Юу ч хийхгүй байгаа хүнийг чинь чи мундаг байна гэж хоосон магтах юмуу яг яах вэ?

Хүмүүсээ энэ амьдралаа яах вэ зөвлөгөө өгөөч. Нөхөртэйгөө гэр бүл болоод хэдэн жил болж байна, хүүхэдтэй. Манай нөхөр тогтмол ажил орлого байхгүй. Жилдээ 3, 4 удаа бага сага мөнгө олдог. Тэр нь хоол унднаас хэтэрдэггүй. Би санхүүгээ авч явдаг дутуу юмгүй элбэг дэлбэг амьдардаг. Манай нөхөр ажил мэргэжлийн байдал хувь хүний хөгжил талаасаа ч хэл сурах зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл хэдэн жил энэ хүнийг хэл сур ном унш гээд дийлсэнгүй. Өөрийгөө хөгжүүлэхгүй болохоор ахиж дэвшсэнгүй амьдралдаа нэмэр болсонгүй. Сайн тал нь хүүхэддээ хайртай архи дарс уудаггүй хүүхэн шуухан гэдэггүй.

Сүүлийн үед би зав муу болоод, хүүхдээ нөхөр маань байнга харах болсон чинь уур уцаартай болсон. Чи ямар дарамттай юм бэ тэгвэл өөрөө ажил хийгээд амьдралаа авч яв л даа гэхээр би яасын уурлаагүй нтр гээл өөрийгөө өмөөрөөд унадаг. Яг үнэндээ хэдэн жил ингээд явчихаар хүн чинь залхдаг юм байна. Нөхөр нь амьдралаа авч явж чадахгүй болохоор эмэгтэй хүн чинь хамаг амьдралаа нуруун дээрээ үүрэхээр чинь үнэхээр бухимдалтай болдог юм байна. Нөхрөө ч хүндлэх сэтгэлгүй болдог юм байна. Ядаж халуун дулаан халамж муу хөндий нялуун биш хүн. Би болохоор нялуун халуун дулаан байхыг хүсдэг.

Угаасаа залуудаа эрхэлж нялуурахгүй бол хэзээдээ тэгэх юм гэж боддог. Хажуугаар нь бас хадмуудаас болж хэрэлддэг. Одоо бүр салах дээрээ тулаад байж байна. Ийм нөхрийг яг яах ёстой вэ? Аргадаж үзлээ уурлаж үзлээ, за за би хичээнэ та нарыгаа жаргаана алаад өгнө гээл хэдэн жил болчихлоо. Чи ингээд бахь байдгаараа байгаад байвал амжилтанд яаж хүрэх юм бэ гэр бүлээ яаж тэжээх юм бэ гэхээр намайг дандаа доош нь хийдэг дутуу үнэлдэг гээл хэрүүл болдог. Юу ч хийхгүй байгаа хүнийг чинь чи мундаг байна гэж хоосон магтах юмуу яг яах вэ?

36 Comments

  1. sergelen says:

    70 aad 80 aad oniihon hetsuudej baigaa nololtoi. Bi ene zahidal setegdelees neg zuil surch avlaa. Amidraldaa uhaalah handah heregtei gedegiig. Ehnertei bolhoro sain ajil hiideg ur huujedee harsag arhi dars uudagui ehneriinhee araar tavidagui sain nuhur bolnoo 🙂

  2. Өгч амьдар says:

    Элдэв асуудалгүй хүн урагш явахгүй байна гэвэл тэр бол чиний л асуудал, хүн орчноосоо хамтрагчаасаа их болдог юм даа ухаантай эхнэр харцыг ч хаан болгож чаддаг юм

  3. Цогтгэрэл says:

    Амдралд дүрэм байхгүй.хүсвэл өөрөө зохиогоод амьдар.!

  4. Зочин says:

    Чиний бичсэнээр бол та 2т бие биенээ хүндлэх сэтгэд байхгүй болсон бололтой. Учир нь манай эмэгтэйчүүд бүгд л шахуу мөнгө их олоод л хангалуун байлгадаг залуус бол жинхэнэ эр хүн гэсэн бодолтой байдаг юм шиг санагдаж байна. Гэхдээ эр хүн хэдий муу байсан ч мөнгө бага олдог байсан ч эр хүний орон зай гэр бүлд ямар орон зай эзэлдэгийг чи ойлгох хэрэгтэй байх. Надад ч бас ийм зүйл тохиож л байлаа мөнгө бол орох үедээ орж гарах үедээ гардаг л тийм зүйл. Үнэхээр чиний мөнгө амьдралын чухал зүйл гэж бодож байвал тэр чинь бас ирээдүйд чинь үнэхээр гэрэлтэй зүйл авч ирэхгүй л байх.
    Чи үнэхээр чамд хань болж халамж хайраар бялхуулж чадахгүй эр байна гэж бодсон байгаа дээрээ хэн хэнийхээ цагийг дэмий үрэхгүй байхгүй байхын тулд тус тусын замаа бодсон дээр байх. Эр хүнээс хайр халамж нэхэхээсээ өмнө өөрөө тэр хүнд яаж хандаж байгаагаа сайн бодох хэрэгтэй байх. Үнэхээр чи өөрийгөө тэр хүнд л зориулна гэж эр нөхөрөө болгосон бол бүх зүйлээ л зориулах хэрэгтэй гэж би боддог.
    Амьдрал баян мөнгөө олохдоо олдог, зарцуулахдаа зарцуулдаг тийм л сайхан амьдрал чинь залуус бидний сайхан амьдралын нэг байх.

  5. Анд says:

    Янз бүрийн таамаг дэвшүүлсэн байна шүү хэхэ
    Тэр хүн гадагшаа урт хугацаагаар явсан юм.аа. Эцэг эх нь намайг огт хүлээн зөвшөөрдөггүй гол шалтгаан нь би түүнээс 10 эгч.
    Хамт байхдаа надаар төлбөр огт хийлгэхгүй гэдэг. Өөрөө надад зориулж бэлэг өгөх гэж их хичээдэг.янз бүрийн хөөрхөн юм сэдээд л сэтгэлээ шингээсэн урлан маягын бүтээл их хийж гайхшруулдаг байсан юмаа. Эхнэр нтр байхгүй ээ. Бас үеэл хамаатан биш ээ.

  6. buyanaa buyan says:

    Huvsguliinhun erchuud ni bas yaag tiim bdii, huuhdee neg udaa tsetserlegt ugch avahgui, ajil hiie chadal ni hurku, mungu olii tolgoi ni hurku, ger orondoo nemer bolku, ehnereeree tejeelgedeg, dvv, etseg ehteigee niilj ehneree zovoodog eriin orontsoguud zunduu zunduu,

    Ohid huuhnuud min amidralaa nemer holj chadahuits, amidraliin uhaantai, amindaa archaatai, ehner huuhdee dvv, etseg ehiin doromjloloos hamgaalj chaddag, er huntei amidraarai,

  7. Аав says:

    Арчаагүй лалар нь чамтай таарч архи уудаггүй хүүхэн эргүүлдэггүй гэхээр л сайн хүн байх уу харин ч тааруулж уудаг ар гэрээ авч явдаг өч төчнөөн сайн залуучууд байна амьдралын идэвхгүй өдөр хоног өнгөрөөсөн биёийн амрыг харсан амиа бодсон өөдгүй л хүн байна даа танай нөхөр

  8. solongo says:

    chi nuatai yu?

  9. Ккк says:

    Нехрийнхее, эхнэрийнхээ сайхан занг эхлээд харж бай. Сайн чанаруудыг нь унэлж амьдар, элдэв зуйлд хучилж шахах хэрэггуй. Чи нялуун байя гэж бодож байвал еерее тийм байж тэр хунээ татна. Еерийгее эхлээд еерчил. Чиний хуухдийн эцэг тул чи байгаагаар нь л хайрлаж, хундэл. Илуу хараад байвал улам л амьдрал хэруулээр ургэлжилнэ. Зугээр л байгаагаа унэлж сур. Болоо. Ингэхэд л амьдрал утгатай аз жаргалтай болдог.

  10. zochin says:

    Har zaluugaasaa amidraliin tuluu zutgeed odoo zalhaj bna aa. nas ch yavchihlaa. hairtai durtai gej suuchihaaj hairlahgui zugtaaj yavchihna. hegertei bolohooroo irne. tegeed tag. Alaad ugnu jargaagaad ugnu gedeg ugend buu itgee. Hudlaa

  11. goy huuhen says:

    yahavdee baij l baig huurhii kk , huuhed asragch togooch hulsulbul bas l tsalin mingu , bas tegeed huuhdiig chin setgeleesee sain harj ogooch uu gui ch uu , yahav bolomjiin chinii hemjuurt taarsan zaluu amidaray gevel naad Mahan bombogoo zailuulahgui yu neeh asuudal bishee kk

    • Goe huuhen genuu chi bol buzar gichii says:

      peeh yamar zavaan shulam be chi!!! Bas uuriiguu goe huuhen ntr gechee neree , Muu har buzriin gichii min chamd bol iim zaluu oldohchgui, chamd bol chmg urgelj araar chin tavisan arhii uuj zodson nudsen chmg unen tamlah hun oldono harjil bgarai. Nowshiin bodol nowshiin hun l chamd taarna. zavaan gichii we.

  12. Ezend says:

    Ezend ni:

    Neree chi odoo tegj bodoj baigaa bol ta 2 jil ireh tusam holdono, chi uuriiguu tiim, tuuniig emerhuu gesen dugnelttei tul zalruulah arga barag baihgui. Hedii sal gej heleh muuhai ch tanaih urgelj heruultei ail baih bnoo. Olon jiliin tursh iim baihiig husej bgaa bol zovlotoigoor amidrah. Ugui bol shine amidral ehleh. Gehdee, chi sain, mundag zaluutai taarnaa gesen ug bish. 50/50. Ireeddui gerelttei haragdavch, yah bol bas sonin. Gehdee ter shine zovlon, tushlaga, magadgui az bj mednee. Uuruu shiidej dee

  13. Ананд д says:

    Anand: Zailshgui salna gedeg neg ni nootoi. Za ter yahav uur hunii helsneer ehner ni irsen yum uu tiimerhuu.

    Naad hun chin 1 jil saikhan zugatsan bna. Yagaad, 1 shunu yashka avah, buudal ene teree 100000 tugrug bno, 7 honogt 3 gevel 300000, sard 1,2 saya. Bas evguitvel buur zarlagati, uvchin ene teree

    Yarianaas chin uzheed bair belen tul udur shunuggui tsug baij dee. Chi medeej romatic gej bodoj bgaa bolovch zardliin hagasaar ni 24/7 uilchilgee uzuulsen bailgui dee.

    Eregtei emegtei humuus yagaad ihenhdee turulhiin yanhan setgehuitei baidaggig burhan l medeh baih. 1 jiliin hugatsaand belen huuhen baisan gej bodood oilgoo, tegvel hurdan martana. Eregtei humuus ta hediin bodoj baigaa shig goe bish ee, undur, tsairalag, hugjiltei bsan ch gesen ted dotroo er ni tootsootoi mangasuud.
    Chi tsashid iim heden goe zaluutai naaldaad bval uuruu yashka ner avna. Jinhene eriin hugarhai gej yaridag iin olj av, togt. Eregtei humuus hoorondo ta hediin unemlejees uuruur haritsdag iin. Dundaj gemeer haragddag erchuud haa gazar delhiin ehenh erchuudiig zahirch baigaa ni neg yumiig heleed baigaa shuu

  14. Хийморийн сулралууд аа. says:

    Ишшш чааваас, миний Монголын мэдрэл муутай хүмүүс ээ. Монгол эр хүний үнэлэмж хаана очиж ийм аймшигтай балгас болж хувирсан юм бэ. Эр хүн хүч чадалтай, сайн сайхан, үлгэр жишээ байх ёстой. Гэтэл Монголд эр хүн мөнгө олохгүй, залхуу, амиа хичээсэн, эргүү ухна шиг байсан ч хамаагүй. Гол нь архи уухгүй, авгай хүүхдээ дээрэлхэхгүй байхад л болно гэдэг болж. Энэ тэгээд эр хүн юм уу. Болдог бол нэг мөр хүүхэд гаргадаг болж хувираад эхнэрээрээ тэжээлгэж байх сонирхолтой болчихож. Арай ч дээ. Архи уудаггүй л бол сайн, бүр маш сайн ч гэдгээс өөр эр хүнийг хэмжих хэмжүүр байхгүй болчихсон. Нэг муу хар усны дээр, доороор сайн, муугаа хэмжүүлдэг бол зүгээр тонилох хэрэгтэй. Бүр сүүлдээ эмэгтэйчүүд нь хүртэл архи уудаггүй л бол сайн хүн гэсэн ойлголтыг эр хүнээс хайдаг болчихсон байх шиг. Нөгөө хийморь, сүр сүлд, ханагар сайхан байр суурь, уужуу ухаан, амьдралыг авч явах ноён нуруу нь бол бүр ор сураггүй алга болчихсон. Тэгээд уулын оройд гарахгүй бол, чоно буудахгүй бол, хоорондоо хов ярьж пиво гүзээлэхгүй бол шууд гандаж гундана. Гэхдээ яаж ч байсан биологи, физиолоийн давуу тал, тэнхээ тамир арай илүү гэдгээрээ эм хүйстнийг бол дийлээд байгаа юм аа, чааваас. Энэ нь эмэгтэй хүнтэй зодолдвол яаж ч байсан дийлэх нь бурхнаас эрчүүдэд өгсөн ганц давуу тал юм шиг байгаа юм. Монгол эрчүүд бол энэ давуу талаа маш ойлгодог учраас хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэлхэхдээ үнэнхүү гаргуун. Хэрүүл хийхдээ ч маш чадварлаг. Энэ хоёр чадвараар л эм хүмүүсээс илүү байгаа нь үнэн юм даа, миний Монголын харчуул.
    Би ч гэсэн одоо энд сэтгэгдэл бичихдээ бүх юмаа нууж хаахгүй бол намайг хайж ирээд зодохыгоо юман чинээ санахгүй нь манай монгол харчуулын давуу тал нь гэсэн үг. Энэ сэтгэгдлийн дор янхан, банзал, гичий, ал гэх мэт комент цугларах нь ч ойлгомжтой. Бас л тэдний давуу тал.
    Монголд эмэгтэй хүн, ялангуяа сайхан бүсгүй болж төрөх нь лалын орнууд, африкт төрснөөс ямар ч ялгаагүй золгүй хувь тавилан гэсэн үг. Сайхан бүсгүйчүүдийг монгол эрчүүд шууд л бөгсөөр нь хэмжинэ. Мэдэхгүй байж янхан гэж хардана. Өөрсдийг нь тоогоогүйн төлөө доромжилно.
    Ийм л байна даа. Бодит үнэн л энэ.

    • haha says:

      yaag unen hellee thdee bol nii nuugui helehed onoo tsagt huuhen erguulehgui arhi dars uuhguil bol mundag sain hun boltsii shde tiim boltloo dooshoo ortson bn manai erchuud. Yun ter hanhaisan shan erchuud bhgui shde yum l bol arhi dars uuna huuhen l olduul razmer orgon buduun hamaagui nuh l bval nuhchih sanaatai oortoo archaagui omssom zuus ni gj haltaichaad hden tirko omsson garuud yu ch hiij chadahguin baij bas shou tsengeen bar heseh durtai yg unendee mashinii duguigaa ch solij chadahgui nusan chavhnuud bgaa shde novsh gj huuhnuudee ylgaagui boltson heruul uruul hov jiw hootsoldono neg ylgaa n dooroo l neg boovtoi yumdaa oor yum bhgui

    • Түвшинээ мэдэр says:

      чиний хүрээлэл л тийм байнаа орк авгай минь

  15. 333 says:

    за тэгээд архиддаггүй хүүхэнддэггүй л бол болоо гээд нэг унхиагүй юмыг насаар нь тэжээх үү, ёстой даварлаа байна шд. ямар ч нөхөр гэртээ суугаад байвал үнэ хүндээ алдах нь гарцаагүй, таануус битгий өмөөрөөд бай. чи гайгүй цалинтай юм бол хүүхэд асрагч аваад, нөхрөө ямар ч хамаагүй ажил олж хий гээд гарга, хэдэн сар биш хэдэн жил ингэнэ гэж юу байсын

  16. Даваасүрэн даажаа says:

    Хүүхнүүд орлого мөнгөтэй, нөхрөөс хараат бус, албан.тушаалтай болоод санхүүгээ барьдаг болоод ирэхээрээ өөрөө мэдэлгүй нөхрөө дорд үзэж дээрэнгүй хандах, голох сэтгэл ханамжгүй болоод ирдэг. Үүнийгээ өөрөө ч мэддэггүй анзаардгүй юм. Нөхөр өөрчлөгдөж адилхан хөгжөөд явахгүй.бол бид.чинь бас л доройдуу хүнтэй насаараа бгаад байлтай биш гэх сэтгэл төрдөгөө. Илүү сайн.сайхан хүн хараад харьцуулдаг гутардаг. Одоо.яалтай ч билээ. Бүр дордоод.арчаагүйтээд байвал тэгээл хаяхаас.өөр аргагүй. Хорвоо гэж.

  17. Lolololol says:

    Ehner ni ur huuhdee asardag, halamjildag, ar geree avch yavdag nuhur ni sanhuu, gaduurh ajlaa hariutsdag bol erchuud bas ingej boddog bolov uu yah bol?

  18. сэтгэгдэл13 says:

    Заавал хэл сур гэж албадах хэрэггүй шд. Чи өөрөө хэлтэй бол гэр бүлд олон хэлтэй хүн ямар хэрэгтэй гэж. Чиний найзууд, эсвэл сонсож байгаа мэдээ энэ тэр чинь хэлтэй, гадаадад энэ тэр гэсэн мэдээ байдаг болохоор тэрэндээ нөхрөө тааруулах гэж, цаашлаад боловсролтой гэр бүл гэж бусдад харагдах гэж өндөр шаардлага зөвхөн хувиа бодож гаргаад байгаа юм биш үү? Зүгээр л бага ч гэсэн мөнгө олдог бай. Хар бор ажил голологүй хий л гэж хэлэхгүй юу. Харин өөрийнхөө боловсролд анхаараад яв. Бас танил хүмүүсээс ажил хай. Нөхрөөсөө ичих шаардлагагүй шдээ? Үнэхээр л хайртай бол… Үгүй бол, боловсролтой хэлтэй устай гэр бүлээ тэжээх хэмжээний цалинтай тийм хүн хайсан нь дээр… Наад хүнээ ч зовоогоод, өөрөө ч зовоод… Энд захиа бичиж бусдыг ч хямраагаад 🙂

  19. zzz says:

    oor huuhente yvahgui huuhduudee asraad arhi tamhi hereglehgui bol ter chini jargal bishuu. Iim nohor hovor shde manai hun l lav huuhdee 2 tsag harah gj boon heruul uruul bolj bj hardag. Elbeg hangaluun amidardag bol enees oor yu heregte gj ugaasaa huuhed osgono harna gdeg chini ooroo hamgiin tom ajil sdhe

  20. .......... says:

    Чиний л сонголт мэднэ архи уудаггүй хүүхэн шуухан гэдэггүй тайван гэрсэг яахав жаахан залхуу эр хүн хэрэгтэй юу шоучин хэд хоногоор алга болдог ажил төрөлтэй мөнгө олдог ч өөр хүүхэнд зарцуулдаг шоучин эр дээр үү

    • neo says:

      монгод чинь одоо ийм л 2 төрлийн эрчүүд байгаа юмуу хахха

      • .......... says:

        Яг үнэнийг хэлэхэд ийм 2 төрлийн эрчүүд дийлэнх нь байгаа 2 дахь төрөл дээрх муугын жишээ нь дээр ажилгүй амьдралгүй дээрээсээ хүүхэмсэг нэмэгдэнэ

  21. Anand says:

    Нэг залуутай яг 1 жил үерхлээ. Надаас нэлээн дүү залуу үнэхээр сайхан мөрөөдлийн ханхүү гэмээр тийм нэг сайхан хүн. Тийм сайхан мөртлөө халамжтай хайрлах сэтгэл нь дэндүү гайхалтай. Надад маш их хайртай байдаг нь үйлдэл хөдлөл нүдний харц бүх зүйлээ л зөвхөн надад зориулдаг байлаа. Бид өдөр шөнөгүй бүр байнга хамт байдаг байсан. Арай л хэтэрхий романтик болздог байлаа л даа. Хамт байсан хором агшин бүрийг яг л драмын гол дүрүүд шиг өнгөрүүлж жаргалтай байдаг байлаа. Хамт кино үзнэ, тоглоно аялана, г м. Нэг зайлшгүй учир шалтгаанаас болоод салсан юм . Салаад 7 хонож байна. Бүр тэвчихэд маш хэцүү уулзахгүй учрахгүй байхаар санаад нүдээ нээсэн ч анисан ч байнга бодогдоод харагдаад цээж зүрх хөндүүрлээд уйлмаар санагдаад байна. Ямар эмчилгээ хэрэгтэй байдым бол? Галзуурах гээд байх юм……..Яаж ор тас мартаж болох зөвлөгөө байвал туслаач?

    • Bataa says:

      stressiin esreg em uudag yum

    • Yuki says:

      Mash hetsuudee nadad bas tahioldoj baisan Bi 3 jil garangiin daraa marttsan ter 3jil ihel hyamarch hetsuu baisan hamgiin hurdan asuudlasa garahh arga bol uur iluu hen negniig olj avbal mártagdan

    • neo says:

      эхнэр нь гадаадаас ирээд та 2 салахаас аргагүй болсон уу хаха тэгдиймаа тэгдийн одоо гүрийхгүй юу өөр яахав

    • man says:

      Ямар шалтгаанаар салах болсон нь сонин байна. Хүмүүс таамаг дэвшүүлж л байна л даа. Гэнэт эхнэр гэж хүн гадаадаас ч байна уу дотоодоос ч байна уу гараад ирсэн. Эсвэл та хоёр ойрхон ураг төрлийн хамаатан байсан гээд л. Энэ чинь харин хүмүүсийн IQ шалгачих зүйл байна даа кк

    • hh says:

      tii sdhe iim l 2 torliin erchuud bgaa shde yu ch hj chadahguin baij hudlaa tom tom baaj neeh ih mongo oldog olsnoo oligtoi zartsuulj chadahguin baij huuhen shuuhan erguuldej baar tsengeen hesej huuhen l olduul chihdeh sanaatai hden garuud esul gertee suugaad pc toglood esuul ur huuhdee haraad suuj bgaa neg heseg ene n arai der yum ehniihese ene bol onoo tsagiin emgenel eregtei huuhdee oligtoi hun bolgoj humuujuulj chadaagui etseg ehiin buruu yumdaa archaagui zaluus

  22. Zochin busgui says:

    Arih uuhgui huuhentei orooltsohgui bol sain zaluu bn bas ajil bagch gesen hiigeed l bolohgui bga bzdee. Ajil hiihgui arih dars huuhentei orootsoldoj bga.shouchinguud mongoloor duuren bn. Busgui mine.

  23. Zochin says:

    Gaigui l nuhur yum bishuu. Dutah yumgui elbeg delbeg baidag yum bol tegeed boloo bishuu. Herevee chi mungu sain oldog nuhurtei suusan bol end manai nuhur uur huuhentei araar taviad bainaa geed l bichih baisan da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.