Архичин хадам ээж

171353515

Миний хадам ээж архи уудаг. Харанхуй шөнө хаа холоос такси барьж ирээд ёс юм шиг би мөнгийг нь төлөөд, тэр гэхийн аргагүй ой гутмаар, шивтэр ханхалсан үнэр нь гэрээр нэг үнэртэн, үр хүүхдүүдээ өөрийгөө элдвээр хэлүүлэн, агсан тавин хашгичан, бархирах олон шөнүүд би үзсэн. Энэ хүнд би өргүй, охиныг нь хүчээр богтлож аваагүй, орчин цагийн хуулиар л суусан уг нь.

5 хүүхэдтэй хэрнээ ганцхан манайд л ирнэ байна, хэд хоног эрүүл болж тэнхэрч ирээд, индүү, хүүхдийн утас энэ тэрхэн юм хулгайлаад хэдэн өдөр ууж байгаад ирнэ дээ. Ганц бие охин нь 3 өрөө байрандаа оруулахгүй, хаалгаа тайлдаггүй нь үнэн шогийн, (уг нь ээжийнх нь байр) бас нэг хүү, охин хоёр нь боломжийн амьдралтай хэрнээ ээжийгээ гэртээ байлгадаггүй, за бас эхнэр нөхөр нь уурладаг биз дээ гэж ойлгож нэг болох л юм. Тэр ганц бие охин нь арай л байгаа биз. 2 хүүхэд нь Америкт байдаг ирэн очин байдгийн, ирэхээрээ ээжийгээ татна, сайхан амьдруулна, энд ингэж хогийн байлгахгүй гэж ирээд л над руу нэг том хардагийн гэтэл яг үнэндээ татаад авчихдаггүйн сонин. Саяхан хадам маань нэг жижиг хагалгаанд орлоо, орохоосоо өмнө

-Ээж нь хагалгаанд орлоо надад мөнгө явуулаарай гээд тэнд байдаг даа ч хэлээд энд байдаг даа ч хэлээд байгаа харагдсан, яг цаг нь тулаад ирсэн хэн нь ч байдаггүй ээ хөөрхий эх үрийн нандин холбоо гэдэг нь л энэ байх. Шаварт унасан шарын эзэн би гэдэг хүн л төллөө, гарч ирээд ээж нь баярлалаа гэж нэг хэлсэн юм тэрэнд нь би жоохон баярлаад байгаа юмаа ухаан нь. Мартын 8-р өөрийнхөө ээжид баяр хүргэж ганц торт барьж очоогүй дээ бяцхан бухимдавч ханийнхаа ээжид тусалсан даа гэж бодоход сэтгэл жаахан тэнүүн байлаа.

Гэвч тусалсан гэдэг нь их л олон тоон дээр яригдахаар болсон болоод л ингэж бичиж байгаа маань энэ. Уул нь 5 хүүхдээ хойд эцгийн гар харуулалгүй залуу насаа гандтал зүтгэсэн энэ хүнийг харахаар заримдаа Тунгалаг Тамир романы -Энэ хүнийг Эрдэнэ гэдээг… гээд эхэлдэг шиг амсах зовлон үйлийн үрээ, эдлээд дуусчихсан гэж бодогдмоор, одоо л энэ хүн жаргах ёстой доо гэмээр, гэвч архи гэдэг бариа нь харагддаггүй бассейны зам шиг их зовлонтой шингэнд амьсгаа авч чадалгүй, үр хүүхдийнхээ ач тусыг үзэж чадалгүй живэх нь дээ хөөрхий. Хөөрхий гэснээс хөөрхий нь би болоод байнаа хөө.

Сая хагалгаанд орсноос нь хойш би ээжийг чинь дахиж согтуу харанхуй шөнөөр гэртээ оруулахгүй тэр хүүхдүүд дээрээ очно биз би лав гэртээ оруулахгүй гэж эхнэртэйгээ тохирсон юм, гэтэл өнөөдөр хаалга үүд тас тас цохисоор таксины жолоочоор түшүүлээд ороод ирлээ, би ч гэртээ оруулахгүй яв зайл тэр охин дээрээ оч гээд охин руу нь залгатал

-Наад авгайгаа гаргаад хая хэнд хамаатай юм гэж ирээд надад уурлаж байна, би ч гаргаж хаяна гээд чирж байтал эхнэр маань уйлаад, хүүхдүүд бүлтгэнээд би гэдэг хүн өөрөө өөртөө киноны эсрэг талын баатар шиг хүн чанаргүй хөгийн амьтан шиг санагдаад яаж ч чадсангүй буцаад ороод ирлээ. Оруулж ирээд үнэр танарнаас болоод гал тогоонд хаалга хаагаад, хэвтүүллээ хагалгааны оёдол нь идээлээд хавдчихаж, хувцас хунар гэж авах юм алга, ингэж хүн байтлаа нохой шиг явах гэж. Жоохон юм идээд над руу ганц хоёр юм бувтнаад муухай хараад нулимаад тасраад унтлаа, нохойгоор бол сүүлчийн хуцалтаа хийж байгаа юм уу даа.

Ер нь яг нуулгүй хэлэхэд би ийм гаргаад хаячих зүрхгүй болохоор л ингэж элэг барьж байх доо. Би гэдэг хүн хөндлөнгийн хүн харвал ажил дээрээ бол ёсорхуу, мундаг хүн нэг муу хурган дарга, амьдрал дээр хадамдаа нулимуулаад л байж байна даа. Ийм л сайхан хадамтай, тийм сайхан хадам ах эгчтэй хүн дээ би…

51 Comments

  1. bujin says:

    odoo yu bolson be. hariu bicheeree. minii bodloor arhinaas gargadag emchilgeend yvuulchval boloh ym bishu. say tugruguur nam shuud gargadag gazarch bga

  2. bujin says:

    odoo yu bolson be. hariu bicheeree. minii bodloor arhinii emxgilgeend yvuulchval boloh ym bushu. say tugruguur nam gargadag gesen bizde.

  3. setge says:

    cninii hamgiin hairtai hunii hamgiin hairtai hun gedgiig martaj bolohgui shuu er hun shiidver gargah chadvartai baih heregteidee

  4. zaluu says:

    ede ene arhudaa helehch ug alga zaluu mini ger bulee umuulj bolohgui shu amjilt

  5. od says:

    hehe uran zohioliin aviyas bn shuu hu hedtei hadam yum be dee
    arhi uusan emegtei hun ch eregteigeesee doloon dor shuu

  6. bolor says:

    хүн болгон ад үзээд байхаар чамайг ч гэсэн тэгж бодож байгаа харин тэр тусам ээж гэж дуудаад сайн хандаад бай. хэтэрхий сайн биш шүү гэрийн эзэн ноён нь гэдгээ мартаж болохгүй хааяа бас өмнөөс нь шийдвэр гаргаж ширүүн дугар.
    харин эхнэртэйгээ сайн ярилцаад ээжийгээ хэрхэн энэ байдлаас нь гаргах талаар ярилц. эхнэрээрээ ээждээ зөвөөр ойлгуулж байхыг анхааруул.
    хадамыг яахав буруу талаас нь харвал өөрийн хүүхдүүдээ хайрлаад халдаж чадахгүй хүний хүүхдийг дээрхэж байна гэж бодож байгаа байх.
    тиймээс таныг ийм байх юм бол таны ач нарт таны охинд муугаар нөөлөлнө гэдгийг хэлээд хэд хоног нэг сар ч юмуу гэрээрээ эзгүй байвал яасан юм.

  7. Эмэгтэй says:

    Энэ архины асуудал үнэхээр хэцүү хүнд асуудал юм аа. Яагаад монголын эмэгтэйчүүд хүртэл ингээд архин далайд живчихвээ. Манай бэр гэж үнэхээр архичин гэхэд ч багадмаар хүн бий. Ах минь үнэхээр зовж байгаа. Хэзээ хийсэн үйлийн үр юм бол гээд л гүн шүүрч алдахаар нь зүрх өвдөөд өрөвдөөд их хэцүү. Архинаас гаргах эм уулгаж үзсэн ямар ч нэмэргүй, цуглаанд явсан өөрөө л хүсэхгүй бол болдоггүй юм байна лээ. Зодоод ч нэмэргүй, гуйгаад ч нэмэргүй, аргадаад ч нэмэргүй байх юм аа. Тэгээд ийм хүмүүс амь бөхтэй гэж жигтэйхэн. Ахыгаа сал гэхээр хүүхдүүдээ бодоод гээд салж өгөхгүй, согтоод унасан газраар нь хайгаад яваад гэртээ аваад ирдэг. Хүний хань л юм болохоор хүнд муу хэлүүлэхгүй юм сан гэж боддог бололтой. Хэцүү хэцүү. Яавал дээр юм бол оо эдгээр архичингуудыг.

  8. найз says:

    Хайрлаад хүндлээд сайхан хооллоод сайхан газруудаар дагуулж яваад, амралт сувилалд явуулаад, сайн ярилцаж яриулаад, хайртай хайрлдаг гэдгээ дахин дахин хэлээд тэвчээртэй байгаад үздээ. Нэг л өдөр та нарын хайр хүндлэлийг алдахаас айгаад архинаас гарнаа. Итгэл найдвар төрүүлэх хэрэгтэй байхаа. үр хүүхдүүд нь ад үзээд байхаар дотроо гомдож явсаар байгаад өөрийгөө хэндч хэрэггүй хэнч хайрлаггүй гэж бодоод цайчихсан байх. архинаас гарсан зөндөө олон хүн байдаг юмаа. 

  9. hashir says:

    Meedkui ee nadad bol tyvt hair unertsen medremj torohgui l bna Dotroo bachimdaj uheh gej bgaa hernee ehnereesee bolood l arai yadan tevchij bgaa huurhii zalyy shig l sanagdlaa Gehdee hediigeer chi tevchij bgaa chin unen ch gelee ene hun chinii tursun eej bsan bol yaaj handah bsan be gedgee bas bodood uzeh heregtei yum bish uu Chi tursun ehee shoroond hytgaldaad sogtyy orood irvel chireed gargaj hayj chadah uu Ehnertee uneheer l hairtai yum bol naad hun chin ehneriig chin udii chamtai yylzaj ychirtal n usguj undiilgusun hun shuu gedgiig n sanaj bh heregtei bh Hun olon huuhedtei blaa ch neg huuheddee aminii hairtai bdag yum tegeed l tanaid ireed bdag blgui dee Chamaig arhichin bolchihood ingej yavbal huuhduud chin aav emeeg chireed gargaj hayj bsan yum geed dyyraival yanan be zalyy mini Bysad huuhedtei n baritsah yaahav ee arhinii emchilgee suvilal ntrd yavuulaad huuhduudees n mungu hyraagaad ali boloh arga eviig n oloh geed uzvel yaasiin be Ih teershaaj bgaa chin l haragdaad bhiim daa zalyy mini

  10. meedee says:

    hahaha za zaluu mini ter avgai udahgui uheed uguhiin hoorond teseed baij dee, huuhduud ni unen hugiin tee? chi tedend neg salam agsam tavina baigaa, zurhiig ni chichirtel salam avaarai, tegeed ergeed bicheerei uuchlaarai ineed hureed baina, gehdee chamaig ih sain zaluu gej unelj baina.

  11. aaa says:

    Huurhiiduu arhini hamaaraltai amitan hedii udaan daraa bolhow de neg l udur unhruud ugnu.ter neg ohin shu yum ni yaj uudlunu u ehiige huuj tuugaad nugel ni nudeere garna do.hedii arhichin ch ene bhgui bsan bol tanii ehner bolood huuhduud bhgui l bh bsan ah mn ta ih uujuu uhaantai hun bn tewch de

  12. haku says:

    Hehe aygu neg tm ineedte markaar bichchijee hehe 😀 minii bodloor lav ta ih mundag tevcheerte hun sheg sanagdlaa hehe. Tursun huuhduudeeess n ch iluu barag hadamdaa sanaa tavidag yum sheg sngdlaa . Yg unendee ymar gaihatai ih hun chanar vee!!! zugeer l bichsen zuileez chn ygd ch um hairr medregdeed ch bh sheg hheheh. Tgd bituuhendee bas hadamiiga uzsen amidral hiisen zuilseer n tsaaguur n jhn hundeldeg ch um sheg.
    manai aav bas neg hseg nileeb arhind dontood uneheer hetsuu bso. Tegeed eejtgee yriltsaj bgad tuhain ues hiideg bsan ajliig n boliulaad ter hamt arhi uudag garuudas n holduuuulaad gerteebbl haritsah hureeg n uurchluud ehelsen chn gagu bolchihson enig turshaad uzre

  13. Dok dok says:

    inged bgad l bwal bgad l bna.ehnertge yrilc eejtge yrilc coojlood ywj bai eswel arhini emchilge ru maarsh!!! 

  14. унш says:

    яахав дээ үйлийн үр гэж бодоод л дага архичин ч гэсэн хүний эхэд хүн чанар гаргасан буян нь нэг л өдөр ирнэ төрүүлсэн эхээ нохой шиг үзэж байгаа хүмүүс сайнаа үзэхгүй ээ

  15. Toogii says:

    Архичин хүн үнэхээр хэцүү, тэрнийг архи уудаг гэр бүлийн гишүүнтэй хүн л ойлгоно доо. Дүү маань 30 гаран настай, одоо болтол манайд амьдардаг. Бас ууна, тэрнээсээ болоод ажилд удаан тэсэхгүй. Нэг хэсэг АА-д явсаан гэхдээ яг өөрөө гаръя гэсэн сэтгэлгүй л бол хэзээ ч гарахгүй юм байна лээ. Нөхөрт маань хэцүү л байдаг байх, архинаас нь гаргачих санаатай их гүйж байна даа. Уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг ш дээ, гаргаад хаях хэцүү, байх хэцүү ёстой үнэн тамтай шүү.

  16. баадуу says:

    Яриангүй сайн залуу байна. Сайн санааны үзүүрт юу гэдэг билээ. Хадам ээжийгээ бүүр сайн асар. Эдлээгүй буян нь чамд болон үр хүүхдэд чинь ирнэ. Хөгшин хүн хуцаж л байг түүнийг нэг их юманд бодоод сүүлчийн хуцалт энэ тэр гэж бичээд хэрэггүй. Муу үг хэлэх ч нүгэл шүү дээ. Тиймээс сайн сэтгэлээр сайхан асар. Удахгүй биз дээ. Эхнэрээ харин битгий зовоо Хүний үр чамд л хэлэхгүй болохоос дотроо чамаас илүү өмөрч байгаа даа. Ирэх болгонд ус цасанд оруулж хир ннугадаас нь салгаж халамжлаарай Амжилт хүсье

  17. baby says:

    hehe zondo ineelee amidrald bs iim sn humuus bdag l yum bn. haaguur ni zorood bna, AA buleg gj bdag gesn terend ayvuulah ch uymu oor olon arga bga bha 

  18. brittany says:

    AA-d yawuulah gd uzdee. arhi ch ystoi gai yumaa.

  19. MglausCom says:

    Bolovsroltoi zaluu bololtoi bn shw. Nom ih unshdag hunii uner garaad yavchlaa shw.
    Hulganii nuhnees suvd samardvuu yav geltei utgiin chimeg zuusgel buhii uran yaruu ugsed n ihed hugjluu.

    Muu hadam taarsan n chinii muugii bish bj bolno udamd chini uruu tuluugui uldsen hun bsn ch yum bolovuu medq m da. Ehner chini eejiig n eruul sogtuud n yalgalgui harj uzsen chamd bituuhen bayarlaj yavdag bho.

    Emgen ovgon bolohoosoo umnu ur huuheddee gai bolohoorgui humuus bolj utluhsunduu.
    Olon ch huuhdiin hereg alga doo dotno saihan ch usguj baraagui  balarsiin

  20. unsh says:

    Minii duug burhan harj uznee huniig hun gej uzdeg hund burhan bas hairtai baidag yum. Tednii huuhduud ter emegteid tuslana gej chi buu zuudel. Eruul ued ni arhinaas gagadag avaga jijig suhbat biluu batsuh biluu tuunii eej deer avaad o h olon myangan erchuudiin amidarliig avar h athinas gargasan. Tegeed arhinaas ni gargachihval ter muuhai eejinhee gert hevteed eejiigee nohoinoos dorj uzej gerees ni hooson uiliinuree uureh busguigees bairiig ni avch og . Za minii duu ehnerigee hairla zailuul ehner chini chinii zovj baigaagaas 1000 dahin zovj baigaa shuu. Ehiigee gej boddog saihan emegtei bainaa tiim bish bol chamtai hamjaad gargaad haychilgui yahav. Arhichin ch gesen eh hun yum daa

  21. Aaa says:

    Chi sain zaluu bn bi iimerhuu asuudal medehguich chinii bichseniig unshaad bi bas ingeh bh gej bodloo gehde ter hun unguruud uguhiin tsagt buyan geech ym zaaval irnee idsen eruu huvhairch iduulsen but urgadag gedeg shig l ur huuhed chini sain saihan yvna.

  22. 6 says:

    АА цуглаан үр дүнтэй юмшиг байна лээ. дагуулаад яваад бай. сүүлдээ өөрөө явмаар санагдаад явдаг болчдог юм билээ. сайхан сайхан хүмүүс сууж байдаг юм байна лээ. 

  23. 6 says:

    энэ залуу үнэхээр сайн залуу юмаа. ажил амьдрал нь үргэлж бүтэмжтэй байх болтугай. чамд буян нь ирнэ дээ. ээжийгээ чадлаараа хайрлаад хүндлээд бай. 

  24. Name says:

    Манай ээж өмнө нь бас архи уудаг байсан. Тэгээд АА нийгэмлэгт яваад архи уугаагүй 2 жил гарам болж байна. Танай хадам гарахад арай хөгшин ч байж магадгүй. Тэгэхдээ эхнэртэйгээ бас яриад АА-ийн цуглаануудад суулгаад үзэхгүй юу. Өөртэйгээ адилхан асуудалтай хүмүүстэй ярилцаад архинаас хөндийрч магадгүй юм. Вэбсайт нь: http://www.aa.org.mn/

  25. 6 says:

    ийм сайн нөхөртэй хүн хэзээ ч ээж шигээ архинд орохгүй за. тэр дээр бичсэн Р гээч малд бичив…

  26. sainaa says:

    emegtei hun neg zamaa aldahaaraa zasardaggui gsn. gargahaar uudag yum bol gargahgui gertee bailgaad bj boldoggui yumuu hu. Hun amitan gertee urij bolohgui hetsuu yum bnadaa. 

  27. dd says:

    Tegeed hudluhgui bol neteer ner usiig ni taviad neelttei zahidal bich. Ehiigee hardgui hvmvvsiig hvmvvs bas harahaa baig dee.

  28. dd says:

    Ter ah egchiig ni l jo hudulgumuur bna. Hvn chanariig ni sereemeer baina. Bolohgui bol bvgded ni neteer neelttei zahidal bich. NEr usiig ni buten taviad yahav. Gehdee uursduu olj unshaad uuruu uuruusuu icheheer tiim l baidlaar bich. Yur ni arhi uudag neg shaltgaan baidiim baigaa biz dee. gants biy em hvn olon jijig huuhed usguh gej yu esiig uzej baigaa shd ee.

  29. you know what......... says:

    Chamaas hun chanar, eyldeg zuulun chanar hair hanhalj bn. Unuudur hen negen chamanaig unlehgui ch Karmaa chamaig unlene. hariun neheegui tusiin ach hezee negen tsagt irjil taaraa. Harin ter tom ohin busad humuus hun bishee. Henii huchind ted udii hursen gulugnuud veee? te? sogtuu gargaj bgaa aash zan bgaa baidal chi gargaj bgaa munguu bugdiig bichleg hiigeed amerikt bgaa 2 huuhedruu ni yvuul tegeed tanaihan eejdee ingej handaj bn bi ene avgaig chini avch yvj bn gedgee haruul. Ted teneg l bish bol oilgoh bilgui. Tegeed ch naad avgai chini udahgui horvoogiin munh busiig uzeh bailguidee zailuul harin ehner huuhed chini chamaar baharhah bolno. Uuriinhuu eejiig harin hairlahaa buu martaarai

  30. Tuya says:

    Одоо гаргаад хаялтай биш, яаж ийгээд архины эмчилгээгээр л цөхрөнгөө бартал явсан нь дээр байх даа. Уг нь хүнд сайн хандлаа гээд муу ирдэггүй юмсан. Гэхдээ хогийн архичин тэвчиж амьдрах ч үнэхээр үйл шүү. Биеэр үзсэн хүмүүс маш сайн ойлгож байгаа. Миний мэдэхээр Мааньтад албадан эмчилгээний газар бий. Тэнд архинаас гарах бүү хэл нэмж найзтай л болох байх. Хэрвээ мөнгөний боломжтой бол хувийн аятайхан нууцгай эмнэлгүүдээр л эмийн, сэтгэл заслын эмчилгээ хавсарч хийлгэсэн нь дээр байхаа.

  31. Ema says:

    Чи сайн залуу байна даа Тэр охид бусад хүүхэд нь бас тэгэж болохгүй ээ Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгч болжээ,Муу ч гэсэн эх нь шүү дээ Сайн хэлж ойлгуул гэхэдээ хэцүү Манай ээж ч заримдаа сайн туучихдаг тгээд пянг нь даахгүй эмэнлэгт хэвтэнээ гэхэдээ гэртээ л ууна гэрээсээ гэрэхгүй шүү одоо яах билээ ээж минь биеэ бод тааруулж уу л гэдэг юм Ааваас хойш тийм болчихсон их хангалуун эрх танхи байсандаа ээж минь тэгээл зовлон дааж чадаагүй байх Харин миний хань бас чам шиг сайн залуу бид 2 лаал гуйна уурлаж загнана , аргадана ийм л юм болдог доо Ханийгаа бодоод тэсэхээс өөр арга алга байхгүй засарна гэж ч худлаа байх Харин тэр бусад үр хүүхэд нь шангаа хүртэнээ Харин та 2 т буян ирэнх өдөр ирнээ дүү минь Тэсээрэй 

  32. батдорж says:

    ухаантай сайн залуу байна, би чиний оронд байсан бол ингэж чадаач үгүй байх байсан насны эцэст эхнэр чинь чамаар үр хүүхдүүд чинь чамаар бахархах байлгүй дээ, энэ насанд хийсэн буяныг үр хүүхдэд нь ирдэг гэдэг дээ сайн бүхэн дэлгэрэг!!!

  33. Mongol says:

    Гэхдээ гаргаж хаяаагүй нь болжээ!!! Хань чинь чамайг уул нураагаад ирсэн ч чамайг ЭЭЖИЙГ МИНЬ ГАРГАЖ ХАЯЧИХААГҮЙ ХАНЬ МИНЬ гээд насны эцэст үг сөрөхгүй хойморийн шүтээн болгож явна аа!!! Сайн үйлс дэлгэрэх болтугай

  34. ganaa says:

    zailuul zailuul… davartsan avgai veee

  35. Yoga says:

    Yamar ih tevcheer ve. Bi lav tesehku. Sain zaluu bn. Bas yag setguulch shig bichij.  Nudend haragdaj, muuhai uner ni unerttel..kkk

  36. р says:

    авгай чинь ээж шигээ архинд орно л доо алсдааа

  37. zaluu says:

    Khedii arkhichin ch gesen ekhneriinkhee derged eejiig ni zail geed chirch bdag khugiin gar bna daa chi. Ternii orond sogtuu ch gesen galiin uruund bish tom uruunduu untuulaad ugluu ni arkhinii emchilgeend khurgej ugsun bol ekhner chini magnai ni khagartal bayarlana daa. Emegtei khun shig uner tanar ni geed l khyamsgar, tsagaan gartan l yum ban l daa. Er ni tanai manai gej tegj muu khandakh demii khuukhduuud ni tookhgui bol chi kharin sain khandaj bai buyan ni chamd irne shuu dee. Tegeed etsest ni khelekhde er khun shig bail daa, khun khun chanaraa l aldaj bolokhgui busad asuudal bol bolno shuu.

  38. enkhee says:

    sain zaluu bainaa chi?yostoi hun chanartai ehner huuhed ger buldee hairtai sain zaluu bainadaa.naad arkhichi hadam eejiigee dahiad joohon l harj uzchiheech l gej helmeer baina.sain sanaanii ur dun n chinii nasan turshid chin ergej irseer baih bolnoo.odii hurtel teseed irsen yum chin odoo jaahan l tevch.hedii ch naslaa bilee zailuul.naana n arkhinaas gargah emchilgee ene terd yawuuldag ch yumuu.

  39. zax says:

    Ёооё элэгээ хөштөл инээлээ.Чи хэт мэдрэмжтэй залуу юм биш үү.Сүүлчийн хуцалт байх даа яахав дээ.Нөгөө хошин шогийн Боёо архичин ээж болдог санаанд орчлоо.Инээд хүрэхээс хэтрэхгүйн ээ.Хэлж зөвлөх юм үнэндээ алга.Татаж уналаа

  40. 8564 says:

    Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байсан нь дээр байх аа. Эр хүн нэг жинтэй үг хэлдэг дээ өөрийн хэлэх гэснээ эрүүл  саруулд нь сайн хэлээд ойлгуулсан  нь дээр тэгвэл айхгүй ч гэсэн аягүй гэгчээр арай гайгүй болох байлгүй дээ. Харин ханьдаа уурлаад яахав дээ тэр хүн ч гэсэн  ээжийнхээ өмнөөс хагас мах нь барагдаж  л суугаа. Бас энэ хүнийг  гаргаад хаячилгүй нааш харж хандаж байгаагийн чинь  хариу амьдралд чинь үр хүүхдэд чинь гарах л байлгүй дээ. Эрүүлд нь сайн хэлж ойлгуул.

  41. Долоон бурхан says:

    Багануурын архинаас нэгийг олоод уулгамаар авгай бна. Хэлэх vг алга даа. Хань ижилээ бодоод тэвчээд л байж байхаас еер яахав дээ. Зайлуул нэг их олон жил наслахгvй биз дээ. Хачин хачин амьдрал их л байх юм даа. 

  42. sain bna uu 
    uuruu bol ih zuulhun sain zaluu bna iim hunees yamarch ehner salahgui baiha bi lab hair hurchlee

  43. 11 says:

    minii aav bas l yag iim gehdee gaduur arhi uuhgui gertee gantsaaraa mongotei bolhooroo heden odor ch hamaagui uuna./ger gedeg ni manaih/ Aav maani ug ni ih uhaantai sain hun daan ch arhi l ih uuna bi ger bultei manai nohor yum heldggui yuma gehdee l oor shig chini bodoj bga l baih.Ah egch nar maani toodoggui hetsuu bi ch zarimdaa uurlaj helne. Gereesee hoogood yavuul gej oodoos helne bi hogshin nastai aaviigaa yaj ch bodson yaj hooj yavuulah ve dee. Bid nariig AJil mergejiltei bolgoh gej hamag l zaluu nasaa barsan hun shuu dee.Tiim bhoor tanai ehnert ch bas hetsuu l bga bi ch yah uchraa olohgui l yavna daa…..

  44. 1111111222222222222 says:

    EM IMPEXD ZARDAG TER EMIIG ZURH MUUTAI ELEG N TUN TUUDSAN HUN BOL UUGAAD NAM BOLNO SHUU. SAIN SUDLAARAI

  45. sz says:

    hehe yasn huurhun bijdin. gehde hetsvl bga yum bn albadan emchilgeend yvuulkuyudaa  

  46. saraa says:

    Naadah chini manai eej bna daa. Tanai ehner chamaas ch iluu shanalj bgaa. Bi eejees bolood huntei suugaagui, ayataihan zaluuchuud taarch bsan ch eejees bolj bi zugtaasaar bgaaad. Manai duu nar huntei suusan ch, hurgeduuded bas l hetsuu bdag, bi yu ch bolj bsan hurgenuudee umuurnu sh dee, bas doligonoj beleg seltend gar tatahgui, arhichin eejees bolj. Neeree iim asuudliig yah ve. 

  47. Noon says:

    Kolme geed arhinaas  em uulgaa hool undand n medegdehgui hiigeed bai shuud l uuhaa bolino. Durgui arhia uguildeggui huleej avch chadahaa boli no.  Em impext zardag 

  48. Tom Jerry says:

    arhinii albadan emchilgee ntr gej yum bdaggui yu bi sain medehgui bna l da. arhinaas n gargah l arga hemjee avbal deer bh.
    ymar tamtai yum be nudend haragdaj dotor muuhairtal bichsen bna. hetsuu hetsuu
    uuruu harin sain hurgen bna mash uudrug yum geech

  49. erhee says:

    ..arhnii emchilgeend yavuulj boldoggvi yumuu…vnheer hetsvv l yum bn daa.

  50. 123 says:

    haha bichsenig chin unshaad shan ineechlee

  51. nana says:

    hahaha goy bichdegiin be, ineed hurchlee tanii bichseniig unshaad, nohoigoor bol suulchiin hutsaltaa hiigeed bhdaa yahaw dee hahaha uuchlaarai 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.