Салах уу? Амьдрах уу?

05a-angry_man_face

Сайн байцгаана уу энэ сайтруу дандаа орж хүмүүсийн санал бодлыг уншиж сэтгэгдэл үлдээдэг байсан. Өөрөө харин одоо захидал бичээд сууж байна. Би одоо 30 настай  нөхөртэйгөө суугаад 7 жил болж байна. Нэг хүүтэй энэ намар сургуульд орно. Надад тулгараад байгаа асуудал гэвэл гэр бүлийн харилцаа. Сүүлийн үед нөхөртэйгөө үзэл бодол зөрчилдөөд юм л бол муудалцаад байдаг боллоо. Хамт амьдарсан 7 жилийн хугацаанд  6н жилд нь би тасралтгүй ажилласаар ирсэн. Гэр бүлдээ үнэнч байж ажлаа тараад гэртээ ирж хоолоо хийгээд орой бүр гэрээ цэвэрлэж шалаа угаана.

Гэхдээ энэ бүхэн нөхөрт маань хангалтгүй санагдсан бололтой сүүлийн жил миний хийсэн бүгдийг голж гоочилдог боллоо. Гэрээ цэвэрлсэн ч санаанд нь нийцэхгүй хоол хийсэн ч амтгүй байна гэнэ. Сүүлдээ би орой гэртээ харина гэж бодохоор юу гэж бас үглэх бол гэж боддог болсон. Сүүлдээ тэсэхгүй хэлсэн чинь хүн чинь доромжлуулах тусмаа долоон бурхан шиг гялалздаг гэсэн манай нөхөр. Боловсролгүй болохоор олигтой ажил олдохгүй таксинд 4 жил явсан одоо нэг газар сарын 300 мян төгрөгийн цалинтай ажил хийдэг. Сардаа 8 хоног ажиллаад бусад өдөр нь гэртээ байгаа. Гэртээ байгаа хүн чинь орой ирэхэд хоолоо хийж идэж чадахгүй өлсөж үхлээ гээл намайг ирэхэд сууж байна. Би тарж ирээд хоол хийж өгөхөөр амт нь ийм байна гээд л голно.

Сүүлийн үед ингэж амьдрахаас үнэхээр залхаж байна. Гэхдээ манай нөхөр тамхи татахгүй, архи уухгүй, хүүхэн эргүүлэх хүсэлгүй мөнгөгүй болохоор л тийм байх. Их дуугүй хүмүүсийн хажууд их даруухан надтай 2-уулаа байхдаа их үглээ. Хүн чинь амьдралаас баяр баясгаланг мэдэрч байж утга учиртай болно биз дээ. Амралтын өдөр хоолонд орий гадуур 3-лаа гарья гэхээр хайран мөнгө гээд хөдлөхгүй би 6 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн мөртлөө монетон ээмэг бөгж зүүж үзээгүй надад эдийн шунал гэж байдаггүй байхаа. Хүүхдээ 6 сартай байхад нь ажилдаа орж байсан. Сарын цалин маань боломжийн хэдий ч бүх цалингаа өрөндөө өгөөд л дуусна. Бид 2 орон гэрээ өөрсдөө босгож аав ээжээсээ аяга ч авч үзээгүй одоо үед зээлгүй хүн гэж байхгүй. Хүүгээ дүүтэй болгоё гэж шалаад байгаа дахиад нэг хүүхэд гаргавал хүний эрхэнд бүр мөсөн орох юм шиг санагдаж байна. Салая гэхээр хүүгээ бодоод байдаг яавал дээр вэ?

15 Comments

  1. boldoo says:

    salaad uz l dee. tegeed oor eriin boov hoogood bas huuhdiig ni gargachih tegeed daraa bas neg “asuudal” bnaa geed end bicheerei. asuudalgui er haa ch bdaggui yum harin ch chi sain zaluutai azaar taartsiim bishuu. chi ch yagaachgui bn daa. iim yumiig asuudal bolgoj bgaam bol arhidaad huuhendeed zodood ehleheer chi yu geh bol sonin bn

  2. Adil says:

    Yag l minii amidraliin huulbar bn daa, buur  yaag shuu, bid 2 salsan, bie setgel taivshirdag yum bn lee. Huuhnuud id chin er hunii olj irsen mongond ni bish, setgeld ni tatagddag yum bn lee. Yaj ch hicheej hool hiigeed urmiin ug sonsohgui bol gomdoltoi, yasj ch hicheej amidrah ej zutgeed hajuugas demjihgui bol suuldee shantardag yum bn lee. 

  3. hadaas says:

    Zalhuu bvreg idvehigvi l nuhur bn. uur yu ch bish. suuri hvmvvjil. uuriigu urchiluh. hurvuh chadvar gdiimda. Unshih setgeh. gerte bgad bval hen ch irehgvi.  yadaj zuv hmvvstei zuv gazara arhid. diplom havtas mergeshil end ogt hamaagvi. bolovsrol gdeg uur zuil. ih urgun utgatai. bvteelch hvmvvsiin dund bh heregte bha

  4. June says:

    salaachee … archaagui ymiig 7 jil harj suuchaad hezee zasrana gj huleeh geev… 30 nas shineer ehel… archaagui har ymtai bsnaas gantsaaraa huugee usguud amidraach…

  5. boldoo says:

    huuhdee garga. tegj bj iim sain eriig torgooj uldeene. ugui bol ter chamaig orhino aldavaa mangaraa bushuu huuhdee 2 duutei bolgo.

  6. bold says:

    huuhdee garga. tegj bj iim sain eriig torgooj uldeene. ugui bol ter chamaig orhino aldavaa mangaraa bushuu huuhdee 2 duutei bolgo.

  7. zochin says:

    тэжээхгуй хунээс дахиж хуухэд гаргаж тэнэгтэв дээ. юмны унэ ендер зээлтэй байгаа уед тэгээд чи нялх хуухэд елмен зелмен амьдруулж зовоомоор байна уу. ухаан суудаггуйээ та

  8. м says:

    зүгээр л иргэж харалгүй сал ийм төрлийн эрчүүдэд хэлээд ч ойлгохгүй уйлаадч ойлгохгүй наадах чин байсан байгаагүй чи ухаантай юм чин хүүхдээ аваад яв хүүхэд томрох тусам чамайг ойлгонов сүүлдэн чи салж байхгүй яавдаа гж бодно

  9. ok says:

    2 дахь хүүхдээ гаргахаа түр хойшлуулаарай.  Чиний боддог зөв шүү.  Яахав гар хүрээд байдаггүй бол хүүгээ бодоод харзнаад үз. Хүүхэд гаргаж өгөхөөр зан ааш нь засарч магадгүй гэж битгии горьдоорой. Тийм юм байхгүй . Өөрийнхөө ажил амжилтын төлөө бүр илүү тэмц , харин ханиа хайраа гээд нөхөртэйгөө ойлголцох гээд үзвэл яаж бна.  

  10. ok says:

    2 дахь хүүхдээ гаргахаа түр хойшлуулаарай.  Чиний боддог зөв шүү.  Яахав гар хүрээд байдаггүй бол хүүгээ бодоод харзнаад үз. Хүүхэд гаргаж өгөхөөр зан ааш нь засарч магадгүй гэж битгии горьдоорой. Тийм юм байхгүй . Өөрийнхөө ажил амжилтын төлөө бүр илүү тэмц , харин ханиа хайраа гээд 

  11. TG says:

    УКА ЗӨВ ХЭЛСЭН

  12. ука says:

    Эрэгтэй хүн гэрт их байгаад ирэхлээрээ их үглээ нэг үгээр хэлбэл алтан загасны үглээ эмгэн л болдог. Сайн ярилцаад үз. “Намайг байгаагаар минь хайрлаж чадахгүй бол тэр сайхан хүүхэд төрүүлээд, мөнгө ургуулаад, гэртээ байнга байдаг тогооч эхнэр олж ав. Би чамайг энд тэндхийн эрчүүдтэй харьцуулдаггүй байгаагаар чинь хайрладаг шүү” гэж хэл.

  13. zochin says:

    ene yag minii amidraliig omnoos mini bichsen yum shig sanagdchlaa. Gehdee neg l yalgaa bna manai nohor bolovsroltoi hernee ajil hiih durgui hunii dor ajilj chadahgui gedeg baisan tegeed ooriinh in hiij baigaa zuil butej baisan udaagui. Emegtei hun yavaandaa buh zuild gantsaardaad mash ih uur utsaartai boldiin bna le tegeed ch neg in zutgej baigaa amidral yaj ch hicheegeed oodoo boldguin bna le de. teged ooroo hariutslagatai baij ger bulee avaad yavah yum shig olon huuhedtei bolii gesen yum yarina bnga hun daramtlana. Odoo bol salaad sanaa amar huuhedteigee amidarch bna da tiim nemergui chirguulees salahaar amidral ch oodlood irdiin bna le mon oortoo zartsuulah mongo tsagtai ch bolson do.

  14. ...... says:

    Nuhur chin huvi hun talaasaa tiim amidraliin bayar bayasgalan husel temuulelgui hun yum shig bn.zaluu hun ug ni bolovsroh tusmaa hamt olon dund orj niigemshih tusmaa l zorilgo husel ermelzeltei boldog shde.ter talaas ni hamtdaa bolomj bololtsoogooroo zutgevel ug ni. Gertee zugeer suugaad bg hun uu erj uglehees uur hiih yumgui, hugjihgui shde.avch bg tsalin eldev yumnaas bolood amidrald gutardag yum blgui de 

  15. girl says:

    anhnaasaa yaah gej uuruusuu dooguur er huntei suusiin. bolovsrol bol yaahiin argagui amidraliin neg chuhal zuil bolchood baina sht. yadaj bolovsroltoi uurtuuguu ijil hemjeenii ajliin bair suuritai huntei suuhgui l bol daraa ni iimerhuu asuudal garah ni todorhoi. ur huuhedtei boltson humuus baina daa. salah edr gej yarihaasaa umnu hamtdaa hicheegeed uzie gej yariltsaad uzsen ni deer dee. hamgiin gol ni sain yarilts. ene zan chin taalagdahgui baina gedegee hel yaadii.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.