Дрэйк болон Жэннифэр Лофэз нар харилцаандаа цэг тавьжээ


Холливуудын алдарт дуучин, жүжигчин 48 настай Жэй Ло болон залуу реппер 30 настай Дрэйк нар хайрын романс үүсгэж буй зургаа тус тусынхаа инстаграмд нийтэлсэн нь хэвлэл мэдээллийнхнийг хэсэгтэй шуугиулж байсан билээ. 

Харин шинэхэн хосууд сар ч бололгүй салцгаажээ. Реппер Дрэйк саяхан Амстердам руу компанит ажлаараа явах үеэрээ алдарт порно од Rosee Divine-тай хамт оройн зоог идэж байсныг Daily Mail агентлагаас мэдээллээ. Тэд нэгэн Япон ресторанд өөд өөдөөсөө зэрэгцэн сууж, инээж хөхрөн, ширээний цаанаас бие биенийхээ ам руу мах өгч тун дотно харилцаатай байсныг папарациуд илрүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.