Стресс яагаад өвчин үүсгэдэг вэ?

0595fd2

Стресс үүссэнээс болж бие дахь эсийн дотор чөлөөт радикалууд ихэсч, митохондри хэмээх хүч ялгаруулдаг эсүүд хангалттай хэмжээний энерги ялгаруулж чадахаа больж хүмүүс ядарсан, тамиргүйдсэн, эрч хүчгүй байдалд ордог. Хэт их хэмжээний чөлөөт радикалууд бидний удамшлын мэдээлэл дамжуулагч эсүүдийг гэмтээх аюултай.

  Энэ үед хүний биед хангалттай хэмжээний антиоксидантууд байхгүй бол стресс нь жинхэнэ өвчин болон хувирдаг. Стрессийг тойрч гарна гэдэг хэцүү. Ортомолекулт эмчилгээний ухаан нь энэхүү байдлаас сэргийлэхийн тулд олон төрлийн микро тэжээлийн бодисууд байдгийг мөн эдгээр нь стрессээс үүсдэг сөрөг үр дагавруудыг бууруулж болдог тухай сургадаг. Үүний гол зорилго нь стрессээс үүсч буй шинж тэмдгүүдийг байгалийн гаралтай эмчилгээний аргаар багасгаж улмаар дахин энерги ялгаруулах явцыг бие болон сэтгэхүйн хүрээнд дэмжих явдал юм.

  Mind master нь ортомолекул эмчилгээний дайралт бөгөөд бие сэтгэхүйн чадлыг сайжруулах зорилготой стрессийн эсрэг цогц арга хэмжээ юм.
Найрлага:
 Зуун настын ханд 36 хувь
 Усан үзмийн шүүс
 Ногоон цайны ханд
 Ресвератрол
 Ургамлын хандны хлорфил
 Төмрийн 3-р пирофосфат
 Коэнзим Q10
 Л- Гарнитин
 Аминдэм В (В1, В12, фолийн хүчил)
 Аминдэм Е
 Натрийн селенит
 Холин
Энэхүү олон төрлийн бодисыг бүхэлд нь нэг сайн харъя.
– Зуун настын ханд нь бусад бодисын молекулыг үндсэн субстанцаар дамжуулан эсэд хүрэх замыг нээж өгнө.
– Усан үзмийн шүүс нь тодорхой хэмжээний олигомер процианидин, чөлөөт радикалуудыг эсэргүүцэгч, үрэвслийг намдаагч полифенол агуулж байдаг. Эдгээр нь өөр бусад ургамлын найрлагад ч агуулагдаж байдаг ба бүгд хүний биед тохирно. Тэд катализаторын үүрэг гүйцэтгэж аминдэм А, С, Е-ийн нөлөөг улам сайжруулдаг.

 – Ногоон цайны ханд нь кофеин болон полифенолыг агуулна.
– Хлорфил буюу ургамлын навчийг ногооруулагч бодис нь фотосинтезийн явцад их үүргийг гүйцэтгэдэг. Нэг үгээр хэлбэл гэрлийг энерги болгон хувиргадаг. Хүнсний бүтээгдэхүүн орлож болох ба таних тэмдэг нь Е140 юм.
– Ресвератрол нь шинжлэх ухаанаар батлагдсан олон чухал үүргийг гүйцэтгэгч полифенол-ыг агуулдаг. Чөлөөт радикалуудыг устгагч хэмээх нэрээрээ алдартай бөгөөд судсыг калькжихаас хамгаалдаг тул зүрх судасны өвчнөөс голлон сэргийлдэг. Мөн хавдрыг химийн аргаар эмчлэх явцад түүний үйлчилгээг дэмжигч болдог төдийгүй дараахи олон өвчнийг анагаахад тус болдог. Үүнд: Алцгеимер, артритис, биеийн эсэргүүцэл сулрах, тархины судасны хатуурал, клауком зэрэг орно.
– Төмрийн 3 дагч пирофосфат нь амин чухал бичил элемент бөгөөд хүний биед 5 хүртэл гр хэмжээтэй агуулагдаж байдаг. Өөрөөр хэлбэл 4 мл цусанд 2 мг төмөр агуулагдана гэсэн үг. Төмрийн дутагдлаас болж үүссэн цус багадалт нь дэлхий дээр хамгийн элбэг тохиолдох бичил элементийн дутагдлын өвчин юм. Үүний гол шалтгаан нь эм, жирэмсний үед төмрийн хэрэгцээ ихсэх, сарын тэмдгийн үеийн цус алдалт, нэг хэвийн хооллолт, гэдэсний ханаар тэжээл шимэгдэх явц саатах зэрэг болно.

Анхаарах зүйл: Төмрийн бодис гэдэсний ханаар шимэгдэх явцыг аминдэм С дэмжих ба хар цай эсрэг нөлөө үзүүлдэг.

Заавар: Стрессийг та яавч үл ойшоож болно. Хэт оройтохоос нь өмнө ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Бүх өвчний 30 гаруй хувь нь стрессээс үүдэлтэй. Олон хүмүүс стрессээс болж ажлаа орхиход хүрдэг ба тэдний амьдралын баталгаа хэцүү болдог.

Эмч -ээс зөвлөгөө авна уу?

Эх сурвалж: Анагаах ухааны доктор Жеан- Бернард Делбе

3 Comments

  1. help help says:

    help me

  2. Help me says:

    Ene site d humuus zowoogui awah herd bicheed bh yum bi bas zuwulguu awah gesen daanj yaj bichedgin playfully bas meddeggui nzuudaa nadad tuslaad heleed uguuuch bi nzuudtga huwiin zviles yriltsdagguie Ted ch nam,g oilgoj zuwulguu uguh chadahguig bi meddeg yum harin end ordog humuus zarimni uguh chador yum shig sangdlaa nadaas Minii asuuh zvil maani zarimdni te1 asuult bga Bhaldaa bi yahoo medehku bnldaa nadaas ax Hun nadad sain salahgui geed bh yum bi Bol salmaar Bnlda nadad dassan geed bh yum terni yg her sain gesen vg yum Bol bj gomdooh yum shig sangdaad bhin bi yah yostoi we nzuudaa 

  3. Ambaga says:

    Haha stressin talaarh medelel orood 5 honoj baihad 1 ch commentgui! Manaihni sonirhol ch 1 yum shiv dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.