Эрэгтэй хүмүүст хүлээх тийм хэцүү байдаг юм болов уу?

020

Сайн байна уу? Би 24 настай эмэгтэй. Намайг О гэдэг. Би 3 хоногийн өмнө найз залуугаасаа салчихлаа. Нэг ёсондоо хаягдчихлаа гэхүүдээ. Хэд хоног утсаа ч авахгүй,  мсж ч бичихгүй гэрт нь очсон ч байхгүй. Би бүр аргаа бараад арай хийж нэг юм уулзсан хоёулаа салъя гэсэн. 

Гол учир нь яасан гэхээр би гадаад руу сурахаар шулуудаад хамаг юмаа хөөцөлдөж байгаа юм л даа. Эртнээс гадаад руу сурна гэж боддог байсан. Тэгээд одоо бүтэхийн даваан дээр байгаа юм. Гэтэл найз залуу маань намайг гадаад яваад өөрийг нь хаячихна гэж бодоод эртхэн хоёулаа сэтгэлээ татаж авцгаая гэсэн. Яагаад гэхээр манай найз залуугийн анхны хайр нь бас гадаад руу яваад тэрийгээ 3 жил хүлээгээд уулзсан чинь нөгөөх нь өөр залуутай болчихсон тэгээд хаягдсан юм байна лээ. Тэр охин нь найзтай нь одоо суугаад гэрлэчихсэн гэсэн. Үерхдэг байхдаа 2,3 удаа хуурч байгаад бүр нүдэн дээр нь баригдаж байсан гэсэн.

Би энэ хүнтэй 3 жил үерхэх хугацаандаа нэг ч хүнтэй явж өөрийг нь хуураагүй ёстой нээрээ ам бардам үнэнч явсан гэдгээ хэлнэ. Хүний урманд мсжээр ч харилцдаг хүн амьтан байгаагүй. Би найз залуудаа хэлсэн хоёулаа хамтдаа гадаад явъя юм үзэж нүд тайлъя чи ажиллаад би сураад байж болно гэсэн чинь би хэзээ ч Монголоосоо явахгүй гэсэн. Хамгийн муухай нь намайг яасан ч хүлээж чадахгүй гэнэ. Тэрний хэлж байгаар гадаад явсан хүн ялангуяа эмэгтэй хүн шал өөр болдог юм  тохирохгүй маягийн юм л хэлсэн. Гэтэл миний бодлоор тэр хувь хүнээсээ л шалтгаална би тэрнийг энд ч хуураагүй байж чадсан юм чинь тэнд очоод ч үнэнч байж чадна гэдэгт маань итгэхгүй байх юм.

Манай найз залуу ч уг нь их сайн хүн л дээ. Хэрвээ тэр намайг хүлээж чадна гэсэн л бол би бол яс хүн. Миний суурь хүмүүжил маш сайн учраас энэ яваа насандаа эсэн шидийн юм хийж явсангүй. Багаасаа л номын дуу сонсож хичээлээс өөр юм хийдгүй тийм л бага зэргийн зожигдуу хүүхэд байсан. Нэг хүндээ үнэнч. Надад хэр баргийн залуу ёрөөсөөө таалагддаггүй. Хүний баян цатгалан, унах унаа, тэд нар нь надаа ямар ч хамаагүй. Би өөрийн оюун ухаанаар  тэр материаллаг зүйлийг ядах юмгүй авчихаж чадах учраас би тэгээд зарим охидууд шиг баян эрийн өвөр дагаад явахгүй нь лавтай. Ёстой хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовоод явж байсан минь дээр. Тэгэхэд надад итгэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Эрэгтэй хүмүүс үргэлж л ёстой би үнэнч мөнгө хардаггүй сайн эмэгтэйтэй учирвал хэзээ ч алдахгүй гэж ярьдаг мөртлөө яагаад сайн эмэгтэйг гомдоож өөрсдөө муу эмэгтэйтэй орооцолдсоныхоо дараа бүх охидууд мөнгөнд дуртай явдалтай гэж ярьдаг юм бэ?

Ингэж хаягдахаа мэдсэн бол энэ бүх хугацаанд түүнийг үнэнч сэтгэлээр хайрлаж явсан минь юу болж байгаа юм бэ? Ийм муухай амиа бодож болдог л юм байхдаа. Ядаж байтал тэр миний анхны албан ёсоор үерхсэн хүн. Урьд нь зүгээр л 10 жилдээ гараа хөтлөлцөөд гүйхээс цаашгүй нэг үерхэл байсан. Өчигдөр их ч сэтгэлээр уналаа. Гадаа ч гарж уйллаа. Эрэгтэй хүний сэтгэл дотор юу нуугдаж явдагийг таахад үнэхээр бэрх юм. Тэр маань нээх баян айлынх биш л дээ. Өөрөө ажил хийж гэр орноо авч явдаг. Эсхүл миний сайн сайхны төлөө илүү сайн хүнтэй учраасай гээд салж байгаа юм болов уу ч гэж бодох юм. Чамд надаас сайн хүн өчнөөнөөрөө олдоно л гэдэг.

Би ядаж байтал хүнд дурлахдаа үнэхээр удаан нэг дурлахаараа бас удаан хайрладаг. Мэдэхгүй юмдаа ингээд л нэг өдөр хаягддийн байждээ. Хэрвээ надад үнэхээр л хайртай байсан бол 2,3 жил хүлээх асуудал биш л байх . Гэтэл энд байхдаа намайг цөөтэй хэд гомдоож их хайрлаж халамжилдаг байсныг нь бодохоор яагаад хүлээж чадахгүй байгаа юм бэ л гэж асуумаар байна. Эрэгтэй хүмүүст хүлээх тийм хэцүү байдаг юм болов уу?

20 Comments

  1. burnee says:

    ter zaluu uur yah yostoy iin, tun zuv shiidej, gadagshaa yavaal bol chi surdag baatar bolood tsaad zaluu chini end dampuurch uldene, ternii orond zaluugiin zugees erthen salah shiidver gargasan ni onoj dee, harin ch shiidemgii zaluu bna, chi yavdgaaraa yav doo, harin naad zaluu chini hezee ch ergej butsahgui shuu, er huniig tanij medtel udii bna daa. eregtei hun tegeel chamaig huleegeed, uuriiguu gantskhan chamd soigood l suuj bna gej chi bodoj bnuu hehe. 

  2. anguuch says:

    chich dee amia bodson gichiilzgene bndaa nz zaluu chin chamaig hvleegeedl end hogshrood hezee ireh ni medegdehgvi ichkoog hvleegeed ain chi gadaad garaad sariin dotor doodhoo delgene ene bol vnen shvv bi gadaadaas ireed sarl bolj bn ochson hvvhnvvd ehendee ongont ni 1 odopr uuna daraan 1 zaluutai zagas naaduulna ene bol bichigdeegvi vnen chi harin nz zaluugaa orowdooch

  3. ганбаа says:

    “Бие холдвол сэтгэл холдоно. Сэтгэл холдвол бие холдоно” гэдэг үг зүгээр нэг гараагүй юмаа. Яг одоо чи сургууль соёлоо орхиод хайрттайгаа амьдарвал дараа нь маш их харамсана. Эцэст нь энэ сайтаар дүүрэн гурвалжин амьдарлаар амьдарна. Хэрвээ хүссэн зорьсон амьдралдаа хүрэхээр яваад энэ хүнтэйгээ амьдарвал эцэст нь бас л энэ сайтаар дүүрэн гурвалжин амьдарлаар л амьдарна. Тэгэхлээр найз залуу чинь чамаас арай л ухаалаг шийдвэр гаргаж байна гэсэн үг. Сэтгэлээ дагадаа. Хүний сэтгэл, ухаан хоёр хамтдаа байхдаа сайхан ч хоёр тийш харчихаар сэтгэл нь илүү тэвчээртэй байдаг юм даа.

  4. g says:

    chi amidral gedgig medhgui huuhed bn, chi zalu bga deere sursn. deer, um uzeh nud tailagui er huntei amidrah hetsuu, chi ehled oorinho medlg bolowsrold anhaar, harin ch chamaig hulej chadhgui gj bga hunig chi hayah yostoin bishu, chamd uneher hairtai chinii ireduig bodsn bl ter hun yawulah l yostoi, ter ih huwia hichesen bn, chi yawad chini aras chamtai hamt bh shiidwer gargaj chadhgui bn , sana zowltgui zayani hani bish bn chi arai uchraagui baina. tsag hugatsa ih hurdn emchilne , zuger, shn uyerhef sala l biz, shanalah asuudal bish, um suraad irher chi ooroo ch terige unelhe bolino. teged l martchina. chi zowohguie, zorigtoi, bai amidral urt baylag shu de

  5. zochin says:

    Emegtei hund bolovsroloos gadna hani ijil chuhal shuu. Hichneen bolovsroltoi saihan emegteichuud gantsaardaj amidarch bgaag harahgui bna uu. Saihan hair gej bdag tuuniigee aldval gej ch ug bdag shuu dee… Daraa ni gantsaardlaas aigui bol haramsahgui yvj chadah bol yvdaa duu mini. Erchuud uuruusuu iluu emegteitei suudaggui .Tegeheer zaluugiin zuv bnaa…Surahiig haana ch surch bolno shuu…Ahiad neg bodood uzee… Bi cham shig bdald orj bsan odoo gantsaaraa teneg yum hiisen geed l zarimdaa uilj suudag shuu duu mini.

  6. mmm says:

    Сурах нь зөвөө. Би лав хүнтэй үерхэж л байсан. Энэнтэй суух байх гээд бодохоор салчихдаг байсан шд. Тэгээд тэр хүнээс болж өөрийгөө золиосолж байсан зүйлс нь утгагүй хоосон болчихдог. Тиймээс боловсролдоо эхлээд анхаарал тавь, залуу байхад л сурч ав. Дараа нь бололвсролтой эмэгтэйд залуу олдоно оо. Гэхдээ шаардлага чинь өндөрсөх л байх одоо үеээсээ. Тэгээд бүхэл бүтэн улс байна даа, дотроос нь ганц залуу олдох л байлгүй дээ яав гэж.

  7. bolor says:

    Хайртай хосууд нэг нэгнээсээ хол байх хэцүү. Би өөрийн биеэр мэдэрсэн хүн дээ. Эхлээд ч яхав зүгээр  нет гэж нэг сайхан эд байхад. дараа нь хэцүү.  манай найз залуу бид 2 бие биенийгээ хуураагүй гэхдээл хэцүү. чамд л гэхэд бодсон шиг чинь тийм амархан биш ээ. нэг нэгнийгээ холоос хайрлах үнэхээр хэцүү, шаналалтай.

  8. Секс Машин says:

    Галзуу секс хүсэж байна уу охиодоо.  add хийгээрэй. 24-тэй залуу  –> badrah_sex@yahoo.com

  9. MAPKC says:

    tuuniig unench setgeleer hairalsan mini yu bolj bgan gdgiig chin yu ch gj oilgomoor yum de.hervee iim bolohig medsen bol zaaval huurah yostoi bsan yumu .chi ch ene yanzaara huurah hun yum shig bna.nz zaluu chin zov shiidver gargaje medeej ter hund hetsuu bga. chi l gantsaara hairaltsan yum shig shanalaad bgan bish shde.ter hun chin chamaig gadagsha surguulid yavhiig medsen mochoos ehlel shanalsan chamd terige harulagui l bh.tgd ih bodsonii etsest l iim shiidver gargasan bhda.bitgi zovhon ooriigoo bodooch.chi uneheer ene huneese salahig husehgui bga bol hani mini gedegt buren itgej bga bol shiidvere ali boloh tsug baih talaas ni shiidsen ni deer bhda.suraad irne gdg chinii bodoj bga shg tm hurdan ongorchihgui l de.ter hoorond ih yum bolno shu. za za chamd amjilt husie.

  10. ... says:

    Zuw shiidel baina neg bol uldej hamtdaa bai ugui bol salaad hiliin deesee alhdaa … Huleeh hetsuu shdee orchin uyed yu ch bolj medne.

  11. Mgl says:

    Chi medehgu l bnda, nz zaluu chn harin ch zuv shiidver gargasan yum bishuu. Bie holdvol tsanasa l hundired yvchihdgiin bilee. 

  12. zaza says:

    ter hun chn bol chamd hariultsan l yum bn shde, huleeh yagad hetsuu gedgig, umnu n tegj tesch huleehed n tiim yum bolsoon, hudlaa geed tegjin shd, chi end terentei hamt bdag, tend ochuul unendee oor shv, end baigaa shigee baij chadna gesen yamar ch batalgaa baihgui, bie holdvol setgel holdnoo gej

  13. zaluu says:

    tuuniigee aldmaargui bgaa bol daguulaad yaw eswel tsugtaa uldee gantsaaraa yawbal salna l gsn ug tsag hugatsaa gdg buh ymiig uurchihlodog zurh setgeliig hurtel tanai nz zaluugiin chin aashildag zuwuu uhaantai tolgoi bn chi hichneen sain bj bolno amidral gdg bodsnoor bdaggui ymaa

  14. ray says:

    JOOHON BNA DA JIJIGHEN OHIN SHIG L YUM BICHHIIN TER ZALUUGIIN ZOWOO. YAMAR CH HUN HOL UDAAN UNENCH BN GJ HEZEE CH BDGGUI YUM GASHUUN UNEN

  15. Lol says:

    Chinii husel muruudul zorilgiig demjdeggui yum bol nadan turshid chin hairlaj hajuud chini baih hun munuu

  16. SALAJEEEEE says:

    THDEE CHI OOROO YVAAD YZEED CHIL OORJLOGDOGYI BL BOLOOSD- HRN JINHENE HAIR HETZYY YED HOL ZAI HOER SHALGADAG YMSHYY- SANAJ YAVARAI!! SAIN YVARAI BYSGYI MIN

  17. mc says:

    за хүлээж бол бно л доо гэхдээ өмнө нь ингэж шаналсан болохоор үнэхээр ийм зан гаргах нь аргагүй шүү дээ. Тэгсэн ч манай хүүхнүүд гадаадад очоод хэдэн цаасны бараа хараад үнэн өөр болдог юм. Магадгүй чи одоо ингэхгүй гэвч очоод ямар байхыг хэнч мэдэхгүй. Би лав гадаадад бсан эмэгтэйчүүдийг ёстой үнэлдэггүй юм. Өөрөө би гадаадад 2 жил байсан юм. Гэхдээ чамд хэлэхэд сурах нь зөв л дөө гэхдээ одоо 24тэй яваад яах юм бээ. Очоод дор хаяж 4-6 жил сурна. Тэгээд ирэхэд хайран ихэнх залуу насаа гадаадад юу хийнээ. Одоо эндээ гайгүй ажил амьдралтай бол хожим нь харамсах байх шүү.

  18. Зулаа says:

    ӨӨРӨӨ ӨНДӨГ ШИГ ӨӨГҮЙ НӨХӨР ЮМ БИЗДЭЭ. ОНГОНОО БАС НААД ХАР ЮМАНДАА ӨГСӨН ҮҮ? АНХ УДАА ХҮНД ХАЙРТАЙ БОЛЖ, ҮЕРХЭЖ ҮЗСЭН ГЭЧЭЭД БИ ЯДАЖ БАЙТАЛ ХҮНД ДУРЛАХААРАА ҮНЭХЭЭР УДААН ХАЙРЛАДАГ НТР ГЭЭД ЮУ ЯРИАД БАЛАЙРААД БАЙГАА ХҮҮХЭН БЭ ЧИ? ОЛОН УДАА Л ХҮНД ХАЙРТАЙ БОЛСОН ЮМШИГ САНАГДЛАА.

    ЗАМЫН ХҮМҮҮС ЗАМДАА ҮЛДДЭГ ЮМ. ТЭДНИЙГ ЗҮГЭЭР Л ҮЛДЭЭ ОК?

  19. ganaa says:

    emeggtei humuus shal hudlaa shu de chi naana tgj yrij bgad ch gadadad ochood bayn hugshin har ymtai nj l medehd suuna hussen huseegui …amidral  chmg tgj shaardana …tgd l nuguu yun shn hair durlal ene tr bugd hudlaa bolnoo …chm baitugai amidral sn shn huuhnuud bugd l gadaad hugshin har ymnii boob hohoj amidarch bn shte …nz zaluu chin zob shiidsen bn 

  20. SALAJEEEEE says:

    ZA DA TOHIROHGYI HOER BNDAA SALDAAA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.