Эртний толь

4511533_d7342b3b

/Хүн ямар нэгэн зүйлд хэт автаж, түүндээ шунан дурлах нь энэ насанд эс гэхэд ирэх насанд гай чирэгдэл учирна гэдэг санааг л би эротик өгүүллэгүүдээр гаргахыг эрмэлздэг. Бүү гайхаарай/

Туяа хуучны гоёмсог эдлэлүүдээр гэрээ гоёх дуртай. Түүнд Америкт амьдардаг ээж нь үргэлж хангалттай мөнгө явуулах бөгөөд өөрөө ч англи, франц хэл мэддэг тул хоёр ч байгууллагаас боломжийн өндөр цалин авчихдаг байлаа. Сурсан зангаараа Туяа хуучин эдлэлийн дэлгүүрээр цаг нөхцөөж яваад 18 дугаар зуунд хийгдсэн гэх нэгэн сайхан зандан хүрээтэй, алт, мөнгөн шигтгээтэй толийг чамгүй үнээр худалдан авав. Босоо хүний дайтай тэр толио гэртээ аваачмагц өргөн том орныхоо хажууд байрлуулж өдөржин тольдон, сүрхий наймаа хийсэндээ сэтгэл хангалуун байлаа. 

Толь ч Туяаг гомдоосонгүй орсон гарсан хүн бүрийн анхаарлыг татаж, зандан модных нь үнэр гэрээр нэг сэнгэнээд цаанаа л нэг таатай. Нэг найз нь бүр түүнийгээ зарчих гэж гуйгаад авсан үнийг нь хэд нугалсан тоо ч хэлж үзэв. Өглөө бүр нарны гэрэл цонхоор тусахдаа толин дээр нь ойж Туяаг гэрэлтүүлэх бөгөөд тэр нүд гялбам гэрэлд Туяа өөрийн гоолиг бие урт шаргал үсний өнгийг бахдан харах дуртай. Эрх чөлөөний амтыг тансаг танхил амьдардаг Туяа л эдлэхгүй юм бол хэн эдлэх билээ.

Нэгэн өдөр Туяа хааяахан уулздаг залуугаа гэртээ дагуулан иржээ. Тэд заншил ёсоор толинд өөрсдийнхөө гоолиг сайхан бие, эрээ цээргүй янаглалыг тольдонгоо амрагийн цэнгэлд ухаан жолоогүй шумбан оров. Залуу нь Туяагийн дуртай босоо байрлалд бүсгүйг тэврэхэд Туяа толгойгоо хойш нь яльгүй савлаад өөрийгөө хэрхэн харагдаж байгааг толинд харан наадна. Тэдний бие хөлсөндөө норон гулсаж, сэрэл тачаалыг нь улам хөдөлгөхөд Туяа ч орь дуу тавин галзуурсан мэт савчихдаа тавьж байгаагаа толиндоо алдалгүй харахаар нүдээ салгахгүй өөрийгөө ширтэж байлаа.

Гэнэт түүнийг тэвэрсэн залуугийн царай сахал үсэндээ баригдсан үзэшгүй муухай эр болон хувираад биеийг нь тэвэрч байсан чийрэг чанга гар нь чөтгөрийнх мэт барвайн томорч эхлэв. Туяа айсандаа тэврээс нь мултрахаар тийчилсэн боловч өнөөх гар улам чангарч бүсгүйн дагзны үснээс зууран гэдийлгээд хурц том ногоон шүдтэй улаан амнаасаа хурц үзүүртэй урт хар хэл гарган чандган цагаан биеийг нь зай завсаргүй долоож эхэлжээ.

Туяа тэвчсэнгүй чангаар хашгирлаа. Тэр толиноос нүдээ салгаж чадахгүй байгаагаа ч анзаарсангүй нөгөө эрийг хүчлэн түлхэж, хоолойг нь багалзуурдах гэж оролдов. Гэсэн нь чихэн дээр нь аймшигтай хүйтэн инээд сонсогдож, хүзүү хоолойг нь эрвэгнүүлэнгээ нөгөөх урт хар хэл улам доошилсоор бүсгүйн хүйсний нүх рүү яваад орчихов. Энэ үеэр үтрээн дотор нь байсан эр эрхтэн улам томрон хатуурч, оюун ухаантай мэт хамаг сэрлийн цэгийг нь ямар нэгэн үл үзэгдэх зөөлхөн үзүүрүүдээр даран чичигнүүлэхэд хүйснийх нь нүхээр дотогш гулсан орсон хэл нь хэвлий дотуур нь эрвэгнүүлэн тэнүүчилсээр эрхтнийхээ үзүүртэй нийлчих шиг санагдав.

Энэ мөчид Туяагийн айдас алга болж хэзээ ч, ямар ч эр хүнээс амсаж байгаагүй солиором тачаалын амтыг мэдэрч өөрийн мэдэлгүй үс ноос болсон аймшигт том гарыг нь базлан тачаадаж, ер бусын эрээ цээргүй үгсийг амандаа бувтан хараал зүхэл урсгаж, үсээ зулгаан өгзгөөрөө өөдөөс нь тэмүүлж эхэллээ. Хүйсэн дотуур нь гулсан орсон нөгөөх урт хэлний үзүүр хэвлий дотуур нь алгуурхан доош гулссаар бүсгүйд хариу шагнал өгөх гэсэн мэт үтрээнийх нь дотор хананд байрласан нэгэн үл мэдэгдэх цэг дээр хүчтэй дарчихав. Тэр мөчид том бүдүүн эрхтэн нь таазыг нь ханзалчих шахан орж гаран гулсахад Туяагийн нүднээс гал манасхийснээ, тархинд нь түмэн өнгийн гэрэл цацарч, хамаг бие нь дагжин чичирсээр ухаан балартан унажээ. Хэсэг зуур ухаан ороод сэрэхэд Туяа толинд өөрийгөө олж харав. Дэргэд нь нөгөө танил залуу нь ухаангүй мэт аахилан хэвтэнэ. Туяа түүний хацрыг алгадан, нүүр лүү нь ус цацаж байж арайхийн сэрээлээ. Залуу ухаан ормогцоо бүсгүй рүү айсан мэт цочин харснаа ганц ч үг хэлсэнгүй ухасхийн босоод хувцсаа ч гүйцэд өмсөлгүй гэрээс нь гүйн гарав. Туяа юу болоод байгааг ойлголгүй араас нь дуудан хашгирсан боловч тэр залуу эргэж ирсэнгүй.

Энэ өдрөөс хойш Туяа нөгөөх гайхамшигтай сексийг хүсэж бараг солиорох нь холгүй явдаг болов. Хүйснийх нь нүхээр шургалан орсон тэр урт хар хэлний тэмтрүүл хэвлий дотуур нь гүйх шиг санагдахад өөрийн эрхгүй дуу алддаг байлаа. Харин нөгөөх танил залуу Туяаг харсан дороо хамаг үс нь босох шиг болж, ум хумгүй зугтан алга болох тул чухам юу болсныг Туяа өөрөө ч ойлгож чадсангүй. Туяа тэсэхээ байгаад нэгэн өдөр толиныхоо өмнө хамаг хувцсаа тайлан шидлээд өөрийгөө өдөн таалсан боловч нөгөөх гайхамшиг болсонгүй. Тэгээд Туяа эрчүүдийн анд гарчээ. Угаас гоолиг сайхан харагддаг бие нь улам дэгжин хээнцэр болж, эрчүүдийн нүдийг булаадаг гоо үзэсгэлэн нь гэрэл цацруулах мэт өөрчлөгдөж байгааг эхэндээ Туяа өөрөө ч анзаарсангүй. Харин урьдынхыгаа бодвол эрчүүд түүний зүг дэнгийн эрвээхэй мэт хошуурдаг болжээ. Тиймээс ч бүсгүйн сээтэгнэлд хариулахгүй байж чадсангүй.

Ингээд Туяа ээлжит амрагаа гэртээ урин авчирч, тайлагдашгүй янагийн амтанд шумбаад орчихов. Залуу ч бүсгүйн сэргэр хатуу хөх, үзэсгэлэн гоо царай, янаг тачаангуй, чадварлаг байдалд уяран мансуурлаа. Туяа гагцхүү толинд өөрийгөө нүд салгалгүй харна. Залуу ч энэ сайхан бүсгүйг чадах хэрээрээ жаргааж, өөрөө ч хариуд нь амттай бэлэг авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэд орчлон ертөнцийг ч умартан ид халуун дээрээ дуу шуу болон хоёр биендээ уусан шингэж байтал Туяагийн хүссэн аймшиг биелэлээ олж эхлэх нь тэр.

Толинд туссан залуугийн бие урьдын адил үсээр хучигдаад, үтрээнд нь тонгочих залуугийн эрхтэн чулуу мэт томрон чангараад, нөгөөх урт хар хэл амнаас гулсан гарч ирснээ бүсгүйн биен дээгүүр эрвэгнүүлэн гулсаж, сэрэл, мэдрэмжийн бүхий л цэгүүдийг нь далдаас харах мэт өдөөн чивчилзүүлэв. Туяа ч галзуурсан мэт үсээ зулгаан орилж, үгээр хэлж чадамгүй тэр сайхан цэнгэлийг нэг бүрчлэн мэдэрч, хүйснийх нь нүхээр шургалан ороод ягуухан доошилж байгаа урт хар хэлний тэмтрүүл мэт үзүүрийг хүлээн хамаг биеэ чангалан хураалаа. Төдөлгүй хэлний үзүүр бэлэг эрхтнийхээ толгойтой залгалдаж, бүсгүйн үтрээний дотор хананд байх нууцлаг цэгүүдийг чанга гэгч дарах мөчид Туяа орь дуу тавин, гар хөлийг маажлан урсаар ухаан балартан унажээ.

Сэрээд харвал хумсных нь завсарт хүний урагдсан арьсны хэсэг шигсэн байх бөгөөд хэн нэгний цус дэр хөнжил дээр нэвчсэн харагдав. Харин хавханд орсон эр хаалгаа ч хааж чадалгүй гарч зугтаасан байв. Тэр өдрүүдээс хойш Туяатай хавьтсан эр бүхний ухаан санаа солиорох буюу эсвэл нүүр ам, арьс үс нь засал авахааргүйгээр гэмтэн бэртдэг тухай цуу яриа хүмүүсийн дунд ам дамжин яригддаг болсон юм. Харин Туяа ээлжит ангаа яаж ийгээд олчихоод л байдаг юм даа.

Х.Совин 

9 Comments

  1. Mmmm says:

    tolind xarj bgad xiix goe tom toli ornii mani xajuunaas n xaraad bj bdg

  2. Mmmm says:

    89 dajgvi shvvv

  3. DARK ANGEL says:

    N A D A D B U U I T G E

  4. Anonu says:

    TOLIIG ORNIIHOO.DERGED TAVIDAGGUISHDEE UGAASAA MUU YOR …UMAR SONIN YADMAG UMVEE

  5. Ulzii says:

    gajig yum bichij buur erguutej ogoh yumaa. iim balai yum bichij oruuldag boliochee

  6. sanaa says:

    Tanai redaktor arai l bish ymaa. Heden unshigchdaa hudlaa zohioloor huurch hoorond ni herelduuleed deer ni bas bodit amidralaas tes hondlon ym tavij urmiig ni hugalah ym

  7. mergen says:

    Cekc.mn maani aimshig.mn boloh ni shig bna daa. Uul ni zovlon jargalaa huvaaltsaj zov buruugaa dugneltseh bodit gants gazar ym bolov uu daa gej bodson ymsan. Iimerhuu zuil unshih gazar tsaaguur chini zondoo bnoo.

  8. Mnb says:

    Aimshig 

  9. MglausCom says:

    Zaluusiinh n setgegdliig oruulaa toli yer n demii shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.