Аймшигтай түлэгдэлтийг давж гарсан гайхамшигтай түүх

0

АНУ-ын Флорид мужийн Жексонвилль хотод амьдардаг Андреа Грантын түүхийг айдас, өвдөлт, өөртөө итгэлгүй байдал, үхлийг даван гарч чадсан гайхамшигтай түүх гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Хамгийн гол нь энэ түүх дуусаагүй Андреа нь хар багадаа туулж гарсан аймшигт үйл явдлын үр дагавартай одоо хүртэл тэмцсээр байгаа.

new_banner

Өдгөө 24 нас хүрсэн Андреа нь 2001 онд наймтай байхдаа 10 настай ахын хамд гэртээ ганцаар үлджээ. Тэднийг хоёулханаа үлдсэн өдөр гэрт нь шатдаг хий алдагдах аймшигтай дэлбэрэлт болж байшин нь галд автсан аж. Хөршүүд нь гал унтраагчдыг цаг алдалгүй дуудсаны ачаар тэд хоёр жаалыг аварчээ. Хүүхдүүд амьтай байсан ч дэндүү их түлэгдсэн байж.

1

Андреагийн ба түүний ах хоёр биеийн гадаргын 80 хувийг түлэгдэлттэйгээр эмнэлэгт хэвтсэн байна. 3 дугаар зэргийн түлэгдэлттэй хүн биеийн гадаргын 80 хувь нь түлэгдсэн үед амьд гарах магадлал бараг байхгүй гэж үздэг. Гэвч Андреа ахын хамт азаар амьд гарчээ.

2

Гэвч ийм аймшигтай бэртлийн үед амьд гарснаар асуудал шийдэгддэггүй, харин ч эсрэгээр хамаг асуудал амьд гарсны дараа эхэлдэг. Аймшигтай түлэгдсэн хоёр эмнэлгээс гарч, сургуульдаа эргэн орж, үе тэнгийхэнтэйгээр хэвийн харилцдаг болоход маш олон жил шаардлагатай болж.

3

Аймшигтай явдлаас хойш 16 жил өнгөрсөн ч гэлээ Андреагийн биеийн бүрхсэн аймшигтай шарх хэзээ ч арилахгүй. Гэтэл ийм аймшигтай түлэгдэлтийн сорви бүү хэл хамрын хэлбэр төдийхнөөс болж хүмүүс сэтгэлээр унан санаанд оромгүй тэнэг алхам хийх нь олон. Харин Андреа аймшигт сорвиноосоо болж шаналж зовохгүй, хүн амьтнаас ичиж зожиг нууцлагдмал амьдралаар амьдрахгүй гэж шийджээ. Тэрээр сорвио хэзээ ч хүмүүсээс нууж байгаагүй бөгөөд үхлийг давж гарсны тэмдэг гэж түүгээрээ бахархадаг.

4

Гэхдээ түлэгдэлт нь зөвхөн биеийн гадаргыг бүрхсэн төдийгүй дотор эрхтэнүүд нь хүнд гэмтсэн байна. Үүнээс болж хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй тухай эмч нар түүнд сануулсан байна. Андреа найз залуутай болж ээж болох тухай бодож эмч нар зөвлөлдөхөд эмч нар эээлжит удаагаа түүнийг хүүхэд тээж чадахгүй тухай сануулсан аж. Эмч нар жирэмсэн болвол хүүхдээ 1 сараас илүү хугацаагаар тээж чадахгүй гэсэн.

5

Гэвч Андреа хөл хөүнд болсон төдийгүй эмч нарын анхааруулж байсан нэг сар хэдийн өнгөрсөн, тээлт хэвийн болж байгаа аж. Иймд Андреа нь төрөх хараахан болоогүй байгаа ч одооноос хүүхдийнхээ тухай хүмүүст хэлж, ярьж өгөх ёстой гэж шийдэжээ.

6

Зоригтой бүсгүйн үхлийг давсан түүх ээлжит ялалтаар төгсөж, хүүхэд нь эсэн мэнд төрнө гэдэгт найдаж байна.

1 Comment

  1. Нээрээ says:

    Эвий минь ямар хүнд түлэгдээ вэ. Яасан их өвдсөн болоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.