Гэсэн ч ганцхан удаа уулзмаар байна

019

Сайн байцгаана уу? Миний захидлыг уншиж буй танд энэ өдрийн мэндийн хүргэе. Би өөртөө тохиолдсон явдлаа бичиж зарим нэгнээс нь шүүмж сонсож, заримаас нь зөвлөгөө авч, өөр бусдад нь сургамж болог гэж бодлоо. Би одоогоос 1 жилийн өмнө өөрөөсөө 15 ах хүнтэй ажлын шугамаар танилцаж, 2 төсөл дээр хамт ажилласан юм. Өдөр болгон таарч ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг байсан болохоор улмаар бие биедээ дасч 8 сарын өмнөөс дотно харилцаа үүсгэсэн. Удалгүй төслийн ажил маань дуусаж, бид 2 тус тусынхаа ажилд эргэн орсноор энэ харилцаа 2 сар үргэлжлээд л дууссан гэх үү дээ. Би өмнө нь хүнтэй унтах нь битгий хэл үнсэлцэж ч үзээгүй явсаар нэг л мэдэхэд 23 нас хүрсэн байлаа.

Гэхдээ би түүнд миний анхны хүн гэдгээ огт хэлж байгаагүй. Тэр хүн 3 хүүхэдтэй гэр бүлтэй хэдий ч би түүнд татагдсаар сүүлдээ дурласан. Анх шалиг заваан хөгшин гээд л их дургүй байсан ч эмэгтэй хүн дасаж дурладаг гэдгийн жамаар нэг л мэдэхэд маш их хайртай болсноо ойлгосон. төсөл маань дууссанаас хойш тэр эхний сар өдөр алгасахгүй байнга ярьдаг байснаа, сүүлдээ ярих нь багассаар би өөрөө одоо түүн рүү залгаж ярьдаг болсон. Гэхдээ байнга ярихгүй ээ 7 хоногиоо 1 удаа л ажил асуух нэрийдлээр ажлын талаар л ярьдаг. Уулзах тухайд бол бүр уулзахаа болиод удаж байна. Бараг 2 сарын өмнө ажлын шаардлагаар нэг удаа хурал дээр таарсан. Би сүүлийн 6 сарыг тэр хүнээс л болж, түүнийг санасандаа уйлж өнгөрөөж байна даа. Бас түүнээс хүүхэдтэй болсноо мэдээгүй явсаар зулбасных нь дараа л мэдсэн.

Түүнд энэ тухай хэлэхгүй гэж бодсон ч нэг удаа уурандаа болоод л хүүхдийн тухай хэлсэн. Энэ түүнд хүнд цохилт болсон уу 2 өдрийн турш гнад руу залгахад нь би юу гэж хэлэхээ мэдэхгүй утсаа аваагүй юм.Түүнээс хойш тэр дахиж залгахаа больж ядаж л бие чинь зүгээр үү гэж асуух ч үгүй таг болсон доо. Хааяа би санаад залгадаг ч тэр өөдөөс эргээд залгая, уулзаад ярья гэж хэлээд л дахиад л алга болдог. Би түүнийг маш их ажилтай амрах ч завгүй хүн гэдгийг мэднэ. Гэхдээ би түүнээс мөнгө төгрөг гуйж, элдэв юм нэхэж зовоогоогүй. Зүгээр л ганц удаа уулзаж сэтгэлээ онгойтол ярилцъя гэж хүссэн юм. Би ийм тэнэг болохоороо сэтгэлээ татаж чадахгүй байгаа. Хэдий тийм ч эрэгтэй яагаад ийм өчүүхэн байдаг байна аа гэж боддог боллоо. Зүв зүгээр байсан охины толгойг элдвээр эргүүлж өвөртөө оруулснаа тоодоггүй юм аа гэхэд ядаж л хүүхдийг нь тээж байсан юм даа гээд нэг удаа уулзаж сэтгэл сэргээх ганц ч болтугай дулаахан үг хэлж болдоггүй л юм байх даа. Эрэгтэй хүний хайртай гэдэг тийм хурдан бас худлаа гардаг юм уу, зав гаргахыг хүсдэггүй хүндээ завгүй гэж амыг нь тагладаг уу л гэж эрчүүдээсээ асуумаар байна даа. Би тэр хүний эхнэрээс бас үр хүүхдүүдээс нь уучлал гуйя. Эмэгтэй хүн байж, адилхан бүсгүй хүнийг хуурч, бусдын эр нөхөртэй нөхцсөнийхөө үйлийн үрийг эдэлж, үрээ би алдсан байх л гэж өөрөөсөө л буруугаа хайж амьдарч явна даа.

Залуу нас, гоо үзэсгэлэн гэдэг түр зуурынх л байдаг юм байна. Царайгаа биш, сэтгэлээ л тордож явбал тэр чинь жинхэнэ гоо сайхан болдог юм шүү гэж бүсгүйчүүддээ хэлье дээ. Мөн бүсгүйчүүдээсээ гэр бүлтэй хүнд дурлаж, бусдын нөхөртэй бүү орооцолдоорой гэж захья даа. Тэр хүний цаана хөөрхөн үр нь, халамжит хань нь байгаа шүү дээ. Гэхдээ ганцхан удаа л уулзаж сэтгэл онгойтол ярилцахыг л хүсэ байна. Тэгэхгүй дэлбэрчихмээр хэцүү байна /Сексийн асуудал энд хамаагүй шүү/. Би яах ёстой вэ. Эсвэл энэ чигтээ цаг хугацаанд найдаад хол яваад өгөх үү. Надад зөвлөгөө өгөөч. Намайг харааж зүхсэн ч болно. Тэртээ тэргүй би өөрийгөө хангалттай зүхэж, өөрийнхөө алдаанд харамсаж, хамгийн гол түүнийг мартаж чадахгүй үргэлж уулзаж ганцхан удаа ярилцахыг хүсч буй сэтгэлээ захирч чадахгүй дийлэхгүй байгаа өөртөө уур хүрч байна. Ойлгомжгүй бичсэн бол уучлаарай. Бас над шиг ийм байдалд орохгүйн тулд бүсгүй та өөр хил нэвтрэхээсээ өмнө эргэцүүлж сайтар бодоорой. Баярлалаа

33 Comments

  1. э says:

    маш хурдан хая сал дахиж уулзах нь байтугай бодохгүй байхыг бод. хайран залуу нас. наад хүн чинь зав гарах юм юм уу эсвэл амьдралын симхийгээрээ хаяа нэг яриж магадгүй шүү яриж болохгүй шүү. энэ хөгшин эрчүүд яахаараа дандаа охидоор тоглодог байнаа

  2. Зочин says:

    чи надтай яг л адилхан зовлонтой юм байна. ер нь бол одоо чи тэр хүнтэй уулзах хэрэггүй дээ. ганцхан удаа ч болов уулзмаар санагдана. уулзсаныхаа дараа салах үнэхээр хэцүү. тийм болохоор харсанаас хараагүй байсан нь дээр байдаг юм билээ. энэн пээр чинь л жинхэнэ хүн чанар харагдана шүү дээ. би уулздаггүй биш уулздаг байсан гэхдээ эхнэр хүүхэд өөрийг нь бодоод л уулзсан ч 1 цагаас хэтэрдэггүй байлаа. дахиад уулзахгүй дээ гэж өөртөө андгайлна,андгайндаа хүрэх гэж хичээнэ. Тэгж байхад эхнэр нь дарамтлах ямар хэцүү гээч. янз бүрээр доромжлоод ирэхээр нь бүр зэвүү хүрээд нэг хэсэг нөхөртэй 1 шахуу хамт амьдарсан. даанч би хүүхэдтэй болоогүй. тийм болохоор би ч , алаг үр нь эхнэр нь ч тэр хүн өөрт нь ч их хэцүү байдаг юм билээ. тэгээд л нэг шөнөжингөө хөрвөөж бодсоны эцэст би түүнийг явуулахаар шийдсэн.явсаных нь дараа их л уйламхай болдог юм даа. ккк. одоо бол бид 2 бие биендээ маш сайн туслагчид. утсаар яриад л бие биедээ аль болох тус дэм үзүүлэхийг л бодно. ганцхан чи ингэж байгаан бишээ хүн болгон л алддын. хүн болгонд л хайрлах ёсгүй хайр ирдэг юм билээ. түүнийг хэрхэн давах зам нь өөр өөр болохоос. Миний дүүд нас байна, зүс байна. өөртөө илгэлтэйгээр эргэн тойрноо сайн харь чамайг хайрлаад бас чамаар хайрлуулах залуу хаа нэгэн газар чамайг хүлээгээд л байж байгаа. амжилт хүсье.

  3. ....... says:

    Залуу охидууд бас л тэнэг шүү…..юунд хошуу дүрээд бгаагаа чи хэнээр ч заалгалгүй өөрөө  мэдсэн биздээ….мэдээж тэр чинь эхнэртэй хүн…чамд гай болж дурласан бол нэг гэр бүл тэгээ л будаа…чи бол тоох ч гүү хүний нөхөр булаагаа л сууна….танар яадын л гж бодож бгаа…одоо ч гэсэн юм горилоо л бгаа биз дээ…хойно нь юу хохирч ямар үнэ цэнээр босгогдсон амьдрал нурах нь чамд падгүй л биз дээ…ийм л зоригтой аймаар хүмүүс танар!!! Ёстой нүгэл нүдтэй гж….тэр хүн ч яахав бас тэгсхий гээ л өнгөрч…….нэг нэгнээ мэрж амьдрахаа болиочээ …тэр тусмаа хүний нөхөрлүү шүлсээ үсэргэж бхаар залуу насаа чимхээр үе тэнгийн хөөрхөн хөвгүүд чинь зөндөө л бн шд…хар багаасаа л бөөн булинхартай усруу өөрийн дураараа үсрээ л….машин унасан мөнгөтэй бүдүүн залуучууд гоё харагдаа л…миний ээж аавын үед хөөрхөн жижигхэн залуучууд хайр дурлалаараа уулзаа л цэргийн ногоон бандага нэг шүүгээ номноос илүүгүй л амьдралаа зохиосон …юу нь дутуу гж…танар болсон л хойно нэг муу чөргөр залууг оюутан мөнгөгүү
     гээ л тоохгуу …хөгшин хар юмны өвөр бараадаж хохирч бгаа
     биздээ….үнэн юм чинь…тэрийгээ тэгээ л нээх сайхан хайр секс энэтэр гээ л бодцон ….хүнд хайр гэдэг зүйл хаанаасч гуйхгүйгээр өөрөө ирдийн…тэрнээс биш өнгө зүс мөнгө баян цатгалан ямар өнгөлөг цоглиг байх нь хамаагүй

  4. Akh ni says:

    Чамд сайхан сэтгэл өвөрлөсөн олон хүн зөв зөвлөгөө өгчээ. Би өөрөө эр хүн.Байгалийн жамаар ахмад гэлгүй ямарч эр хүн залуу сайхан бүсгүйд сэтгэл алдарч явдаг юм.Түүнийгээ хэрэгжүүлж унтах хэмжээнд хүртэл хүнээр тоглож байгаа нь тэнэг хэрэг л дээ.Өөрийгөө захирч мэдэхгүй эр цөөн биш ээ.Тэр эрд залуу бүсгүйтэй жаргаж хонох нь жаргал мэт боловч, харин амьдралд хөл гишгиж яваа хүнд ямар гаслан болох вэ гэдгийг тэр мэдэж л байгаа. Миний дүү түүнтэй уулзах гээд очиход цаадах чинь чиний зовлонг дахиад орон дотор хуваалцах гээд л бүхнээ зориулна. Нэг зовлонг 2 болгох хэрэггүй байх. Чиний амьдралд хар толбо үлдээсэн түүнийг хараар л бод, бүү хайрла. Битгий уйл гутар.Цоглог байх гээд хичээ.Амжилт хүсье

  5. tuk says:

    ger bvltei hvnees hol bai ooroo chi ger bvltei bolno.mon l chamtai adil emegtei hvn chini hairtai bolson hvniig chine chamtai l adil shanlan suuj hvleej bga ni oilgomjtoi shvv dee.tvr zuuriin setgeliin shanlal ternees ilvvn chamai hvleegeed haa neg gazar bj l baigaa minii dvv zaluu bna daa

  6. smile says:

    Erchuud tsagaa tulahaar 3 uriig ni toruulj osgoson ehneree araar ni tabiad zugaatsaj bgaag chi medsen biz dee. Tiim btlaa 3 sar ch uchraagui chamaas uuchlal guih setgel bh uu? 

  7. Zol says:

    Hi. Uulzuul chi uur deeree zovlon shanalal nemne. Utasdah, uulzah talaar bodood hereggui. Bi bas chamtai adilhan baidald orj bsan. Buur 4 jil urgeljilsen. Anhnii bsan buh zuilee zoriulsan. Odoo   haayaa sanaj, dursdag. Za amjilt! 

  8. zochin says:

    Эгч нь жинхэнэ унэн зевлегее егье. Чи тэр хунтэй биш сэтгэлзуйчтэй 25,000 телеед уулзаад дотроо болж буй бух зуйлээ ярилцчих. Тэгээд уужраад тайвшраад одоо яах тухай мэргэжлийн зевлегее аваад гялалзаад л ирнэ. Нууцыг чинь хадгална. Айж ичих хэрэг байхгуй

  9. Buzar says:

    Yugaa gaihuulj bichdeg bnaa.buzartai baliar em.hohi n. Uurtuu ezen boloogui bj bas busdiin ur huuhed ger buliig buzarlaj gai bolchood yundaa zuuraad bgaa yum chi. Hohi chin uhsenee hiij busadtai altsganasiin.uildel buhen ur duntei. Chiniih ene za. Holhon bai.iluu ih hohiroh ih shanalah geegui bol zailj uz. Tgd daraan busad shig hevleliin baatar bolohnuu yah geev. Esbel busdiin nulimsaar irsen az jargalaa tsus uur gunigaar nemekh gee yu zugeer zail jinger ee

  10. Долоон бурхан says:

    Ихэнх эрчvvд зевхен еертее л хайртай байдаг юм гэнэ билээ. Дахиж алдаа бvv гарга. Ухаантай амьдрахгvй бол Мянга Мангаанууд олоон олон ккккк. 

  11. Ari says:

    За миний дүү, Түүнийг орхиод март март март. Өөр юу ч хэрэггүй. Урагшаа хараад амьдар. Үе тэнгийн сайхан залуу олдоно. Үүнээс хойш түүнээс цааш нэг ч удаа утасдаж болохгүй, нэг ч удаа смс бичиж болохгүй шүү. Бардам бай, охин минь. Би чамайг түүнийг араас хөөцөлдөж дахиад алдах вий гэж санаа зовж байна. Би чиний ээж шиг насны хүн. Наад хүнээ орхиорой гэж л гуйж байна. Ухаантай байгаарай.

  12. 40 says:

    Надад чамтай чацуу шахуу охин дурласан унтсан гэхдээ би түүнтэй суухгүй учир нь тэр амьдралд байр сууриа олоогүй, амьдралын ухаан байхгүй, бүхнийг мөнгөөр хэмждэг, бас юу ч хийж сураагүй бүхнийг өнгө мөнгөөр хэмждэг учир надад хань болохгүй гэж боддог. Хамгийн гол нь бид 2 – н насны зөрүү их байгаад санаа зосон учраас түүний ирээдүйг бодож салсан. Тэр сурч боловсорч амьдралын туршлага сууж өөртэйгөө ойролцоо насны хүнтэй суусан нь дээр гэж бодсон юм. Би түүнд өгөх ёстой тусламжийг нь өгсөн одоо би түүнийг танихгүй бас харьцахгүй гэхдээ би эхнэргүй ч боломжийн амьдралтай. Чамд гэж хэлэхэд өөртөө тохирсон залуу олоод аз жаргалтай амьдарсан нь дээр гэж зөвлье.

  13. Zaraa says:

    3n hvvhdee martad chinii uvurt orj bgaa hvn chinii baihgui hvvhdiin tuluu setgel tavih uu avgai hvvhdes ni uuchilalt gyina gesen uu helj salgah gej l bgaa bailgui de chi ter chamas avaha avsan terend chi hereggui  chamd ch ter hereggui 15 ah hvn chamaig heden jil tejeeh ve sain bod

  14. hh says:

    hamag shnaaraa nudee bultiitel goyochihood, uye tengiin shan zaluutaigaa zugeer sham hutlultsuud hotiin gudamjaar alhaach dee. Ice cream avch idsen shig ee. 

  15. Сахиусан Тэнгэр says:

    Юу ч гэмээр юм бэ дээ Хэлэхэд хэцүү л юм болж дээ Ямар ч байсан сүүлийн удаа уулзчих юмсан гэсэн хүслээ март боль Уулзаад юу ч өөрчлөгдөхгүй Чи зүгээр л нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй байна Хотоос гар л даа Амралтаа ав Гадаа сайхан дулаарч байна Сайхан газраар яв аял Ядаж мөнгө төгрөгний бололцоо гайгүй байдаг бол урьд нь огт очиж үзэу байгаагүй газраа оч Ганцаараа шүү Хорвоо ертөнцийг өөр нүдээр хар Ганц тэр хүнээс чинь өөр юм байдаггүй юм шиг битгий амьдар Амьдрал сайхан Орчин нөхцөлөө өөрчлөөд сэтгэл санаагаа сайхан цэгцэл Чи ирээдүйд үүнээс ч их зүйл үзнэ Энэ бол юу ч биш шүү дээ Гүнжхэн минь Хотоос гар…

  16. Боло says:

    Ганцхан удаа уулзаж сэтгэлээ онгойтол ярилцана гэж юу байхав дээ чи сэтгэлээ татаж чадахгуй болчихоод л ямар ч байсан ганц удаа ч бол уулзах юмсан гэж бодоод байна шд.  Тэгж яах юм тэр хунд чи одоо огт хэрэггуй болчихсон бас чамайг жирэмсэн болсон байсан гэдгийг дуулаад одоо дахиад тийм асуудалд орохгуйн тулд чамтай ярихчгуй уулзахчгуй, чамайг салж егехгуй зууралдаад байна гэж дургуйцэж байгаа. 

  17. emegtei says:

    Chamd hetsuu bgaag oilgoj bna, gehdee minii duu teriig zugeer l orhichih, ter chamaig ochuuhen ch bodohgui bgaa, harin hezee ch amidaral bolohgui ter huniig yavsand bayarlah heregtei.

  18. oko says:

    chinii buruu uildliin tuluus naad huuhed tiimees odoo zuv zamruugaa or yun yariltsah uulzah durtain ter hunii huvid chi zugeer zugaa bsan 

  19. Ger bultei 3 huuhedtei hunees chi zovhon haaya neg sexiig l avch chadna… Ooriig n avsan amidral chin saihan baihgui l bolov uu? Oor saihan zaluustai uulz nargi mart l daa… Tsaana n huurhun 3 huuhed yag l cham shig neg busgui baigaa gedgiig bodood…
    Yriltsahiig husvel bulgaaan@yahoo.com add hiigeerei

  20. sdd says:

    genedejee, umnu n yadaj eregtei huuhduudtei zaaval untah bish shdee, er n jaahan ailguitaad, eregtei huuhed sonirhood yavdag baisan bol 23nasandaa uje eregtei humuus yamar setgelgeetei baidag er n yamar humuus baidgiig medeh baisan baihaa plus chi naad husgshinduu shuud l zail geh baisan, yag genedchij, teheer ertnees medej baisan n deer yum bn daa 🙂

  21. дээгий says:

    Наадах чинь хайр бишээ миний дүү. Түр зуурийн шохоорхол. Чиний насан дээр ах залуу сайхан санагддаг юм. Би ч бас чам шиг байхдаа эхнэртэй олон ах хүнд хайртай болчлоо гээд л гүйдэг байсан. Ялгаатай нь би түүнийг өөрөө хаясан. Удалгүй хүнтэй сууж гэр бүлтэй болсон. Харин тэр хөгшин төгцөг надад ядаргаа болсон дараа нь. Чи гэр бүлтэй болсон юм чинь одоо хоёулаа нууцаар уулзаж байя энэ тэр гээд байн байн хариу нэхээд л . Би бүр дургүй хүрээд би нөхөртөө л хайртай, урд нь чамаар зүгээр л уйдаад зугаацдаг байсан ухааны юм хэлсэн.

  22. Suuri says:

    Chi tuunii huvid zugeer l bolood ungursun yavdal shuu dee, ger bultei eregtei humuus yamarch saihan emegtei baisan ehnertee hairtai baidiim.tiim bolohoop huuhdiin teej bsan gej  ih zuil bnuu boddoo. Ter ene tuhai bodohoos durgui bgaa chamaig araas n nehel dagal bolohvii gej aij bgaa.chamd yamarch setgelgui um bn Uuriiguu bodohod yanaa yun ter erg uu har um 

  23. baldan says:

    etsest ni uuriinhuu tenegiig oilgoson bol yamaadai, iimerhuu baidald orson ohiduud neg l yum helehiimdaa dasaj duraldag ni unen yum bna iiin iiiin iiiiiin. genet chamtai untaachaagui baih ehleed l unseltsehed ni chi ireeduid yaaj tugsuhuu gej bodoogui yu, 100% itgeltei bna chi bodoogui chi bodohiig ch huseegui yagaad gevel ……………

  24. Зөвлөгч гэгч нэгэн says:

    Сайн байна уу, 
    Уулзах хэрэггүй. Наад хүнээ хая. Уулзаад яг юу шийдэх юм. Шийдэх зүйл байхгүй. 

  25. Chonongoo says:

    Suuliin surgamj zahiasnuudaa oortoo l bat oilguul. Eregtei hun tiim ochuuhen bgaa daa bish, erguulj eldevlej bdag erees tatgalzsanaaraa bj chadaagui chi ochuuhen. Busguichuud- em hun dasaj duraldag geedl oorsdiigoo omgoolj davhar ooriigoo huurah yum. Ohin nohoi suulee sohohgui bol er ni haraij chaddaggui gedeg ygtei. Anhnii uzel bodol shiidver deeree bat zogsoh heregtei bjde, ehner huuhedteig ni medseer bj. Odoo ter chamaig harhiig chamtai uulzhiig ogt husehgui bga. Odo chmg bodoh bish ehneree hairlaad amidarch bga. Er hun huuhdiig ni teesen, zulbasan gedegt tiim ih ondor ach holbogdol ogoh ni yul bol. Chamd tohioldson yvdaliig zovlon gj bodoj uilj suugaad yahav. Surgamj bolson gj sanaad tsaashid aldahguig bodoj amidar. Tsag hugatsaanii erheer ter hun ter yabdal budgerch chi yah gj tegtlee shanalan zovj bsnaa gaihah bolnoo. Hamgiin gol ni ger bul tei, nz busguitei, hostoi er hunees tatgalzaj suraarai yamarch uran goy panaal eldev zuilld huurtalguigeer….

  26. bvsgvi says:

    Чамд ирээдүй урьд чинь гэрэлтэж байнаа.Дахиж битгтй уулзаарай дахиад чиний сэтгэл сэтрэнэ.Одоо цоглог амьдар чи залуухан халуухан сайхан бүсгүй тийм болохоор зоригтой бай.Найз нөхөдтэйгээ уулзаж цэнгэ баяса.Цагийг зугаатай өнгөрөө.Удахгүй мартнаа.Энэ бол эмэгтэй хүний туулдаг л асуудал би ч гэсэн туулсан одоо 2 хүүхдийн ээж болоол сууж байна.Эрчүүд өөдгүй шүү

  27. hmmm says:

    Odoo tgd uulzad yu yarih ged bgan be de uulzad salna dahiad shanalana sanana , dahiad uulzamaar sanagdana tgdl uilna yamar hereg bnaa, Zgr haya tsaash ni Dahiad saihan uchiral garaad l irene ,HUNII HUN BOL HUNII L HUN SHU DEE

  28. zaluu says:

    3hvvhedtei baagii ongon ohin.g medreku blaa yuu gahhhh2

  29. BODOL says:

    Буруу буруу буруу буруу чиний буруу буруу буруу буруу буруу ганцхан чиний л буруу. гэр бүлтэй эр хүн өөрийг нь гээд байгаа залуу сайхан охинтой учраад өнгөрөхийг л бодохоос чамаас болж нэг дусал ч нулимс унагахгүй нэг цаг ч чиний тухай бодож шаналахгүй. Тиймээс дүгнэлт хийгээд дахин алдааагаа давталгүй гэр бүлтэй хүнтэй орооцолдолгүй ирээдүйн хань ижилдээ нэр бие цэвэр очихоо бодоод сэтгэлээ цэвэрлээд амьдар даа дүү минь

  30. moogii says:

    Эрэгтэй эмэгтэй хүнйи ялгаа үүндээ л байдаг юм. Цаад чинь чамайг одоо дурсах нь байтугай бараг мартаж байгаа. За их сайндаа дурслаа гэхэд нэг тийм жаахан охиынг өвөртөө оруулаад, сүүлд нь надад ядаргаа болоод нурж унаад амьдрал сүйдлэх шахсан гээл найз нөхөддөө бурж байгаа.  Залуу насандаа хүүхний тэнгэргүй бүтэлгүй байсан нөхөд хөгшрөхөөрөө тэгж жороо сурдаг юм. Тийм хөгшчүүл хог нэгээрээ байна дүү минь…

  31. Бүсгүй says:

    Чи дэндүү залуухан, бас үзэсгэлэнтэй байна даа дүү минь. 23 нас гэдэг бол үнэхээр өөрөөсөө тэр олон ах хүний араас санааширч суух цаг биш. Өөрийнхөө үеийнхэнтэй уулзаж, кароакед орж дуулж сэтгэлээ сайхан сэргээ. Бас фитнесст яв. Өөрийгөө завгүй болго. Ядраа тэгэхээр илүү дутуу зүйл бодохгүй болноо. Би ч гэсэн наад замыг чинь туулаад гарсан юм. Тэгэхдээ тэр маань надтай насаараа чацуу байсан л даа. Гэр бүлтэй гэдгийг нь мэдсээр байж өөрийгөө татаад авчих чадваргүй байсан гэх үү дээ. Харин одоо бол дахин тийм тэнэглэл хийхгүй гэдэг зарчмыг баримталж амьдардаг. Тэр цагаас хойш хүний эхнэр, хүүхдийн ээж болоод 9 жилийг өнгөрөөж дээ. Үнэхээр их санадаг байсан. Тэгэхдээ уулзахгүй байвал илүү дээр юм билээ. Нэг уулзаад харчихаараа улам их санаад байдаг юм. Тэр хүн хэдий чамайг миний хонгор гэж дуудаж байсан ч эхнэр хүүхдээ л гэнэ шүү дээ. Тиймээс өөрийнхөө сэтгэлийг л захирах хэрэгтэй дээ. Би одоо ч тэр анхныхаа хүнийг мартаж чаддаггүй гэхдээ санаад санаашраад, хэцүүдээд байх юм байхгүй. Сайн сайхан амьдарч байвал л болоо гээд л явж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.