Биений юм ирдэггүй жилд нэг удаа л ирдэг…

AB32096

Сайн байна уу би одоо 29 настай гэтэл ерөөсөө хүүхэдтэй болдоггүй юмаа. Найз залуу ч байсан хүүхэдтэй болохгүй болохоор бүгд л салаад явчих юм. Миний бас биений юм ирдэггүй жилд нэг удаа л ирдэг. Ер нь бараг ирдэггүй эмнэлэгт үзүүлэхээр сайн мэдэхгүй ийшээ яваад ир тийшээ яваад ир л гэхийм. Тэгээд янз бүрийн шинжилгээ гээд л…

Би одоо солонгост байдаг солонгос эмнэлэг ч орсон олигтой юм хэлж өгөхгүй юм. Мэддэг хүн байвал хэлж өгөж тус болооч…

25 Comments

  1. united express says:

    Найдвар амь бүтээнэ… 

    Энэ ертөнцөд хүмүүний заяаг олж төрсөн бол ур удмаа үлдээн буцах нь хүн төрөлхтний ариун хүсэл, үүрэг билээ.  
    Үнэхээр бидний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд! Түүний өхөөрдөм хөөрхөн дуу хоолой, хазаад авмаар жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бидэнд аз жаргал байна гэж үү?  Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж ярьдаг.
    Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьгалыг төрүүлж асар том орон зайг эзлэж баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол бурхнаас бидэнд өгсөн бэлэг билээ.  
    Гэтэл бурханаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй зовлонтой хүмүүс бас байдаг . Өнөөгийн нийгэмд  олон шалтгааны улмаас гэр бүлийн дотор үргүйдэл бий болж хардалт, салалт, үл итгэлцэл, сэтгэл санааны дарамт авчирсаар хосуудын хайр итгэл, хамаатан садны харилцаа холбоог эвдсээр байна.
    Найдвар амь бүтээнэ гэсэн эрмэлзэл дор үйл ажиллагаагаа явуулдаг 50 гаруй жилийн түүхтэй  БНСУ дахь үргүйдлийн эмчлгээ, үр шилжүүлэн суулгалтын хамгийн том төв болох Мариа эмнэлэгийн ерөнхийлөгч Лим Жин Хутай ярилцлаа

    Сурв: Үргүйдлийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор жирэмслэлээс хамгаалах эм хэрэгсэл хэрэглэхгүйгээр байнгын бэлгийн харьцаатай нэг жилээс дээш хугацаанд хамт амьдраад хүүхэд олохгүй байвал тэр хосыг үргүйдлийн шалтгаантай гэж үзсэн байдаг. 
    Нөхөн үржихүйн насны хүн амын дунд элбэг тохиолддог хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг нийгэм, анагаах ухааны нэг чухал асуудал бол яах аргагүй үргүйдэл юм. Эрдэмтдийн судалгаанаас харахад үргүйдлийн 50 хувь нь эмэгтэйчүүдээс, 40 хувь нь эрчүүдээс 10 орчим  хувь нь хоёулангаас нь үүдэлтэй байдаг нь тогтоогдсон. Үргүйдлийн анхдагч шалтгаан нь олон янз. Тухайлбал: төрмөл, удамшлын байдаг. Дааварын болон бэлгийн замын эрхтэн тогтолцооны төрөлхийн гажиг анхдагч үргүйдлийн нэг шалтгаан байдаг.  Гэхдээ энэ нь нийт үргүйдлийн дотор багахан хувийг эзэлдэг. Хамгийн их хувь эзлэж байгаа нь үргүйдлийн хоёрдогч шалтгаан буюу олдмол үргүйдэл юм. Үүн дотроо үргүйдэлд хүргэж буй хамгийн гол хүчин зүйл нь бэлгийн замын халдварууд байдаг . Мөн үр хөндөлт, умайн гадуур жирэмслэлт хоёрдогч үргүйдэлд хүргэх бас  нэг гол шалтгаан болдог. 
    Үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд, гэр бүлийн тогтвортой байдалд, сэтгэл зүйн болон эдийн засгийн хувьд сөрөг үр дагавар ихтэй нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал юм. ДЭМБ –ын мэдээлснээр нийт гэрлэсэн хосуудын 8-12%-д амьдралын аль нэгэн үед үр хүүхэд олоход бэрхшээл тохиолддог, эдүгээ дэлхийд ойролцоогоор 50-80 сая гэр бүл үргүйдэлтэй байна гэсэн тооцоо байдаг  
    Үнэхээр үргүй гэдэг нь нотлогдсон тохиолдолд  сэтгэл санаагаар унаж одоогийн энэ амьдрал хувь заяандаа гомдох бус дараагийн шатны арга хэмжээгээ авах хэрэгтэй. Үргүй гээд бүх юм дуусчихгүй. Үргүйдлээс үүдэлтэй сэтгэлзүйн хямрал, үл итгэлцлийг давж хамтын амьдралаа хамтдаа бүтээх, аз жаргал гэрэл гэгээ авч ирэх үрийн заягаа хамтдаа хайгаарай.  Эрүүл мэндийн салбар глобальчлагдаж  буй өнөө үед технологийн дэвшил практикт нэвтэрсээр байгааг санууштай.  
    Сурв: Мария эмнэлэгийн талаар танилцуулахгүй юу
    Манай эмнэлэг 1966 онд анх эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх чиглэлээр байгуулагдсан, 1989 онд үр шилжүүлэн суулгах ажилбарыг БНСУ-д анх нэвтрүүлсэн, 1990 онд Азийн анхны хуруу шилний хүүхэд боловсруулсан, Азийн үргүйдлийн эмчилгээ үр шилжүүлэн суулгах хамгийн том төв бөгөөд БНСУ-ын Сөүл, Сонне, Илсан, Бучон, Тэжон, Тэгү, Пусан, Чэжү болон БНХАУ-ын Бээжин АНУ-ын Нью Йорк зэрэг хотуудад нийт 8 салбар эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  
    Мариа эмнэлэг нь зөвхөн үргүйдлээр мэргэшсэн, энэ талаар тусгайлан дагнасан эмнэлэг бөгөөд бүх салбар эмнэлгүүдийн бүх үзлэг эмчилгээ болон шинжилгээг төгс гүйцэд, нягт нямбай хийж, үргүйдэлтэй хосуудад хандсан үйл ажиллагаа  явуулдаг учраас эмнэлгээр тав тухтай үйлчлүүлэх боломжыг сайтар бүрдүүлсэн болно. Манай  эмнэлэг нь үргүйдлийн салбартаа шилдэгээр хүлээн зөвшөөрөгдөж  олон улсын хэмжээний аттестатчлалын байгууллагууд тухайлбал  ICQ  чанарын байгууллагын гишүүн байгууллагууд болох JCI, CCH, QIC, TCH, IHC зэрэг аттестатчлалын байгууллагуудаар зэрэглэл тогтоогдож олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулахаар аттестатчлагдан амжилттай жирэмслэлтийг нэмэгдүүлэхээр судалгаа шинжилгээний өргөн хүрээний хөтөлбөр, өвчтөн төвтэй эмчилгээ үйлчилгээг хүргэж байна.   Дэлхийд цөөнд тооцогдох үргүйдлийн эмчилгээ, судалгаагаар мэргэшсэн Мариа эмнэлэг нь зохиомлоор үр тогтоох IVI, эсийн хуваагдлаар үр тогтоох, боловсроогүй өндгөн эсийг хуруу шилэнд шилжүүлэх, үр хөврөл шилжүүлэн суулгах IVF, өндгөн эсэд эр бэлгийн эсийг шууд суулгах  ICSI, дааварын тогтолцооны менежментийн аргаар үр тогтоох гэсэн анагаах ухааны салбарын шилдэг технологиудыг нэвтрүүлсэн.
    Түүнчлэн бид жирэмслэлтийн хувийг өсгөхийн тулд хөгжим эмчилгээ, стресс тайлах эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөөг хосуудад зориулан тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг.  ОХУ, БНХАУ, Казакстан , Монгол болон Европын зарим орнуудаас үйлчлүүлдэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй салбартаа арвин туршлагатай юм.
    Сурв. Эрүүл мэндийн салбарт үргүйдлийг эмчлэх талаар нэвтэрч байгаа орчин үеийн ямар арга технологи байна вэ 
    Хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосуудын  хувьд экстракорпораль үр тогтоолтын арга жинхэнэ авралыг авчирдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн тодорхой үед өндгөвчнөөс өндгөн эсийг авч тусгай саванд эр бэлгийн эстэй үр тогтоож, инкубаторт хийнэ. 48-50 цагийн дараа эдгээр эсийг эхийн умайд суулгана. Үүний зэрэгцээ эхэд давхар дааврын эмчилгээ хийдэг.  Мөн эр бэлгийн эсийн хөдөлгөөн хангалтгүй тохиолдолд тэдгээрийг өндгөн эс рүү нэвтрэн орох явцыг хөнгөвчлөхийн тулд өндгөн эсийн гадаргуу дээр зүслэг хийдэг арга ч бий. Үрийн шингэндээ ганцхан эр бэлгийн эстэй эрчүүдэд хүртэл үр тогтоох боломж бий. Энэ үед бэлгийн эсийг баръж авч тусгай аппаратаар өндгөн эсэнд суулгана. Үр тогтолтыг илүү батжилттай болгох зорилгоор умайд 4-8 эмбрион суулгадаг.  Хосуудын нөхөн үржихүйн тогтолцоо, дотоод шүүрэлийн тогтолцооны онцлогоос  шалтгаалаад боловсорсон болон боловсроогүй өндгөн эсийг шилжүүлэн суулгах аргууд ч нэгэнт нээгджээ. Түүнчлэн үргүй гэсэн оноштой зарим эрчүүд үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эс илэрдэггүй ч дааврын шинжилгээгээр эр бэлгийн эстэй болох нь нотлогдож байдаг тал бий. Энэ тохиолдолд төмсөгний эд авах болон эр эсийг шууд соруулан авах арга байдаг.
    Сурв. Ямар онош заалттай хүмүүс ийм ажилбараар хүүхэдтэй болох боломжтой вэ
    Үр тогтоолтонд саад болж байгаа шалтгааныг арилгах боломжгүй үргүйдлийн хэлбэрүүдэд энэ аргыг ашиглах нь үр дүнтэй байдаг. Жишээлэхэд, савны гадуурх жирэмслэлтийн улмаас үрийн сувгаа авахуулсан, үрэвслийн улмаас савны гуурсан хоолойн нэвтэршил нөхөн сэргээх боломжгүйгээр алдагдсан, үрийн шингэний хэмжээ хангалтгүй, эсвэл үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөн үед түүнчлэн анхдагч үргүйдэл буюу гормоны өөрчлөлтөөр үр тогтдоггүй хүмүүст энэ аргыг хэрэглэх нь зүйтэй юм. Гэхдээ эрэгтэйчүүдийн үргүйдэлийн үед заавал IVF  аргыг ашиглах шаардлагагүй бөгөөд зохиомол аргаар гаргаж авсан үрийн шингэнийг савны хөндийд оруулах ISCI  аргыг ч бас ашигладаг.  Харин хууль эрхзүйн хувьд олон улсын заалт болон БНСУ-ын нөхөн үржихүйн хуулиар үр шилжүүлэн суулгах хүсэлт гаргасан хосууд заавал албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэр бүл байх ёстой. 

    Сурв. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн талаар та мэдээлэл өгөхгүй юу

    Дээр дурьдснаар бэлгийн замын үрэвслийн архагшилт, гэмтэл, насжилт, гормоны өөрчлөлт зэргээс шалтгаалан үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн хэмжээ хангалтгүй байх /oligozoosperm/  болон  үрийн шингэндээ эр бэлгийн эсгүй байх / azoosperm / эр бэлгийн эсийн бүтцийн өөрчлөлт, гэмтэл, хөдөлгөөн муу байх, үр дамжуулах хоолойн битүүрэл өөрчлөлт зэргээр эрэгтэй хүнд үргүйдэл үүсдэг.  Ингэснээр бэлгийн амьдрал нь хэвийн байх боловч үр тогтоох чадваргүй байдаг.  Ийм тохиолдолд үргүйдлийн эмчилгээг хийсэн ч үр дүнгүй болдог. Тиймээс хамгийн оновчтой бөгөөд цорын ганц арга бол үр шилжүүлэн суулгах боломж байдаг.  Үрийн шингэн хичнээн ялгаравч  амьд эс нь гадагшладаггүй учраас бичил мэс ажилбар  /TESE,MESE PESE / гэсэн хэд хэдэн аргаар бичил мэс ажилбарыг тухайн эрэгтэйн биеийн онцогт тааруулан зүсэлт болон эд авах замаар спермийг ялган авч сэдэлжүүлж үр тогтоох үйл ажиллагааг явуулдаг.  Бид эр бэлгийн эсийн центросом /үр тогтоход чухал үүрэг гүйцэтгэдэг эсийн эрхтэнцэр/-ыг гэмтээлгүй эр бэлгийн эсийн мембраныг зүсэх аргыг боловсруулснаар ICSI-ийн чанарыг сайжруулж жирэмслэлтийн хувийг нэмэгдүүлэх тал дээр тогтмол анхаардаг. Мөн эхнэрийн биеийн онцогоос шалтгаалж үр тогтоох аргыг сонгож өгдөг. 
    Сурв. Үр шилжүүлэн суулгахын өмнө болон хойно ямар нэг шинжилгээ хийгдэх үү, жирэмслэх магадлалыг хэрхэн тогтоодог вэ, эрсдэл нь юу вэ

    Үр шилжүүлэн суулгах нь хялбар биш юм.  Бид бүхэл бүтэн  эмч, сувилагч, лаборант, ажилтнуудын баг  ажиллаж байж энэ үйл ажиллагааг хийдэг.  Мэдээж үр суулгахын өмнө болон хойно заавал шинжилгээ хийгдэнэ. Хосуудын болон эхийн биед шинжилгээ хийхээс гадна лабораторын нөхцөлд  гаргаж авсан үр хөврөлийг шилжүүлэхийн өмнө судладаг. Үр хөврөлөөс бластомер эсвэл трофобластыг авч генетик шинжилгээ хийдэг бөгөөд энэ  нь удамшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр нэг генийн өвчин тухайлбал, талассеми, Х-хромосомын өвчин болох гемофил, Дауны хам шинж, түүнчлэн хромосомын тооны өөрчлөлт, транслокаци, зуршмал зулбалт зэргийг оношилж болно. 
    Дэлхийн жишиг хуруу шилний хүүхдийн үр тогтох магадлал 35-45% байдаг. Жирэмслэлтийн хувийг өсгөхийн тулд шинжлэх ухааны нарийвчилсан судалгаануудыг хийж тодорхой арга зүйг практикт нэвтрүүлсээр байна. Гэхдээ энэ хувь бол харьцангуй байдаг. Монгол гэр бүлийн  хувьд тогтсон хувиас арай илүү өндөр байх жишээтэй. 
    Эмнэлэгээс гаргасан журмын дагуу бүх шинжилгээ эмчилгээг тогтоосон цаг хугацаанд нь алгасалгүй хийх нь мэдээж үр тогтолтын эрсдлээс сэргийлдэг. Төрөх хүүхдийн тухайд генетикийн болон бусад шинжилгээг өндөр түвшинд явуулдаг учраас ямар ч эрсдэл байхгүй эрүүл хүүхэд бий болдог. Бид жирэмслэлтийн эхний сарын хяналтыг эмнэлэгтээ явуулдаг. Тусгай уян хатан катетерийн тусламжтайгаар 2-4 ширхэг үр тогтсон өндөгөн эсүүдийг тусгай хяналтын дор умайн хөндийд шилжүүлдэг. Ингэхэд мэдээ алдуулалт хийдэггүй. Эмнэлэгт хэвтэх ч шаардлагагүй. Үүний дараа эмэгтэй хүн өдөр тутмынхаа ажилд эргэн орж болно. Ямар нэгэн тусгай дэглэм баритмлах шаардлагагүй гэж үздэг ч сэтгэл санаа болон биеийн хүнд ачааллаас зайлсхийх зүйтэй нь мэдээж

    Жирэмслэх эхийн талаас авч үзвэл  олон урагт жирэмслэлт бий болоход “илүүдэл”  хөврөлийг авахад зулбах эрсдэл байдаг. Мөн дааврын эмчилгээний хувьд хэт өдөөлтийн хам шинж илрэх тохиолдол гарч болдог.  Үр шилжүүлэн суулгалтын явцад ямарваа нэг өөрчлөлт гарвал эмчид даруй мэдэгдэх нь зүйтэй юм. Ер нь үр шилжүүлэн суулгах нь олон шаттай нарийн ажилбар тул хосууд болон  жирэмслэх эмэгтэйгээс ихээхэн тэвчээр, сахилга бат, эмчийн зааврыг ягштал дагахыг шаарддаг.

    Сурв. Жирэмслэлтийн явцын талаар?
    IVF аргаар үр тогтооход 35-45% ийн магадлалтай жирэмсэлдэг. Бүтэмжтэй болсон 100 жирэмслэлт тутмын 90 нь хэвийн төрдөг. Үр хөврөлийг суулгасны дараагаар гурав хоногт нэг удаа цусан дахь дааврын хэмжээг тодорхойлох шаардлагатай. 12 хоногийн дараа жирэмслэлтийг тестээр шалгана. Хосууд болон эмэгтэйн хүсэлт, тээх чадвар биеийн онцлогоос хамаарч тээх хүүхдийн тоог тогтоож өгдөг. Эмнэлэгийн заалтаар болон хосуудын хүсэлтээр  “илүү” үр хөврөлийг зайлуулж болно.
    Сурв. Тэгвэл төрөлтийн талаар?
    Үр шилжүүлэн суулгах замаар жирэмслэсэн үед төрөлт ердийнхөөс ямар ч ялгаагүй явагдана. Үргүйдлийн шалтгаан нь эмэгтэйн ямар нэг эмгэгтэй холбоотой бол төрөлтийг тухайн өвчнөөс хамааран явуулдаг. Энэ нь үр тогтоосон  аргатай ямар ч хамаагүй юм.  “Хуруу шилэнд бойжсон” хүүхдүүд маш хатуу сонголтыг давсан эсүүдээс бий болдог тул, ердийн аргаар бүрэлдсэн хүүхдүүдээс эрүүл мэндийн болоод оюун ухааны хувьд илүү байх нь бий. Практикт үр тогтсон эсийг эхийн умайд суулгахаас өмнө эмч нар нарийн оношлогоо явуулж, ямар нэгэн удамшлын гаралтай эмгэг болон гажиг байгаа эсэхийг тогтоохоос гадна хүйсийг нь хүртэл хэлж болдог. Тэрчлэн дараагийн хүүхдээ төлөвлөж хосууд хүсвэл хүүхдийнхээ “хөлдөөсөн ихэр” буюу  эмбрионыг хуруу шилэнд тусгай байдлаар хадгалуулж болдог байна. 

    Сурв. Үр тогтохгүй байх тохиолдол, давтан хийх талаар?
    Дээр хэлсэнчлэн энэ аргаар үр тогтоох үед 35 – 45% нь амжилттай болдог. Жирэмслээгүй бол тухайн хүний онцлогоос хамаараад хэдэн удаа дахин оролдлого хийж болохыг эмч тодорхойлно. Үр шилжүүлэн суулгах арга нь хангалттай аюулгүй тул олон удаа давтах боломжтой. Ямар давтамжаар давтан хийлгэх боломжийг үзлэг шинжилгээгээр тооцоолно. Зарим хосууд 5-6 дахь оролдлогоосоо ч жирэмслэх тал байдаг. 

    Сурв. Ямар тохиолдолд донор хэрэглэдэг юм бэ?
    Донорын олон улсын эрхзүйн зохицуулга БНСУ-ын хууль болон эрхзүйн заалтууд, эмчийн тодорхойлолтыг үндэслэн бэлгийн эсийн донор хэрэглэхийг зөвшөөрдөг. 
    Фолликулын  функц хийх үед шаардлагатайгаас илүү олон тооны өндөгөн эс авах боломжтой. Ийм үед эрүүл эмэгтэйчүүдэд өндөгөн эсийн донор болгохыг санал болгодог. Тэдний өндгөн эсийг өндгөвчөө авахуулсан, өндгөвчинд өөрчлөлт гарсан гэх мэт шалтгааны улмаас өөрөө өндгөн эс боловсруулах боломжгүй болсон эмэгтэйчүүдэд ашиглаж болдог. Ийм тохиолдолд эмэгтэйн нөхрийнх нь үрийн шингэнийг ашигладаг.Үр тогтсон, эсвэл үр тогтоогүй хөврөлүүдийг хөлдөөн 55 жилийн турш дахин хэрэглэх боломжтойгоор хадгалж болдог.
    Өндгөвчөө авахуулсан болон биеийн юм татарсан, өндгөвчийн үйл ажиллагаа муу эмэгтэйчүүд донорын эс хэрэглэн нөхрийн бэлгийн эсээр үр тогтоож эмэгтэйн умайд суулгаснаар өөрөө хүүхэд төрүүлэх боломжтой болдог.  Умайн үйл ажиллагаа хэвийн  тохиолдолд энэ аргыг ашиглан жирэмслэж, хэвийн тээх боломжтой байдаг. 40-50 настай эмэгтэйчүүд ч жирэмсний эсрэг ямар нэг заалт байхгүй бол энэ аргыг ашиглан жирэмслэх боломжтой. Ийм үед эхний арав хоногт дааврын нөхөн орлуулах эмчилгээ хийгээд  цаашид жирэмслэлтийг  бие даан явуулдаг. Мөн нөхөр үргүй болох нь бүрмөсөн тогтоогдсон тохиолдолд донорын спермийг ашиглан жирэмсэлж болдог.
    Мөн эмэгтэй тодорхой шалтгааны улмаас умайгаа тайруулсан боловч өнгөвчийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тохиолдолд хуруу шилний аргаар үр тогтоолгон тээгч эхэд шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болох ч боломжтой юм. Үүнийг тээгч донор гэж нэрлэдэг.

    Сурв. Танай эмнэлэг Монголын үйлчлүүлэгчдэд хэрхэн хүрдэг вэ
    Бид 2009 онд Монголоос анхны үйлчлүүлэгчээ албан ёсоор авсан.  Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл Korea Meditour  төв  болон  Монгол дахь эмчилгээний аялал жуулчлалын Юнайтэд Экспресс компаниар дамжуулан үргүйдлийн шалтгаантай  Монголын гэр бүлүүдэд үр шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг  хүргэж байна. Өнөөдрийг хүртлэх хугацаанд 200 гаруй хосууд нэг, хоёр, гурван ихэр хүүхдүүдтэй болсон.  Хүсээгүй хүүхэд, бэлгийн буруу зуршил, бэлгийн замын өвчлөл, гадаад орчин, сэтгэл санааны нөлөөллөөс болоод хүмүүс үргүйдэлд маш их орж байна. Бид хоёрдогч үргүйдлээр зогсохгүй анхдагч үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмрийг оруулдаг.  Эрүүл мэндийн практикт нэвтрээд байгаа орчин үеийн өндөр технологиос хүртэх боломжийг Юнайтед Экспресс компани манай эмнэлэгт ирэх замыг нээж өгснөөр монголын үргүйдэлтэй хосуудад гэр бүлийн аз жаргалыг хамтдаа эдлэх боломжийг олгож байна. 
    Тус компани нь эмнэлэгт ирэх хүртлэх үйлчилгээ буюу эмчилгээ үйлчилгээний талаар лавлагаа мэдээлэл солилцох, эмнэлэгт цаг товлох виз, тийз, буудал байр захиалах монгол хэлтэй  орчуулагч хөтчөөр үйлчлэх  болон Korea Meditour  төвөөр дамжуулан  БНСУд ирэхэд нь онгоц буудлаас угтан авах, хот хоорондын тээвэр, харилцаа холбоогоор хангах зэргээр эмнэлэгийн үйлчилгээг эмчлүүлэгчид ойртуулахад хамтран ажиллаж байна. 
    Сурв.  Ярилцсанд баярлалаа
    Юнайтед Экспресс ХХК-ний эмчилгээний аялал жуулчлалын нэг цэгийн үйлчилгээний төв
    Утас /  факс _70186353, 88086353, 99990941

  2. busgui says:

    solongos-n CHEIL emnelegt xandaad uz. manai naiz yag cham shig bsan. ter emnelegt handaad xuutei bolson. amjilt

  3. zochin says:

    Aav eej chin sanaa zovdoggui yum uu Daavriin uurchlultuus boldog yum bilee dee Olon bish gol shinjilgeeg uguuch Chi yamarch erdem nomtoi bsan hamaagyi emegtei hun l bol eh hun bolohgui bol yamarch az jargalgui shuu. Tiimees sain uzuulj asuudlaa shiideerei

  4. busgui says:

    1. soul-d Cheil emnelegt uzuul. emegteichuud taldaa mash sain.
    2. onchin tarhia uzuul

  5. Ee says:

    Chi yamar hool Huns hereledeg ni bas nuluuldug taltai. Iron ihtei hool, Huns heregle, zagas, tahia, uhriin mah, undug geh met tejeelleg hool, hunsnii no goo, jims ih heregle. Biyiin Jin het baga Bol bas biynii yum irdeggui sh dee, bmi hed ve? Bmi Asia bid nariin huvid 18-23 bh yostoi. Ternees baga Bol bas biynii yumnii hugatsaand nuluuldug 

  6. ххх says:

    чи амьтан шиг болсон юм бишүү жилдээ ганц ороо нь ордог. генетикийн шинжилгээ өгөөд үзвэл яасан юм?

  7. zaya says:

    bienii um erehgui baina gedeg savtai holbootoi. manai naiz bienii um ni barag erdeggui bie ni obdood baisan torsnii daraa sav ni naaldts uussen baisniig medeegui baarg 5 jil ybsan baisan . tegeed emchilgee hiilgeed bienii um ni erdeg bolson shuu. medeh medehgui hun deer uzuuluj baihaar nasaaraa emegteichuudeer ajillasan hund uzuulsen ni deer baihaa. amjilt husie

  8. зочин says:

    миний бодлоор чи наадах аа ингэж хайнга орхиж өөрийнхөө биеийг эмч нарынх юм шиг тоохгүй онц юм ярихгүйн гэж болохгүй шүү одоо нас чинь дунд үедээ ч яваан байна. Нэн түрүүнд дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй тэгээд нэг эмчээ барьж бүх шинжилгээг хийлгээд төвлөрүүлж оншоо яралтай тогтоох хэрэгтэй шүү, анхнаасаа биений юм чинь тийм бага ирдэг байсым уу сүүлийн жилүүдэд үү гол нь чи эмэгтэйчүүдийн дааврын төрөлжсөн эмчид үзүүлэх хэрэгтэй. дээрх эмгэг дээд захын дунд гэсэн 3 үндсэн төрлөөр даавар дутагдснаас гарна харин дээд төвийн дутмагшилтай бол тун хэцүү тэгэхээр чи нарийн оношоо л эхлээд нэн яаралтай олоод захын буюу өндгөвч умайн гаралтай бол хурдхан эмчилгээ хийлгэ. 

  9. 28ha says:

    uu minii bichsen setgegdeliig ih buruu zuil gej hen negen bodson bololtoi , za yahu yahu kk , tehdee mash ih yum bichih heregtei bolood bsiin Egel iin asuusan buh asuultuud ih chuhal asuult bn aa , minii medeh iin mongold soliotoi yum shig bienii yumiig togtvorjuulna geed hamgiin munndag ged bsan batsuh emch n hurtel diana 35 uur yuch bilee jiremsnees hamgaalah em uguud olon jil yavuulj bsiin, harin dara n gadadad emchluuleh bolhod onoshoo mgl chuud zuv gargasan bn aa yagad iim buruu emchilgee hiij bsniig oilgohgui bn gej helsen geseen , teged fortecortin 0.5 gej em ugch emchleed jiremsen bolsoniig medne

  10. shantarch bolohgui says:

    Bienii ym togtworgui bh zeregt anar jims urtei ni ideh bolon shuushiig ni idhed shuud l togtworjij irdeg. Anar jims em garmoniig demjij ogdog em jims. Eregtei baga nasnii huuhded ogohgui bhiig zowlodog ym bna lee. Huuhedtei bolohgui humuus jimseer n bolon beldmel juusiig Togtmol heregleed huuhedtei bolj bgaa tohioldol bgaa gsn. Minii turshilgaar bol yadarsan ajil ihtei ued aldagddag ene uedee huch hudaldaanii tuwuus beldemliig awch uugaad 2,3 honohod l irdeg. Emchilgeeniihee hajuugaar hawsargaj odor bur anar jims ideerei tus bolj yu magad. 

  11. hen negen says:

    manai neg nz ohin yruusuu biynii ymni irj bgagavi odo25tai jiremsen bolj bgagvi tgd sayhnaas nz zaluutai bolood suuh bolsn jiremsen bolku bolhoorni emnelegeer ywsan jn unchin tarhinii hawdar gsn genelee tgd mongold vzvvlsen hn gdgiin sain mdkv bn solongosru ywj emchilgee hiilgeheer bolson genelee vzvvl vzvvl tiimerhv zvil bj magadgvi

  12. yahoo.com says:

    солонгос эмнэлэгүүд мэдэхгүй байна гэхээр сонин юмаа. миний нэг танидаг эмэгтэй гармоны өөрчлөлттэй гээд 3, 4 жил биений юм нь ирээгүй гэж байсан тэгээд сүүлдээ нэг тархиных нь хавдар болж таараад хагалгаанд солонгосд орж байсан одоо юу болсныг нь мэдэхгүй. тэхээр ямар ч байсан боломж бололцоо нь байдаг бол цөхрөлтгүй л явах хэрэгтэй. хэрвээ бүр эмчилгээгүй хүүхэд гаргаж чадахгүй дээрээ тулвал нөхөртэй болохоороо түүний эсийг өөрийнхөө эстэй нийлүүлж тээгч эхэд суулгах гэх зэрэг олон арга байгаа. шинжлэх ухаан хөгжсөн эрин зуун шүү дээ гол нь шантарч болохгүй амжилт

  13. kyra says:

    PCOS (polycystic ovary syndrome) гээд интернэтээс хайгаад үз. Ийм оноштой байж магадгүй юм. Хэвлийн эход харуул, өндгөвчин дээр чинь кистанууд байгаа бол биений юм чинь ирэхгүй. Ирэхгүй бол өндгөн эс ялгарахгүй, жирэмслэхгүй. Эхний ээлжинд биений юмаа тогтворжуулах эм уух хэрэгтэй. 

  14. tsetseglen says:

    Emnelgeer sain yavah heregtei. Emneleg l tus bolno. End bicheed nemergui. Huuhedtei bol’yo gej boddog l bol emnelegt sain uzuuleed hiilge gesen buh umiig hiilgeed yavah heregtei. Amjilt husey!

  15. ghhjjh says:

    turanhai yu? hoolnii deglem baridag uu? iim humuusiin neg tusgai blog unshij bsan sanagdaj bna. net uhaach !

  16. Эгэл says:

    Биений юм  ирэхгуй болохоор яаж жирэмслэх вэ дээ. Эмч нар юу гэдэг байсан бэ. Анхнаасаа биений юм ирдэг байсан уу эсвэл суулд ийм болсон юмуу. Биеийн жин хэр вэ. Тарган уу.дотоод шуурлийн булчирхай болон умай ендгевчний уйл ажилагаа ямар байсан юм бол. 

  17. cool says:

    Bulchirhain emchid  uzuulj bulchirhain shinjilgee uguh heregtei. Garmonii yum bna daa. Erthen uzuulj 2,3 huurhun huuhed turuulehee bodoo. Surguuli bol yahav de.

  18. zochin says:

    neeree udmiin yum baij magad tvvnees bish yag l ireh tsagtaa irj tsewershih tsagtaa l tsewershih baihdaa tsewershilt geheer bish bienii yum ni ireed baigaa sonin yum baina…

  19. 28ha says:

    za bz ene talaar yarih yum ih bn aaa , bolomj bgaa za yu , huviin chuhal asuudal bolhoor hamaagui bicheed bmaargui bn aa yaadgiim bileee , tehdee mongold bol shal hudlaa emchilj chadahgui gej l helmeer bn hayg addressaa yaaj ch j soliltsmooriimdee

  20. od says:

    manai nz huuhen bas jildee 3 udaa irdeg gej bsan

  21. dgfgf says:

    udam chini ymar yum be geriinhniihiigee sudlaach, minii neg tanidag europe ohin bnga l bi odoo hurdan huuhedtei bolohgui bol bolohgui gej yaridag bsan 24-tei hun. gaihaad asuuhaar tedniih tiim udamtai ert tsevershchihdeg barag 30 hureegui bhdaa tsevershchihdeg geed yardag bsan. ert gerleh geheer bas surguuli soyol gej yavaad zavgui…

  22. Monroe says:

    Tsohroltgui emnelegeer yawaa. Ur huuhedgui yawsaar duusah hereguu? Tsewershchihwiidee zaluugaaraa. Tegwel hurdan ch hugshirnu shuu

  23. naranhuu says:

    mash hetsuu asuudal bn zoblon jargalaa hubaaltah yumsan

  24. edmondhamilton says:

    Iim ym bdagaa muu tsus garku bolhoor bied muu bishvv

  25. Зүгээр. says:

    Чи зүгээр л шулам байна. За тоглосон юм. Ойлгоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.