Үнэнч нөхөр бол ядаж гар хангалга хий…

Бариу бэлгэвч бэлэг эрхтэнг хурдан босгодог

Эрэгтэйчүүд бэлгийн ажлын дараагаар бэлэг эрхтэнээ дахин босохыг 2 цаг орчим хүлээдэг. Гэтэл бариу бэлгэвч хэрэглэсэн зарим нэгэн эрчүүд бэлгэвчээ авсан даруйдаа дараагийн үйлдэлд бэлэн болдог гэнэ.

Мөсөөр гар хангалга хийвэл үргүйдэлд хүрнэ

Эхэн үедээ мөсөөр гар хангалга хийхэд үтрээний хана агшиж мөсийг нягт хавчин таатай мэдрэмж төрүүлэх авч хэсэг хормын дараагаар мэдрэхүй нь бүрмөсөн алдагддаг байна. Удаан хугацаагаар мөсөөр гар хангалга хийсэн эмэгтэйчүүдэд 1-р зэрэглэлийн хөлдөлт үүсдэг. Үүнээс гадна хүйтний улмаас олон нянгууд үржсэнээр үрэвсэл үүснэ. Энэ нь үргүйдэлд, цаашлаад нянгууд хэвлийн хөндийд орсноор үхэлд ч хүргэж болдог байна.

Савны гадуурх жирэмслэлт амь насанд аюултай

Хэвийн үед эр бэлгийн эс үтрээгээр ороод умайн хөндий, гуурсаар дамжин явсаар ойртон ирж буй эм бэлгийн эстэй нийлдэг. Үүнийг үр тогтлоо гэдэг. Энэ нь гуурсаараа дамжин буцаад умайн хөндийдөө ирэн умайн хананд /улаанаар тэмдэглэсэн/ бэхлэгдэж цаашлаад өсөж торнидог байна. Гэтэл архаг үрэвслээс болоод гуурс цоорсон, битүүрсэн, нарийссан хөдөлгөөний эсүүд нь хөдөлгөөнгүй болсон, олон удаагийн үр хөндөлтөөс болоод умайн хананд өөрчлөлт орсон зэргээс болж савны гадуур жирэмсэлдэг байна. /0-р тэмдэглэсэн/ Энэ тохилдолд эмэгтэйн биеийн юм ирэхгүй, шинжилгээ болон тестээр жирэмсэн нь тогтоогдсон ч ураг томрохгүй удах, ихэнх тохиолдолд хүчтэй халуурч, хэвлийгээр өвддөг. ЭХО шинжилгээ хийлгэсний дараагаар уг ургийг мэс заслын аргаар авдаг. Үүнээс өөр арга байхгүй ба жирэмсэлт удаан үргэжлэх тусам эхийн амь насанд аюул учирна.

Үргүйдэл төмсөгний үрэвслээс үүдэлтэй

Энэ нь эмэгтэй эрэгтэй хүмүүст аль алинд нь тохиолддог олон шалтгаантай эмгэг. Үүний нэг шалтгаан нь төмсөгний үрэвсэл. Төмсөгний үрэвслийн шалтгаан нь гэмтэл ханиад томуу, гахайн хавдар, бруцелл¸з, сүрьеэ зэрэг өвчнүүд байдаг. Энэ үед гэнэт төмсгөөр өвдөж 38-39 градус халуурч, төмсөг босч явахад доош унжирч лугшиж өвдөнө. Үүнээс болоод алцаганаж явдаг. Тэмтэрч үзэхэд маш их эмзэглэмтгий, төмсөг хатуурсан, хуйхнагны арьс тэнийсэн байдаг. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд илэрвэл та яаралтай эмчид хандаарай.

Үнэнч нөхөр бол ядаж гар хангалга хий

Гэр бүлийн үнэнч байдлыг эрхэмлэдэг нөхрүүдэд мөн түрүү булчирхайн зовлон тохиодог байна. Гэхдээ энэ нь халдварт өвчнөөс биш харин зогсонги байдлаас үүсдэг гэнэ. Эр хүн сексийг хүсч байгаа ч түүнийгээ тэвчин барьснаас түрүү булчирхайд юу болох вэ?

Цус бэлэг эрхтэн болоод түрүү булчирхайд шахагдана, энэ нь үрийн шингэнийг нууцаар боловсруулах ажлыг гүйцэтгэнэ. Гэхдээ тэрхүү боловсрогдсон үрийн шингэн гадагш цацагдахгүй. Тэгэхээр нэгэнт боловсрогдсон үрийн шингэнийг хааш нь хийх вэ? Гадагш гараагүй болохоор тэндээ тогтож үлдэх болно. Ингээд түрүү булчирхай дээр нэгэн төрлийн давхарга үүсдэг. Ийм учраас эхнэртээ үнэнч эрчүүд эрүүл мэндээ бодож гар хангалга хийх хэрэгтэй болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.