Эсвэл би энэ хүнийг зүгээр л хүлээх хэрэгтэй юу? /2/

Учир битүүлэг зүйл бичсэнд уучилаарай. Эхнээс болсон бүх зүйлийг бичье. Харин та бүхэн хэн хэнийг нь муугаар хэлэлгүй чин сэтгэлээсээ зөвлөөрэй. Анх сургуулиа төгсөөд нэгэн хувийн компанид эдийн засагчаар ажилд орлоо. Эхэндээ хүн сайн танихгүй хэцүүхэн л байлаа. Намайг ажилд орсны дараахан нэгэн өндөр сайхан залуу манай ажил дээр явж харагдах болсон. Анхандаа түүнийг нууцаар харж түүнийг хараад бүр сандардаг боллоо. Ингэж нууцхан хайрласаар 3, 4 сарыг өнгөрөөсөн байх.

Гэтэл хамт ажилладаг найз охин маань үргэлж тэр хүний тухай ярих болов. Эхэндээ тэр хүний талаар өөр нэг эмэгтэй ярихад хэцүү байдаг байсан. Сүүлдээ би найздаа буулт хийж өгсөн. Учир нь найз охин маань түүнд бас л хайртай болсон байсан. Өөрөө очиж танилцан түүнтэй минь уулздаг болсноо ч хэлсэн. Тэр үед хайртай хүнээ найздаа алдсандаа үнэхээр их харамсаж байсан. Өөрийгөө хүчлэн барьсаар ирсэн.

Гэтэл 3 сарын 7-ны өдөр ажлынхан маань бүгд тараад явцгаачихсан байлаа тэр өдөр байгууллагын март болж байсан юм. Би тэр арга хэмжээнд оролгүй ажил дээрээ ажлаа хийгээд сууж байтал нэг танихгүй дугаар залгалаа утсаа аваад ярьтал тэр минь байсан. Гэнэтийн бэлэг болгож сарнай цэцэгтээ хамт над дээр тэр өөрөө ирсэн. Ингээд л бид 2 уулзаж эхэлсэн. Хэдий миний найз сайн гэдгийг мэдсэн мөрлөө уулзсан би түүнтэй. Гэхдээ түүнээс бүгдийг сонссон тэр найзад минь сайн байгаагүй зөвхөн найзын харилцаатай байсан харин түүний сэтгэлд би сайсан гэдгийг мэдсэн. Ингээд л бид 2-н хайр эхэлж жаргалтай өдрүүд ар араасаа хөвөрсөөр…

Гэхдээ одоо тэр миний дэргэд алга. Ганцаардаж байна. Бид 2-н салалт найзаас минь болсон. Найз маань мэдээж хайртай хүнээ найздаа алдчаад хэцүү л байсан байх. Эргэж надтай уулз үгүй бол үхнэ гээд бөөн асуудал үүсгээд. Мэдээж хайртад минь ч хэцүү байсан надад ч бас. Гэхдээ хайрт минь бид хоёрыг хэтэрхий их зовоохыг хүсээгүй бололтой. Надаас явчихлаа. Одоо яах ёстойгоо мэдэхээ больчихоол байжийна. Надад туслаач яах ёстой вэ?

7 Comments

  1. boldko says:

    kinon deer bol tiin shan setgeltee zaluu gardagiin… ssss n helsen bol ortoishvvv,,, mongol erchvvd bol yur ni bol suuh hvnteegee suuy geed bodoh ym bol yuugch toohgvi suuchina….naad zaluu chin bol chamaig dewsgeree bolood ashiglaad duusad irheeree shaltag gargaad ta 2 n dund sain zaluu bolj vldeed tegeed serial kino chini duusch bgamdaaa… kkkk……..tegtel chi huursuurl….nuguu zaluu chini odoo uur serial kino ehlvvltsen neg gazr yawjil baigaaa….tegtel ta 2 kinogoo duusgahgvi ulam sunjruulaad erthen duusgaad…gantsaaraa gol dvrd togolson sain kinoo ehlvvleeee zaaa…

  2. zander says:

    chi yostoi doof huuhen bna. hunii zaluu l hulgailsan yum bna shd. bi chamd anhnii bichleg deer chini helee biz dee. hunii nuhur tur hulgailsan yum bish uu gej. ene udaad chi bas ih ayataihan setgegdel turuuleh gej bichjee. hunii nuhur hulgailagch…………………..

  3. sar says:

    иймхэн зүйлээс болоод орхиж явж байгаа бол хэрэггүй залуу байнөө, эр хүн үнэхээр хайртай л бол хайрынхаа төлөө тэмцдэг . Наад хүүхдийн тэнэг бодлоо хаяад цоглог сайхан амьдар. Хэзээ нэгэн цагт өөрийнхөө ханхүүг олсон цагтаа энэ үеэ бодоод өөрийн эрхгүй инээх болноо, бүсгүй минь.

  4. free says:

    сайн уу. чамд өдрийн мэнд. нэгэнт явсан хүнийг битгий хүлээ. хэрвээ тэр чамд үнэхээр хайртай байсан бол чамаас хэзээ ч явахгүй байсан юм. хэн ч юу ч гэж хэлсэн. гэхдээ тэр чамайг орхиод явчихсан бол чи араас нь гуйх хэрэггүй. яваа л биз. амьдрал баяншдээ. түүнээс хэдэн зуу дахин илүү залуу чиний амьдралд гарч ирэх болно. эргэж хараад харамстал нь сайхан амьдараарай. 

  5. hi says:

    heheh ashiglagaad hayagdaj ee hoorhii emee boltloo hulee hulee

  6. Sak says:

    Neeree tom jerry avgai uhtsiim baihdaa? Oird haragdsangui shoo te? Niitlel buriin door olon doloon yum onholdoj yavdag baisansht

  7. Ssss says:

    Jargatsan gar baina doo 2 huuhnii dund hayach todorhoi baigaa bizdee chinii ulun hartsiig medercheed ashiglasan bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.