрэлхэх гэсэн дарамтлах гэсэн хүнийг үнэхээр тэвчиж чаддаггүймаа. бас хэнтэй ч гэсэн сайхан харьцаж, хүний ая эвийг олж чадна. НАНА_д гэж хэлэхэд хадмууддаа, ажил хийж байгаа хүмүүсийн хоол унды нь хийлгүй л яахав хийгээд байхад дээрэлхээд давраад байхад 4 жил тэснэ гэдэг урт хугацаа биздээ? тэгээд насан туршдаа дугай амьдрах ёстой байсымуу? зовлон үзсэн хүн л зовж байгаа хүнийг ойлгох байлгүй

  33. bvsgvi says:

    oruulj bsan niitlel bnshdee huuchin niitlelee ahij oruulaad icheechee adminaaa

  34. zub hariult says:

    za er ni bol hadmiin hajuud amidraad hereggui ee.nuhur chin ch bas tiim yaadgaa aldsan hun bish yum aa.jaahan goo saihanii soliorol gedeg yum bolj baigaad butsaal ireh baiha da.3 laal hamt bai.er hun chin zuulun emegteid durgui baisan ch tatagddag yum aa hu.zuulun hatuugaa idne gej.chi hartai yum shig baina da.tegj ochij zodoo ene ter hiigeel .demii de.hereb hardmaar baival chi uuriiguu bi basl tiim ariuhan ene hun deer ireegui shu de gej bodood uzeerei hu

  35. hi says:

    yu ni teneg baigaa yum be. Teneg geheer zuiliig bi lav oloj harsangui. Togtvorgui zantai. oriin bodolgui nohor, yvaj chaddaggui ovchtei huuhed, hiigeed baihad hiiseniig ni oilgodoggui hatmuud geed zovson l busgui baina shuu dee. Geriin ajil hiiheed baih tusam l hiisengui geed baidag yum. Tevcheer ugui boloh ye bailgui l yah be dee. Hatmuudaasaa tusdaa l amidrsan deer shuu dee.

  36. writer says:

    Yamar teneg huuhen nuhuruud we. Amantsar mal awgai we

  37. zochin says:

      Чи хэт тэнэг санагдлаа. Нехер нь энэ манай найз охин миний сайн болсон охин гэхэд дембийгеед л дуугай сууж байдаг. Чамайг арай л дэндуу дээрлэхдийнбайна. Эр хун эхнэртээ ил хэлэх нь байтугай зуудэндээ ч хэлэхээс айдын. Чи салснаараа салаад дахиж ирвэл менгийг нь аваад л еерийг нь хее. Битгий хонуул. Чи л еерее давраасын байна. Тэр яриад байсан сайн болсон охин дээрээ очиж хоно гэж хэл. Яг тэр нь хонуулж хараарай

  38. nana says:

    hadmuud chin harin ch sain l ulsuud bna shd baishin saw awch uguud, er ni tegeed  chi gertee bgaam chin ajiltai humuust hool hiij uguh heregteishd. Asuudal bol chamd l bgaam shig sanagdlaa,aash muutai ooroosoo ooriig boddoggui, archagui ym shig. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.