Ядуу тарчиг хүн гэдгээ мэдэгдэхийг хүсэхгүй байна. Эсвэл бүгдийг нь хэлээд тавьчих уу?

56443260

Би гэж 29-тэй хэрнээ амьдралд ухаан суугаагүй нэг тэнэг хүүхэн байна. Та бүгдийн мэргэн зөвөлгөө надад хэрэг боллоо.

Би доороо 2 эрэгтэй дүүтэй, эцэг эх маань биднийг бага байхад насан өөд болж авга ах эгч 2 маань биднийг өсгөж хүн болгосон доо. Би хар багийн хортой шартай атаархуу хүүхэд байж билээ. Хүнд муу хэлүүлэх дургүй, хүний дор орох дургүй тийм их зантай. Дүүгийн минь найз гээд нэг залуу намайг оюутан байхад манайхаар их ирдэг гэр бүлийн минь гишүүн шиг л байж байгаад явна. Тэр хөрөнгөтэй баян айлын ганц хүү, надаас эсрэг тэсрэг гэж жигтэйхэн тиймээс би тэр залууг огт анхаарч хардаггүй байлаа. Сүүлд нь тэр залуу германд сургуульд сурахаар яваад өглөө.

Миний ч хор шар хөдөлж сургуулиа төгсөөд гайгүй ажилд орж, хувиараа багахан юм ажиллуулж байгаад байдгаа шавхаад бага дүүгээ ямар ч байсан гадагшаа сургуульд явуулж чадлаа.

Төд удалгүй дунд дүү маань архи ууж хүн хутгалсан хэрэг хийж шорон оронд орох дээрээ тулав. Авга ах маань ч гэнэтхэн зүрхний шигдээсээр өнгөрч эгч бид 2 хүндхэн байдалд орлоо.

Эцэг эхээс минь үлдсэн ганц өрөө байраа зараад, дээрээс нь цалингийн зээл авч дүүгийнхээ хутгалуулсан хүний гэр бүлд нь өгч эмнэлэг дээр нь сар шахуу шээс баасыг нь зөөж байж энэ хэрэг намдав.

За ингээд би амьдралыг дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй болов. Ажилдаа хамаг анхаарлаа хандуулаад өөрийгөө мартсан нь гай болж би хүндээр өвдөж эмнэлэгт хэвтлээ. Тэр үед дүү минь намайг эргэхээр ирэхэд нөгөө багийнх нь найз нөгөө манайд ирдэг байсан залуу хамт орж ирэх нь тэр.

Сэтгэл санааг минь засаж надад маш их тус болсны дээр өмнөхөөсөө шаал өөр хүн болсон мэт санагдаж бага багаар сэтгэл минь татагдаж билээ.

Удалгүй бид дотносож би тэрнийг эгчтэйгээ тэр намайг гэрийхэнтэйгээ танилцуулаад л намайг ч юугаар дутаадаггүй би ч гэж жаргалын оронд байгаа мэт байдаг байлаа.

Гэтэл миний зовлон дуусдаггүй ээ.

Гадаадад сурахаар явсан дүү минь сургуульдаа сурч чадахгүй одоогоор чөлөө авсан удахгүй ажилд орно тэр болтол мөнгө зээлээч гээд утасдаад салахгүй.

Нөгөө дүү маань архи дарс уудаг хэвээрээ нэг хүүхэнтэй танилцаж тэрнийгээ зодож нүддэг бололтой над дээр хөх няц болсон амьтан уйлсаар орж ирнэ.

Гэтэл би гэдэг хүн яахаа үнэхээр мэдэхгүй байна. Би хайртай хүнтэйгээ хамт амьдардаг ч хараахан гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Намайг нэртэй төртэй бэр гуйж авна аа л гэдэг гэтэл ганц авга эгчийн маань бие муу хэвтэрт байгаа болохоор шалтаг гаргаж байгаад л хойшлуулна.

Би үнэхээр өнчин өрөөсөн бөөн асуудал болсон дүү нартай, ядуу тарчиг хүн гэдгээ мэдэгдэхийг хүсэхгүй байна.

Эсвэл бүгдийг нь хэлээд тавьчих уу?

Би яах ёстой вэ? Зөвөлгөө өгөөч хүмүүсээ. Та нар байсан бол яах вэ?

26 Comments

  1. Ану says:

    гэрийнхнээс нь тас нуугаад, өөрийнхөө хуучин амьдралыг таг мартаад ганц удаа өөрийнхөө жаргалыг эхлээд бод за юу

  2. Ану says:

    энэ дээр бичсэн тэнэг гаруудын үгийг битгий сонс, наад дүү мүүгээ хая алийн болгон ингэж өөрийгөө золиослож амьдрах гэсийн..амьдралд ганц тохиох эмэгтэй хүнийг амар тайван амьдруулах боломж гарч ирсэн байхад хаяж яаж болдгийм..гэрийнхэнтэйгээ зүгээр холбоогоо тасал, угаасаа хийх юмаа хийгээд хангалттай өөрийгөө золиослосон юм байна, ер нь яахаараа манайхан ингэж эмэгтэй хүн бусдын төлөө өөрийнхөө аз жаргалыг золиослож амьдрах ёстой гэх маягийн юманд итгэж явдаг байна аа

  3. man says:

    chi ug ni mundag hun bn sh dee asuudaluudaa helsen deeree unenee l helsen deershde duugee ch gesen naash ni mongold ni awchraad ajil hiilgehgui yu tegeed naiz zaluudaa uneniig ni heleed za salwal saldaa l gehgui yu bi iim l hun ingej ingej amidarch irlee geed uhaantai hun bol chamaig oilgood chinii tald orno shde chinii tuulj irsen zam ch gesen taalagdna shde’

  4. Тегс says:

    Юу гээд толгой эргуулээд байнаа, танайхаар ордог гардаг дуугийн чинь найз гэхээр бугдийг чинь л мэдэж байгаа шд. Шал авцалдаагуй юм бичихийн.

  5. Er Hun says:

    Helhed uchir hii .shuud zovlon toochood hereggui.bag bagaar oilguulaad heleed yvsan deer.tegehgui Bol nasan turshiin hunii hool bolj doromjluulah ymaa beldej bolohgui…..Duu Naraa muu humuujuulj yasan teneg hognuud ve…amidraliin sain muuhaig medreeguil osoj dee.

  6. BALDAN says:

    угаасаа дүүгийн чинь найз энэ тэр гээ биз дээ мэдэхрийн дээдээр л мэдэж бга юм бн шт шал илүү юм асууж байхаар дүүгээ яаж зөв хүн болгохдоо болгойгоо гашилгаач?

  7. lili says:

    хэлсэн нь л дээр байх ягаад гэхээр чамтай суусан ч суугаагүй ч чиний амьдрал үргэлжилсээр л асуудалууд чинь нуух тусам гүнзгийрэн шүү дээ.

  8. K useg says:

    Ger buliin amidrald zasal avhaargui urgelj munhiin parazit ar ger uneheer gai boldog shuu.  Duu nariinhaa umnuur ni rj asuudliig ni shiidej ugduguu bolih heregtei. Hun hutgaltsan bol oroh gazraa l oroh yostoi bizdee. Chi amar hun hutgaltsan bgaa bish. 
     
    Chi iim bdlaaraa nasnii bugsun deer uuruu ch oligtoi amidralgui, 2 duu chini ch oligtoi amidralgui bh yum baina. 

  9. Soyombo says:

    aH DUU NAR IIM L BUTELGUI MUUHAI HUMUUS BAIDG YUM DAA. CHI DUU NARTAA MASH IH TUS HURGESEN BAINA SHUUDEE, ODOO OORIIGOO BODSON CHIN DEER BAIH AA. cHI UURIIGOO BODOHGUI DUU NARTAA MUNGU UGUUD DUU NARIIHAA TULUU YAVAADL BAIH YUM BOL CHI L ZOVNO ETSEST NI. CHI GEDEG HUN TUSDAA UURIIN GESEN AMIDRALTAI, 2 EREGTEI DUU NAR CHIN UURIIN GESEN AMIDRALTAI TUS TUSDAA MAIDRALTAI HUMUUS SHDEE. TIIM BOLHOOR DUU NARTAA MUNGU HYALAALGAHGUI ZUGEERL URIGU BODOOD NAAD HUNTEIGEE SUU. NAADHDAA UNENIIG HEL OK.

  10. kkk says:

    Манай хамаатны хүн аав нь нас барахад ангийнхан нь ирнэ гэсэн чинь ирүүлмээргүй байна гээд. Гэр хороололд амьдардаг байж байранд амьдардаг гээд ангийнхандаа хэлчихсэн гэртээ ирүүлэхээс ичиж байна ч гэх шиг. Уг нь гэрт амьдардаг ч цэвэрхэн л суудаг айл л даа. Ядуу гэдгээсээ ичсэн биз. Гадуур гарахдаа жигтэйхэн баян өндөр цалин авдаг хүн шиг гунхалзаад л явдаг ккк

  11. Тулга says:

    Tanai dund duugiin naiz, tanai ger buliin neg gishuun yum shig l baidag baisan bagiin naiz ni gee biz dee? Yun khudlaa yum bicheed drama uusgeed baigaa yum be? Bogino khemjeenii zokhiol chine jaakhan aldaatai l bolchij dee. Tsaashdaa utga sanaanii aldaa gargakhgui baikh tal deer ankhaaraarai.

  12. бодол says:

    Дүүгийн чинь багын найз гээ биз дээ. Тэгээд та нарын ямар амьдралтайг мэддэг юм бишүү угаасаа. Чиний хувьд дүү нар чинь насанд хүрсэн том хүмүүс болсон болохоор чи одоо өөрийнхөө амьдралыг бод. Нуух юмаа нууж нуухгүй юмаа хэлж л байх хэрэгтэй.

  13. hmm says:

    Muu nuuhaar sain ilchil!!!

  14. hmm says:

    Naad zaluu chin chamd irj bgaa bolomj shv bgaa deer ni hezee ch bitgii yawuulaarai.buh unenee hel bitgii hoishluul hurdhan hurimaa hii aldaj bolkyu *

  15. jkcvjk says:

    duu nariinhaa asuudliig heleed ch yah yum, duu nartaa odoo oorsdiigoo bolgohiig hichee bi chadahgui n gee. duutei chini tsug orood irsen bol end tendees duu nariig chini yamriig sonsood medej bgaa. Zaaval ooroo amaaraa manai duu iim tiim geh hereggui.i aaw eej, osgoson awga ah egch gej dursana biz. egchees chini zovshoorol avah bh. daanch egch chini ovchtei bdag. ug n sain zaluu bol egchiigee bgaa deer suuchihval egch chini chirch osgoson bolohoor bayarlah bh.

  16. mongolman says:

    Бүх зүйл сайхан болно. Дүү нараа 1 хэсэг мартсан нь дээр тэгэхгүй бол чиний амьдарлыг там болгоно. Аав ээжид амьдарлаа шууд хэл залуу чинь аль эрт ойлгуулсан байхдаа.Тэр залууд чам шиг хань олдохгүй гэдгийг сайн мэдэж байгаа.Амжилт…

  17. sss says:

    naiz zaluu chine tanai amidarliig medej bga yum chine helj oilguulsan l bailgui de er n bol yaduu tarchig gedgee heleed hereggui ee harin eej aav chine bhguig medeh yum chine yaj iij bgaad guih uyed n nuur ulaihaargui hvleej av bair huldluuf ch boltugai dailj tsailaad garga chinii amidaral muu bna geed oilgoh hvn bn oilgohgui ch bj bolno teheer daraa n yaduu guilagchin gej helvvlj bhaar arga oloh heregtei bh manai hadmuud namaig yaduu ailiin hvvhed gej10 jil deerelhej amidarliig mine zugeer l tsm bologtson teheer chi ooroo bodoj tungaaj naad 2 dvvgee yamar neg argaar oorsdiigoo bolgo gee nas biyed hvrsen hvmvvs bn amia argalaad yavchih bailgui de bie chine ovdood yavj bhadaa uhtsen bol ta nar heniig zulgaahiin amidraal yavna bi odoo tolgoig chine ilj chadahgui holii chine doroond garii chine ganzgand hvrgej erdem medlegtei bolgoson uhne uu sehne uu oorsdoo med gej heleed orhi tsaashaa chi hortoi shartsi gesen teheer muugaa helj zovlongoo toochij yadgiin zovson ch amidraliin toloo temtsej zorilogtoi amidardagaa l haruul 

  18. ah says:

    bagaas chini meddeg baisan yum bol medej baigaa yum bishuu yug ni nuudgiin heleech nuusan yum hezee neg tsagt il bolno tegehed chi uuruu l hund baidald orno doo odoo l helj uchiraa olson ni deer dee busgui mini.

  19. adilhan says:

    vnenee heldee chamaig geh hvn bol chinii derged vldene vgvi bol yu ert dee deer bhaa

  20. zochin says:

    duu nar chini ymar uudgui humuus ve? egch ni tegj ih sanaa tavij uursdiinh ni tuluu yvj bhad. uneheer hairtai l bol salahgui l bailgui dee. gehdee l hestuu ym aaa. tgd neg ym suugaad aytaihan amidrah geheer chini duu nar chini zulgaagaad l zovoono doo. tsaad eej aav ni mddg ym bolov uu. ymar ch bsan jiremsen l bolj bolohgui shuu, teguul tegeel salah hetsuu guigaad suugaad bh hetsuu l bolno doo.

  21. 27 zaluu says:

    Мундаг бүсгүй юм аа, дүү нарыгаа л жаахан хатуу гараар хүмүүжүүлэх байж дээ. Одоо нэгэнт байдал ийм байгаа үед нялуунаас шулуун нь дээр санагдаж байна. Найз залуугийнхаа аав ээжтэй танилцаад илүү дутуу хүнгүйгээр, би гэдэг ийм л амьдралтай хүн.. хүүд чинь үнэхээр хайртай ойлгож дэмжиж хайрлаж халамжилж бол чадна гээд аятайхан хэлээд тавих хэрэгтэй. Тэгээд хэрвээ ухаантай юм ойлгохоор улч бол чамайг ойлгох л болно. Эсрэгээрээ байвал наад залуу та 2-ын амьдрал ч цаашдаа онцгүй л байх болов уу. Нэг зүйл байгаа нь тэр залуу чинь тийм л их боловсрол эзэмшсэн сэхээтэн ухаантай тэгээд чамд хайртай бол ээж аавдаа зөвөөр ойлгуулж эртнээс замаа зассан баймаар юм. Айлын ганц эрхийн балай ээж аавынхаа үгээр амьдардаг нөхөр бол нэг л их авгай авдаг баатар болох гэж пэд пэд үсрээд сууж байгаа биз. Сайн бодож эрс шулуун алхам хийх нь заримдаа илүү дээр байдаг шүү дээ. Амжилт хүсье.

  22. zvrh says:

    Hetsvv l ymda hatu ch gsn gants vneng helehed odo uuriinhuu
    amidraliig bod tudiiguus udii hvrtel egch hvnii vvrgee sain l biylvvlsn 
    bn shd bas dvv nar heze ch butsagad tus hvrgedeggvi awah yost l ym shg
    dara n nvvre buruuldag amidral iim l bdag 
    tgher odo iredvige harad sain shan amidar dvvde mungu bhgvie gd helchih
    naad hvn chn amidraliin chn tsor gants gerel gege n bolj magadgv shv

  23. зочин says:

    Манай нэг эргvv дvv шиг бж болохгvй шvv. маниасаа ичээд хаа хvрээ аж

  24. yahoo.com says:

    танд гэж хэлэхэд муу нуухаар сайн илчил. ийм зүйл санаа зовох биш усан тэнэг 2 дүүдээ санаа зовдоо. ядуугаасчинь биш дүү нараас чинь хүн үргэнэ шүү!

  25. naizuushka says:

    muu nuuhaar sain ilchil gej uneheer l hairtai bol amidraliinhaa asuudluudiig erthen helsen ni deergui yu.harin ch hun chanar hunleg setgeleer her be gedgiig ni ert medsen ni deer baihaa.

  26. Baagii says:

    Үнэнээ хэлсэн нь дээр байхаа. Хэзээд л мэдэхээс хойш…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.