Тачаангуй “гэймер” одууд

Хобби гэхээсээ илүүтэй мэргэжлийн түвшинд хүртэл хөгжсөн дэлхийн видео тоглоомын ертөнцийн сонин хачинаас Холливүдын алдартай дараах 10 үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.

Тэд видео тоглоом тоглох сонирхол болон хобби, тэдгээрт хоолой оруулах мөн жүжиглэх зэргээр аль нэг байдлаар “Кино урлаг + Видео тоглоом”-ын салбартай салшгүй холбоотой “халуухан” оддын төлөөлөл юм.

1. Меган Фокс / Megan Fox

b08a0941dcca9f4411a5d2bcaba174b6
Эрчүүдэд зориулсан “Maxim”, “H&M” сэтгүүлийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтад онцгой байрт бичигдээд байгаа жүжигчин Меган Фокс саяхан “Halo: Reach” тоглоомонд “нугасгүй” тухайгаа нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ. Энэ бол Америкийн видео тоглоом хөгжүүлэгч “Bungie” компаний гаргасан “Xbox 360”-д зориулсан тоглоом бөгөөд 2552 онд өрнөх харийнхан ба эх дэлхийн хүн төрөлхтний тэмцлийг өгүүлэх тоглоом билээ. Тэрээр тун удахгүй анхныхаа үрийн зулайг үнэрлэх гэж байгаа юм.

2. Розарио Доосон / Rosario Dawson

d62a488cad390d85c25e68ce1c358c09
Америкийн жүжигчин, дуучин, зохиолч Розарио энэ оны 2 сард гарсан “Syndicate” цуврал видео тоглоомонд хоолой оруулсан бөгөөд 2006 онд мөн хоолой оруулж байсан “Marc Eckō’s Getting Up: Contents Under Pressure” тоглоомын Тинагийн дүрээр шилдэг үзүүлбэрийн шагнал авч байсан удаатай туршлагатай ”гэймер” бүсгүй ажээ.

3. Мила Кунис / Mila Kunis

d7fd0427321e2b2d91ab0f8b78738da6
Саяхан буюу 2012.06.29-нд нээлтээ хийсэн “Ted” кинонд тоглоод байгаа жүжигчин Мила Кунисын хувьд хоёр ч видео тоглоомонд хоолой оруулаад байгаа ба тэрээр “World of WarCraft” зэрэг онлайн массыг хамарсан тоглоомуудаар наадах дуртай нэгэн гэнэ.

4. Жессика Альба / Jessica Alba

7a077a81ff2a8ea1413b9b3435ec223d
Тэрээр багаасаа Нинтендогийн сонгомол “Bomberman”, “Pac-Man”, “Super Mario Brothers” зэрэг тоглоомуудыг тоглож өссөн нэгэн бөгөөд “Wii Sports” тоглоомыг таашаадаг гэнэ.

5. Оливия Манн / Olivia Munn

99db644b699a60d60bf06ed989654fc4
Харин Канад ба Австрали улсад цацагдаж байсан Америкийн “Attack of the Show” телевизийн шоуны хөтлөгч байсан жүжигчин, зохиолч, загвар өмсөгч Манны хувьд “Pabst Blue Ribbon” брэндийн шар айраг шимэнгээ үүрийн 3 цаг хүртэл “Guitar Hero” тоглоомоор тоглох дуртай гэнэ.

6. Янина Гаванкар / Janina Gavankar

b2169fd5b0b125d6dbb6352b6904c022
Сүүлийн үед шинээр гарч буй шилдэг видео тоглоомнуудаас хоцролгүй – эрчимтэй хөгжүүлж буй хоббиныхоо тухай хэд хэдэн ярилцладаа нэг биш удаа дурьдаж байсан Америкийн телевизийн “True Blood” цувралын од жүжигчин, хөгжимчин Янина Гаванкар өөрийн сайтдаа ямар тголоом тоглож байгаа тухайгаа болон тухайн тоглоомын талаарх сэтгэгдлээ фэнүүдтэйгээ хуваалцдаг ажээ.

7. Зүи Дэйшанель / Zooey Deschanel

f9f37c87ae34e4a3fd9aec2397be3968
Кино урлагт амьдралаа зориулсан ховорхон гэр бүлд мэндэлсэн Америкийн жүжигчин, хөгжимчин басхүү чадварлаг дуучин Зүи Дэйшанель “Nintendo”-гийн “The Legend of Zelda” тоглоомонд хорхойтон нэгэн гэнэ. Энэхүү тоглоомыг Японы дизайнерууд болох Шигэрү Мияамото, Такаши Тэзука нар бүтээсэн ба 1986 онд анхлан гарч байсан тус бүтээл 2011.11 сард орчин цагийн шинэ хувилбараа гаргаад байгаа уран зөгнөл, адал явдлын гайхамшиг болсон тоглоом юм.

8. Жемма Эткинсон / Gemma Atkinson

b07bbefbc89e9b1b9f7eeaa2b65143ca
Тэрээр бүх цаг үеийн хамгийн олон тоглогч – сонирхогчтой “Command & Conquer: Red Alert III Uprising” стратегийн шилдэг тоглоомонд хоолой оруулж байсан бөгөөд мэргэжлийн түвшинд хүрэхүйц чадварлаг “гэймер” ажээ. Гайхалтай хоолой, үзэсгэлэн төгс бие галбираараа шагшигдсан Английн нэрт модел бүсгүй одоогоор дэлгэцийн хоёр бүтээл дээр ажиллаж байгаа юм байна.

9. Фелишиа Дэй / Felicia Day

448f07b925d74cabb87bac96bd96bb4f
Видео тоглоомын ертөнцтэй салшгүй холбогдсон удаах алдартан бол нэрт жүжигчин, зохиолч Фелишиа юм. Тэрээр дөрвөн ч тоглоомонд хоолой оруулаад байгаагийн хамгийн сүүлийнх нь ирэх 8 сард гарах “Guild Wars II” юм. “The Guild” онлайн цувралыг тэрээр бодит амьдралаасаа сэдэвлэн бичсэн гэдэг.

10. Камерон Диаз / Cameron Diaz

d2313512b81dc036cf63d305239c9378
1990-ээд оноос эхтэй дэлгэцийн олон алдартай бүтээлүүдээр урлагийн гараагаа эхлүүлж байсан Камерон Диазын хувьд “World of Warcraft” тоглоомын улаан “фэн” ажээ. Түүнээс гадна Жессика Симпсон, Оззи Осбөрн, Вин Диэзель нарын одууд ч гэсэн тус тоглоомонд нугасгүй гэнэ.

SOURCE: PlaySkull.mN

4 Comments

  1. Quiz says:

    Togloomchin gesen ug

  2. sarnai says:

    Geimer…ene ugiig meddeggui yu gesen uguu???

  3. Quiz says:

    Tachaangui gemeer oduud gej unshaad gaihlaa. Buruu unshij

  4. erka says:

    Жемма Эткинсон / Gemma Atkinson nadtai adilhan togloomnuud togoldogiin baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.