Архинаас татгалзах шалтгаан

– Тархи!

Мансууруулах бодис гэх хорын ганцхан удаагийн хэрэглээ л хүний тархин дахь хэдэн мянган мэдрэлийн эсүүдийг бүр мөсөн устгадаг. Алкоголь нь цусны улаан эсийг наалдуулж, цусыг өтгөрүүлэх ба энэ нь нарийн судасны үйл ажиллагааг зогсоож, хүчил төрөгчийн дутагдалд хүргэснээр мэдрэлийн эсүүд үхждэг. Үхсэн мэдрэлийн эсүүд нь шээсээр дамжин гадагшилдаг.

– Зүрхний үйл ажиллагаа

Алкоголийн хэрэглээ нь зүрх судасны үйл ажиллагаанд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Энэхүү хорын уршгаар зүрх хэмжээний хувьд томордог (ялангуяа пивог хэрэглэх). Мөн зүрхний эд эсийг үрэвсүүлж, зүрхний шигдээс болон үхэлд хүргэх аюултай.

– Үр удамд хэрхэн нөлөөлөх вэ?

Алкоголь нь таны, мөн таны үр хүүхдийн мэдээллийг агуулж байдаг ДНК-ын генетикийн кодын бүтцийг өөрлөлтөнд оруулдаг. Төрөлхийн тахир дутуу, мөн оюун ухааны эмгэгтэй хүүхдүүдийн 90 орчим хувь нь, эцэг эх нь алкоголь хэрэглэдгээс болж төрдөг болох нь батлагджээ.

– Өөрт хэрхэн нөлөөлөх вэ?

Ямарч мансууруулах төрлийн бодис нь 1-2 цагийн хооронд сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлдэг. Дараа нь сэтгэл гутрал, уур уцаар, айдаст автана. Хариу үйлдэл буурна. Тухайн мөчид эрүүлээр, соргог сэтгэх нь боломжгүй болно. Тиймээс л согтуугаар жолоо барьж болохгүй юм шүү дээ.

– Өвчтэй хэрнээ алкоголь хэрэглэх нь авсны хайрцгаа бэлдэж буйтай адил!

Алкоголь нь маш хортой учир организмд хөнөөлтэй үр дагавар л авчирна. Алкоголийн агууламжтай бүтээгдэхүүнүүд нь бүр ч илүү үхлийн аюултай. Эдгээр нь хүний физик биеийн төлөв байдлыг аажмаар дордуулах ба физик болон мэдрэлийн идэвхтэй байдлыг бууруулна. Энэ нь үргэлжилсээр тухайн хүн үлбэгэр, үхээнц болон хувирна. Үүгээр ч зогсохгүй ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, цусны эргэлтийн доголдол гэх мэт элдэв өвчний үүр уурхай болно. Та үүнийг хүсэж байна гэж үү?

– Мөнгө, санхүү?

Алкоголь нь тийм ч хямдхан биш. Гэвч алкоголь гэх хорын хэрэглээ нь хэдийнээ хэвшмэл болжээ. Архи ууж буй хүн нэг шил уугаад ханахгүй, дахин дахин авч уучаар л байдаг. Хөлбөмбөг, төрсөн өдөр, баяр? – эдгээрт маш их архи мансууруулах төрлийн бодис хэрэглэгддэг. Ингэж маш их мөнгийг өөрт болон бусдад хөнөөлтэйгөөр дэмий үрэхийн оронд энэ их мөнгийг хүүхдүүдээ баярлуулах эсвэл эрүүл хооллолтондоо анхаарахад зарцуулбал хавьгүй дээрсэн. Архи мансууруулах төрлийн бодисоос татгалзах нь маш их эдийн засгийн хэмнэлтийг авчрах нь эргэлзээгүй.

– Энэ нь хэнд ашигтай вэ?

Өмнөх гарчигт хэлсэнчлэн алкогольд хүмүүс маш их мөнгийг зарцуулдаг. Архи үйлдвэрлэгчид нь хүмүүсийн халаасыг яг л шимэгч паразит мэт ховх сорно гэсэн үг. Тэд бидний уй гашуу, зовлонгоос ашиг олж халаасаа зузаалан, хариуд нь илүү их уй гашуугаас өөр юу ч өгдөггүй. Тэд бидний төсөөлшгүй их хэмжээний ашгийг олж байдаг!!!

– Нохой гахайны амьдрал!

Согтуу хүний биеэ авч явж буй байдлыг та хараарай!!! Үйлдэж буй жигшим үйлдлүүдийг нь мөн хараарай!

– Бид хаашаа чиглэж байна вэ?

Сүүлийн жилүүдэд архи мансууруулах бодисоос болж үхэхсдийн тоо эрчтэй нэмэгдэж, архи пивоны үйлдвэрлэл ч нэмэгдсээр байна. Өөрсдийн амьдарч буй нийгмээ харвал, залуусын дийлэнх нь архи пивонд уягдаж, “нэр хүнд”, “ес жудаг”, “үндэсний үзэл” зэрэг зүйлс нь зүгээр л мэтгэлцээний бай болон хувирчээ. Архи мансууруулах бодисын хэрэглээнээс үүдсэн аймшигт гэмт хэргийн тоо нэмэгдсээр.

Сайтар эргэцүүлэн бодох цаг хэдийнээ иржээ!!!

  • Бид хаашаа чиглэж байна вэ?
  • Бидний ирээдүй хойч үеийг ямар нийгэм хүлээж байна вэ? Тэд хэн болж төлөвших вэ?
  • Бидэнд ирээдүй бий юу?
  • Энэ бүгдийг шийдэх цорын ганц шийдэл нь бүх төрлийн алкогольний хэрэглээнээс бүрмөсөн татгалзах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.