Монгол гэр бүлийн үнэ цэнэ өдрөөс өдөрт алдагдаж байна

527-1368767469middle

Тийм ээ, өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр. Үндэс суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах битгий хэл ганхах нь бараг үгүй. Яг л үүнтэй адил улсын үндэс бол гэр бүл юм. Хэдийгээр гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ.

delgeen-121555-2034940259

Энэхүү хэлхээг бат бөх байл­гах үүднээс НҮБ-ын Ерөн­­­хий ассамб­лей 1993 оны есдүгээр са­рын 20-ны хэлэл­цээрээр 1994 оноос эхлэн тав­­дугаар сар болгоны энэ өд­рийг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох тогтоол гаргаж, ба­тал­­сан байдаг. Харин манай ул­сын хувьд энэ өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Гэтэл хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний ба­рааны үнэ өдрөөс өдөрт нэмэг­дэж байгаа нь ихэнх гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болж байгаа. Өнөөдөр манай улсын дийлэнх гэр бүлийн сарын орлого бүхэлдээ хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээнд л зарцуулагдаж байгаа нь нууц биш.

Гэр бүлд байнга тулгардаг энэхүү бэрхшээл, асуудлаас болж хөрөнгө мөнгөтэй хол­боо­той хэрүүл маргаан, ха­маатан садан, ах дүүгийн да­рамт, сэт­гэл гутралаас үүдсэн архи­далт, хүчирхийлэл, салалт зэ­рэг олон сөрөг үр дагавар гарч бай­на.

Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрч байна. Энэ нь нэг талаар залуу гэр бү­лийн тоо нэмэгдэх сайн үр дагав­рыг бий болгож байгаа ч залуучуудад эхнэр, нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадвар дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо жилээс жилд нэмэгдэж байна гэхэд болно.

Түүнчлэн иргэд, тэр дундаа залуусын дунд “хамтран амьд­рагч” гэх ойлголт газар авч бай­на. Тэд эрх дураараа, чө­­лөө­­­тэй байхыг илүүд үзэж батал­­­гаагүй гэр бүл зохиох ханд­лага ажиглагдах болов.

Судал­­гаанаас үзэхэд манай улсад өдгөө 250 мянга гаруй залуус хамтран амьдарч байна. Хэдий байж болох ч эдгээрээс хэчнээн нь жинхнээсээ гэр бүл болдог нь эргэлзээтэй. Үүний хажуугаар гадаадын иргэнтэй гэр бүл бологчид, гэр бүл болохыг хүсэгчдийн тоо өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэж байгаа нь харамсалтай.

Басхүү ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх нэр томъёо гараад олон жилийн нүүр үзэж байна. Сүүлийн үеийн статистик тоо баримтаас үзэхэд 80 гаруй мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч, тэдний гар дээр 250 мянга орчим хүүхэд өсч хүмүүжиж байгаа аж.

Тэдний дийлэнх нь 3-4 насны хүүхэдтэй, амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар муугаас 80 гаруй хувь нь ядуу, үлдсэн нь нэн ядуу амьдарч байна. Нэг үгээр боложмийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй ба­раг л байхгүй гэсэн үг юм. Нэн ядуу иргэд айлын хаяа ба­раа­даж, орцны жижүүр хийж хор­воогийн бор өдрүүдийг өнгөрүүлж байна.

Уг нь Монголчууд бид эртнээс гэр бүл бололцох, амьд­рал ахуйгаа төлөвлөх асуудалд нарийн, нухацтай ханддаг бай­­сан арвин туршлагатай ард түмэн. Өдгөө энэ чанар алдагд­саар, элэг бүтэн, жаргалтай амь­дарч байгаа гэр бүл цөөрсөөр байгаа нь гунигтай.

Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам­наас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Дээр дурьдсанчлан сүүлийн жилүүдэд манай улсын гэр бүлийн бүтэц, хэв маяг, үнэт зүйл болон харилцаанд томоохон өөрчлөлт гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн үүрэг, эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдөж, хожуу гэрлэлт нэмэгдэх, бэлгийн харилцаанд эрт орох, хамтран амьдрахыг чухалчлах, гадаад гэрлэлт нэмэгдэх хандлагатай байгааг ч бас хэлж байна.

Тэр ч битгий хэл гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцлийг бий болгож байгаа аж. Энэ нь нөгөөтэйгүүр гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээний хэрэгцээг зайлшгүй нэмэгдүүлж байна. Иймд салбарын яамнаас Нийс­­­лэлийн хүүхэд, гэр бүл хөгж­лийн газартай хамтран энэ онд олон ажил хийж, хэрэг­жүүлжээ.

Тухайлбал энэ оны эхний улирлын байдлаар 68 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар 43 иргэнтэй биеэр бо­лон утсаар холбогдож арга зүйн зөвлөгөө өгчээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн Хүү­хэд гэр бүл хөгжлийн газ­рын хүүхэд хамгаалалын 27 мэргэжилтэнг хүүхэд болон тэдний гэр бүлтэй ажиллах арга зүйгээр хангаж, чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан байна.

Мөн хамгаалах шаард­ла­гатай хүүхдийн эрсдэлийн түв­шин тогтоох программд 1332 хүүхэд бүртгэгдсэнээс ха­раа хяналт­гүй 274, гэр бү­лийн хүчирхийлэлд өртсөн 53, хөгж­лийн бэрхшээлтэй 518, гэмт хэрэгт холбогдсон 48, гам­шиг осолд өртсөн зургаа, ас­рамж халам­жийн төвийн 170 хүү­хэд байгаа юм.

Харин залуу гэр бүлд архи, тамхи болон мансууруулах боди­сын хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн үнэ цэ­­нийг ойлгуулах үүднээс хоёр удаагийн цогц сургалт зо­­хион байгуулжээ.

Түүнчлэн нийс­лэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн тө­вийн мэргэ­жилт­нүүдийг гэр бүл­тэй ажиллах онол, арга зүйд сургах сургалт зохион байгуул­сан нь үр дүнгээ өгсөн байна.

Эцэст нь Монгол үндэст­нийхээ үндэс суурь болох гэр бүлийн асуудлыг одооноос хамгийн том, чухал болгон харж эх­лэх­гүй бол хэдхэн жилийн дараа гэр бүлийн дүр төрх ямар бай­хыг төсөөлөхөд бэрх болох нь ээ.

Б.Төрбат

Эх сурвалж:

7 Comments

  1. sar says:

    ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ БОЛ БЭЛГЭВЧ ГЭДЭГ ҮГИЙГ ЦЭЭЖЛЭЭД БАС ХЭРЭГЛЭЭД СУРЧИХ ХЭРЭГТЭЙ ШДЭ, ЗАЛУУЧУУДАА.

  2. azka26 says:

    sigle man ghhh teged haruulaad yah gj bgn ? 

  3. Single man says:

    Би бол эсрэгээрээ эхгүй хүүхэдтэй болдог юмуу гэж сүүлийн 2 жил бодоод байгаа. Нэг гадаад хүүхнээс өндгөн эс аваад, тээгч эхэд суулгаж гаргаад ганцаараа хүүхдээ хүн болгоно доо. Ээж гэдэг юмыг дагалдаж ирдэг хэрүүл уруулгүй, сайхан өсгөнөө. Гол нь монголын нийгэмд, эр хүн дангаараа, эмэгтэй хүнээс хамааралгүйгээр хүүхдээ өсгөж хүн болгоно гэдгийг харуулмаар байна. 

  4. 0000 says:

    minii gants xuu ene xuuxeduudin toond bagtaj l bga bx da sda

  5. ganbaa says:

    Эцэггүй хүүхэд яаж төрөх билээ дээ, үр суулгачихаагүй л юм бол. Харин аавгүй хүүхэд бол байнаа байна. Эцэг болох амархан, харин аав болох амаргүй дээ амаргүй.

  6. Monroe says:

    Harin tiimee etseggui huudeer duurlee. Zaluuchuud n karaoke bar buudal heseed arhidaad huuhdee geh setgelgui ehneree ch hairlahgui biee toogood peediigeed bhaar ger bul salalgui  ch yahawdee. Huuhnuuded ch bas buruu bj l bgaa

  7. akka says:

    mongol oron maani etseggui hvvhdeer dvvrlee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.