ХДХВ-ийн 149 дэх тохиолдол бүртгэгдлээ

hiv-aids_3

Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш болно. Гэтэл үүнтэй зэрэгцэн энэ сарын 20-нд ХӨСҮТ-д урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол илэрч, онош нь батлагджээ. Уг хүн 25-29 настай, эмэгтэй хүн байна. 

Манай улсад ХДХВ/ДОХ-ын нийт 149 тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээд байгаа юм. Бүртгэгдсэн тохиолдлуудад ХДХВ-ийн халдвар 98 хувь  бэлгийн замаар дамжсан бол хоёр хувь нь тодорхойгүй байна. Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна. Халдвартай 7 эхээс төрсөн  8  хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ийн халдвар илрээгүй юм.Нийт тохиолдлын 72.4  хувь Улаанбаатар хотын, 27 хувь нь хөдөө орон нутгийн харьяaлалтай хүмүүс байгаа аж. Үүн дээр 18 гадаадын иргэн ХДХВ-ийн халдвартай нь Монголд тогтоогджээ.

Нийт тохиолдлын 81.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаагаас үүний 81 хувь нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд байна. Эмэгтэйчүүд 18.1 хувийг эзэлж түүний дотроос 41 хувь нь биеэ үнэлэгч байгаа юм.

ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 19 нь нас барсан. 115 нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Оношлогдох үеийн насны ангилалаар 15-24 нас -20.1 хувь, 25-34 нас- 44.3 хувь,  35-44 нас-30.2 хувь,  45 дээш нас – 4.6 хувь байжээ.

Д.Цэцэг

5 Comments

  1. za ter gomo nariig ad uzdeg 1 jishee ene shuudee DOH. bs ter group ntr geed balairaad soliorood neteer hun haigaad yvaad baidag ter humuus ch gesen anhaar. hamgiin gol n unench baitsgaa

  2. tata says:

    haldvar avsan baigaa 149 hun ni yadii bol? ter humuus dundaas nemj haldvariig taraahgui bga gedgiig ni shalgaj hyanadag gazar gej er ni baidyy boluu? 

  3. Good says:

    Haldvartai ihenh eregtei hymyys ni gomo, haldvartai emegtei hymyysiin tal ni biee ynelegchid gej oilgoloo. Teheer gomo bolon bie ynelegchdees hol yavah ni amind ulziitei gesen yerenhii dygneltend hyrch baina.

  4. edmondhamilton says:

    Aimshigtai ym vnench l baidgiim shvv humsuudee 

  5. nene says:

    Za humuus min ehner nuhurtei unench yvaarai ene gamshig heniig ylgahgui shuu.ene saihan amidralaa nuraavdaa odoo yvaldaj baigaa huuhen zaluu chin DOH.toich baij magadgui shuu. . .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.