Зовлонгоо хуваалцая

Сайн байцгаана уу. Нэг асуудал дээр зөвлөгөө авмаар байнаа. Би гуч гарсан эмэгтэй урьд нь олон жилийн өмнө хүүгээ хэвийн төрүүлсэн түүнээс хойш үр хөндүүлэх, зулбах гэх мэт жирэмслэлт байгаагүй ээ. Ажил амьдралаа зохицуулж явсаар 5 жилийн өмнөөс хүүхэд гаргах гэсэн боловч үрийн суваг битүүрсэн гэнэ. Тэгээд сэтлүүлье, эмчлүүлье, дурангийн хагалгаанд оръё гэсэн боловч савнаасаа эхлээд битүү тул ийм эмчилгээ хийж болохгүй шууд үр шилжүүлэн суулга гэнэ. Бидэнд тийм олон сая төгрөг яаж байхав дээ. Ажил хийж амьдралаа төвхнүүлж хүнээс гуйхгүй хүнд илүүчлэх зүйлгүй энгийн амьдарч байгаа хүмүүст тэр солонгос явах 20 сая төгрөг бол зүүд зэрэглээ адил биелэшгүй мөрөөдөл болох байх. Хөөрхий бидний нэгэн адил эмэгтэйчүүд маш олон байх юмаа. Тийм их мөнгө төгрөг заралгүй үр хүүхэдтэй болсон хүмүүс байвал зөвлөгөө өгөөч. Над шиг зовлонтой байгаа олон эмэгтэйд олон гэр бүлд хэрэгтэй мэдээлэл болох байх. Та бүгдийг чинь сэтгэлээсээ зөвлөнө гэдэгт найдъя. Өөрөө энэ зовлонг үзсэн хүн л ойлгох байх даа.

13 Comments

  1. Ezen ni chi says:

    blocked fallopian tube massage 
    geed youtube deerees haigaad bichlegiig ni nohorteigoo yzeed nohrooroo hiilge. Manai heneriig tegej onshlood bid ch nileed emnelegeer yavsan. Tegeed orhison. Neg l odor minii hani namaig asgartal uiluulsan daa. Ehleed ali ali ni eryyl baih heregtei. 
    Eh nyalhas deeree esee tooluul. Yriin shingeniihee.
    Tsaashdaa . Tehnik ni amarhan.
    7 honog byy sex hii. Gar hangalag ch bolohgyi.
    Tamih ogt tataj bolohgyi. 
    Arhi bol yariltyi.
    Tegeed yz dee. Amjilt

  2. zochin says:

    Anuuhai med geed emneleg bi 6-7 say bolno. Bayarmaa geed hoorhon aashtai emch bii. Zondoo olon hoorhon huuhed garsan. Zaaval Korea geed yahabdee. Achtan dotor bgaa. 

  3. xoxo says:

    болор н  өчигдөр жаахан баасан ахынд балгачихсан бсан дотор гайгүй юу? хахахаха

  4. Bolor H says:

    Өнөө үед Иогч ёстой сайхан шарилж халгай шиг цэцэглэж байгаадаа. Бас л нэг сайхан BIZ юмдаа хөөрхий. 

  5. BADA says:

    Ямар ч эмнэлэгт очилгүй, хүүхэдтэй болох тухай огт бодолгүй, нэг хэсэг наад асуудлаа орхичих. Олон эмнэлгээр яваад, есөн шидийн шинжилгээ эмчилгээ хийлгээд, хамаг мөнгөө хувийн эмнэлгүүдэд өгөөд, сэтгэлээ шаналгаал яваад байх юм даа манай хүүхнүүд. Манай дүү 3-4 жилд УБ-ын бараг бүх эмнэлгийг дуусгасан даа. Өнгөрсөн зунаас хойш явахаа болиод энэ асуудлыг хаясан. Намар йогад явсан. Удаа ч үгүй жирэмсэлчихсэн. Одоо 4 сартай жирэмсэн. Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэдэг бас ортой шүү. Битгий их хичээгээд бай л гэж хэлэх байна даа. Болно оо л гэж бод. Йог зүгээр санагдсан шүү. Амжилт! 

  6. GegeenCom says:

    Huuye ter boov hadand mordoj eej hadand shivneed bolchdog geeguimuu
    Undugnii donor unegui hiine shw 
    Gehdee haramsaltaimaa gadagshaa garval 20say 10,000$ chini 2-3 sar hosooroo guriichihed boschohmoor l haragdah bhda. Korea ru gereegeer yavaad dergedees n emchilgeendee oirtohiimu cha -d ch bilu olnii taniluud suulguulaad amjilttai bolson gsnshd. 

    Mgl mini hugjij l bgada daanch iimerhuu yumand uneheer shortcut heregtei sanagdlaa sry shw. Urguj avaad demii yu

  7. mal says:

    mongoliin emneleg hudlaa shaagaad hunees mungu sah l ubchin tsussan chamaig buruu onshilson baigaadaa baridag yum meddeg hund uzuuleh heregtei gehdee toglogch nar olondoo uuriinhuu zub sobin l naidaj dee

  8. Sun says:

    Болохгүй бол ардын эмнэлэг, бариа засал хийлгээд үзэж болно ш дээ. 

  9. xxx says:

    наад зах нь 3 эмчийн амнаас өөрийн биеэр сонсох хэрэгтэй. дор хаяж 2оос доошгүй газрын шинжилгээг харьцуулах шаардлагатай. тэгээд эгч дүүс ээж хамаатан нартайгаа зөвлөлд. Учир нь чиний биологийн онцлог зөвхөн тэдэнтэй л ижил. шийдвэрээ харин өөрөө гаргана биз

  10. Bolor H says:

    Ялангуяа тэр Интэрмэд…. сааааайхан үйлчилгээтэй газардаа

  11. Bolor H says:

    Нэг зүйлийг хэлье Монголын хувийн эмнэлэгийн эмч нарын хүүхэн хараа, нүдний солонгон болон эвэрлэг бүрхэвчинд зоос мөнгө зүгээр л эргэлдэж байдаг юмшүү. Тэдний гол зүйл нь чамайг айлгах тактик. энийгээ тэд нар дэндүү гоёмсог бөгөөд чадмаг эзэмшсэн нь гайхалтай бөгөөд бахдалтай(тэд эмчилгээ шиг үйлчилгээ үзүүлдэг сайн анзаарвал). Заа тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай. 

  12. hulan says:

    mgld 6-9 saya gej bnlee bayangol hudlaa shu zunduu busguichuul suulguulsan erduu 2% l amjilttai bolson gesen suuliin ued uujin med geed mundag emneleg bii bolson bnle

  13. man says:

    Mongold tm unetei bish ur suulgadag gsn biz dee zaaval korea ene ter gj bhaar.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.