Монголчууд юунаас хамгийн их айдаг вэ?

3b9fc2b83eb3a8f3original

Урд хөршөөсөө гэдэг нь тодорхой. Нэг талаас олон улсын тавцан дээр бид бизнес хийгч талууд боловч нөгөө талд Хятад бол хүн амын тасралтгүй нэмэлтэнд өртөж газар нутгийн байнгын хомсдолд орж, эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй түүхий эдийн дутагдалд байгаа улс юм.

Гэтэл яг хажууд нь асар их газартай (1,56 сая кв. Км нь дэлхийд 18 дахь байр эзэлдэг), хөгжил муутай, хахуульд нэвтэрсэн төртөй, архинд бүрэн орсон харанхуй хэдхэн хүн амтай, нэр төдий тусгаар улс байгаад байдаг.

Зөвхөн манай хил залгаа хятадын мужуудад албан бүртгэлтэй 120 сая хүмүүс аж төрж байна. Хил нээх юм бол маш богино хугацаанд хятадын цагаачдад бүрэн эзлэгдэх болно. Хилээ бүрэн хаах юм бол эдийн засгийн бүрэн хараат болсон манай улс хоолгүй болж амиа хорлосонтой ижил нэг. Дээр нь хятадын төрийн болон хувийн сектортой харилцаа холбоогоор салшгүй сүлжээтэй тул хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлж асуудал гарах үед Бирмд шиг цэрэг зэвсгийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй. Хятадын албан ёсны бүртгэлээр 2.5 сая цэрэг армид нь алба хааж байна. Дайны үед бол нөөцөнд байгаа хятад 400 сая хүн зэвсэг барин зогсооход бэлэн.
Эзэлхээр шийдвэл: Улаанбаатар дахь Хятадын элчин сайдын яам рүү халдлага зохион байгуулах, эсвэл монголд байнга оршин сууж ажил хийх 350 мянган гаруй хятад иргэдийг турхирч энгийн иргэд болон төрийн хүчний байгууллагтай зөрчилдүүлэх, эсвэл төрийн Чалко, ZTE, Huawei компанийхаа эрх ашгийг хамгаалах нэрийдлээр Монгол руу довтлох сэдэл шалтгааныг хятад өөрсдөө ч зориуд бий болгож болох юм.

Нэгэнт өөрсдөө тусгаар тогтнолоо хамгаалж чадахгүй учир хэн туслана гэж бид найддаг вэ.

Орос

Оросын нийт хүн ам 140 сая, армид нь бол 1 сая хавьцаа цэргийн албан хаагч байдаг. Одоогийн байдлаар хойт хөрш урд хөршийн эсрэг яаж ч чадахгүй. Зөвхөн цөмийн зэвсэг хэрэглэж болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад цөмийн зэвсэгтэй 9 улс болох АНУ, Орос, Англи, Франц, Энэтхэг, Пакистан, Израил, Хойт Солонгосыг бодвол цөмийн дайн болох тохиолдолд хамгийн бэлэн бэлтгэлтэй байгаа улсад орж байна. Бараг бүх томоохон хотуудын дэргэд салбарласан газар доорх нуувчийн систем бий болгосон. Энэ цөмийн дайралтын үед ихэнх хүн ам нь амьд үлдэх магадлалтай гэсэн үг.

Бүх Хятадын цэргийн долоон бүсээс хамгийн хүчтэй нь оросын хил дээр байрласан байдаг. Эхний тушаалаар есөн танкийн, зургаан механикжсан дивизийн 500 гаруй мянган цэрэг хөдлөхөд бэлэн. Оросууд эдний эсрэг нөөцийн цэргээ татахын тулд нилээн хэдэн өдөр шаардлагтай болно. Тэр үед хэдийнээ эзлэгдсэн байж болох талтай.

Тэхээр Оросууд бидэнд туслах боломжгүйгээс гадна мөргөлдөөн дайны явцад хятад улсад өөрсдөө эзлэгдэх бүрэн эрсдэлтэй.

Барууны улсууд, АНУ

90 оноос хойш Монгол улс баруунтай идэвхтэй бүх талын харилцааг хөгжүүлсэн боловч бодит үр дүн бараг байхгүй. Монголчууд НҮБ-ын олон энхийн сахих үйл ажиллагаанд байнга оролцсон. Байлдааны нэгч онгоцгүй Монголыг америкийн эрх ашгийн төлөө тэдэнтэй мөр зэрэгцэн хуучин социализмын үеийн найдваргүй хуучирсан 100 хувь Оросын зэвсэг техниктэй Ирак, Афганистаны “энхийн” үйл ажиллаганд туслаж байхад нь тоног төхөөрөмж байлдааны хэрэгслийн шинэчлэл хийлгэхийг АНУ огт хүсээгүй бас туслаагүй.

Вашингтоны засаг захиргаа Монголын тусгаар тогтнолын баталгаа хэзээ ч байж чадахгүй. Яагаад гэвэл:

1рт Барууныхан буюу монголчуудын найдлага америкчууд ямарч тохиолдолд Монголыг аврах гэж Хятад улстай дайн хийхгүй.

2рт Үнэхээр баруун Монголд цэрэг дайны тусламж үзүүлэе гэвэл тэр нь цэвэр газарзүйн байрлалаас болж огхонч боломжгүй юм. Далайд гарцгүй, зөвхөн Орос Хятад улстай хил залгаа. Гадны тусламжийн цэрэг төв азийн улсад нэвтрэхийн тулд Оросын газар нутаг дээгүүр очиход зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Харин америкийн цэргийн онгоцуудыг өөрийн газар нутаг дээгүүр нисэхэд хойт хөрш ногоон гэрэл өгөх нь тун эргэлзээтэй.

Гэхдээ огт гарц байхгүй байна гэсэн үг биш. Түүхээ мартахгүй эргэн хархад Орост гэхээсээ Монгол улсад илүүтэйгээр тусгаар тогтнолоо олоход хойт хөрш бидэнд чухал хэрэгтэй байсан.

Хэрэв хоёр хөршийн хооронд дайн болох юм бол стратегийн чухал байрлал болох Монголыг аль улс хянаж байхаас энэ дайныг хэн ялах нь шалтгаална. Үүнийг урд хойт нөхөд сайн мэдэж байгаа.

Иймд аль ч улс орны талд байр эзлэхгүй дундыг барьсан Швейцар улс шиг гадаад харилцааны маш зөв бодлого явуулж үүнийгээ Үндсэн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй. Батлан хамгаалах бодлогоо эргэн харж хөрөнгө хаяж, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгосноор энэ улсын тусгаар тогтнол эхний ээлжинд оршин үлдэнэ.

38 Comments

  1. TOM AX says:

    Хятад МОНГОЛ-ыг эзлэж байсан түүх хаана байна. Дэлхий сөнөсөнч чадахгүй. Хар шуурга цунами газар хөдлөлт гээд үмхий хужаанууд дуусна. Хэдий бага цөөхөнч гэсэн эх орны төлөө амь хайрлахгүй байлддаг дайны тэнгэртэй ард түмэн шүү. Зэр зэвсэг цэргийн тоогоор хэзээд цөөхөн байсан гэхдээ ялалт бидэнд байсан. МӨНХ ТЭНГЭРИЙН ЭЛЧ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТЭМҮЧИНИЙ ИВГЭЭЛ ДОР МОНГОЛЧУУД БИД ТЭСЭЖ-ҮЛДЭХ БОЛТУХАЙ!!!

  2. MM says:

    Монголын тусгаар тогтнолыг удаан хадгалахад монгол улсын хувь заяаг гартаа атгаж байгаа хүмүүс их үүрэгтэй. Эд мөнгөний шуналтай, бусдад амархан худалдагддаг, харь гүрний нууц туршуул, эрлийзүүдийг төр засагт гаргах юм бол монгол орны хувь заяа бүрхэг байх болно. Төрд амны зоргоор бурдаг, тооцоо судалгаагүй шийдвэр гаргадаг улс төрчид биш юмыг маш олон дахин тунгаан бодож, гадны гүрнүүдийн нөлөөнд автахгүйгээр зальжин геополитикийн бодлого явуулж чаддаг төрийн хар хүн хэрэгтэй байна.Бизнесменүүд яах гэж төрд гарсан гэж бодож байна. Тэд ашиг орлогоо арвин болгох, хууль эрх зүйн орчинг өөртөө ашигтайгаар өөрчлүүлэх гэж үхэн хатан зүтгэж төрд шургалдаг. Тэдэнд монгол орны хувь заяа хамаагүй. Монгол орон гадныхны нөлөөнд орох болохоор хураасан хөрөнгөө хамаад гадаад руу зугтахаар тийм бэртэгчингүүд юм.
    Тэд төрд гарахдаа сайхан худлаа амалж, хошгируулж, мөнгө хаяж гарч ирнэ. Энэ АН-ыхан мэдэхгүй ээ. Монгол орныг өрөнд оруулаад хувь заяаг нь их л бүрхэг болгож байна. Зөв юм хийж хэрэгжүүлж байгаа хүнд хийж байгаа юмаа худлаа рекламдах /ардчиллын нэр барьж шүү/, дэмий донгосох зав байдаггүй юм. Хийж байгаа үйлдэл дээрээс нь ард түмэн хараад дүгнэж байдаг юм

  3. Minii l bodol says:

    gangar ih unen helsen bna Mongol oron zevsegt hucheeree medeej oorsdiigoo avj garj chadahgui tegtel busdiin erkh ashigiig ashiglaj hamgaalah bol zov sanaa 

  4. Баяраа says:

    Хятад хүн түүхэндээ хэзээ ч өөд нар харж байгаагүй. Яагаад гээч. Яагаад гэвэл төр нь хэзээ чиргэдээ хайрладаггүй, өт хорхой шиг үздэг болохоор тэр. Төр гэдэг зүйл ард иргэдийнхээ сайн сайхны төлөө байдаг бол хятадын төр ард иргэдээ ад үзэж, дандаа л алж хядаж, цөөлөх бодлогог барьж ирсэн.
    Одоо хятад улс хүчээ авч байна.
    Магадгүй нэг өдөр дэлхийн хамгийн хүчтэй улс ч болж болох юм.
    Тэглээ гээд энгийн тариачин Ли жаргах уу?
    Үгүй шүү дээ.
    Урд нь өт хорхой шиг ад үзэгдэж байсан Ли өт хорхой чигээрээ л үлдэнэ.
    Харин Монголд бол өөр.
    Хэдийгээр муу муухай зүйл их байгаа ч энэ бүхэн хувь хүний буруугаас болсон муу муухай зүйл болохоос бус төрийн бодлогын хэмжээнд байгаа зүйл биш.

  5. Baagii says:

    hujaagaas aidaggui hujaag uzen yaddag uchir ted bidnees tes uur amitnii arisiig ni avahdaa ashig harj amidaar ni uvchdug novshin shunaltai hugiin sanaatai uchiraas uzen yaddag yum

  6. Er hun says:

    Жа мөхөс би бодлоо бичяаа……..Геополитик гэдэг чинь өөрөө их гүрнүүдийн тоглоом…………Дэлхийн их гүрнүүд бусад жижиг улсуудыг шууд биш ч эдийн засаг, улс төрийн аргаар эзлэн түриймгэлдэг… нөлөөгөө тогтоодог…хувааж хүртдэг………Монгол бол их гүрнүүдийн шүлсийг гоожуулж буй асар том газар нутаг, маш их баялагтай улс………..Монголыг одоо зөвхөн Орос, Хятад бус АНУ, Канад , Англи, Япон, Солонгос улсууд тонон дээрэмдэх гэж өлөн бүргэд лугаа адил дүүлэн эргэлдэж буй……..Тэхдээ эд нар тусгаар тогтносон , НҮБ-ын бүрэн эрхт гишүүн оронд шууд халдаж зүрхлэхгүй бөгөөд улс орны толгойд байгаа эрхмүүдээр дамжин нөлөөгөө тогтоох гэж оролдох, хагалан бутаргах, үймээс самуун дэгдээх , эдийн засаг, улс төр, соёлын аргаар эзлэхийг тэмүүүлнэ… бид ийм л үед эв эетэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, бат нягт байж чадвал ХЭНЭЭС Ч ЮУНААС Ч АЙХ ЁСГҮЙ……….Хэн ч биднийг айлгаж чадахгүй……….. харин мулгуу улстөрчдийг толгойд гаргахаас, хоорондоо эвдрэлцэхээс, урван тэрслэхээс айж явагтун……… үеийн үед санагтун……үр хойчоо захихтун……..Ингэж чадваас Монгол Монголоороо үлдэнэ……

  7. mongolman says:

    Бид урд хойд 2 хөршөө хэн хэнээс нь хамгаалсан хаалт улс газар зүй геополитик эдийн засгийн хувьд ч тэгэхээр бид оросын хөрөнгө оруулалтыг хаах бус нээж өгөх хэрэгтэй.ЗХУ задарсан ч орос гэдэг цагаан баавгай үлдсэн тэднээс үлгэрийн луунууд үхтлээ айж байгаа харин америк европ бидэнд туслах нь юу л бол. Яагаад заавал оросууд гэвэл хятадтай байлдсан олон мянган жилийн туршлага Монголоос өөр аль ч улсад байхгүй тэднийг булаан эзлэж буулгаж бас тэдэнд эзлэгдэж явсан түүхтэй улс өөр хаана ч байхгүй. Тэгэхээр тэдний давуу болон сул талыг бид хамгийн сайн мэднэ гэсэн үг бас хүнээр цөөн ч хятадыг бүү хэл дэлхийн талыг эзэлсэн эцэг өвгөдийн арвин туршлага зөн совин сүлд хийморь эр зоригтой халуун цус бидний биеээр гүйж байгаа цагт тэд биднийг дийлэхгүй. Гэхдээ болзошгүй аюулаас ард түмэн эх орон газар нутгаа хмгаалхын тулд одооноос бэлтгэлтэй байх нь төр засгийн түмэн олон Монголчууд зорилгоо болгон одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй болов уу. Х.Баттулгын өргөн царигтай төмөр зам ч гэсэн зөв болж таар ч байна одооноос бид хятадаас эдийн засгаа хамааралгүй болгох талаар боломжтой бүх зүйлийг хийх хэрэгтэй.Мөн охид хүүхнүүд хятдад гарч биеээ үнэлдэгт хатуу арга хэмжээ авах хятад ажилчидийг оруулж ирдэг заалтыг хүчингүй болгох ХХК нь үйл ажиллагааг зогсоох ёстой монголчууд барилгаа бариад сурчихсан шүү дээ. Энэ галт уул дэлбэрэнэ, газар хөдөлнө, цунами болно гэдэгтэй адил болзошгүй аюул учраас дэлхийн тархан суурьшсан монголчуудыг эх орондоо урьж хүн амаа 5 сая хүргэх нь бидний хамгийн эхний алхам. Булгилах зүрх минь Монгол билээ Бүлээн цус минь Монгол билээ…

  8. Tamiraa says:

    Монгол улсыг үгүй хийх тухай яриад явж байгаа хужаагийн эрлийзүүдийг тагнаж болохгүй юу? Үүний төлөө л тагнуулын байгууллага байдаг биз дээ. Дэлхийн хаана ч ийм яриаг зүгээр өнгөрүүлдэггүй. Тэр тусмаа ардчиллын манлай АНУ-д.

  9. kkk says:

    Xvmvvsiin bichsen commentiig VABZovlol ip-r ni khoono ch gekh shig ene komunist tagnaj chagnasan setgelgeeneesee garmaar yumaa ardchilsan ulsad khvn vzel bodloo cholootei ilerkhiilekh kheregtei
    Tegeed ch Mongold neg ip khayagaar kheden myangan khvn ordgiig meddeggvi zvgeer neg ip gaar olno gej sonsson yumaa yarij baikh yumdaaa

  10. bb says:

    yag unen.azgui novshnuud.amidral saihan baival afrikiin hartai negdsen ch yadag yum.uhsen elentsegnii gazar shoroo.tertee tergui zaraad duussan gazar shoroo ard tumend hurteeltei bish

  11. novsh says:

    za za vnen gedeg vnen khelsen baina ene saitad ikhevchlen toriin alband ajilladag nertei avilgalaar amidral ni bolj bvteed baidag xvmvvs ordog bolokhoor khudlaa ekh oron tusgaar togtnol ene ter gej mundag tsarailj baiga bolokhoos vnen kheregtee ter tusgaar togtnol ekh oron ene ter chin khiisver zuil zvgeer l neg vg shvvdee
    Ene mongoliin gazar nutag deer Mongoliin ard tvmnii omch gej vndsen khuulindaa khuurai tunkhaglasan gazariin omchilj ukhaj bayjsan barilga barisan tortei kholbootoi tsookhon oligarkhiud tednii gar khol bolson toriin tushmelvvd l sain saikhan amidarch baigaa bolokhoos ard tvmen 90 khuvi vgeegvi yaduu odor khonogoo argatsaaj baikhad ter ekh oron tusgaar togtnol khend kheregtei yum be vnen khereg deer Mongol tusgaar uls monvv Xyatad khilee sar khaakhad olsgolon ediin zasgiin khyamral nvvrlenedee
    Mongolchuud oorsdoo zasag toroo barikh chadvargvi 3say khvrekhtei vgvitei khvniig ayataikhan amidruulj chadakhgvi yum chini Xyatad metin khvchirkheg gvrnii neren dor irged ni az jargaltai xangaluun amidraltai bolj baival Mongol gej khelegdenvv Xyatad gegdenvv khennd xamaa bainaaa novsh gej
    Ene delkhiin khamgiin novshiin gazriig olj tordog azgvi novshnuuddaa bid

  12. MglausCom says:

    Teed aij dagjij suuhaar heden huuhed hugshid huuhnuudee bultelzuuleed bailgui arhia baga uugaad ajlaa sain hiigeed bar ulsuud shig bosood ir l de barahuu?
    Yamar hujaa n haana yu oruulkeed yavaagaa oilgohgui bgad bnaa.
    Talhand yavuulsan huuhed end irtsen gav gav hiijeedeg vii

  13. er hun says:

    UB-iin uuguuluud bol dandaa gutalchin guanzchin hujaa nariin ur udamuud shuu de. 

  14. bbbb says:

    iimerhuu sedviig suugaad yariltsah yostoi bolohoos ingej neteer bichih yamar ch shaardlagagui, mongol heltei hujaa nar olon bolson irchuulaad l tsaash n ogch bgaa sh dee, hun ooriinhoo sul taliig esvel aij bgaagaa il haruuldaggui biz dee? teneg amitan

  15. batbold says:

    mongold hyatad orsoos hamgaalah mash ih itgel daah bureldehuuntei toriin mash nuuts baiguullga baih heregtei tom jijgiin asuudal neg ih chuhal bush dotroo ovhchtei urvagchiigchtail baij bolohgvi shonhor hedii shuvuudiin hamgiin guchtei tom bishch gelee bolgoodl baidag shvdee tee naizuudaa iim niitlel olon garah boltugai yum boddogvi humuus ih unshaasai

  16. mongol says:

    manai Mongol uls olon jiliin huchirheg tuuhtei odii boltol ami nas huch hodolmoroo zoriulan baij ene orniig bidend uldeesen ovog deedsiinhee monkhiin urgeljlel baij eh ornoo gadnii shulsee goijuulsan shunaltnuudaas urgelj hamgaalah baihaa minii ahan duus Mongol uls tsomiin zevsegtei bolmoor bna darga naraa tegvel bugdeeree hamt suirne gej ailgaad l ooriinhoo ekh orniig hamgaalaad baj boloh baihaa

  17. zzz says:

    Ulaanbaatriin uuguul hvmvvsiin ihenh hujaa nariin erliiz bgaa. odoo 3 dah veiin hujaa nariin vr udmuud mongoljtson yawj bgaa. Ted narl hytadtai negdeh geed bgaa biz.

  18. tamira says:

    Нэгдэнэ мэгдэнэ гээд юу солиороод байгаа юм вээ, та нар шиг юм нуудаас болж Монгол Манжын дарлалд орсон юм бас би биенийхээ дээр гарах гэсэн атаархуу зангаасаа болж хүчирхэг байсан улс сул дорой болж шинжлэх ухааны хөгжлөөс хоцорч хятад мэтийн ад зэтгэрүүдээс одоо айхад хүрч байна.

  19. Tamiraa says:

    Za suuldee hyatadtai negdiy gej heleh n’ hunii erh bolood yavchihvaa.
    Hujaagiin erliizuuded handaj heleheed Mongol ulsad tagnuuliin baiguullaga bas baidag yum shuu.

  20. Bayaraa says:

    Дээд талын хүн геополитик гэж нэг зүйл сонссон уу. Хэрэв сонсоогүй бол буффер улс гэж юу байдаг талаар олоод уншчихаарай. Ухаан чинь тэлж, Монгол улсын тусгаар тогтнолын талаар мэддэггүй олон асуултынхаа хариуг мэддэг болно шүү.

  21. kyra says:

    Borto Chono-d Humuus uzel bodloo chuluutei ilerhiileh erhtei shu, Mongold!

  22. kyra says:

    Deer Orosuud tsergee oruulj l taaraa gej bodoj bga hun uneheer buruu bodoj. Orost Mongol uls orshin togtono uu, mohno uu odoo yamar ch hamaagui bolson. Hamgiin naidvargui uls bol Oros shu! Hyatadaas ch doloon dor. Oros Hyatadtai hezee ch daitahgui, ugaasaa chadal ne hureh ch ugui, buh taliin hugjluuruu hyatadaas hamaagui hotsorch yavaa uls, chadal ne hurehgui, deerees ne hyatadaas emeegeed zugeer l haraad suuh uls shu! Jaahan um unshij sudalj bgach!

  23. Borte Chono says:

    Ингэж байснаас хятадын нэг муж болчихъё гэсэн үгийг ярианы завсар хавчуулаад байгаа хүмүүсийг ҮАБЗ-өөс IP-гаар нь хөөгөөд шалгаж баймаар юм. Хаанахын хэн гэдэг хүн ямар санаатай ийм эвгүй үг тараагаад байна? Сэжигтэй санагдаж байна шүү.

  24. Borte Chono says:

    Хятадуудад Монгол хүн огт хэрэггүй, зөвхөн Монголын газар шороо л хэрэгтэй. Хятадын нэг муж болчихвол биднийг сайхан амьдруулчихна гэж бодож байгаа хүн ихээ том андуурч байна даа анд минь.
    Одоохондоо л имижээ засах гэсэндээ инээмсэглэсэн царай гаргаад байгаа болохоос биш, хэзээ нэгэн цагт дэлхийн хамгийн хүчтэй улс болдог ч юм уу, эсвэл дэлхийд том дайн гараад наашаа анхаарах сөхөөтэй улс байхгүй болсон үед нэг ч Монгол хүнгүй болтол хядлага үйлдэхээс сийхгүй улс шүү.

  25. tamira says:

    saran deer alsaas harvagch baaz baiguulah heregtei, ulger shig sonsogdoj bgaach uur arga bhgui 

  26. deldeddd says:

    ta nar gadaad dotoodod suraad l lag yavtsgaaj bgaa deeree huchtei zewsgee buteegeech dee. zewsegtei hun l huchtei,

  27. unenshdee sda nuurendeeree muusain hytaduud ntr geed bdg yg tsagaa tulaad iim ym boloh ym bol yachj chadahguishdee. chingisiin mongol gj tseejee deldhees oor yuch hiij chadahgui bgaa n unen l bzde bidnii ovog deedes gj ongorson balarsan ym yrij yvhaa odoo bolij uz. tuuhee yrisan hun tuuhee yrisaar bgaal duusna oorsdoo tuuh buteej chaddaguil bhgu yu.

  28. Гангар says:

    Хятадууд тийм ч амархан Монголыг эзлэхгүй. Нэгт Бид НҮБ-ын гишүүн улс. Хоёрт Хятад бидэнтэй ер нь хэнтэй ч дайн хийсэн одоогийн эдийн засаг нь маш их эрсдэлд орно. Гуравт дайн хийлээ гэхэд хөрш зэргэлдээ жижиг том олон орнууд Хятадаас болгоомжилж хоорондын харилцаа нь хүйтэрнэ. Учир нь тэд дараагийнх нь гэдэгээ мэдэж байгаа. Бид Афган, Ирак шиг эзлэгдсэн байлаа ч маш удаан үргэлжлэх партизаны дайн хийж, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулна. Ингэснээр харин ч бусад уйгур, Өвөр монгол зэрэг үндэстнүүдэд сэдэл өгч тогтворгүй байдал улам даамжирна. Дөрөвт Бид ганц өөрийн цэргийн хүчээр эх орноо хамгаалах биш эдийн засгийн аргаар хамгаалах болсон. Өөрөөр хэлбэл Барууны орнууд, АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудаас том том хөрөнгө оруулалтыг өөрийн оронд татах юм. Ингэж гуравдахь хөршийн эрх ашгийг өөрийн орны эрх ашигтай холбож байж л бид цэргийн тусламж авна. Тэд нар манайд хөрөнгөө оруулаагүй бол үсрээд л нэг эсэргүүцэлээ илэрхийлнэ. Өөр юм хийж гавихгүй байхаа

  29. Tessy says:

    Mgl ulsiin tusgaar togtnoliin vndsen batalgaa n 1964 ond NUB-d elssen yavdal shvde. NUB olon ulsiin gereend zaasnaar ali neg gishvvn ulsruugaa shaltgaangvi daitahiig horigloj , zurchvuus busad gishvvn uls n zer zevsgiin hvcheer darah erhtei gdg. Hyatad mglruu dain uduuluu gehed amerik oros zereg busad ih gvren hyatdiin het noyorhliig darahiin tuld shaltgaaniig n vndeslelgbi hj vzeed hamsaj hyatdiig butargah bodlogo yavuulj bolno. Tiimees hyatduud odohondo zevsegt dain hiij chadahgvi, harin ediin zasgiin argaar l vzeed bhshig sanagddag.
    Oros bol deerhi shaltgaanaas gadna uursduu olon yaduu mujuudtai mgliih ezellee gehed ediin zasgiin unats taaruu bga uchraas hvleeznej bga bh. 
    Yur n bol vsrehed beldsen 2 araatnii dund l bgaadaa.

  30. deldeddd says:

    ynen odoo yu gej balairaad bna. tusgaar bus ulsiin humuus hezee sain saihan amidarch bsan yum. manjiin neg heseg bolood ugeegui yaduu tuuh soyoloo martsan uls bolsniig martaa yu. 100han jiliin omnoh yavdal.

  31. vnen says:

    ene ulsad amidarch bga khvmvvs ni sain saikhan amidarch bval khyatadiin neg muj bolson ch yakhav dee Mongolchuud dangaaraa vnekheer amidrakh chadal ch bkhgvi bolomj baikhgvi geopolitikiin khuvid khogjikh naidvargvi gedeg ni negent todorkhoi bolsniig delkhiin tomchuud yariad bga shvv
    End saitaa anduursan bna

  32. Маш зөв нийтлэл байнаа says:

    Монгоын түүхэнд харамсмаар гунигт хар бараан эмэгнэлтэй үе олон бий , Хамгийн гол том эмэгнэл нь бол 1911 онд туурга тусгаар болохдоо зөвхөн гадаад монгол ар монгол оо л арайхийж авч үлдсэн, Уг манай богд хаант монгол улсын хаан ,сайд, баатруудын мөнхийн хүсэл бол Ар монгол Өвөрмонгол Тува Буриад Байгал далай Хар мөрөн мужийг нэгтгэсэн ИХ МОНГОЛ УЛСАА байгуулж монгол гаралтай 6 сая ах дүү нараараа цуглахийг хүсэж үүний төлөө залбирч байлаа,

    Үүний тулд юу хэрэгтэй яах ёстой байсан бэ гэвэл Тухайн үед ар өвөр монгол аль ч тэр буддын шашны нөлөөнд автцан хүн амын эрчүүлийн 50 хувь лам нар хувраг болцон үйлвэрлэл байтугай олигтой дархан ч байхгүй зөвхөн ном уншдаг шашны улс болсон мөхөж байлаа, Бүх юмаар хятадаас хараат биеэ даагаад улсаа хөгжүүлэх нэгтгэх ямар ч боломжгүй байлаа,

    Богд хаан сайдууд хаант орос улсаас 100 мянган винтов буу , 300 пулёмёт , 300 их буу , хоёр нүдний дуран 1200 ш дээр нь оросын цэргийн сургагч нарыг авчирч цэрэг армийг бэлдэх сургах , мөн жижиг дунд үйлдвэрлэл , газар тариаланг хөгжүүлэх , эмнэлэг сургууль барих гээд зээл тусламж зэр зэвсэг гуйсан боловч Хаант орос улс зөвхөн гадаад монголыг л тусгаар автономит эрхтэйгээр хэрэв өвөрмонголыг авна нэгдэнэ гэвэл тусламж үзүүлэхгүй гэж мэдэгдсэн юм аа, Оросын санаа нь бол орос хятад 2 ын дунд хүчирхэг монгол байхыг зөвшөөрөхгүй монголчууд хүчирхэг болбол хаант орос буриад байгал далай тувагаа алдах болно гээд дээрхи тусламж үзүүлэхээс татгалзсан юм даа,

    Энэ бол 1911- 1915 оны үе л дээ, Маршал Чойбалсан ч өвөрмонголыг нэгтгэхийг хүсэж мөрөөдөж явлаа, Ганцхан оросууд л тусалсан бол далайд гарцтай ар өвөр монгол хар мөрөн мужийг нэгтгэсэн за яахав орост буриад тувагаа үлдээчихий тэгээд 3200 мянган нутагтай багаар бодход арван хэдэн сая хүнтэй улс л мандаж байхгүй юу, Хүссэн оронтойгоо далайгаар харьцана ,

    Өнөөдрийн хувьд бол өвөрмонгол гэж улаан эрлийз хужаа болсоон, 1949 оныг хүртэл 70 30 харьцаатай ууссан байсан бол одоо үед 95 хувь уусаж монгол хужаа нь мэдэгдэхгүй хүний сүг л болсон байх юм, 25 сая хүнтэй байнга оршин суудаг үүний 22 сая цэвэр хужаа 3 сая нь улаан эрлийз хужаа монголчууд , Моа -н соёлын хувсгалаар асар олон өвөрмонголчуудыг хядаж , шоронд эрэмдэг болгож , төвдийн дайнд цэрэгт татаж , сая сая өмхий хужааг өвөрмонголд албан хүчээр суурьшуулсан юм даа, Буриадуудыг харцгаа эх хэл соёл оо мартаж асар ихээр оросжсон байна, Ээ дээ хаант орос улс 1910 -д онд асар их тусламж үзүүлсэн бол өнөөдөр хүчирхэг монгол улс мандаж байх байлаа , Тун харамсалтай түүх

  33. dgghgh says:

    demiireed bai, hyatad zadraya l gej huseegui bol dain hiihgui

  34. Маш зөв нийтлэл байнаа says:

    Та нар Хятадын хийх агуу 6 дайн нийтлэл , Хэрвээ маргааш дайн болбол 1, 2 , Монгол юу юм бэ татаад дууссан тамхины ши шиг хэрэггүй улс зэрэг нийтлэлийг гүүглэ дээрээс хайгаад уншаарай ,

  35. Маш зөв нийтлэл байнаа says:

    Болж байнаа хөө, Дандаа нэг уйлж унжсан гачин гачин тэнэг авгай нарын тухай нийтлэж байдаг одоо болноо хөө,

    Миний бие энэ талаар их уншиж судалж сонирхож ирсээн, Яаг одоогийн энэ байдлаараа бол хятад улс монгол байтугай азийг ч эзлэх хүчин чадал нөөц бий , Ямар нэг байдлаар хятадууд монголд халдвал орос улс зүгээр суухгүй цэргээ оруулж л таараа, Хоорондоо дайтаад эхэлбэл америк ч хятадыг хуваах сонирхолтой учраас хужаа руу довтлоно, Япон энэтхэг өмнөд солонгос гээд АНУ-н холбоотон улсууд бас оролцож л таараа, Хятад улс өөрөө задарнаа,

  36. unen says:

    haramsaltai ch gesen unen baih.palestin shig l boloh baihdaa.bid uzehgui ch ene hoich ye hoorhiidoo.yun oros,usa tuslah ve.ulgeriin dalai.oros huuchin bal dargiin ye shig handana gevel ulger.harin ch huvaah tal deer l anhaarna biz.

  37. kyra says:

    “100 jiliin daraa ar mongoliin oortoo zasah oron bolno” gej yag unen shu! 

  38. sak says:

    yag uneniig heljee.yu ch chadahgui manaih shig oron bol tom gurnii hajuud shudnii chigchluur.1000 say chingis gej hashgiraad hen tooh yum be.hujaa gej tomorch baigaad alsdaa hyatdiin mongol bolno shuudee.100 jiliin daraa ar mongoliin oortoo zasah oron bolno

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.