Хайртай хүн минь надад бөгж өглөө. Хамгийн их хүсэж байсан зүйлээ би авлаа гэж хөөрөх хүн олон. Мэдээж энэ бол сайхан л хэрэг. Хайртай хүнээсээ бөгж авах сайхан байдаг байх. Гэхдээ нэг зүйлийг санаж яваарай өөрийнхөө жаргал зовлон дээр нэмээд бөгж өгсөн хүнийхээ жаргал зовлонг даана гэдэг итгэл найдвар бүрэн дүүрэн болсон үед л тэр гоё зүйлийг зүүгээрэй.
Зарим нь өнгөнд нь болж аваад зүүчих шиг. Бөгж бол түгжээ. Ямар тавиланд өөрийгөө оруулж түгжүүлэх гэж зөвшөөрч байгаагаа бодох хэрэгтэй. Тамд уу?Диваажинд уу? Зүүхэд сайхан ч үүрэхэд хүнд хөнгөн ачаа гэж бас байнаа. Уурлах биш бодож үзэх л зүйл болов уу. Гартаа гялгар бөгжтөй тамд амьдарч байгаа хүн олон байдаг юм билээ. Харин бөгж нь жаргал авчирсан хүн бол хувьтай хүн байх.
Ripe whole peach fruit with green leaf isolated on white background with clipping path. Full depth of field.