Алсаас ч гэсэн харахыг л хүсэж байна анхны ханхүү минь…

017

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргий. Эхлээд өөрийгөө товчхон танилцуулсан нь дээр байх. Би одоо 28 настай жирийн л нэгэн бүсгүй, жирийн л нэгэн айлын гэргий бөгөөд ээж.

Хүний амьдралд юу эс тохиолдохов дээ мэдээж анхны хайр, анхны болзоо, анхны үерхэл  гээд л сэтгэлийн гүнд орших гунигт бөгөөд гоё дурсамжууд хэн нэгэнд бүгдэд байдаг л байх. Тэрний ч адил надад ч тийм дурсамж бүүр зэвүүн дургүй хүрмээр мөртлөө нандин мартагдахгүй дурсамж байдаг юм. Дурсамжийг эргэн бодож арай өөрөөр төсөөлж харамсах болгонд тэр нэгэн хүн бодогдож санах юм… Би 9 ангид байхдаа нэг гудамныхаа хүүхдүүдтэй сагс, хөлбөмбөг гээд л бусдын л адил тоглож байгаад тэр нэгэнтэй учирсан. Түүний өндөр хэрэндээ л сайхан хөгжсөн бие, ширүүн мөртлөө цаана л нэг сэтгэлд дулаахан харц, үнэтэй биш ч гэсэн өөртөө зохисон хувцаслалт спортлог дүр төрх гээд л ер нь магтаад байвал зөндөө л сайхан зүйлүүдтэй тэр хөвгүүн.

Анх эсрэг тал болж сагс тоглож муудалцаж сайндаж байсан бид тэгж явсаар нэг мэдэхэд арай л өөр харьцаа үүсэж аажим аажимаар нэгэн рүүгээ тэмүүлэх хосын дүрд хувилсан. Удалгүй тэр надаас үерхий гэж албан ёсоор хэлж үерхэж, үнсэлцэх болсондоо. Харин жилийн дараа бид хоёрын хамгийн хамгийн нандин анхны шөнийг өнгөрөөсөн ярилцасны эцэст.

Ингээд л тэр харилцаа маань 4 жил шахам үргэлжлэлээ. Хоюулаа ч нас биенд хүрч сууж амьдрал зохионо гэж төлөвлөн ярилцаж тэр хавийн хүмүүсийг атаархтал нь л сайхан үерхэж байсансан. Энэ байдал цаашаа удаан үргэлжлээгүй ээ яагаад гэвэл тэр муу хүмүүстэй нийлж архи уудаг болж зодоон энэ тэр мөрийтэй тоглоом тоглож муу зүг рүү явах болсон.

Эхэндээ ч за яахав ингэж байгаад больчихно биз гэж бодсоор гэтэл бараг өдөр болгон архи уучаад гэрийн гадаа ирж хаалга балбаж намайг гэрийнхэнд минь загнуулж хүмүүсийн онигоо болгож үерхэхээ болий энэ тэр гэхэд минь үл тоосон дүр эсгэж ер нь л анх танилцаж байсан тэр хүн биш болж би ч улам л зайгаа авах болсон. Тэгээд би хамгийн сүүлийн удаа уулзаж би чамд үнэхээр хайртай хоюулаа нэг гэрт орж сайхан үр хүүхэдтэй болж гоё амьдръя гэж аргадаж үзсэн даанч тэр үгүй би надад тийм төлөвлөгөө байхгүй гэж хэлээд бид хоёр бүүр хоёр тийшээ болсон.

Тэрнээс хойш би ч өөр хүнтэй сууж хүүхэдтэй болж өдийг хүртэл чадахаараа л амьдарч байна. Харин тэр сураг сонсоход бүүр архинд орж хүн танигдахын аргагүй өөр болсон гэж сонсогдсон. Тэр намайг одоо боддог болов уу миний талаар сонссон болов уу. Архи зугаа цэнгэл тийм гоё юм гэжүү. Магадгүй тэр өнгөрсөнд харамсаж байж ч магадгүй л юм…

Харин би надад сайн амьдралын төлөө зүтгэдэг сайн ханьтай хөөрхөн үртэй хүний дайтай сайхан л амьдарч байна. Тэрнээс үлдсэн юм анхны үнсэлт. Анхний үерхэл. Анхны шөнийн л дурсамж үлдэж дээ. Магадгүй үхтлээ дурсан санах байхаа би түүнийг. Магадгүй хэзээ нэгэн өдөр тааралдвал үг солихгүй ч үгүй ядаж алсаас ч гэсэн харахыг л хүсэж байна анхны ханхүү минь…

19 Comments

  1. Tom Jerry says:

    amidral bolson ur huuhed hani ijlee hair gej bmaar yumaa. hajuud bga hun chin hani bolhoos yun elersen balarsan buteegui yumiig sanaj bdgiim de.
    hun bolgond l baga nasnii uerhel durlal bdag shde ter bol tende l uldeh heregtei gej boddog. uuruu uurtu anhnii hair gej itguuleed l bn bn dursaad l shal utgagui.
    ehner/nuhur chin uur 1 yumiig anhnii hair geed l uy uy bodood taaz shirteed bval hetsuu biz de

  2. ТМ says:

    Удахгүй Улаанбаатарчууд бүгд бие биетэйгээ үерхээд уулзаад учраад унтаад үзчих вий дээ. Монгол жижигхэн л гэх юм байна ш тээ…

  3. Нэгэн эмэгтэй says:

    Бүсгүй минь чи хэзээ ч түүнтэй уулзаж болохгүй шүү. Тэгвэл чамаас архины мөнгө салгах гээд байнга орооцолдоод хэцүү юм болно. Мэдээж анхны хайр юм чинь сайхан дурсаад явж байх нь дээр. Би бас анхныхаа хайраас нүүр бууруулсан юм. Надад үнэхээр сайн, хайртай гэдэг байсан ч гэсэн миний талаар гомдсондоо ч тэр үү аймаар үгтэй мсж бичиж байсан юм. Тэгэхдээ би нээх гомдоод энэ тэр болдоггүй. Салснаас хойш 3 жилийн хугацаанд үнэхээр их санаж, хамт байсан үеэ дурдаг л юм байна лээ. Сүүлд нь санаатайгаар санамсаргүй мэт тааралдаад царай зүс, өмсөж зүүсэн нь давгүй явааг нь хараад сэтгэл нэг л сайхан амарчих шиг болсон. Одоо бол утасных нь дугаарыг мартдаггүй хэрнээ залгадаггүй. Сайн сайхан амьдраад байж байвал л боллоо гэж боддог.

  4. m says:

    chi anhniihaa hairiin tuluu temtsej chadaagui bna sh de. chi teriig tataj gargaj chadaagui chi yu ch hiigeegui arhichin boloh zamruu ni shuud tulhchiheed odoo haramsaad yahav de. chi ydaj jaahan oroldood uzsen bol arai uur bh bsiin blgui. odoo shan hanitai bj ungursun amidralruugaa ungiiguud yahav de. ungursuniig tend ni tsartsaa. odobolon ireeduigee l bodoo

  5. j says:

    Gynig hair haryysal bugdiig shingeesen dyrsamj bna Hun anhnii hairiin dyrsamjtai bna gedeg tiim myy zuil bish gej bi boddog Amidrald dandaa saihan bna gej bhgui gynigtai hetsuu bh uedee setgeliin gunee yydalj gund n bh nandin dyrsamjaa neg sergeej neg ineemsegleed avahad setgel saihan yyjraad irne shuu dee Yag l setgeliig chin eyreg energier tseneglegch batarei gesen ug Dyrsamjaa setgeliinhee myhart gund n tsoojlood l orhichih tegeed haayaa setgelee tseneglej bai Harin harah yumsan yylzah yumsan gej buu hus buu bod batarei chin nyrchihna shuu demii yum demii bdag yum aa busgui mini

  6. BR7 says:

    Hooe sereech yagaad medrelteed bga yum be

  7. Эр хvн ээс says:

    Dahij taaraldval….naad amidralaa  jargal daahguin zovlon boloh vii dee……busgui min.naad zuudneesee ser.cham shig zuudleed amidralaa tam bolgoson huuhnuud olon shuu.

  8. cool says:

    Dursaj yavah saihan shtee. Tsagaahan nandin uerhel baij de

  9. zax says:

    Анхны хайр,анхны үнсэлт,анхны шөнө ер нь анхны гэсэн бүхнээ санаж дурсах юу нь буруу гэж.Зарим 1 хүмүүс дурсаад байх юмгүй сэтгэлийн шархтай үлдсэн болохоор ийм коммент бичдэг байх даа..Бүр улс орны хөгжилтэй холбоод явж өгөх юм аа.Тэгээд ч энэ чинь секс.мн хөгжлийн форум биш.Бүсгүй минь тэр залуу чамд аз жаргал өгч чадахгүй гэдэгээ мэдээд чамаас холдсон ч юм бил үү.Чамайг хүнтэй сууж хүүхэдтэй болсныг алсаас хараад бяцхан харуусал тээж явдаг ч юм бил үү хэн мэдлээ.Чамд байгаа дурсамж яг энэ чигтээ зөвхөн дурсамжаараа үлдэг тэр нь ч дээр.

  10. brittany says:

    Minii medeh neg hos bdiin. anh niileed udaagui bhdaa nuhur n arhi, muriitei togloomd dontood huuhedtei ch boloogui bsn bj ohin n hamt bsaar bgd. 2 jiliin daraa ter buhneesee zalhaad butsaad ehnertee irsen gsn.odoo tedniih 4 huuhedtei.nuhur n namaig uruudaj muu yumand dontoj yawahad mini hayagui ehner gj ih hairaldag gsn.bi ehnerees n bi l chinii oeond bsn bol shuud salnaa n ter gsn chin. bi uneheer hairtai bolhoor salaagui gsn shuu. 

  11. Lol says:

    Yahav dee amidraliin bor udruuded nuhluulaad neg heviin borogduuhan udur honoguud eeljleed baihaar degj dervej yavsan romantic ue haaya saihan sanagdaj setgel n huduldug yum baigaaz dee. Hun bolgond baidag l dursamj surtei haraaj zagnaad baih yum alga

  12. er hun says:

    asuudaltai l amidarch baival zovj shanalj l baival boldog humuus yum uu ene huuhnuud chini, ymarch asuudalgui amidarch bgaa ni ulirsan balarsan neg arhichin muruuduustei. ungursun ue chini ergej irehgui sain ch muu ch tend ni uldeegeed odoo uedee amidarch ireeduigee tusuulj tuluvluud yvj boldoggui yum uu.

  13. dfasd says:

    xarin tiimee. Ixenx ni 2 zurxtei bdag shi bgam shu. xarad bxad. 

  14. jiriin busgui says:

    Одооны охид ийм болчихсон юм уу, яагаад хүний хань болчихоод өөр хүн бодож амьдраад байгааг огт ойлгохгүй юм. Нэгэнт айлын тулах баганы нэг гэргий болж үр хүүхдээ гаргасан бол хоёр сэтгэлгүйгээр эр нөхрөө хайрлаад сайхан амьдралын төлөө зүтгээч дээ. Дотроо өөр хүн бодож амьдрана гэдэг өөрийгөө хуурч байна гэсэн үг. Ийм хуурамч амьдралаар удаан амьдрана гэдэг бүтэхгүй. Амьдрал гэр бүл гэдэг итгэл дээр тогтдог зүйл. Итгэл ийм зүйлээс болж алга болдог. Нэгэнт итгэл байхгүй бол амьдрал тогтох маш хэцүү. Худал хуурмаг зүйл нэг л өдөр заавал ил болдог. Хэнд ч мэдэгдэхгүй дотроо л бодоод явна гэж боддог бололтой. Сэтгэлээ бүрэн чөлөөлж зөвхөн хань үрийнхээ төлөө амьдраачээ. Тэгдэггүйгээс болоод энэ олон гэр бүл салж сарниад байх шиг. Айлын нөхөр эргүүлсэн нөхөртэй хүүхнүүд маш их байна. Энэ бол нийгэм маш их доройтсоны, хүмүүс маш ихээр оюуны хоосролд орсоны шинж. Өөрийгөө ч хүндэлж чадахгүй байгаа хүн бусдыг хүндэлж хайрлаж чадахгүй болно. Эмэгтэй хүн хормой хотоо хямгатай явбал эрчүүд яаж ч чадахгүй л болов уу. Хэтэрхий задгай хүүхнүүд олширч, найз нөхдөөрөө бие биенээ дэмжээд байгаа үзэгдэл хавтгайрчээ. Бүсгүй хүн ийм болохоор нийгэм яагаад ч хөгждөггүйн жишээ манай улс болж байх шиг

  15. 39тэй аав says:

    Хүүхнүүд ийм л байгаам да. Сайхан хань минь гэчихээд бас хармаар байна ч гэх шиг. Хэрвээ сайн сайхан явж байгаад иргээд 2ла хамт амьдрая гэвэл тэгээд урвах юм байна л да. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэсэн. Харин хүүхнүүдийн дотор эмээл хазаартай морь дээр нь суусан залуутайгаа багтдаг гэдэг нь л энэ байх да.

  16. MglausCom says:

    Taaraldchihval durlaj yavsan hunees chini tes uur hun ugtaj hairan gegeehen dursamjiig chini ballaad hayachihna. Duugai l naad goy dursamjaa hadgalj amidar esvel holoos baraag n haraal yund n bolj bsyn bol gsn shigee l tas mart

  17. agii says:

    Humuus anhnii hair mair bas martaj chadahgui ni ntr geel ih bichih yum minii anhnii naiz zaluuch basl ihl sain zaluu bsn ahnii gesen buh yumaal ugsun 2 jil uerheed salsan da tuhain ued shanalaadl sanaad hezuu yum shig sanagdaj baisan 3 sariin daraa or tas martsan harin odoo duugiinde ochihdo taardag yum (duugiin bairl da) bi enii yund bolsiin boloo namhan har zaluu gej biddog shd

  18. pro says:

    chi naiz zaluugaa bagaas darj awch buruu humuustei nuhurluulehgui l bh ystoi baij de.tgsen bol udiid yaj yawah ch yum bileede

  19. Chonongoo says:

    Tiim bolchihson hun dursahuu, haramsahuu? Yaj hugas shil yumnii mongo bosgohuu, yaj sharaa tailhuu l gej bodoj yavaa. Mart mart, tiim setgel ovtgood shanaluulaad bh aimaar dursamj bish bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.