Хадгалж үлдмээр байна…

024

Сайн байна уу? Би 25 настай найз залуутайгаа 2 жил болж байна. Бид 2 зүгээр үерхдэг гэхээс илүү яг л эхнэр нөхөр шиг байдаг. Тэр минь миний хувьд бүх зүйлд анхны эр хүн. Харин бид 2 тусдаа 600 км-н зайтай амьдардаг. Гэхдээ би ихэнхдээ найз залуугийндаа ирж байдаг. Сая сүүлд би гэрлүүгээ яваад 2 сар ирээгүй байж байгаад ирсэн. Гэтэл тэр тэс өөр хүн болчихож. 2 сар ирээгүйд минь уурласан гэж байгаа ч тэр өөрөө бас уулздаг хүнтэй болсон байгаа, хамт ажилладаг хүн нь. Надад болохоор найз л гэж хэлээд байгаа. Тийм дотно найз гэж байхуу хамт дугуйгаар зугаалж зургийг нь аваад л бас тэр охин нь манай найзын хацар дээр үнсэж байгаа бичлэг байсан.

Ийм болсонд 2-аа буруутай, энэ 2 жилд их маргалдаж муудалцдаг байсан гэсэн ч итгэлтэй байсан хэзээ ч салахгүй гэж. Би ч өөрөө их түргэн ааштай уурлаж бухимддаг. Сүүлд 3 сарын өмнө би уурлаад салъя гээд гэрлүүгээ явахад санаад байна гээд ажлаа хаяад миний араас ирж байсан. Бас гол асуудал нь бид 2 өөр орны хүмүүс өөр зүйлүүд маш их. Тэгээд өчигдөр ярилцаж суухад бид 2-т бодох цаг хэрэгтэй одоо надад ямар ч мэдрэмж алга яг л төмөр шиг юуг ч хамаармааргүй байна гэж хэлсэн. Үнэхээр яг л төмөр шиг хүйтэн санагдаж байна. Аль алиндаа буруу байгаа ч бодохооор л гомдоод хүлээн зөвшөөрч чадахгүй юм. Энэ үед яавал дээр вэ яаж чадвал харилцаагаа ахин сэргээж хадгалж үлдэж чадах бол? Туслаач…

4 Comments

  1. Oh god!!! says:

    CHI BOLOHOOR ALI BOLOH NIILEED SUUCHIH GEED BAIGAA YUM BNA YAHAW SUULAACH SALAH YAMAR TURGEN GEECH UNET ZUIL TAARAHGUI BNA GEDEG CHIN HUULIARAA YAMARCH ASUUDALGUI SALAH UNDESLEL BOLDOG YUMDAA ALSIIN HARAATAIL BAIJ UZ

  2. Маяа says:

    Xvнд ашиглуулав даа. Наадах чинь хайр биш. Хайр ийм байдаггvй юм аа. Эсвэл хурдан гэрлэж цуг амьдар.
    Надад тусдаа байж, 10 жил еех ч биш булчирхай ч биш явсаар хайртай хvнээсээ салж билээ гэдэг гашуун туршлага байна кккк. Хол байгаа хvмvvcт дундуур орох хэл ам болон бусад шургааснууд олон байдаг юм бна лээ. 

  3. aka says:

    энэ чигээрээ салаад мартсан нь дээр

  4. ehner says:

    Ooroos  chn boli gj bodood oir huntei bolson ym bishu.odoo tegeed yaltai ch bilee.setgelee tatagui yu da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.