Сарын тэмдгийн мөчлөг яагаад алдагддаг вэ?

1. Байнгын сэтгэлийн дарамт, стресс ба мэдрэлийн системийн өвчлөл

Хэрвээ та сарын тэмдгийн мөчлөгөө анзаарч үзэж байсан бол ажлын ачаалал ихтэй сард, ямар нэг сэтгэл зовоосон асуудалтай байсан саруудад мөчлөг алдагдсан байдаг. Хамгийн аюултай нь стресс, сэтгэл гутрал сарын тэмдгийн мөчлөгийг хэдэн хоног, хэдэн сараар ч хамаагүй алдагдуулж чаддаг.

Учир нь GnRH буюу сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулагч гормон байдаг. Тус гормон нь сэтгэл гутрал, стрессээс болж ихээр ялгардаг үүнээс болж сарын тэмдэг алдагддаг байна. Сэтгэл гутралаас гадна хэт их баярлахад ч мөн адил энэ гормон ихэсдэг байна.

2. Ариун цэврийн хэрэглэлээс харшил өгөх

Хэт хурц үнэртэй эсвэл материалын онцлогоос шалтгаалж ариун цэврийн хэрэглэлээс харшил өгөх тохиолдол түгээмэл илэрдэг. Ариун цэврийн хэрэглэлээс харшил өгвөл үтрээний ялгадас өөрчлөгдөн, их хэмжээгээр ялгарах, хурц үнэр үнэртэх, загатнах зовуур илэрдэг. Эдгээр зовуураас шалтгаалан таны сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт гарах магадлалтай. Ариун цэврийн хэрэглэлээс болж харшил өгч байгаа бол ариун цэврийн хэрэглэлээ заавал солих хэрэгтэй ба хэрэглэлийг солиход зовуур арилах ёстой.

3. Удамшил

Удамшилт өвчний шинж тэмдгүүдээс шалтгаалан сарын тэмдгийн мөчлөг алдагдах тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл холбогч эдийн хөгжлийн доголдлын шинж тэмдгүүд илэрч байна гэсэн үг юм. Хэрвээ таны сарын тэмдэг удамшлаас болж алдагдаж байгаа бол амьдралын хэв маягаа өөрчилж эрүүл амьдралын хэвшлийг баримтлах хэрэгтэй. Хэт ачаалалтай спортоор хичээллэхийг хориглож хөнгөн дасгал хөдөлгөөн тогтмол хийж, магни, кальци, кали агуулсан хоол хүнс хэрэглэж байгаарай.

4. Жирэмснээс хамгаалах эм, бэлдмэл хэрэглэхэд

Жирэмснээс хамгаалах эм ууснаас хойш 2 долоо хоногийн дараа өндгөн эс боловсорч сарын тэмдэг 2 долоо хоногийн дараа ирдэг. Энэ тохиолдол маш элбэг тохиолддог ба энэ шалтгаанаас болж сарын тэмдэг алдагдах нь тийм ч аюултай биш. Гэхдээ 2 долоо хоногоос хэтэрвэл эмчид хандаарай. Мөн жирэмснээс хамгаалах эмийн бус бусад аргуудыг хэрэглэх үед сарын тэмдэг алдагдах тохиолдол байдаг. Учир нь тариа, суулгац, ерөндөг, спираль зэрэг нь химийн аргаар гарган авсан гормоныг найрлагадаа агуулсан байдаг. Энэ нь умайн ханыг эсээр хучигдахаас сэргийлж, сарын тэмдэг ялгарах боломжгүй болгодог.

5. Хэтэрхий хурц хоол хүнс хэрэглэх

Өндгөн эс боловсрохын тулд эмэгтэй таны биеийн өөх тосны түвшин тэнцвэртэй байх ёстой. Хэтэрхий хурц болон тоос өөх ихтэй хоол их хэрэглэж өөх тосны хэмжээ ихсэх эсвэл өөх тосны хэмжээ багасах нь сарын тэмдэг зогсох эрсдэлийг дагуулдаг. Учир нь өндгөн эсийн боловсруултандбиеийн өөх тос чухал нөлөө үзүүлдэг.

Дээрх түгээмэл 5 шалтгаанаас гадна дараах шалтгаануудаас болж сарын тэмдгийн мөчлөг алдагддаг байна. Үүнд:

  • Оршин суудаг газраа эрс өөрчлөх ( дулаан газраас хүйтэн газар луу шилжих)
  • Цацрагийн болон бусад хордлого
  • Бэлэг эрхтний, эсвэл өөр дотор эрхтний ноцтой өвчлөл

Сарын тэмдэг гэнэт өөрчлөгдөж хэвийн бус болсныг анзаарсан даруйдаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй. Эмэгтэйчүүддээ зөвлөхөд сарын тэмдгийн хуанлийг тогтмол хэрэглэж заншаарай. Ингэснээр та өөрийн биед илрээд байгаа шинж тэмдгүүдийг анзаарах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.