Эх хүн, ээж хүмүүсийг одоо л ойлгож байна

Сайн байна уу? Шинэ 7 хоногийн мэндээ. Би одоо 20 гарч яваа залуу ээж байнаа. Саяхан төрөөд хүүхдээ гэртээ хараад сууж байна. Төрөхөөс өмнө дэндүү омголон их зантай маяг нь дэндсэн хүн байжээ. Загварын агентлагт явдаг өөрийгөө их л сайхан бүсгүй гээд бодчихсон. Гадуур хүүхдээ тэврээд явж байгаа ээжүүдийг хараад төрөөд олон хүүхэд гаргасан ч эд нар шиг л арчаагүй болохгүй юм шүү гэж өөртөө хэлдэг байлаа. Үсээ сул боож, байнгын пүүз тамирын хослолтой нүүрээ ч будаагүй мяраалсан ээжүүдийг хараад тэгж боддог байлаа.

Харин давахгүй гэсэн даваагаар 3 давдаг гэгчээр хүүхэдтэй болоод би гэдэг арчаагаа алдсоон. Хүүхдээ хараад эрч хүч ордог ч шөнө нойр дутуу юун тэгж өөртөө анхаарал тавиад үс гэзэгээ оролдоод нүүр амаа будах, цай хоолоо ч идэх завгүй болдог юм байна. Хүүхдээ тэврээд явахад амар гээд аль болох өөрт эвтэйхэн сул чөлөөт хувцас өмсөнө. Байнгын углааш пүүз өмсдөг болсон. Үсээ ч задгай тавьж болохгүй хүүхдийн нүүр амруу орчих гээд боогоостой. Эх хүн байна гэдэг маш өндөр хариуцлага байдаг юм байна. Өөрийгөө хойш нь тавьж зөвхөн бяцхан үрийнхээ төлөө болдог юм байна.

Өнөөдөр өөрийгөө толинд хараад өмнө нь ”Эд нар шиг л болохгүй юм шүү” гээд харж байсан ээж миний өмнө зогсож байсан. Одоо би бүх ээжүүдээр бахархаж байнаа. Уучлаарай намайг…

6 Comments

  1. coo says:

    humuusee yamar buduuleg yum be. yagaad iim muuhai ug hereglej bdiin oilgoson l bnshde yamar ch emegtei huuhed turuulsen hoinoo l uhaardiin.

  2. ккк says:

    Сүртэй юм бэ чи угаасаа арчаагүй л байхгүй юу арай гэж нэг өөрийгөө додомдож явсан загварын нэртэй яшкануудын нэг ганц хүүхэд гаргаад арчаагаа алдчихсан хохь чинь
    2 3 хүүхэдтэй ажлаа ч хийгээд өөрийгөө ч арчилаад гэр орноо цэмцийлгээд гунхалзаж байгаа сайхан хүүхнүүд зөндөө
    Чи бол арчаагүй ажилгүй заваан завхай авгай л байна нэг их ухаан сууж гэнэ
    тэнэг авгай минь ганц хүүхэддээ дарагдаад гэдсээ чирээд яв кккк

    • сайн ах says:

      Үгүй л дээ нус минь. Чи үүнийг ойлгох болоогүй

    • Hhhhdbhh says:

      Buduuleg yumbee ankhniih dree yugaach medehgui bj bgad dadlagajaad 2dahi huubed dree bugdiig zohitsuulaad surchdag bhgui yu ooroo buh zuilee gardah hiigeed surchihwal daraagiinh amarhaan

    • Эх хүн says:

      ХҮҮХЭД ДӨНГӨЖ ТӨРӨӨД УДААГҮЙ ЯМАР Ч ЭМЭГТЭЙ ЦАЙ ХООЛОО Ч ИДЭХ ЗАВГҮЙ БАЙНГА ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЗУУРАЛДДАГ ЮМ ЗА.ХАРИН ХҮҮХЭД 1 НАС ХҮРЭЭД АРАЙ ГАЙГҮЙ ГАРААС ГАРААД ИРВЭЛ ЯМАР Ч ЭМЭГТЭЙ ЭРГЭЭД ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИНА.ДОР ХАЯЖ 6Н САР ХҮРТЭЛ НЬ ДАН ХӨХӨӨР БАЙДАГ УЧРААС ЯМАР ЗАВААРАА АЖИЛ ХИЙХ ВЭ ДЭЭ ХУЦДАГ МУУ ЭРГҮҮ ВЭ.АЖИЛ ХИЙГЭЭД ЯВАХ БАЙТУГАЙ НОЙЛДОО ТАЙВАН СУУГААД БИЕ ЗАСАХ ЗАВ БАЙДДАГГҮЙ ЮМ ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД БОЛ. Захидлын эзэнд хандаж хэлэхэд хүүхэд чинь томроод эргээд бүх зүйл хэвэндээ орно.Эрч хүчтэй байгаарай.Одоохондоо чи өөртөө анхаарах биш бяцхан үрээ сайн сайхан өсгөх цаг.Насаараа ингэхгүй ээ.Үсрээд л нэг жил тэгээд л бүх юм ок болно.Амжилт

  3. Tsetsen says:

    Хөөрхөн юм бэ Хүн өөрөө үзэж байж л ойлгодог гэдэг шүү дээ Удахгүй нялх үр чинь том болоод чи ч бас өөрийгөө анхаарч дахин гунхсан сайхан бүсгүй болноо энэ бол хэсэгхэн хугацааны асуудал Ээжүүдээ битгий шантраарай

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.