Надаа туслаач би яаж амьдрах ёстой юм болоо?

4f108d001bdb

Сайн байна уу би энд өөрийнхөө амьдралыг бичиж зөвөлгөө авах гэсэн юмаа. Би 35 настай нэгэн байгуулагатай ажил хийдэг юмаа. Нөхөртэй 2 хүүтэй байсан юмаа. Байсан юмаа гэдэг маань одоо тусдаа амьдраад 5 жил болж байна. Нөхөр маань уух нилээн дуртай байсан нууж хааж хаана л хулгайгаар уух боломж байна тэр тоолонд л уудаг байлаа. Би эхлээд уулгахгүй гэж хорьж хэрүүл их хийдэг байсан уулгахгүй гэхдээ сурсан мэргэжлээ хаяад дандаа хажууд нь нохой шиг л дагаж явна. Тэр гэрийг тэжээх гэж халуунд халж хүйтэнд хөрч би л ганцаараа ажиллана. Намайг орхиод яваал бол ууна үнэхээр урам хугармаар. Ингэж амьдарч байгаад нэг л өдөр би чамд хайргүй би өөр хүнд хайртай гэж хэлсэн тэр хүн нь миний төрсөн ахын эхнэр нь гэнээ. Ахынд минь очоод нэг л харих дургүй хоноод л өнжөөд л байгаад байдаг байсан. Намайг тэвэрч үнсэх ч дургүй гар хүрэхэд л уурлаад байдаг байсан хожим мэдэх нь ийм л шалтгаантай байсан юм байна лээ.

Ингээд би гэр бүлээ аварч үлдэхийн тулд бүхнийг тэвчсэн. Намайг хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд гэртээ ирэхэд ганцаараа орилж чарлаад бэр эгчийн минь нэрийг хэлээд гар хангалга хийж байхтай нь хүртэл таарч байлаа. Би юу ч хэлээгүй бүгдийг тэвчсэн тэр тусам нь ханиа энэ тэр гэж бөнжигнөөд л хайрлаад л байлаа. Инэж байгаад ахиад би жирэмсэн болж 2 дахь хүүгээ төрүүллээ хүүхэд гаргуул гайгүй юм болов уу гээд л тэнэг ч байж дээ. Эгчид маань хайртай дуртай гэх нь гайгүй болсон ч нууж ууж идэх нь яг л хэвээрээ надаас нууж жорлонд, гадаа амбаарт хаана л нууж уух боломж байна тэр бүрт уусаар харанхуйд нууж уусан архи бузар байдаг юм уумаар байвал гэртээ уу гэж заримдаа гэртээ уулгадаг байлаа. Ажил хийхгүй дээр нь ууна тэгээд бас мөрийтэй тоглоно. Би гудманд наймаа хийдэг байсан юм л даа тэр гэрийг юугаар ч дутаахгүй нь тулд бүгдийг хийдэг байлаа.

Инэж байгаад нэг залуутай танилцлаа тэр надад үргэлж санаа тавьна халамжилна. Ийм хөөрхөн жоохон амьтанг яаж зүгээр ингэж гадаа зогсоочоод байж байдаг байнаа танай нөхөр чинь гээд л халуун юм уу энийг өмс даарч байна уу гэж үргэлж халамжлах бүрт нь би ингэж болохгүй гэж мэдсээр байж сэтгэл минь татагдсаар түүнд хайртай болсоон, ингээд л нөхрөөсөө салаад тусдаа амьдрах болсон. Нөхөр байнга л ууна ална чамайг янхан энээ тэрээ гэж л байдаг чи амьдралаа хүн шиг авч явсан бол би инэж амьдрахгүй шүү дээ гэж л хэлдэг. Би хаяад явсан ч тэр хүнтэй суугаагүй л дээ тэр надаа дэндүү их хайртай бас дэндүү сайхан халамжтай, миний амьдралыг бүхнийг мэддэг болохоор хүүхдүүдээ аваад ир хамт амьдаря гэдэг гэхдээ би болоогүй ээ л гэдэг.

Гэтэл нөхөр маань хайртай дуртай миний буруу салахгүй гэж байнга дарамтлаастай тэгсэн мөртлөө уусаар л байна. 2 хүүхдийг маань надаа өгдөггүй хойд эцэгийн гар харуулахгүй гээд. Саяхан ууж яваад бэртэл аваад эмнэлэгт хэвтлээ би өрөвдөөд хэд хоног сахилаа, хагалгаанд ороод гарахад нь эргэж тойрлоо. За одоо л битгий уугаарай гуйж байна шүү гэж их ч ярьлаа за за ойлгож байна гэчээд орой нь хоол цай аваад очсон чинь халамцуу байж байгаам даа. Үнэхээр итгэх арга алга даа. Хамаатан садан гэрийнхэн нь намайг өөр эр дагаад явсан гээд бүгд л үзэн ядсан харцаар харж хялалзаад л юу ч дуугарахгүй. Гэрийнхэн маань чи хүнийг засаж авах байтал хар юм дагаж хаяж явлаа гэж дандаа загнаж үглэнэ. Эмнэлгээс гарах өдөр нь ээж нь хамт бай хүүхдээ бод ирээч гэж гуйхаар нь за за бүгдийг мартаад очьё доо гэж бодож байтал ээж нь над руу залгаад цаадах чинь хулгайгаар гарч яваад уугаад ороод ирлээ гэж хэлдгийм даа.

Ингээд би юу ч өөрчлөгдөхгүй юм байна даа гэж бодоод би очихгүй ээ ахиж архины хэрүүл хийх хүсэл алгаа гээд хэлсэн. Утсаар ярихаараа дандаа л уусан ярьна. Сүүлд ярихдаа би ууж тоглож л чадна хэзээ ч уухгүй байж чадахгүй миний сурсан юм энэ л байна чи намайг хаяад явсан одоо ирж болохгүй юм уу би чамд үнэхээр их хайртай гэж л хэлсэн, миий төлөө уухгүй байж чадахгүй гэж байгаа хүнтэй юу ч ярих билээ дээ. Ээжд нь наадах чинь дандаа согтуу залгаад байна аав ээж 2 луу минь хүртэл согтуу харанхуй шөнө залгасан байна гээд хэлсэн чинь би дандаа чиний талд байсан одоо чадахгүй яах гэж чи ярьсан юм бэ яс горьдсон нохой шиг гэж хүүхдээ загнаж байна лээ. Би гэдэг хүн яаж амьдрах юм бол доо би одоо ч надаа халамж тавьдаг тэр л залуутайгаа сууна гэж боддог гэвч гэрийхэн маань дургүй ээ хүний амьдрал бусинуулсан гээд гэхдээ тэр хүн үнэхээр сайн хүн.

Нөхрийгөө бас өрөвдөөд байх юмаа яах вэ. Нөхрөөсөө салаад би өөрийнхөө мэргэжлийн ажлаа олж хийгээд сардаа хэдэн төгрөгний цалин аваад 2 хүүхэддээ зориулаад сэтгэл хангалуун л байна. Хүмүүсийн хэл амыг тоохгүй энэ хүнтэй суух ёстой юу буцаад нөхөртэйгөө суух ёстой юм болов уу? Бага хүүгээ би өөр дээрээ авья гэж бодож байгаа том маань би аавыгаа харнаа та ямар ууж идэх биш бид 2 байхгүй болчуул аав бүр хэцүүднэ гээд ирэхгүй гэсэн. Надаа туслаач би яаж амьдрах ёстой юм болоо? Энэ хүнийг алдмааргүй байна. Тэгээд сууя гэхээр хүмүүсийн хэл амнаас айгаад байнаа…

11 Comments

  1. B-6 says:

    Chi huswel  minii haygaar orood iree bi chamaas  egch hun yag l cham shig iim har darsan zvvd shig amidraliig bieree tuulsan bolhoor  helh yum ih l bn . Angaxai@ yahoo. Com 

  2. zochin says:

    yug ni uruwddiin be ochnoon l orowdson l bn shde iim nowshiin shijgiin archaagui yumiig hedii boltl orowdoj ooriigoo zowoodiin
    hadam egchruge zailuulaach ahda hel ymriig ni ooriin bolon orooliin hamaatand oilguulah heregtei yum bn tgwl hen ch bsn tanii tald,yu ch helj chadku 
    shuud sal  oor heleh ug ch alga

  3. удвал says:

    Хүнтэй суух яах вэ. Эхлээд наад нөхрөө нэг тийш нь болгож шийдвэрлэ.Тэгээд амьдралаа шинээр эхэл. Нөгөө залуугын тухайд юу юугүй нэг гэрт ороод суучихсаны хэрэггүй. Ганц бие залуу юм бол эмэгтэй хүний хүслэн болчихсон хагасцан юм л байгаа. Чамайг бушуухан өөрийн болгож хүслээ сайн дарж авъя л гэж бодож байгаа. Чамд болон хүүхдүүдэд чинь нэг их санаа зовсондоо ч биш байх. Өөрөө өөртөө найдаарай.Хүн битгий их найд.

  4. tika says:

    nuhruusuu salaad unuu zaluutaigaa suuhas uur songoltgyin bishyy,uur yah ve dee tee

  5. zaluu says:

    Naad eriin segeesee sal , bur musun haya mart egch min !!! sain zaluus bgaa tanid oldoj l taaraa.Iim eriin ner gutaasan maliig ug duugui haya.ta harin ch udsan bn.erthen hayah bsiin !!!

  6. minjee says:

    naad huneesee salsan deeree sal.iim himuus zasardaggui yum aa.1 oldoh amidraldaa zaaval zovj amirdah geed yah vee.

  7. Naran says:

    Zunduu l hairlaj arcjilsan bn shd. Odoo boloo yun davartsiin. Ehner nuhur 2 ger buliimhee tuluu hoyulaa chadah buhnee hiih yostoi gej boddog. Ternees negniigee dartlaad bgaa idral utgagui. Uuriinhuu hairtai huniig songoo. Nas chini bas ovoo yavj bn. Mongold chini baruuniihantai adilgui. 30 gargaad l avgai, 40 garhaad l emee gej hardag yaridag ulsuud shuu dee

  8. zochin says:

    deerh sanal bichsen humuustei sanal neg bn. 

  9. demid says:

    хялалзах тусам гялалзаж амьдар. хүүхэд амар тайван эрүүл саруул орчинд өсч торних ёстой. хүүхдүүдээ ав

  10. Eva says:

    Huurhun uhaantai huurhun huutei yum aa az jargal husiye

  11. Yuri says:

    Za egch mine.1gerin hvrgen ber 2ywldsn tuhai so kinon deres l harj baila.ger bvler chn dormjlod deresni arhichin toglomchin archagu erig orwdlo gejv?ter hvn tanig bolon 2hvvhde orwdogu baihad ta yunda orwdsin!!!.chigerni hayach!!! Yun ergej niileh.naad suuh zalu chn teged bs yg sn hvn mon vv? sn l sudlaraida ehnde ch yhw bvgd l sn zalu bdg bh.nad arhichin banzal archagui guilgchin shimegch nohroo shud tvs tas hay.odo ywldaad bg zalu chn vneher sn hvnni notlgdwol suuda.ghde yu yuni duhnd hvrlgu suuna barina ghese ywldadgara ywldaal harznul ysi.gehde ter zaluda hel.bi nohroso bvr moson salsn shidsn chmtai bn gj.teged gants 2jil amidrch btl nad zalu chn ch tanigdn.gadnaa ineej hoorhon genen hongor tsarailj  bgd dotro sanatai vzh hergtei shd.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.