Нэг ч гэсэн гэр бүлд хэрэг болж байвал

Би 2 жилийн өмнө “Гэр бүлээ хадгалж үлдэмээр байна” захиаг нулимсандаа хутгалдан бичиж байлаа. Захианы хариуд янз бүрийн зөвлөгөө ирж үүний дийлэнх нь архинд орсон хүн засрахгүй, сал гэж харин үлдсэн нь засаж ав гээд бичиж байлаа. Зөвлөгөө өгсөн бүх хүнд сэтгэлээсээ баярладаг, манай монголчууд сэтгэл сайтай тусархуу хүмүүс шүү…

Ингээд архинд донтсон нөхөртэй байхын зовлон ямар байдгийг би биеэрээ мэдэх тул нэг ч гэсэн эмэгтэй хэрэгжүүлээд үзээсэй гэсэндээ өөрт тохиолдсон зүйлийг бичлээ.

Охиноо төрсний дараа 5 дахь хоногт нь нөхрөө гэртээ оруулсан юм. Тэр үед би одоо уувал өөрийн зүгээс эцсийн аргыг ч болов хэрэглэж спираль гэдгийг нь тавиулж үзээд, хэрэв тэгсэн ч гэсэн ууж байвал салахаас өөр замгүй хэмээн бодчихсон байсан юм. Харин өөрт нь бол бодлоо хэлсэнгүй: би одоо 2 хүүхэдтэй болчихоод өмнөх шигээ гоншигонож амьдрахгүй, хэрэв дахиж уувал шууд сална шүү гэж хэрхэндээ анхаарууллаа /үнэндээ архинд донтсон хүнд ингэж ярих бараг л үр дүнгүй/.

Нөхөр маань 50 хоног тэсээд амссангүй, тэгсэн 51 дэхь хоногт нь гадаадаас ирсэн нэг найз нь манайд ирж хамт уулаа, согтоод би чамдаа амласан мэдэж байгаа уухгүй нтр л гэж байна, нөгөө найздаа би их уудаг болсон дараа уугаад чам руу утасдаад хүрээд ир гээд загнавал битгий ирээрэй гээд л ухаалаг царайлаад захиад байна, яаж ч чадсангүй өнгөрөөлөө. За ингээд эхэллээ дээ. Нөгөө найзтайгаа дахиад 2 удаа уулзаж уулаа.

Дараа нь нэг хагассайн өдөр гарснаа нөгөө найзыгаа эхнэртэй нь дуудчихсан хамт ороод ирлээ, намайг бас 2 хүүхдээ аваад тэднийд очиж жаахан ярьж сууя гэж байна. Очоод юм уухгүй биз дээ гэсэн жаахан юм ууна шд гэнэ. Би ер нь муухай ааш гаргадаггүй, нөхрийгөө юм хэлэхээр яаж ч чадахгүй дагадаг хүн. Харин буцаад нөгөө архиа уугаад эхэлнэ гэж бодохоор аймаар санагдаж тэр өдөр найзынх нь дэргэд шууд явахгүй гэж уурлалаа, манай хүн тэгсэн уурладаггүйгээрээ уурлаж цохиж авах шахлаа. Тэгснээ за хань нь удахгүй ээ за гээд ганцаараа яваад өглөө. Би хэрэв чи одоо гарч яваад уух юм бол би ирэхэд чинь байхгүй шүү гэсэн чинь тоодоггүй ээ, хээв нэг гараад явчихлаа хөөрхий.

За ингээд л баахан дөвчигнөснөө мартаад л болох ёстой юм болж байгаа аятай аягүй амьдралтайгаа эвлэрээд зурагтаа үзээд суух гэсэн хүү маань, миний хүү шүү, юу гэсэн гээч!
–       Ээж та ирэхэд нь ингээд л байж байх юм уу, явна гэснээрээ явж хашраагаач. Аав даварчихсан юм, эв эрүүл байж ууна гэж уурлаад байх юм.
–       Явлаа гээд хаачих вэ дээ миний хүү, буцаад л ирэх байж.
–       Ямар хамаатай юм, ирэхэд нь л байж болохгүй. Тэгэхгүй бол аав ингэж л байдаг юм гээд бүүүүүр даварна…
Би тухлаг гэртээ хоргодоод, хаачих ч билээ гэж халгаад байлаа. Харин миний хүү зөндөө ятгасан юм. Мөн ч ухаантай хүү шүү, одоо тэр өдрийг бодохоор хүүгээрээ бахархаж байна.

Гэнэт л хүүгийнхээ зөв гэдгийг ойлгосон юм, тэгээд хэдэн юм баглаж аваад гарсан даа. Нэгэнт гэрээсээ явсан юм чинь спираль тавиулж байж л орно гэж шийдээд өлгийтэй охин, 13 настай хүүгээ дагуулаад бүтэн сар гадуур байсан даа. Хэцүү байсаан нуух юу байх вэ, 2 хүүхэдтэй байж нэг айлд 4 нөгөө айлд 4 хоног г.м.-р хононо. Тэгж байгаад амрыг нь бодоод мөнгө ч үгүй байж шууд Baby сувилалд очиж 10 хоносон, яалт ч үгүй хоног дуусаад гарах болохоор хүмүүс руу утасдаж мөнгө зээлж хамж шимж төлөөд л. Мартын 8 ны өдрийг зочид буудалд хүүтэйгээ ус буцалгагчинд банштай цай чанаж ууж тэмдэглэж байлаа хэ хэ. Нөхөр уухаараа  бөөн л өр болдог юм чинь гээд л мобайл, интернет банкны хэргийг үнэн гаргаж бөөн мөнгө зээлсэн шүү. Хамгийн гол нь ганц найзаасаа өөр хэнд ч хаана байгаагаа хэлдэггүй байлаа. Битгий хэлээрэй гэсэн ч нөхөрт хэлчихвэл бид нараас сураг дуулаад санаа нь амарчихна гээд тэр. Тэгээд 20 дахь хоногт нь эгч нар руу нь утасдаж спираль тавиулаад өгөөч, тэгэхгүй бол би үнэхээр салахаас өөр замгүй нь гэж гуйсан юм. Тэд нар нь хөөцөлдсөөр байгаад залхчихсан байсан ч дүүгээ бодоод тэгье гэсэн.

Нөхөр юу хийсэн нь тодорхой, эхний өдөр гэртээ ирээд эхнэр хүүхэд байхгүй хэд утасдаж үзээд гуяа алгадаад морио унаад алсын замд гараа. Нэг долоо хоног л ажилдаа явсан байсан. Бид хэдийг хайсан болж ийш тийшээ утасдсан болоод л үндсэн ажилдаа орно. Манайхаар мөн олон хүн “зочилж” ирсэн байж билээ, энд тэндээс мөнгө зээлж дуусаад бүх юм ломбарданд тавигдсан байсан. Тэгээд 21 дэх хоногт нь эгч нар нь олж авч эрүүлжүүлэхэд өгч маргааш нь зөвхөн бид нар очиж авна шүү гэсэн захиастайгаар хонуулаад өглөө нь миний өмнө нь утсаар нь ярьчихсан байсанТөг Сун гээд эмнэлэгт хэвтүүлсэн. 10 хоногийн дараа нөхөр маань спираль тавиулаад гарч ирсэн дээ.

Анх эмнэлэгт хүргүүлэхдээ яг спираль тавиулна шд, хордлогоо тайлуулж биеэ гайгүй болгочихоод ажилдаа явчихая гэж бодож байсан гэсэн. Харин эрүүлжээд, сэтгэл заслын сургалтанд суугаад, АА-д очиж үзээд ирэхээр эхнэр маань хаяж яваад сураггүй өчнөөн хоночихож, би ер нь өнгөрч гээд их юм бодсон байсан. Угаасаа л өөрөө архиа больж чадахгүй байгаа юм чинь спиралийг нь тавиулъя гэж шийдсэн гэсэн. Тэгээд л над руу шувуу бүхэнд үг заагаад шуудан бүрийд захиа дайгаад эхэлсэн дээ “…чи итгэхгүй л байх гэхдээ би жинхэнээсээ спираль тавиулна, тэгээд уухгүй байгаад байхаар чи минь ирэх байх…” гээд л. Үнэн сэтгэлээсээ архинаас гаръя гэж өөрөөр нь ухааруулж, өөрөөр нь зорьж хүсүүлж байж спиралийг нь тавиулна, тэгэхгүй бол дахиад ууж магадгүй гэж бодсон байсан болохоор би нөхрийгөө спираль тавиултал нь ганц удаа утсаа аваагүй, нэг мсж бичээгүй. Эмнэлгээс гэр бүлийнх нь хүн ирж хичээлд суу гэж байна, ирээч гээд мсж-р гуйгаад байхад нь хариулаагүй, гэхдээ нууцаар очоод эмчтэй нь уулзсан. Архинд донтох гэдэг бол маш хүчтэй сэтгэцийн өвчин, архинаас гаргахад гэр бүлийн хүний үүрэг тун их гэдгийг ойлгож авсан. Тийм ч учраас өөрөө зориглож спираль тавиулж байгаад нь бахархаж гарч ирэхэд нь юу ч болоогүй юм шиг угтаж авсан.

Хань минь ч өөрийнхөө зүгээс бүх найз нөхөд ажлынхандаа архины эсрэг спираль тавиулсан гэдгээ зарлаад эмчийн зөвлөгөөний дагуу эхний 6 сарын турш нэг ч уулзалт, баар цэнгээний газар очоогүй. Одоо жил нэг сар болж байна, ажлаа тараад л гэртээ ирдэг, амьдралаа яаж дээшлүүлэх вэ гэсэн л бодолтой болсон. Өмнө нь бол кодлуулна гэж оочер авж, налайхын хүн дээр очиж, Alcobuse гээд эм уулгаж, шар хадны наркологийн эмнэлэгт ч архины эмчилгээ хийлгүүлж байсан. Түүнтэй адил хүчээр аваачаад шууд спираль тавиулсан бол, эмнэлэгт 10 хоногийн 700,000 төгрөг зээлж төлж сэтгэл заслын хичээлд нь суулгаагүй бол, би гэрээсээ яваагүй бол өөрөөр хэлбэл энэ бүгдийг бүрдүүлээгүй бол манай нөхөр бас л уух байсан байх гэж боддог. Уудаг байхдаа өөрийгөө “Өө яах вэ хааяа ууна аа” гэж хүмүүст ярьдаг байсан /санаа нь бараг уудаггүй гэх гээд  байгаан ккк/ бол одоо хүмүүст огт ичихгүйгээр өөрийгөө ямар аймаар уудаг байснаа, ямар их цаг хугацаа мөнгө алдсанаа харамсаж ярьдаг. Одоо байнга хэлдэг үг нь: Архи бол хүний сэтгэлийн л юм билээ, ууна уухгүй гэдэг бол өөрийнх нь л ухамсар.

Хэт нуршуу бичсэнд уучлаарай, жижиг зүйл ч гэсэн хэрэг болж магадгүй гэсэндээ бүгдийг дэлгэрэнгүй бичлээ.

Үнэхээр хань нөхөр чинь архи уухгүй байхдаа сайн хүн юм бол, тэр хүн чинь архи уухгүй л бол ирээдүй чинь цэцэглэж харагдаад байвал, насан эцэслэтлээ хамт амьдрах итгэл төрж байвал эцсийн бүх аргыг хэрэглэж үзэх хэрэгтэй. Улиг болсон зүйлээ биш, зоригтой өөрчлөлт хийж чадвал ухаантай хүн бол өөрөө архинаас гаръя гэж шийддэг юм шиг санагдсан.

Бүсгүйчүүд минь өөдрөг байгаарай.

23 Comments

  1. smile says:

    Huun ih tus boljeee huugee hairlaj bayrluulj yavaarai saihan bugdiin ehleliig uhaantai huurhun huun ehluulsen sanagdlaa

  2. haha says:

    Huun ih tus boljeee huugee hairlaj bayrluulj yavaarai saihan bugdiin ehleliig huurhun uhaantai huun ehluulsen sanagdlaa 

  3. Dddr says:

    Umhii muu arhi olon saihan zaluusiig alj bna. Olon saihan ger buliig salgaj bna. UB-t oroi 20:00-s hoish arhi, pivo zardaggui bolgomoor bna. Uildveree haamaar bna. Importoor oruulmaargui bna. Uhvel gej

  4. Ehhie says:

    Hi sain uu. Bi er hun bas zaluu hun, bi suuliin 3 jil arhiig mun ih zoogolson  hamgiin aimar ni  80 % d ni gantsaaraa uudag bailaa.  Harin odoo bii bolison . Ene spiral , gipnozy uur bas yu bileedee ed nar chin zuwhun demleg yum shuu. Yamar ch er hund naiz nuhdiin demjleg heregtei bdag shig arhinaas garii geed bodson hun bolgon ali neg argand orj taarlna. Uurag hergelehguigeer body ur dunguitei adil yum bna lee uuruu ch hicheegeedl yamr neg demjleg awaad zutgewel uchir bga shuu. Bi odoo 33 tai 2 saihan ohin 2 mundag huutei aaw hundee bi

  5. Barsaa says:

    bi neg heseg arhi ih uudag baisan ehner maani bur zalhsan barag salah ni dutuu baisan neg ugluu shartaj uheh gej bhdaa minii amidral utgagui met sanagdaad ehner huu 2-oo untaj baihig harhad nuurend ni neg l gunigtai bhig ni haraad uneheer setgel min uragdah met bolson.Eruusuu bolie gej shiideed ter uduruus hoish uuhaa bolison spiral uur esen busiin wm heregleegui ehnertee ch arhinaas garna gej heleegui 7 honood bhdaa arhi uumaar sanagdaad baisan ch biye bariad bailaa nuguu avarguudaas zaigaa bariad zugtaad guriseer negent 6 jiliig dusal arhiguiger udej bna.Minii muu hani namaig ajilaa taraad shuud ger ruugee irdeg bolhod yasan ih bayarlaj ugtdag baisan geech hun uramshdag wm bna lee.Hani min 1 jil arhi uugaagui oin deer nadad calingaaraa hoslol abch ugch bilee.Bi ch uuriiguu odoo hurtel zuhdeg iim sain hania gomdooj yavdag uudgui hun dee gej minii amidral ch deeshilsen muu haniigaa bayarluulchih wmsan l gej boddog, bolj bnaa bolj bna odoo arhi gedeg chutguriin undaa tolgoinoos or murgui zailan odson doo.Amidral saihan bnooo.

  6. agss says:

    Спираль гэж яг .у юм бэ уг нь эм юм шиг байх юм гэвч тавиулна гэж ярихыг харвал биш ч юм уу

  7. naraa says:

    sxan sanagdaj bn. az jargal hvsie. manai nohor arhi bh l yum bol hemjee hyzgar gehgvi uuj l bna. bhku bol yahch vgvi. vnen dontoj uuna.sogtchihooroo agsan sogtu tawihgvi untaad l ogno. gehdee l nadad hetsvv bdag. arhi l harwal oor.goo zahirch chadahgvi duustal n ahij oldohvi boltol n hed honog.r ch hamaagvi ger orondoo irehgvi uuj l bh yum. harin spiral.n huwid bi zondoo bodson oort nch helj bsan. gehdee spiral tawiulaad uuh l yum bol bvh yum duusaa. manai hamaatni neg ah arhag arhichin bj bgad spiral tawiulaad owoo heden sar hvn shin ywlaa. harin aashtai awgaig.nhaa gaigaar erg.d arhinda zalarwaa. odoo 1l odor arhi uuhgvi bol hamag bie n owdood bdag gesen. bvsgvi min hicheej vzeerei d. amjilt.

  8. wow says:

    wow bayar hurgey ene chine l hunii hani gedeg n shu de nuhur ch bai ehner ch bai negent amidarch suusan bol negniihee toloo temtsej az jargaliig olj avah heregtei baidag yum shde iim ih hicheel zutgeliin hariud enenees iluu az jargal irj bdag bolhoor hen ch bai shantrahgui zov shiidver gargaj tuushtai zutgeh heregtei shv

  9. bolor says:

    Tim shu bnga uram ogch amidrarai az jargal husie

  10. MglausCom says:

    Heseg ch bolov amarchdee huurhii chi ih hairtai bha mani met shig yumnuud bol hashirlaad bdg bolchih bh

  11. Mongol says:

    За ёстой баяр хүргэе!!! Аз жаргал, сайн сайхан бүхнийг чамд болон танай гэр бүлийнхэнд сэтгэлээсээ хүсэж байна. Үнхээр сайн хань юм, сайхан ханьтай азтай залуу юм!!! Асуудлаас зугтааж биш, тулж шийдэж ард нь гарч, даван туулж чадсан танай гэр бүлээр бахархаж байна.

  12. -- says:

    sain bna. dahiad bitgii uugaasai. ooroo gol n amidralaa tsagaa shal hereggui yumand zarj bsnaa oilgovson bol sain. ter l chuhal. humuusiin tsag setgel sanaag ch ureed.

  13. g says:

    ene hunii l uhamsar bn tuunees arhinaas garna gesen bodolgui sprali tawiulwal ter huniig er n uhelruu n tulhej bgaa gesen ug minii muu ah ug n gaigui zaluu neg uuhaaraa heden udur uugaad neg uuhgui bol owoo bdag bsan uuruu sprali tawiulad owoo 1 jil garui uuhgui bj bgaad neg uugaad yagaa ch ugui tegsen oo uugaad bwal uhehgui yum bn gej uugaad ulam l uudag bolgodog yum bnlee sprali tawiulsanaasaa ih arhi uugaad neg udur genet l ywsan daaaa bi odoo boltol haramsdag yah gej ter yumiig tawiulwaa gej haayaadaa uugaad l ywj bsan bol nudend min haragdaj bsan bol duudee erdene bh bsan

  14. bataa2853@yahoo.com says:

    байлдааны бэлэн байдал гэжээ. ер нь бол өөрт нь байнга хэлж сануулж байх хэрэгтэй. тэр юу гэхээр спираль гэдэг чинь ид шидтэй ч гэсэн нэгэн дутагдалтай талтай. тэр нь юу вэ гэхээр элэгний архины хорыг шүүдэг ферментийг хүний биенээс ялгаруулахыг саармагжуулдаг үйлчилгээтэй. ийм учраас архины хордлого 10-11 хоног ууж илэрдэгийг тэр дор нь биед гаргаж ирдэг учиртай. тийм учраас спиральтай байж уувал шууд хордлогонд орох хариу урвал үзүүлдэг учраас маш хор хөнөөлтэй. элгээ шууд устгаж байна гэсэн үг.

  15. Tom Jerry says:

    bi amidralda gashuun yum 1 ch amsaj uzeegui, manai hun bol arhinaas uuriiguu tusgaarlaj chadsan uhaantai zaluu bdag. hajuud n arhi uuj bsan uyiig n ogt dursaad hereggui shu uuruu ch gsn amsdaggui bval bolood l yvchna. huuhduud min aztai, eruul orchind usuj bna, mundag aavtai gej saishaaj bgarai. sogtuugaar balairch bga hun taarval hania magtaj bgarai, jargaltai bgaga helj bgarai.
     iim uhaantai busguid bi zuvluguu ugj bgan bish shu ene tal deer asuudalt ger buluuded hereg bolj magadgui gej l bichlee. bid bugd urmaar l amidardag shu de

  16. bataa2853@yahoo.com says:

    Чамд амжилт хүсье. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаад чинь бас баярлаж байна. Эн архинд донтох өвчний талаар сайхан бичжээ. Хүмүүс ухаараасай. Үнэндээ өөрөө ч мэдэлгүй архинд донтох өвчтэй болчихсон донтчихсон явдагаа хүмүүс мэддэггүй. Энэ түүх олон хүнд тус болох болтугай

  17. Tom Jerry says:

    ymar mundag yum be ih tevcheertei yum.
    arhichin hunii hamgiin aimar yum n uuriiguu arhind jivsen gedgee oilgodoggui huleen zuvshuurduggui. uuruu l husehgui bol yaj ch uilj duulaad nemergui bdag yum bnale.
    aldaj yvsan humuus amidrald iluu hairtai bdag yum nuhur chin chamaig setgelde nmg avarsan, dahin toruulsen hun gej hundetgej hairladag gdgt itgeltei bna.
    hort zurshlaas uuriiguu bolon ger bulee tusgaarlasan nuhurtu haaya uram ugj bgarai. amjilt

  18. baby says:

    Tanai hun uuruu bas ih uhaantai hun bna shuu 

  19. аси says:

    Өөртөө спираль тавиулаа одоо. Наад хүндээ 100% бүү итгээрэй. Байнга байлдааны бэлэн байдалд байгаарай.

  20. Билгээ says:

    Гэр бүлээ аварч үлдэхийн төлөө олон хүн ингэж зүтгээсэй. Донтох гэдэг өвчин тийм ч амар салчихдаггүй болохоор гэр бүлийнхэнээс маш их зүйл хамаардаг шиг байгаа юм. Танай гэр бүлд аз жаргал хүсье. Өөрөө ухамсарлаж байгаа ч архи уухгүй байж чадахгүй байгаа олон хүмүүс ингэж сайхан болоосой. Ингэж нэг нэгдээ анхаарал тавьж амьдраасай.

  21. tika says:

    Neg tanil arhini spiral taviulaad heseg uuhgyi baigaad, odoo bayar byriig sariin umnuus ugtaj sar ungurtul ydej ugdug,shartaj zovohgyi, unaj gaitahgyi.Arhichin baatar gedeg shig l yum duuldahiin baishd.Ehnertei 20,30 aarna uguud unuuhnu udurtnu yas barchihaad.syr javhlantaigaar amidratsgaadiin bishy hehe

  22. zaya says:

    saihan medee baina. tanai ger buld az jargal husie.

  23. Гангаа says:

    Үнэхээр гайхалтай. Гэр бүлээ аварч чадсан чамаар үнэхээр бахархаж байна. Чи гэр бүлээ зөвхөн авраад зогсохгүй үр хүүхдийнхээ өсөх амьдрах орчинг эрүүл тайван аюулгүй болгож чаджээ. Одоо сэтгэл зүрх нэгтэй урагшаа харж амьдрах, хамтдаа зүтгэх, илүү жаргалтай зорилготой сайхан амьдрал танай гэр бүлийг хүлээж байгаа юм байна. Маш том амжилт хүсье. Үргэлж өөдрөг сайхан амьдраарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.