Миний хамгийн сүүлд хийж чадах ганцхан зүйл минь энэ байлаа

Чи надад энэ үгийг хэлээд хоёулаа салж байсан минь саяхан санагдаж байна. Бурхан үнэхээр чиний хэлсэн энэ үгийг магадгүй сонссон бололтой. Энэ захиаг зөвхөн чамд зориулж бичлээ. Хааяа чамайг ийшээ орж нийтлэл уншдаг гэж хэлэхэд чинь энэ захиагаа бичмээр санагдлаа.

Чи бид 2 үерхээд 2 жил салаад 1 жил аль хэдийнээ өнгөрчээ. Энэ нэг жилийн хугацаанд маш их зүйл болсон. Буруудахгүй гэвэл хэн хэн нь нэгнийгээ мартаж байсан удаагүй байхаа. Цаг үргэлж санана зүүдэлнэ хэрэлдээд ч болтугай шалтаг гаргаж уулзана. Нийлмээр байсан ч хэн хэн нь учраа олохгүй төөрч будлина. Чи бидний найзууд, гэр бүл бүгд л сал битгий нийл гэсэн байр суурин дээр бат зогсдог. Гэвч би чамд хайртай. Чамайг бүхнийг шийдээд зүгээр л надад итгэ гэж хэлэхийг маш их хүлээсэн. Итгэл байсан цагт би чамтай хорвоогийн хаана ч очиход бэлэн байдаг юм шүү…

Энэ захиандаа гомдоллож байсанаа, үзэн ядаж явснаа бичмээргүй байна… Хэн хэнийхэн сэтгэлээс гардаггүй тэр нэг нь дурсамжийг уншаад чи намайг танина. Энкүлэгийн лагер дээр 2-лаа очоод дэлгүүр орох гээд хөтлөлцөөд уруудаж байхад нар ээгээд л миний дуртай дууг чи надад зориулаад л…. Намайг бас үүрээд бууж байсан мөчийг би энэ амьдралдаа мартахгүй байхаа. Хүсвэл чи надад дахин эргэж ирээрэй. Бүх зүйлийг
нүдээ аниад уучлахад би бэлэн. Миний хамгийн сүүлд хийж чадах ганцхан зүйл минь энэ байлаа. Энэ амьдралын төлөө би үүнээс илүү юм юу ч хийж чадахгүй…

6 Comments

  1. erdene says:

    kkk enenees iluu yum hiiij chadahgui genee tegeheer l hetsuuumdaa enenees iluuug hiiij baij l hairtlasan hunteigee uchirdag yumdaa hoo gants udaa uuuruu helehgui zahia bichcheed teriiig ni olj unshaa ch uu ugui ch uu yostoi l huuhdeeree bna daa

  2. Mr says:

    Хүний сэтгэл зүрхийг хүндлээд боовон толгой гаргахгүй байгаарай гөлөгнүүдээ. Хорвоо ээлжтэй шүү. Гэхдээ хэрвээ энэ захиа үнэн бол.

  3. ray says:

    enkuuleegiin lager geshshsh haha batsaanuudaa gj

  4. Mogi says:

    hoorhii doo. aldmaargui bgaa bol turuulj zalgahgui bol tegeel duusdiim daa. uridnii yumiig sanagduulj genen zaluu nasaa dursav.

    • шүри says:

      Бити эрчүүдийн хойноош шалчигнаж бай…. хүн хүсвэл чамайг яаж ч бсан олно
      Олохгүй бвал үүрд март Ок. Хойноос нь ганцаараа эморох тусам чамаас залхана шүү. Зүгээр л март

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.