Би харамсдаг оюутан байхдаа л эхнэртэй болдог байж…

би одоо 32 настай ганц бие залуу. Монголын номер нэг сургуулийг бакалавр төгсөөд шууд ОХУ магистр хамгаалсан, дараа нь Японд 1 жил мэргэжил дээшлүүлээд төрийн нөлөө бүхий гүйцэтгэх албанд орсон бидний ажил эрх мэдэлтэй хүчтэй энэ хэмжээгээр хүнийг эвддэг. Анх ажилд орж байхдаа маш номын даруухан өндөр цагаан залуу орж байлаа одоо бол аймаар нахаалны дээрэлхүү болсноо мэдэрсэн. Заримдаа хэн нэгнийг дээрэлхэж загнасан хойноо маш их өөрөөсөө ичиж гэмшдэг. Энэ албан тушаалд ажилд өөрийнхөө толгойгоор гуйж биш гуядаж орсон. Хүн болгон л орох гэж хүсдэг дандаа дарга сайд нарын хүүхдүүд арын хаалгаар ордог мөнгө үнэртсэн тийм л ажил. Амьдрал элбэг хангалуун, эрх мэдэлтэй л байна гэвч би дотроо өөрийгөө голдог өдөр ирэх тусам зэвэрч эвдэрч байгаа бас ганцаардаж байгаа мэдэрнэ.

Би дунд сургууль оюутан байхдаа олон сайхан найзуудтай байсан гэвч одоо тэд бүгд надаас нүүр буруулсан анхандаа надаа атаархаж байна гэж боддог байлаа. Би дөнгөж 27 настайдаа 570 унаж зуны амралтаараа гадаадад амардаг байхад тэд хоногийн хоолоо залгуулах хэмжээнд байдаг байсан болохоор тэр. Одоо гэртээ ганцаараа над руу хэн ч залгадаггүй дандаа л ажлын шугамаар худлаа долдигносон гутал долоосон гарууд харьцана. Сүүлийн үед ажлынхан маань ч тийм хандаад байх шиг учир нь би ажлыг шударга хийх гэхээр дандаа л гуйлга орж ирнэ үгүй гэхээр хэн нэгэнтэй нь өстөн дайсан болно.

Бас манай ажлын хэмжээнд завхайрал маш их байдаг эр эмгүй хоорондоо явалдана эхнэр нөхрөө хуурна би ч бас энэ замаар орсон болохоор эхнэр авахгүй задгай замбараагүй болж байх шиг. Яг үнэндээ би ажлаасаа залхаж байна нэг гоё тайван бүтээлч ажил хиймээр даанч энэ хэмжээний орлоготой тийм ажил олдохгүй ажлаасаа гарна гэхээр манайхан чи галзуураа юу энэ сайхан ажлын төлөө хүмүүс зүүдэлдэг байхад гээд манайхан халгаадаггүй. Гаднаас нь харахад үнэтэй машин унасан дэгжин хослол өмссөн залуу боловч маш ганцаардсан тийм л залуу. Надтай уулздаг хүүхэн миний өнгөнд болж л уулздаг чин сэтгэлээсээ хэзээч хайрлаж уулздаггүй. Би харамсдаг оюутан байхдаа л эхнэртэй болдог байж тэр үед л жинхэн хайр чин сэтгэл байсан гэдгийг учир нь бүгд ижил болохоор.

Яг яамаар ч юм бэ дээ ажлаасаа гараад өөрийн дуртай ажлаа хийгээд бага цалинтай явах уу гэвч би нийгэмд нийцэж чадна гэдэгт эргэлзэж байна дандаа л дээрээс харж хянаж шалгаж шийдэж ирсэн болохоор өөртөө эргэлзэж байна…

52 Comments

  1. Сараан says:

    Ха ха монголын номэр нэг сургууль ч гэх шиг. Багш нар нь хоосон толгойтой. Хүн чанар хүмүүжил чухал лдаа. Хүнд амьдралын ухаан гэж маш том зүйл байх хэрэгтэй. Гадаад сургууль диплом бол мэргэжлын сэртивикат ш дээ. Би евродт сургууль төгссөн. Гэхдээ би хувиариа юм хийж малчидын орлогийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа 30 тай эмэгтэй. Улсын байгууллагад ажилдаг залуус зорилгогуй, ухаан муутай, ажил хийж сураагүй. Гадаадад ажлыг урагш нь явуулдаг монголын төрийн байгууллагынхан ажлыг хойш нь татдаг. Харилцааны соелгүй бүдүүлэг хүмүүс байдаг. Тэднийг гадаадад төгссөн гэхээр би аймар гайхдаг. Гадаадаас ядаж соёлг нь сурдаггүй юм байхдаа. Намайг машинтай байртай залуучууд эргүүлжил байдаг би хүн чанар, ухааныг нь л хэмжүүр болгодог. Чи мөнгөө эд хошлоо хүнд гайхуулж тэрэндээ барддаг бол эд хогшил хайсан хүнийг л татна ш дээ хө. Надаа нэг задлуу таалагдаад байгаа. Аймар шудрага, ухаалаг мөрөөрөө шударгаар хөдөлмөрлөж баялаг бүтээдэг энгийн даруухан залуу. Бид 2 уулаа ном их цншдаг хүмүүс. Бид мэдлэг үнэнийг хоорондоо ярьдаг. Харин би эрх мэдэлтэй 570 тай залуутай ярилцвал тэр хүнээс мэдлэг ч гарахгүй, сонирхолтой сэдвээр ч ярьж чадахгүй мөнгө худлаа цаас үйлдвэрлэхээс өөргүй ажил бүтэхгүй мөрөөдлөө л ярьж миний дургүйг хүргэх байх.

  2. Demii yum demii l baidgiin says:

    buh zuil ni baihad iim bodoltoi hun baidag l yum baihdaa, yund ch uyagdahgui gadaad ornoor, eh ornooroo erh cholootei ayalaad yavj bolnoo doo bolohgui bol huuhen daguulaad avaad yavahgui yu chamd neeh aldaad baisan yum alga. ter huuhen ni chamd dasaad sain bolchih baihdoo. zugeer l amidralaa une tsenegui gej bodchihson tuuniigee gaihuulsan hun l baina. nad shig gachigdaj dutaad baigaa zuil chamd alga.

  3. !!!!!!! says:

    Xen ch chinii amidarliin xew mayg, tsag tuxai bvriin nuxtsul baidal, uyldaa xolboog medexgvi shvvdee zaluu min, comment unshaad zuwluguu awaad ugultsuud bdag xvmvvsiig bi oilgodoggvi yum. Endees setgeldee xvrtel medeelel olj awch chaddiim boluudaa medexgvi etsest n uuruuruu l shiiddeg bx gj bodoj bn. Uuriin uxamsar chn l chmg xuwi tawiland chin xvrgene dee. Busdiin zuwluguu awaad vgeer n ywsan xvn bi law medexgvi. Xarin yu bolj bn bolxgvi bn gedgee medex control.toi bn gdg mash tom uxamsar.

  4. Lalalala says:

    Xen ch chinii amidarliin xew mayg, tsag tuxai bvriin nuxtsul baidal, uyldaa xolboog medexgvi shvvdee zaluu min, comment unshaad zuwluguu awaad ugultsuud bdag xvmvvsiig bi oilgodoggvi yum. Endees setgeldee xvrtel medeelel olj awch chaddiim boluudaa medexgvi etsest n uuruuruu l shiiddeg bx gj bodoj bn. Uuriin uxamsar chn l chmg xuwi tawiland chin xvrgene dee. Busdiin zuwluguu awaad vgeer n ywsan xvn bi law medexgvi. Xarin yu bolj bn bolxgvi bn gedgee medex control.toi bn gdg mash tom uxamsar.

  5. man says:

    Надад маш баян нэг найз байлаа. Архи уух болохоороо намайг дуудна эсвэл ирж авна. 1-удаа би чи уух болохоороо л намайг дуудах юм өөр найзуудтайгаа ууж ярьж хөөрч болдоггүй юм уу? гэж асуулаа. Хөгшөөн энэ баян баагийнууд, төрийн бээгийнууд чинь шал худлаа гарууд байдаг юм ш тээ. Баянууд нь хэн нь илүү баянаа гайхуулах гээд уралдчихна. Төрийнх нь хэдэн төг салгах, үнэгүй ууж идэх гээд долгиночихно. Ямар ч настр урам зориг, баяр хөө, чин сэтгэлийн яриа хөөрөө байхгүй. Ядахнаа миний нүүрэн дээр өөдөөс минь харж байгаад үнэнийг шууд хэлчихгүй ихэнх нь баг зүүсэн баагийнууд байдаг юм гэж билээ. Одоо тэр ч би ч бас архинаас гарсан.Энгийн хувцаслаад эхнэр хай гэхдээ эхлээд өөрийгөө өөрчил…

  6. noonecares says:

    Нээх гоё хэдэн оны билээ зэвүүн хар БМВ унасан манай нэг танил байдаг, бас дарга. Мань хэдтэйгээ уулзахаараа хараалаа хэлэлцээл хааяа писиний гадаа тамхи татаад л зогсдог хаха тийм л бай.

  7. Hhh says:

    Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж…

  8. Даваасүрэн Даажаа says:

    Албан тушаал, мөнгө хүнийг эвддэг гэхнь хаашаач юм. Албан тушаалтай, мөнгөтэй хүнд бусад нь бялдуучилдаг нь харин үнэн. Миний хувьд бол намайг хэнч биш байхад дээрэлхэж дорд харьцаж бсан хүмүүс, тоглоод хаяж бсан эрчүүдийг “дээрээс” хараад дотроо шоолж зарцлаад суух сайхан таашаалтай байдаг. Нэг ёсондоо өшөө хорслоо тайлж.байна. би нэгэн бүхэл бүтэн албан газрын дарга болчихоор хүмүүс эрс өбр хандаад арчаагүй дольдого болсон.

  9. Иргэн says:

    Албан тушаал эрх мэдэл мөнгө зугаа цэнгэл бүгд л түр зуурынх. Эрийг нас уулыг цас гэдэг их айхтар үг шүү. Энэ залуу насандаа хүсэл тэмүүлэл зорилгогүй байна гэдэг өөрийгөө маш удаанаар чимээгүй алж байгаа хэрэг дээ. Гол нь юмыг ойлгож мэдэх ухаан дутуу байна аа. Сурсан мэдсэн бүхэн чинь амьдралын утга биш сургуулийг мэдлэг л байна даа. Яадахнаа дэлхийн сонгодог зохиол уншаа. Зүгээр зугаагаа гаргаж цаг нөхцөөх гэж биш утгын уудлаж санаагын мэдэх гэж шимтэн унш. Эхний удаад. Дараан яахыг чинь та хувь сайтай бол би хэлж өгье.

  10. Edy says:

    Баас үнэрлэсэн юм шиг царайтай, тарган гүзээ унжуулсан тѳрийн албаны гэх чам шиг залуус бий. Ойртохоосоо ч зайлсхийдэг ш дээ хаха

    Жоохон юм бодож ойлгодог л юм шиг байна. Ѳѳрѳѳ учраа олчих юм шиг л санагдаж байна.

  11. Negen emegtei says:

    Buh ym duusaj bgan shg l bhin huntei taniltsaldaa bitgii bayarh mash engiin ooriinho bai. Ter bdald chn tatagdah hun bjil bga. Ooriinho mongo ene tere gaihuulwal ymarch emegtei ymar sagsuu ym gh bh esul jhn holgoy gh bh. Dunguj buh ym ehelj bn huntei suune huuhedtei blno bair ene tr gd ywj ogno

  12. asdada says:

    Sagsuu baagiig bol ashiglaad avahaa l bodnuu gehees. hen setgel zurhee neegeed hamt sanjignaad yvahavdee. burhan chamd saihan ed hurungu zayaj gehdee saihan hani ijil zayahgui l boluu? Buh zuiliig chin chamd ugchih yum bol amidral ymarch utgagui boldog yum bgazdee? Chi ed hurungu songoson bna, harin chamd husseniig chin l ugchdee. oyutan bhdaa ehner avsan bol odoo 570 undag gej sagsuurch yvahgui bsan gedgee bas bodoh heregtei l dee

  13. Зочин says:

    Амьдралаа өөрчил. Гэхдээ их зориг эзнээ ална гэгчээр юу юугүй ажлаасаа гараад хамаг амьдралаа эргүүлээд яахав. Цалин сайтай ажил төрөл, сайхан машин тэрэг хэнд ч хэрэгтэй. Гол нь эхлээд өөртэйгээ ажилла.
    Бусдыг дорд үзсэн дээрэнгүй хандлагаа өөрчил. Дарга цэрэг, дээр доор хэн ч бсан адилхан харьцдаг хүн сайхан харагддаг.
    Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ албан тушаал мөнгөөр бүү үнэл.
    Учир нь энэ бүхэн чинь бхгү болчвол чи хэн ч биш болчино. Тийм болохоор л чи ажлаасаа гарчиж чадахгү бгаан. Тэхээр өөрийгөө үнэлэх шинэ үнэлэмж шинэ үнэт зүйлтэй бол. Шинэ сонирхол, хобби, чөлөөт цагаа өнгөрөөх шинэ хэв маягийг амьдралдаа бий болго. Спорт ч юмуу юу ч бж болно шүү дээ. Тэгээд шинэ хүмүүстэй танилц гэхдээ өөрийнхөө ажил албан тушаалыг хэнд нь ч хэлэх хэрэггүй. Чамайг яг өөрөөр чинь хүлээж авах тийм хүрээлэлтэй болох хэрэгтэй дээ. Одоо хүнтэй суухад оройтох юм бхгү. Гол нь чиний мөнгө машинтай суух хүн биш чамтай өөртэй чинь ханилах хүн олоход жаахан асуудал гарч магад. Чамд л гэж зөвлөхөд хэн нэг таалагдсан бүсгүй гарч ирвэл (ажлын шугамаар биш өөр байдлаар танилцвал сайн) өөрийнхөө боломж бодит байдалыг жаахан дарж ярь. Болж өгвөл тэр үнэтэй цайтай машинаа унаж очихгүй бх гм кккккк. Эрэгтэй хүнд энэ жаахан хэцүү юм шиг бгаан. Таалагдсан бүсгүйдээ аль болох гайгүй харагдах гээд цаанаасаа нэг бардам зан нь хатгаад…
    Эцэст нь хэлэхэд чи оройтоогүй бнаа. Залуу бн. Ажлаа яваандаа өөрчилж болно. Өөрчлөлтийг гол нь өөрөөсөө эхэл. АМЖИЛТ

  14. ant says:

    зарим комментууд нь саваахнээ.
    за ямар ч байсан энэ бүгдийг хөндлөнгөөс харж, өөртөө дүгнэлт хийж чадаж байгаа чинь их сайн хэрэг. уг нь зөв бодолтой, хүн чанартай л залуу юм шиг байна. хүн ер нь яах гэж их мөнгөтэй болохыг хүсдэг вэ, хайртай дуртай хүмүүстэйгээ тэр мөнгөө үрэхийн тулд л шүү дээ, хайртай хүмүүстэйгээ хангалуун амьдрах гэж л тэр. эрт хүнтэй суух байсын энээ тэрээ гэж харамсах хэрэггүй ээ, учрах ёстой хүнтэйгээ учраагүй л байхгүй юу. одоо оройтоогүй байна харин ч гэр орон эд хөрөнгө бэлдцэн өөрөө ч ухаан сууцан эхнэр хүүхэдтэй болоход яг тохиромжтой үедээ ирсэн байна. гадаад дотоодод өчнөөн сурсан хүн англи хэлтэй л биз, 7 habits of highly effective people, mindset гэх мэт гоё номнууд уншаад үзээрэй, бүх зүйл чи ямар өнцгөөс харж байгаагаас л шалтгаална. бас хэрэгтэй хэрэггүй хүүхэн шуухантай уулзах хэрэггүй, бас хийж бүтээх эрмэлзэлтэй ухаалаг шударга өөр хүрээний залуустай танилцаж найзла, чи нэг орчиндоо хэт автцан байна. бас намайг олж авч суухаа мартав 😀

  15. zzz says:

    Hichneen ed baylag ner tor erh medel bailaa ged ter chin az jargal bish yduu ch gsen oluulaa ur huuhdee toiruulaad suutsan ger bul hamgiin az jargaltai. Hunii hamgiin tom baylag n ur huuhed ger bul shude. Odoo bol chamta humuus zuger l mnogonos chini l bolj haritsaj bgaa bh gaduur ed horongo erh medelte hunte suugaad nasaaraa tetguuleed amidarchih yumsan gsen ongotshn bodolto huuhnuud haa saigui bgaa odoo 32 toi gj bgaa erthen ger bultei bbolj naad deerelhuu zangaa zasaj unench shudarga zamaar yvj busaddaa bolon oortoo tus hurgehguui bol chi ene baidlaara yvsaar bgaal duusna ed horongo blaa ged chamg monh amidruulah bish ter ih huraasan horongoo avsandaa avaad oroltoi bish sain bodood uzehgui yu.
    1. Bitgii avilga av ymar ch tohioldold ene chin ymar ur dagavartag sn bod avahgui blaa ged humuus chamd muu sanah n sanah l bh thdee tiim hogiin humuust nair tavij bhar unencher gantsaara bsan der
    2. Ehneriin tal der zowlohod hervee sain ehnerte sn hanita bolii gj boduul bar tsengeen pub fitness geed tiim gazraar olon nudelsen haans bayn huntei suuhuu gsen huuhnud l bgaa tiim gazraas hentei ch hariltsaa togtoogood heregui. Harin hristiin sumd zaaval itgeh alba bhgui ch tend bdag humuus n zow bodoltoi zow energtei daruuhan busguichuud bdag bas nomiin san. DARUUHAN UNENCH BOLOVSROLTOI emegtei hun pub bar tsengeenii gazraar hesch tsagaa urdegui yum bas huvtsaslalt ntr ch mash uhaalag daruuhan huvtsasladag za tged amjilt husii

    • Hehe says:

      Ha ha neg Esuschin huuhen chamaig senhruulsen bainashd bolomjiig ashiglaad

      • hehe d says:

        sumd yvdag humuus setgetsiin asuudaltai bish harin ch mash bolovsroltoi engiin daruuhan orovch shan setgeltei humuus bdiin minii tanidag bugd yvdag harin bi yvdaggui

      • Okk says:

        Sumiinhen jinhene erguu balainuud. Ter shutdeg burhnaa uuruu l shutne biz, zaaval hun uruu tatah gej oroldono. Shashin shuteh erhiig ni hundetgeed bhad bas erguuleed minii shutehgui bh erhiig hundleh yostoi biz dee. Yostoi maluud, busad humuusiig taivan blgah heregtei she see.

    • Ooo says:

      Sumd yavdag humuus jinhene setgetsiin asuudaltai sh dee, iim bolovsroltoi hun tegj munhrahguigee medej bgaa.

  16. ffg@ggg.mn says:

    Nomer 1 ene ter gej yrihaa l bolichih teneg gulchgiii

  17. zaluu says:

    Та нар хүн ухаар сэхээрээд тусламж хүсж байхад харин атаархаж үхэх гээд байхын.
    Чи нэг сайн багштай болоо.Лам хүнд шавь ордог ч юмуу.Сэтгэлээрээ гэгээр

  18. Bbb says:

    Sainuu. Oilgoj bna. Tanitltsaj yariltsaj bolno shv. Dugaaraa uldeegeerei

  19. A girl says:

    Yr ni mongolchuudiin zan yum shigee jaahan tushaal ahiad amidral ni saijraad ireheer busaddaa deerelhuu handdag hachin aashtai bolchihdog. Ugiin unetei ed yum hereglej zueegui humuus hetsuuldee. ediin shunal gej aimaar goy bashin tansag bairand amidrahiig l bodno tegsen mortloo zeeltei. deerees ni zambaraagui belgiin amidraltai. zaluusaa oorsdodoo jaahan dugnelt hiihed gemgui shuu.

    570 tai bailaa geed amidral az jargaltai baina gesen ug bish shuudee. Uhaantai daruuhan zaluust bol sain busgui oldono shde. Chi ooroo l sagsuuraad ashigluulaad bdag yum bna.

  20. Zochin says:

    Turiin alband avilgal avah, tender idehgui l bol tiim ih tsalin gej baihgui. Avilgalchin yum bol muu deeree muuhai, muuhai deeree negen udur shorongiin hadaas. Iim zaluuchuudad durgui. Derged n jinhene bayalagiig buteedeg, setgedeg, shudraga huldulmur, chadvaraaraa amidarch yavaa tolgoi saitai engineer zaluus mundag hundelmeer haragddag

  21. Рөлбибсбд says:

    Ямар шаацан сагсуу пизда вэ?Ажлаа гайхуулаад бгаанмуу? Ажиллаж чадахгүй ээ ч гэх шиг би ажлаад өгье ац минь.Чи гарч чадах уу наад ажлаасаа хушга чинь

    • Жаагий says:

      ха ха атаархаад шээс нь гоожлоо чи хийж чадахгүй л дээ энэ ажлыг нь

      • Рөлбибсбд says:

        Атаархаж бн яадын ац минь.Сайхан л бн шд.Харин Жаагий муу дэлгэц ширтэж боовоо саасан бандид атаархах юу ч бхгүй хар лалараа.

  22. Бэхигийн Аав says:

    Шударга нийгэм гэж байгаагүй. Байх ч үгүй биз. Зөвхөн шударга хүн л гэж байдаг. Нийгэм бол бидний дотоод ухамсарын хөгжилийн гаднах илрэл мэт. Бидний ухамсар дорой байна. Заа нарийн ширийн зүйл ярьвал их юм болох гээд байна.
    Гол нь Та өөрийгөө буруу явж байгаа гэж мэдэрч, анзаарч хүлээн зөвшөөрч байгаа нь их том зүйл шүү. Мундаг байна баяр хүргье. Алдаа дутагдалаа засахын эхний алхам бол алдаагаа олж харж хүлээн зөвшөөрөх юм шүү. Хүн бүхэн ингэж чаддаггүй юм.
    Бид энэ нийгэмийг засъя гэвэл өөрсдийгөө эхлээд засах ёстой. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Тэгэхээр юунаас эхлэх вэ гэвэл өөрийгөө л тань, би гэж хэн бэ, яах гэж амьдраад байгаа юмбэ? Юуны тулд ингэж их сурч мэдэж ажиллаад байгаа вэ? гэх мэт асуултуудыг цаг нь болсон хүн аяндаа л өөрөөсөө асуугаад эхэлдэг юм шиг байна лээ.
    Бид худлаа инээж, хуурамч жаргал эдлэж, бие биенээ хуурамчаар хайрлаж, бас хий хоосон худал зовлонгоор зовж, санаа зовж шаналцгааж хуурмаг бодол төсөөлөл дундаа амьдарч байдаг.
    Энэ бүхнийг мэдэхийн тулд танд бясалгал туслана.
    Буруу замаар хичнээн ч хол явсан эргээд эхлэл дээр чинь нэг л өдөр авч ирдэг. Тэгээд л дахиад нэг зам сонгох шаардлага гардаг. Тиймээс та явж байгаа замаа буруу л гэж мэдэрч байх юм бол хэт хол яваагүй дээрээ эргэх л хэрэгтэй. Дахин шинээр эхлэх боломж хэзээ ч хэнд ч байж л байдаг. Танд амжилт хүсье.

  23. mm says:

    Ooriigoo naad baidlaasaa tataj awah heregtei, ehneriin tal deer oldonoo

  24. 1 says:

    Өөрийн чадлаар ажилд орсон ч гэх шиг монголд тийм юм байхгүй цүнх баригч аа яахав хүн сэтгэл нь нэг өдөр сэрсэн авилгач л байна ийм нөхүүдээс болж монгол сүйрч байна

  25. g says:

    bi bas 2jil tord ajillaad tiim boljiison. oortoo her haldaahgyi, gol ni dyynii ongo oorchlogdoj bsan. Ajlaas garaad barag heden jil tsalingyi yavsan, naiz nohdiinhoo ynegyi ajiltan bolood. byyr bagaas ehleed, odoo osoj yavaa 3companyd zereg ajillaaljaad gerleh zavgyil bn, chadvartai medlegtei bol chamaig yamar ch company tavihgyi mongo bolomj ursaad l orj irne de.

  26. Харамсал says:

    Монголд хэзээ шударга нийгэм тогтох вэ?! Унэхээр харамсаж, еревделтэй санагдаж бнаа. Сайхан залуучууд эвдэрч хегийн замаар уруудаж байгаад. Гэхдээ дотроосоо л та бухэн еерчлелтийг хийх хэрэгтэйштээ. Денгеж ажилд орж байгаа залуусыг зев замд уриалах, пдил зев санаатай залуустай нийлж хумуусийн сэтгэхуйд нелеелех замаар нийгмийн тогтолцооны еерчлелтийн телее тэмцэж бно гэж боджээнэ. Тэмцэл бур хэцуу байдаг. Гэхдээ эцэст нь амжилтанд хурвэл бахархах зуйлтэй. Яагаад заавал буруу зуйлтэй эвлэрэх естой гэж, тэд дийлэнхи байж болох ч унэнээр явбал ухэр тэргээр туулайг гуйцэх едер ирдэг. Чиний насанд гуйцэхгуй ч байж магад гэхдээ чи тэтгэвэрт гарахдаа ядаж бахархах зуйлтэй улдэх биз. Енеедреес эхлээд тэмц

  27. Хаха says:

    Харин ямар азаар хунтэй суугаагуйн. Сууцан байсан бол авгай хуухэддээ дээрэлхуу хандсан, араар нь тавьсан хегийн гар байх байж. Чи одоо л еерийгее олж ухаарч харж чадсан нь сайн байна. Тийм болохоор наад ажил дээрээ улдэж, буруу тийш явж байгаа урсгалыг эргуулэх боломж залуус та нарт бна. Яагаад шударга нийгэмийг цогцлоохын телее, гажуудлын эсрэг тэмцэж блхгуй гэж, дотроосоо тэмцээд, анх ажилд орж буйг нь зев чиглуулээд явдаа. Хувийн амьдралд ч тэр улсын ажилд ч тэр худал хумуусээс харилцаагаа зайнд барь. Энгийн амьдралаас унэнээрээ байгаагаараа байгаа зев хумуусийг ол. Чи чаднаа. Гол нь бодол зев, сэтгэл зев байхад болноо. Гэхдээ уйлийн ур гэж бас бнаа.

  28. goy huuhen says:

    za huuhnuudee mailee uldeegeed bgaarai kk

    • Bitch*s says:

      Pizdaaa chi yag yanhan bnaa
      Hell no chamtai untaj tegej owchin awah mal baih uu hamag yuman suntsan yanhan min

      • goy huuhen says:

        chi sunasan uguig ni yaj medej bgaan bee lol emegtei hund toogdohgui bgaa buhimdlaa bitgii hund gargaad bgaarai pizdu min

    • chi aimshgiin aw+gai says:

      tui tui, chi holuur

      • йыдбалох says:

        naad tui tui gehee bolchihgui yu. Yamarch hund avuushtai sain saihan tal bii tegeheer ta soyoltoi bai.

  29. tuvshin says:

    Bi aimar avilgalchin gedgee l zarlachij dee. Turiin yamarch alban tushaald tsalingaaraa Tiim yumnuud avch chadahgui l dee. Ur chadvartai l yum bol yund naad zavaan gazaraa horgoddogiin

  30. .......... says:

    Чамд өөрийн гэсэн үнэт зүйл дутагдаж байна

  31. БАТ says:

    Ямарч байсан ухаантай хүн бололтой одоо ч гэсэн нэг их оройтоогүй л бн өөрөө л шийдэж дээ

  32. Rika says:

    Bi bas iimerhu bolood bnaa 28 tai emegtei

  33. Zochin says:

    Ямартаа ч өөрийгөө хэн болсоныг ойлгосон нь том амжилт шүү. За тэгээд ажилаа өгөхөөр чинь уулзах хүн байхгүй болох нь ойлгомжтой. Тэгэхээр эртхэн хань ижилтэй болохыг бодоорой.

  34. asd says:

    Хандлагаа, хэв маягаа бага багаар өөрчлөөд үзвэл хө. Завхайрахаа болиод, ууж идэхээ багасгаад (бүр чухал үедээ нийлж уудаг юм уу яадаг юм), энд тэндхийн өглөөний клуб, хагас бүтэнсайнаар сайн дурын ажил хийх юмнууд юу байна хийгээд үзээч. Шинэ хүмүүстэй танилцахдаа өөрийнхөө албан тушаалыг хэлэхгүй л бай. Ажлаасаа гарах том эрсдэл л дээ, нийлдэг хүмүүс, орчноо солиод ирэхээр юмыг өөрөөр хараад эхэлнэ. Залуу байна, жижиг зүйлсээс л өөрчлөлт эхэлнэ. Ганц удаа тамхиа татахгүй тэвчих нь л том эр зориг шүү дээ

  35. mal says:

    odoo chi 570 mungu 2-toigoo amidarna chi ugasa hun bish boljee teged odoo uls orniihoo baylagiig zarj ehleh bailgui dee ug ni chamaig hun chanar chini tatad l b.a daa ene ued l chinii jinhene mun chanar chin chamaig shiidne dee ug ni mungu gdg chini amidral bish amidral gdg chini ger buleeree setgeleeree amidrahiig heldeg yum da

  36. Zulaa says:

    Сэтгэл зүйчид хандаад үзээрэй, сайхан дотроо онгойтол ярилцаад үзвэл учир нь олдож, өөрчлөлт гарна гэж бодож байна, ажлаа өөрчлөөд хэрэггүйээ, дотроосоо л чи өөрөө өөрчлөгд, бас заавал оюутан байхдаа хүнтэй суух албагүй ээ, сайн хүүхнүүд байгаа, гол нь чи л уёраагүй байх, өөрийгөө ямар болж байгаагаа мэдэж байна гэдэг том ололт, хүмүүсийг бас надтай мөнгө харж харьцаж байна гэж бодолгүй өөдрөгөөр тэр хүмүүсийг хараад үзвэл бас хандлага харьцаа бас өөрчлөгдөх болов уу гэж бодож байна.

  37. ray says:

    sagsuu bandi bololtoi nasaaraa 570aa unaad naad ajilaa hiihgui blgui de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.