Эзлэгдсэн нутгийн дүр зураг

Эх орны дайны үеэр нацист Германы талд байлдаж байсан Унгарын армийн ангиуд Дон мөрний их тохой орчмын нутгийг эзэлжэээ. Эдгээр ангиудад цэргийн сурвалжлагчийн ажил хийж байсан Тамак Конок гэч нөхөр 1942 онд тус нутгийн иргэд байсан талаар өнгөт болон хар цагаан зургийн сурвалжлага хийжээ. Конок нь энгийн иргэдээс эхлээд улаан армийн олзлогдсон цэргүүд, германы ба унгарын армийн цэргүүдийн зургийг авсан байна.

Дийлэнх зураг дээр гарсан хүмүүс нь тухай үеийн Унгарын Засгийн газраас зөвлөлтийн төр, зөвлөлтийн хүмүүсийн талаар явуулж байсан албан ёсны ухуулга сурталчилгаанд нийцэхгүй байсан тул тэр үедээ хориотой гэж тооцогдсон байдаг аж. Дашрамд сонирхуулахад энэ зураг дээр унгар цэргүүд нь германчуудаас хамаагүй илүү зэрлэг догшин авиртай байсан гэдгээрээ зартай байсан тухай олон дурсамж үлдсэн байдаг юм байна.

1 Comment

  1. BALDAN says:

    Хүүхнүүд нь хөл нүцгэн байжээ гэж 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.