Уг нь аль аль нь амьдралтай…

Саяхан 2, 3 жилийн өмнө сургууль орох ажил гараад тэнд тэр багштайгаа тааралдлаа. Нөгөө ууртай багш чинь намайг хараад инээгээд гар бариад утасны дугаараа өгөөч гэхээр нь би дугаараа өгөөд явсан юм. Тэр үед би жирэмсэн байсан болохоор намайг хараад гайхсан шинжтэй байсан. Тэгээд тэрнээс хойш хааяа нэг утсаар мессеж бичиж сайн уу энэ тэр гэдэг боллоо.

new_banner

Саяхан би ажил дээрээ байсан чинь багш маань мессенжерт ороод ирлээ. Ажил дээрээ байна гээд нэлээд юм ярьлаа. Тэр өдөр бид 2н ээлж таарсан байсан юм байна. Тэгсэн тэр 2лаа шөнөжингөө юм бичих үү гэдэг байгаа би ч арай ч тэгж чадахгүй байхаа гэлээ. Тэр надаас амьдрал ахуй сайн уу нөхөртэй болсон уу гэх зэргээр нэлээд юм асуулаа. Би ч бас та хүнтэй суусан биздээ хэдэн хүүхэдтэй вэ гэхэд хүүхэдгүй саяхан л хүнтэй суусан гэнэ.

За тэгээд юм яриад л байсан түүний яриа нь их сайхан утгатай байсан. Тэгээд надад ингэж хэллээ. Би нээрээ танай ангийн нэг охинд анхны харцаар дурлаад түүнийгээ хэлж чадаагүй гадагшаа явсандаа одоо хэрнээ харамсаж явдаг гэлээ. Тэгэхээр нь би хэн юм болоо гэж сонирхоод тэр үү энэ үү гэсээр ангийн охидоо нэрлэж дууслаа. Эцэст нь би үлдлээ. Тэр үед би их сонин байдалд ороод тэгээд хэн гэдэг юм бэ гэсэн чинь миний нэрийг бичлээ.

Би хэсэг хачин болоод нэг хэсэг юм бичсэнгүй. Түүний хайртай байсан хүн нь би гэжүү дээ гэж бодоод энэ худлаа ярьж байгаа байлгүй дээ гэж бодлоо. Тэр надаас хүсээгүй зүйлийг чинь ярисанд уучлалт гуйя гэв тэгээд энэ олон жилийн өмнө намайг яаж санаж дотроо хайрлаж явснаа хэллээ. Миний гайхширал арилсангүй 2 өдөр боллоо. Өөрийн эрхгүй түүний хэлсэн зүйл чихэнд сонсогдоод 2 орой зүүдэлсэн. Тэрнээс хойш хэд хоног би өөрийн эрхгүй тэрийг бодоод байдаг болсон.

Манай нөхөр түр гадагшаа явлаа. Тэрийг мэдсэн юм уу гэмээр тэр нэгэн өдөр над руу залгалаа. Надад чамтай уулзаж хэлэх юм байна надад зав гаргаач гэж гуйсан. Би ч жаахан муу санаа гаргаад тэгвэл маргааш эртхэн уулзая би ажилтай гэж хэлээд бид 2 уулзахаар боллоо. Тэр яг цагаа барьж гэрийн ойролцоо ирлээ гэж залгав би ч гэрээсээ гараад явж байтал өөрийн эрхгүй дотор сонин болоод догдлоод байсан. Би түүн дээр очоод машин дотор нь өнгөрсөн олон жил, сургуульд байсан үеээ баахан дурсан ярьсан тэр гэнэт хайртай шүү гэж аяархан шивнээд миний хацар дээр зөөлөн үнсээд авлаа.

Би яахаа мэдэхгүй болж хацар дээрээ гараа тавиад түүн лүү гайхсан янзаар харлаа. Тэр инээснээ одоо миний санаа амарлаа. Хайртай гэдгээ хэлсэн, хацар дээр чинь үнсмээр санагддаг байсан түүнийгээ хийлээ миний дотор онгойгоод үнэхээр сайхан болчлоо гэв. Би юу ч дугарч чадсангүй жаахан инээгээд бодлогширон суулаа. Тэгтэл тэр гэнэт намайг өөрийн юм шиг л тэврээд авсан түүний биенээс тансаг үнэр гарч би өөрийн эрхгүй түүнд наалдаж бүүр түүнийг үнсмээр санагдсан.

Тэр бодлыг маань мэдсэн юмуу гэмээр тэр миний уруул дээр үнсэхэд надад үнэхээр сайхан санагдаж байсан. Би ч түүнийг үнсээд авлаа. Тэр үед би өөрөө өөрийгөө захирч чадахгүй байлаа. Тэгэж байгаад би гэнэт ухаан орж байгаа хүн заза би гэртээ орлоо ажилтай гэж хэлэхэд тэр их л дурамчихан харагдсан. Тэгээд бид 2 саллаа. Тэр өдрөөс хойш би түүнийг дандаа бодоод байх боллоо. Арай би түүнд сайн болчихсон юм биш байгаа гэж айж байна. Аль аль нь амьдралтай…

13 Comments

  1. mm says:

    naad bagshdaa odoo ongorson hen hen ni amidralaa hooy gj he;ehgui yui

  2. Их зант says:

    Чи зүгээр тоочиглуулсан л байх.

  3. put says:

    нэг жижкэн балай тохиолдлоо юун ч дэлгэрэнгүй сүр болгож бичдийн. нөхрөөсөө өөр хүнд тоогдож үзээгүй хүүхнүүд ингээд өөр хүн ханд өгөхөөр догдлоод бөөн юм болчноо

  4. Anonymous says:

    Дүү бүсгүй амьдралд энэ бүү хэл зүйл тохиолддог юмаа. Жанжин шугамаасаа хазайхгүй бол тохиолдлын ганц нэг, хожуу хайр, өнгөц хэрнээ гүнзгий насгүй дурлал гээд их юм үзнээ. Энд чамд үннээсээ зөвлөх хүн гарахгүй л байх. 40, 50 хүрсэн хүмүүсээс та эхнэр нөхрөөсөө өөр хүнтэй учирч үзсэнүү гэхэд бараг.90% нь үгүй гэх байх. Нэргүй нууц санал Асуулга явуулбал бүгд тийм.гэж хариулна. Гэр бүлдээ мэдэгдэж, гэр бүлээ сүйрүүлж л болохгүй. Үнэхээр чиний нөхрөөс илүү чамайг хайрлах халамжлах, авч явах, элбэг дэлбэг хангалуун амьдруулах хүн гарч ирээд зүрх сэтгэл эзэмдхэд эмэгтэй хүн татгалзахгүй ээ. Жишээ нь архи уудаг орлого олдгүй, гэртээ тогтодгүй нөхрөө эмэгтэй хүн бшр сайжруулах нууцхан хүсэлтэй байдаг юмаа.

    • ххх says:

      Маш зөв зүйл хэллээ сэтгэл сайтай сайн байна. Бусад маань бодох л хэрэгтэй

  5. gana says:

    boovon tolgoit

  6. ё says:

    Өөрөө өөрсдийгөө хариуцаад явж чадвал яах нь өөрсдийн чинь хэрэг

  7. Энгэхбсинболяхгэжгэрэлдимбэ says:

    Engeel yrn bodxoor xezeech xunte suumargu sanagdxima

    • Алаг Хорвоо says:

      Шийдэж чадахгүй байсаар хөгширлөө !!! Хүн хүн өөршүү дээ

  8. Мөнхбаяр says:

    эргүү эргүү юм асуух юмаа тэ, наад захын шийдвэр гаргачихаж чадахгүй ийм олгой толгойтууд Монголоор дүүрчихсэн байхад энэ улс орон яаж хөгжих вэ дээ, арчаагүй мал царайлаад л байх юм, үржүүлгийн үнээ шиг хачин асууж цагаа үрж байхаар очиж жорлонгоо угаагаач, хүн ажил нь багадаад ирэхээр л иймэрхүү эргүү юм яриад сэтгээд эхэлдэг юм шүү дээ

    • tsarailag bysgyi says:

      yu ve chi odoo,amidral l yarij bn shyydee, saihan huurhun bysgyichyyd dandaa iim asuudatai tulgardag, ygy uulzahgy geed handiig n nam darval huutsulduj bsan ajil budaa, untaj hevteed uulzaad yavhaar yavdaltai hyyhen bolj taarna, iim l hetsyy bdiimdaa

  9. Эр нөхрөөн бод says:

    Болио

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.