Ингээд л амьдраад дуусах юм байна даа гэж бодохоор гомдолтой бухимдалтай байх юм

Сайн байцгаана уу. Би 29-тэй 2 хүүхдийн ээж бас эхнэр. Нөхөр маань 6 жилийн өмнө суугаад удаачгүй нялх биетэй байхад намайг хуурсан юм. Тэр үедээ маш их гомдож хэрүүл болж байж 2-лаа даван туулж нөхөрч нилээд ухаарч буруу зүйл хийлээ гэж халширсан байсан. Одоо би тэр талаар хааяа боддог ч хэрүүл уруул хийхийг хүсдэггүй. Гэхдээ тэр үед төрж байгаагүйгээр дотроо ганцаардаж гомдоод одоо энийг яриад ч яахав дээ гэж өөрөө өөртэйгөө ярилцах юм.

Нөхөр юу ч гэж хэлсэн юу ч хийсэн худлаа амьдралаа алдахгүй гэсэндээ хичээгээд ч байгаа юм шиг санагддаг. Хааяа хэрэлдэхээр бүр их зэвүүн хүрч гомдолж уурламаар ч юм шиг санагдаад сүүлийн үед тэр асуудал их сэдрээд байх юм. Ингэж сэдрэх болсон нь саяхан нэг маргалдсан чинь одоо бараг надтай хэрэлдэж уралдлаа? Тэр үедээ салахгүй би бараг салах байсан ухааны юм хэлсэн. Тэр үед би тэр хүний хүүхдийг тээгээд хамаг цаг зав ирээдүйгээ тэр хүнээс хамааралтай болгож блоклочихоод салахад дэндүү шударга бус гэж бодоод нялх биетэй байсныг ч хэлэх үү тэвчээл шүд зуугаад өнгөрсөн юм. Одоо би нээх их зүйл ч хүсэхээ больж өмнөх шигээ намайг хуурчих вий гэх айдасгүй хуурсан байсан ч гомдохгүй л гэж боддог.

Сүүлийн үед бүр ухаангүй дурламаар ч юм шиг санагдаж зүгээр л ганцардаад байх боллоо. Гадуур дотуур явахад ер нь -, +5 насны дүү нар хүртэл намайг хараад шохоорхоод байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ би чинь нөхөр хүүхэдтэй хүн шүү дээ гээд тоохгүй л орхичихдог. Дотроо бол их ганцаарддаг ганц бие хүнээс ч дор догдлолгүй нэгэн болсон. Би одоо ингээл амьдраад дуусах юм байна л даа гэж бодохоор гомдолтой бухимдалтай байх юм. Над шиг эмэгтэй олон байдаг болов уу?

6 Comments

  1. зочин says:

    кккк… нэг хүүхэн ганцаардсанг дуулчихаад Эр Янханууд чамайг эргүүлж Чиний толгойг эргүүлж ЭМьдралыг чинь сүйтгэх гэж байна даа…битгий холбогдоорой доо

  2. No baggage says:

    Наад лалар чинь одоо чамаас уйдцан солихгоод боовон тархи нь хатгаад тэгж байгаан. Салаал эм нь л хүүхдээ авна энэ муу яадын гэж байхгүй юу. Хүүхдийг нь өөрт нь өгөөд салсан нь дээр. Залуу дээрээ залуухан схн залуутай уулзахгүй юу. 2дохоо сонгоод схн амьдарсан нь зөндөө

  3. eej says:

    hohino gehees dee chi l ooroo naad banzal pisdaagaa songoo bizdee odoo hend gomdllod baigaa ym albatai ym shig shaah ymaa huuhnuud ta nar nohroo husseneer l hangaj chadahgui bolohoor l ter zaluu ehnereesee avch chadahgui zuilee yanhanaas avdag ym shdee

  4. Ах says:

    Нөхөртэйгөө сайхан ярилцаж сурах л хэрэгтэй байгаа юм байна даа. Нэгнийхээ хэлсэн ямар ч үгийг байгаагаар нь хүлээж аваад уурлаж хэрэлдэхгүй ярилцаж чаддаг болчихвол уул нь бүтэхгүй харилцаа байхгүйшд. Гол нь хоёуланд нь энэ амьдарлаа нураахгүй үлдэх юмсан гэсэн хүсэл байх хэрэгтэй. Шууд энэ асуултаас эхлээд тэгээд уурлах гээд ирэх бүрдээ энэ асуултаа нэгэндээ сануулаад хэрэлдэх гэж биш нэгэндээ ойлгомжтой болох гэж ярилцаж байгаа гэдгээ сануулаад хэлээд, тайвширахаараа үргэлжлүүлээд байвал ярилцаад сурч болох байх. Ярилцах үедээ юу ч гэж ярьсан нөгөө хүнээ шүүж шүүмжлэхгүй гэдэг дүрэмтэй байвал зүгээр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.