Нээрээ сэтгэл зүйд нь өөрчлөлт ордог юмуу?

Манай охин ой 7 сартай юмаа одоо мээмнээс гарч байгаа эмээ дээр нь үлдээж байгаа юмаа. Тэгсэн нэг хүн хүүхдээ шууд орхиод ингэх нь буруу хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй өөрчлөлт ордог гэхийн. Нээрээ сэтгэл зүйд нь өөрчлөлт ордог юмуу? Би анхны төрөгч болохоор сайн ойлгохгүй л байна хүүхдээ өөрөө өсгөж байгаад шууд л өөр хүн харуулахаар миний охинд ээж аав намайг орхичихсон юм байхдаа ирэхгүй юм болуу гээд бас сэтгэлээр унах юм болуу? Би яасан дээр вэ?

2 Comments

  1. woman says:

    Би 3 сартай эмээ дээрээ ирсэн гэдэг сэтгэц маань эрүүл л бна даа. Эмээ маань намайг эрүүл саруул зөв сэтгэлтэй хүн болгож өсгөсөн. Бас хичээлдээ сайн онц сурдаг байсан одоо эмч мэргэжилтэй. Охиноо өөрөөсөө харин холдуулж болохгүй шүү. Дотно ойрхон байгаарай. Үгүй бол эмээ нь хэзээ нэг өдөр жамааараа яваад өгнө тэр үед охин чинь маш их ганцаардаж бэтгэрнэ, тиймээс өөртэйгөө ойрхон байлгаарай.

  2. qwerty says:

    Асуудалгүй. Би 3 бэйбитэй. Ээж маань хардаг байсан. Зөв төлөвшилтэй сайн л хүүхдүүд. Гол нь миний өөрийн маань ээж учраас би ч сэтгэл амар байдаг даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.